Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам https://mn.dalailama.com/ en-us Дээрхийн гэгээн Далай ламын аудио ном Грэммийн шагнал хүртлээ. https://mn.dalailama.com/news/дээрхийн-гэгээн-далай-ламын-аудио-ном-грэммийн-шагнал-хүртлэ Don Eisenberg https://mn.dalailama.com/news/дээрхийн-гэгээн-далай-ламын-аудио-ном-грэммийн-шагнал-хүртлэ Дээрхийн гэгээний "Бясалгал: Дээрхийн гэгээн Далай ламын эргэцүүлэл" ном Грэммийн “ШИЛДЭГ АУДИО НОМ” шагналыг хүртлээ. Тэрбээл шагнал өргөн барих ёслолын үеэр "Энэхүү шагнал хийгээд хүндэтгэлийг би ихэд талархан, омог үл төрүүлэн, даруу сэтгэлийг хичээн хүлээн авч байна. Үүнийг би эгэл нэг хүний амжилт бус, харин бидний зүгээс бүх нийтийн хүлээх хариуцлагыг сануулж ирсэн хамтын хүчин зүтгэлийг үнэлж буй хэрэг хэмээн үзэж байна. Энх тайван орших, энэрэх сэтгэлтэй байх, байгаль орчноо хамгаалах, хүн төрөлхтнийг нэгэн гэр бүл хэмээн ухаарах нь дэлхийн 8 тэрбум хүний сайн сайханд зайлшгүй чухаг гэдэгт би бээр чин сэтгэлээсээ итгэдэг билээ. Тиймээс энэ шагнал бидний эрхэмлэж ирсэн утга санааг илүү өргөн хүрээнд түгээхэд тус болно хэмээн машид баяртай байна" гэж айлдлаа.

]]>
Дээрхийн гэгээнд зориулан Гандан хийдэд бат оршил өргөв https://mn.dalailama.com/news/дээрхийн-гэгээнд-зориулан-гандан-хийдэд-бат-оршил-өргөв Don Eisenberg https://mn.dalailama.com/news/дээрхийн-гэгээнд-зориулан-гандан-хийдэд-бат-оршил-өргөв Энэтхэг, Карнатака, Мундгод – Өнөө өглөө Дээрхийн Гэгээн Далай лам Бэрээвэн Гоман хийдээс ойрхон зайнд орших Гандан хийд рүү мориллоо. Түүний эхний зогсоол нь Жанцэ коллеж байсан бөгөөд тэнд түүнээс Богд Зонхов болон Дээрхийн гэгээний хөшөөгөөр чимэглэгдсэн шинэ хичээлийн танхимын барилга болон номын санг адислаж өгөхийг хүссэн юм.

Дээрхийн гэгээн Далай ламыг Гандан хийдийн бат оршил өргөх ёслолд оролцохоор явах замд нь түүнд Жанцэ коллежийн шинэ хичээлийн танхим, номын сангийн дурсгалын самбарыг танилцуулж, тэрбээр адислаж байгаа нь. Энэтхэг, Карнатака, Мундгод. 2026 оны 1-р сарын 21. Зургийг Дэнзэн Чойжор.

Дээрхийн гэгээн нүүрэндээ инээмсэглэл тодруулан морилон орж ирэхэд бүрээ бишгүүр дуугарч байв. Түүнийг Гандан ширээт лам угтан авлаа. Дээрхийн гэгээн ёслолыг нээж зул асаав. Түүнд мандал болон Бурханы лагшин, зарлиг, тааллын бэлгэдлийг өргөн барилаа. Өглөгийн эзэд цуваагаар явж өргөл өргөж байв. Энэ үеэр оролцогчдыг цай, амтат бэрээсээр дайлав.

Дээрхийн гэгээний сэнтий хоёр хөшөөний зүг харсан байв. Түүний заларсан сэнтийнээс хөшөөнүүд рүү утас татан холбож, Дээрхийн гэгээнтэй бодит холбоо үүсгэжээ. Тэрээр адислалын ном уншсаны дараа түүнд барилгын зориулалт болон түүнийг адисласан тухай төвөд болон англи хэлээр бичсэн дурсгалын самбаруудыг танилцуулав.

Шри Ланкийн тэргүүн лам шинэ хоёр барилгын дунд тарих бодь модны суулгацыг адислуулахаар түүнд өргөн барив.

Дараа нь Дээрхийн гэгээн шинээр баригдсан Гандан Сэрдон Хан буюу өөрийн адисласан урьдын Гандан ширээт лам нарыг хүндэтгэн дурсах Алтан бунхан руу машинаар морилов. Энэхүү шинэ барилга Гандан Лачи хийдийн хажууд байрлаж байна.

Түүнийг Гандан Лачи хийдэд морилон ирэхэд зам нь цэцгийн дэлбээгээр хучигдсан байлаа. Дээрхийн гэгээнийг Даши Шолпагийн бүжигчид болон Төвөдийн янз бүрийн бүс нутгийг төлөөлсөн бүжигчид хүндэтгэлтэйгээр угтан авав. Тэрбээр тагтан дээрээс Цасан арслангийн бүжигчидтэй хөгжилтэйгээр наргиан хийхэд тэд тааламжтайгаар мушгиран хариу мэндчилэв. Тэрбээр бат оршил өргөх ёслолыг эхлүүлэн зул асаасан бөгөөд түүнийг Гандан Лачи хийдийн чуулганы танхимд байрлах сэнтийд нь алтан шаргал өнгийн ёслолын том шүхэр дор Гандан ширээт лам, Гандан Шарцэ болон Жанцэ хийдийн хамба лам нар, Мундгод дахь Төвөдийн суурьшлын төлөөлөгч, мөн Гандан хийдийн гэсгүй лам нар хүргэж өгөв.

Бат оршил өргөх ёслолд оролцохоор Дээрхийн Гэгээн Далай Лам Гандан Лачи хийдэд ирэхийг харж буй Цаст уулсы цагаан арслангийн дүрийн бүжигчид. Энэтхэг, Карнатака, Мундгод. 2026 оны 1-р сарын 21. Зургийг Дэнзэн Чойжор.

Дээрхийн гэгээнийг сэнтийдээ заларсны дараа Гандан ширээт лам түүнд цагаан торгон хадгийг өргөн бариад түүний өөдөөс харан залран сууж, Шарцэ Чойжэ болон Шарцэ, Жанцэ хийдийн хамба нарын хамт өнөөдрийн ёслолыг удирдан явууллаа. Сүүлийн өдрүүдэд ширээт лам өнөөдрийн Бат оршил өргөх ёслолд зориулсан бэлтгэл болох цэ-друбыг удирдаж байсан юм. Өнөөдрийн "Үхэшгүй мөнхийн балт бумба" хэмээх зан үйлийг Жэ Цэзинма хэмээн нэрлэдэг бөгөөд насны бурхадын нэг болох Аюуш бурханы дүрээр Богд Зонхов дээр төвлөрөн залбирдаг зан үйл юм. Богд Зонхов мөнхийн балны ваарыг барьж барьж буйгаар бясалгана. Мигзэм магтаалын гурав дахь мөрөнд “Цаг бусын үхлийг ялан дийлэгч Аюуш бурхан” гэж дурдсан байдаг. Энэхүү зан үйлийг анх Бэрээвэн Гоман хийдийн их багш Гүнру хувилгаан Ганжуур лам Тэнпа Чопэлийн хүсэлтээр тухайн үеийн Шарцэ Чойжэ, Ёнзон Лин хувилгаан, Лувсан Лунтог Тэнзин Тринлей нар зохиожээ.

Ёслол нь Дээрхийн гэгээнийг Богд Зонховын дүрээр инээмсэглэсэн, цагаан царайтай, ламын шар нөмрөг, бандида малгай өмссөн дүрд хувилган төсөөлснөөр эхэллээ. Тэрбээр баруун гартаа мэргэн ухааны илд бүхий утпала цэцгийн ишийг барьсан байна. Зүүн гартаа үхэшгүй мөнхийн бал агуулсан ваар, хүслийг биелүүлэгч модны мөчир, судар барьсан байв. Тэрбээр гэрэл цацруулан Ламын бие дээр гарч ирэх Буддагийн оронг гэрэлтүүлнэ. Түүний биений гурван хэсэгт цагаан Ом, улаан А, хөх Хум үсэг тэмдэглэглэгдсэн байна.

Дараа нь түүнд “Ялагч танд магтаал өргөе; олон зууны турш боловсрон, энэрэн нигүүлсэх сэтгэлд суралцан, бүх ерөөл залбирлыг биелүүлсэн та өнөөдөр хамаг амьтдын төлөө гэгээрлийн үйлсийг бүтээгээрэй. Хамаг амьтдыг чөлөөлөхийн тулд бүхий л гайхамшгийг бүтээгээрэй” хэмээн магтаал, хүсэлтийг өргөлөө.

Мэргэдүүд Ламд шингэв. Түүнд найман тахил болох ундны ус ба бусад өргөлүүдийг өргөлөө. Мөн түүнд зориулан ‘Долоон гишүүнт залбирал’ уншигдав.

Ламд цогчид өргөж, тэрбээр түүнээс амсав. Энэ ёслолд Важра-ачарьягийн үүргийг гүйцэтгэж буй Гандан Ширээт лам, Шарпа Чожэ, Гандан Шарцэ болон Жанцэ хийдийн одоо ба өмнөх үеийн хамба нар, Нингма хийдийн хамба, Гандан хийдийн захиргааны тэргүүнүүд болон өглөгийн эзэд Дээрхийн гэгээнээс адис авахаар түүнд ойртон очив. Гандан ширээт лам ном уншиж, Урт насны сумыг Дээрхийн гэгээнд өргөн барьсныг тэрбээр хүлээн авлаа. Цогчидийг цугларагсдад тарааж байх хооронд сэнтийн эргэн тойрон дахь тэргүүн лам нар зүрхэндээ жижиг очир барьж, өнгөт утсаар холбогдон, Ламыг өнөд удаан наслахын төлөө залбирал үйлдэв.

Гандан Лачи хийдэд болсон Бат оршил өргөх ёслолын үеэр Гандан ширээт лам  Дээрхийн гэгээн Далай ламд өргөл өргөж байгаа нь. Энэтхэг, Карнатака, Мундгод. 2026 оны 1-р сарын 21. Зургийг Дэнзэн Чойжор.

Гандан Ширээт лам Гандан Шарцэ, Жанцэ хийдийн хамба лам нар болон суурьшлын албаны ажилтан нар хамтран мандал, Бурханы лагшин, зарлиг, тааллын бэлгэдлийг өргөн барьж, Дээрхийн гэгээнийг өнө удаан наслах хүсэлт айлтгав. Үүнээс гадна тэд мөнхийн рашааны балтай бумба, насны рашаан, насны үрэл, ламын хувцас, сэнтийн олбог, бадар аяга, карсил буюу ламын таяг, язгуурын таван Бурханы бэлгэдэл, төрийн долоон эрдэнэ, найман тахил, өлзийт найман зай сэлтийг өргөн барилаа.

Ламыг бүх Бурхдын бодит биелэл хэмээн төсөөлөн түүнд өргөлийн зүйлсийг өргөн барьж, Богд Зонховын сургаалыг хамаг амьтанд түгээхийн тулд энэ ертөнцөд өнө удаан оршихыг айлтгалаа. Ламын оюун ухаанд Арьяабалын долоон эрдэнэ багтсан хэмээн төсөөлөв.

Дээрхийн гэгээнийг өнөд удаан наслах залбирал болон түүний урт тарни болох Ум Ах Гуру Важрадхара Бхаттарака Манзушри Вагиндра Сумати Жнана Шасана Дара Самудра Шри Бадра Сарва Сиди Хум Хум тарни уншигдах үеэр өргөл өргөсөн хүмүүсийн жагсаал хийдээр дүүрэн байв.

Төвөд иргэдийн суурьшлын албаны ажилтан хатагтай Ринчэн Ванмо Дээрхийн гэгээнийг Жанрайсиг Бурханы хувилгаан хэмээн хүндэтгэн түүнд хүсэлт өргөв. “Бид бүгд таныг гүн бат итгэлээр шүтэн биширдэг билээ. Та Бурханы сургаал болон Төвөдийн ард түмний хувьд чухал үед 90 нас хүрлээ. Та биднийг удирдан чиглүүлэхийн тулд ихээхэн чармайлт гаргасан бөгөөд Дөгүлингийн Төвөд суурингийнхан бид танд нэг үзүүрт сүсэг бишрэлээ илэрхийлж, таны 90 насны ойг тохиолдуулан алт, мөнгөн Номын хүрдийг өргөж байна. Таны амьдралд тулгарч болох бүх саад бэрхшээл арилгах болтугай. Таны амьдрал амар амгалан, саадгүй байх болтугай.”

Гандан Лачи хийдэд болсон Бат оршил өргөх ёслолын үеэр Дөгүлингийн төвөд суурингийн төлөөлөгчид Дээрхийн гэгээн Далай ламд Номын хүрд өргөж байгаа нь. Энэтхэг, Карнатака, Мундгод. 2026 оны 1-р сарын 21. Зургийг Дэнзэн Чойжор.

Дээрхийн Гэгээнтэн энэхүү хүсэлтийг хүлээн авсан бөгөөд, түүнд зориулан талархлын мандал өргөв.

Үүний дараа Гүнтхан Тэнпай Дрөнмэгийн зохиосон “Богд Зонховын сургаал дэлгэрэхийн ерөөл” уншигдаж, мөн “Аюуш бурханы магтаал”, “Гурван эрдэнэтэй холбоотой ерөөлийн шүлгүүд” болон “Үнэн үгс” залбиралууд уншигдав.

Ёслол өндөрлөхөд Дээрхийн гэгээн сэнтийнээсээ босон, хурлын танхимаар тогтуун алхахдаа инээмсэглэн, цуглаграгсдыг хүндэтгэн мэндчилж байлаа. Гандан ширээт лам түүнийг үдэн мордуулахаар хүрч ирэв. Дээрхийн гэгээн хурлын танхимын үүднээс хүлээж байсан автомашин хүртэл гольфын тэргээр явж, дараа нь Бэрээвэн Гоман хийд рүү буцан мориллоо.


Орчуулсан Ц.Ариунаа

]]>
Шинэ Дели дэх Тибет хаус төвийн оюутнуудад хандан үг хэлэв https://mn.dalailama.com/news/шинэ-дели-дэх-тибет-хаус-төвийн-оюутнуудад-хандан-үг-хэлэв Don Eisenberg https://mn.dalailama.com/news/шинэ-дели-дэх-тибет-хаус-төвийн-оюутнуудад-хандан-үг-хэлэв Энэтхэг, Карнатака, Мундгод, Бэрээвэн Гоман хийд - Өчигдөр Шинэ Дели дэх Тибет Хаус төвийн захирал Гэвш Дорж Дамдулын удирдлага дор суралцаж буй 237 оюутан Дээрхийн гэгээн Далай ламд бараалхав. Тэдний зуу гаруй нь энэтхэг үндэстэн, бусад нь дэлхийн олон орноос ирсэн талаар гэвш танилцууллаа. Тэд 2026 оны 1-р сарын 8-наас эхлэн 10 хоногийн бүтээл бясалгалд оролцохоор Мундгод хотод ирсэн агаад энэхүү бясалгалыг Шинэ Дели хотын Төвөд ордноос Бэрээвэн Лосалин хийдийн Шинжлэх ухаан, бясалгалын төвд зохион байгуулж буй аж.

Бэрээвэн Гоман хийдийн мэтгэлцээний талбайд Дээрхийн гэгээн Далай ламтай Шинэ Дели дэх Тибет хаус төвийн захирал гэвш Дорж Дамдул болон 10 хоногийн бясалгалд оролцож буй 237 оюутан уулзаж байгаа нь. Энэтхэг, Карнатака, Мундгод. 2026 оны 1-р сарын 16. Зургийг: Тэнзин Чойжор

Дээрхийн гэгээнтэй уулзсаныхаа дараа оюутнууд дараах шүлэгт илэрхийлсэн бодь сэтгэлийг төрүүлж, залбирал уншив.

Гурван эрдэнэд аврал одуулж

Гэм унал бүхнээ наманчлан

Хамаг амьтны буянд даган баясъя

Ханьцашгүй бурхны гэгээрлийг зүрх

сэтгэлдээ шингээн авъя.


Бурхан, Ном, Хуврагийн чуулганд

Гэгээрэлд хүртлээ аврал одуулъя

Өөрийн болон бусдын тусын тулд

Бодь сэтгэлийг төрүүлье.


Эрхэм дээд гэгээрэлд хүрэхийг эрмэлзэн

Хамаг амьтныг сэтгэлдээ багтааж

Эгнэшгүй бурхны хутагт хүргэх номыг хичээн үйлдсэнээр

Хамаг амьтны тусын тулд Бурхан болох болтугай.

Тэд дараа нь Бурхан Шагжмунийн магтаал болон тарнийг уншив.

Авьяас билэг, энэрэнгүйн үрээр Шагжийн удамд төрж

Дайснаа ялж төгс нөгчсэн

Алтан уул шиг биеийг олсон

Агуу хаан Шагжсинха танд би мөргөмү.


Ум муни муни маха мунэ еэ суха

Дээрхийн гэгээн дараа нь цугларсан хүмүүст хандан айлдвар айлдав.

Бэрээвэн Гоман хийдийн мэтгэлцээний талбайд болсон уулзалтын үеэр Дээрхийн Гэгээн Далай лам Шинэ Дели дэх Төвөдийн ордны захирал Гэвш Доржэ Дамдулын удирдсан бясалгалын арга хэмжээнд оролцож буй дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 237 хүмүүст хандан айлдвар айлдаж байгаа нь. Энэтхэг, Карнатака, Мундгод. 2026 оны 1-р сарын 16. Зургийг: Тэнзин Чойжор.

Буддын шашин Цастын орон хэмээх Төвөдийн өнцөг булан бүрт түгэн дэлгэрсэн билээ. Би Домэй (Амдо)-д төрсөн бөгөөд бага наснаасаа л Бурхан Багшид нэгэн үзүүрт сэтгэлээр итгэж, Лхаст орших Жово (Бурхан багшийн дүр)-г харахыг чин сэтгэлээсээ хүсдэг байлаа. Миний бие Буддын шашны боловсролын нэг хэсэг болох Праманаварттика (Шалгадгийн тийн тайлбар)-ыг гүнзгий судалж,

  1. бусдын байр суурийг няцаах

  2. өөрийн байр суурийг батлах

  3. бусдын шүүмжлэлийг няцаах гэсэн гурван шатлалт үйл явцад онцгой анхаарал хандуулсан билээ.

“Өнөө цагт янз бүрийн шашны тогтолцоо, сүсэг бишрэлгүй хүмүүс, шашныг шүүмжилдэг хүмүүс олон байна. 'Праманавриттика'-д буй оюуны шинжилгээний аргууд өнөө цагийн нөхцөл байдалд тун хэрэгтэй. Үнэндээ, манай буддын судруудад ямар нэгэн зүйлийг зүгээр л харанхуйгаар дагахын оронд шалгаж, туршихыг чухалчилдаг. Энэ өнөө үед маш чухал юм. Мөн танин мэдэхүйн онол, логикийн сударт буй зааврууд сэтгэлгээний арга барилыг төлөвшүүлэхэд маш хэрэгтэй зүйл гэж би үзэж байна. Өрсөлдөгчийнхөө байр суурийг няцаах, өөрийн байр сууриа батлах, өөрийн тань үзэл бодол, байр суурийг шүүмжлэхэд хариу өгөх зэрэг нарийвчлан нягтлан шалгах үйл явц нь оюун ухаанд итгэл үнэмшлийг бий болгоход тусалдаг. Манай уламжлалт судруудад бичсэн үнэн ба худлыг шинжлэх аргууд нь сэтгэлийн амар амгаланг бий болгоход зорьсон байдаг”.

"Би Бээжинд айлчилж Мао Зэдунтай уулзсан юм. Тэгэхэд тэрбээр надад маш эелдэг хандаж байлаа. Сэтгэлийн амар амгаланг чухал гэж үздэгээ түүнд ойлгуулахыг хичээхэд тэр ч бас үүнийг үнэлж байх шиг санагдав.

Гэвч сүүлийн уулзалтын үеэр Мао Зэдун шашин бол хор гэж хэллээ. Хэдий дуугүй байсан ч би дотроо: 'Үнэндээ коммунизмыг үндсэн үзэл суртал гэж зарлах нь хортой юм!' гэж бодсон билээ.

"Манай Буддын шашны судрууд бидэнд бодит байдлыг судлахдаа рациональ хандлага баримтлахыг сургадаг нь маш үнэ цэнэтэй юм. Хувьдаа би аливааг задлан шинжлэх аргыг дэмждэг тул орчин үеийн эрдэмтэдтэй маш сайн ойлголцож, холбоо тогтоосон юм. Эрдэмтэд үүнийг үнэлдэг билээ.

Бэрээвэн Гоман хийдийн мэтгэлцээний талбайд Шинэ Дели дэх Төвөдийн ордны захирал Гэвш Доржэ Дамдул ба 10 хоногинй бясалгалын арга хэмжээнд оролцож буй 237 оюутнууд Дээрхийн гэгээн Далай ламтай зургаа авахуулав. Энэтхэг, Карнатака, Мундгод. 2026 оны 1-р сарын 16. Зургийг: Тэнзин Чойжор.

“Энэтхэгт цагаачлан ирснээсээ хойш би энэ улсын олон газраар очсон билээ. Хаа ч очсон хүмүүс буддын шашны талаар юу хэлэхийг минь сонирхдог.

Миний хувьд хамгийн чухал зүйл бол сэтгэлийн амар амгаланг олох явдал юм. Би өглөө сэрмэгцээ хамаг амьтдад хэрхэн тус хүргэж чадах талаараа эргэцүүлэн боддог бөгөөд энэ нь надад сэтгэлийн амар амгалан, дотоод тайвшралыг авчирдаг. Баярлалаа."



Орчуулсан Ц.Ариунаа

]]>
Бэрээвэн хийд дэх Бат оршил өргөх ёслол https://mn.dalailama.com/news/бэрээвэн-хийд-дэх-бат-оршил-өргөх-ёслол Don Eisenberg https://mn.dalailama.com/news/бэрээвэн-хийд-дэх-бат-оршил-өргөх-ёслол Энэтхэг, Карнатака, Мундгод - Өнөө өглөө Дээрхийн гэгээн Далай лам Бэрээвэн Гоман хийдээс Бэрээвэн Лачи хийд рүү машинаар алгуурхан явахдаа түүнийг угтахаар зам дагуу эгнэн зогссон хэдэн зуун хүмүүс рүү инээмсэглэн даллаж явлаа. Түүнийг морилон ирснийг илтгэх бүрээ бишгүүр дуугарч, лам нар Бэрээвэн Лачи хийдийн хурлын танхимд Богд Зонховын "Мэгзэм" магтаалыг уншиж байв. Тэрбээр Бандида малгайгаа өмсөн танхимын голоор алхаж, хоёр талаар суусан лам нар руу инээмсэглэн даллаж байв. Гэлүгва уламжлалын шашны тэргүүн Гандан ширээт түүнийг угтан гарч ирэв. Дараа нь тэрбээр хийдийн сэнтийд заларлаа.

Дээрхийн гэгээн Далай лам Бэрээвэн Лачи болон Рато хийдүүдээс түүнд зориулсан Бат оршил өргөх ёслолд оролцохоор хурлын танхимд морилон ирж байгаа нь. Энэтхэг, Карнатака, Мунггод. 2025 оны 12-р сарын 24. Зургийг: Вэн Замлин Норов

Бэрээвэн хийдийн үндэслэгч, анхны ширээт лам Жамьян Чойжэ Даши Балдангийн магтаал уншигдаж байх хооронд Бэрээвэн хийдийн одоогийн ширээт лам Догдан ринбүүчи Дээрхийн гэгээнд мандал болон Бурханы лагшин, зарлиг, тааллын шүтээнийг өргөн барив.

Дараа нь Богд Зонховын хоёрдугаар гол шавь болох Хайдав-жэгийн зохиосон “Брахмын дуу” (Балдан Ёндон) хэмээх яруу найргийн залбирал уншигдав. Энэхүү бүтээлийг Богд Зонховыг нирваан дүр үзүүлсний дараа Гялцаб-жэ ринбүүчи Гандан хийдийн ширээт ламаар залрах үед түүний эрдэмт шавь нарын хүсэлтээр туурвисан юм. Үүний дараа Дээрхийн гэгээнд Бэрээвэн хийдийн ширээт лам Догдан ринбүүчи Бэрээвэн хийдийн нийт лам хуврагуудын талархлын бэлгэдэл болгон Жамьян Чойжэгийн шүтээнийг өргөн барив. Рато хийдээс тус хийдийн хамба лам болон өмнөх үеийн 2 хамба лам нар Дээрхийн гэгээний 90 жилийн турш энэрэнгүй үйлсээрээ дэлхий дахинд ач тусаа үзүүлж байгааг нь хүндэтгэн түүнд Номын хүрд өргөлөө.

Бэрээвэн Лачи хийдийн хурлын танхимд болсон арга хэмжээний үеэр Бэрээвэн хийдийн нийт лам хуврагуудын зүгээс Дээрхийн гэгээн Далай ламд Жамьян Чойжэгийн шүтээнийг өргөн барьж байгаа нь. Энэтхэг, Карнатака, Мунггод. 2025 оны 12-р сарын 24. Зургийг: Дэнзин Чойжор

Оролцогчдод цай, ёслолын бэрээс тараав.
Бэрээвэн хийдийн ширээт лам Догдан ринбүүчи Бэрээвэн хийдээс Дээрхийн гэгээнийг Бэрээвэн хийдийн сэнтийг залгамжлагчаар зарлах шийдвэрийг уншиж танилцууллаа. Тэрээр Богд Зонхов Гандан хийдийг байгуулж байх үед цагаан дун гарч ирж байсныг дурсан ярив. Хожим тэрээр энэ дунгаа өөрийн шавь Жамьян Чойжэ Даши Балданд өгч, хийд байгуулахыг даалгасан байна. Үүнээс хойш Жамьян Чойжэгийн сэнтийд Бэрээвэн хийдийн хамба нар лам нар залран сууж иржээ.

1959 онд Дээрхийн гэгээн Далай лам Энэтхэгт цагаачлан ирж, Төвөдийн шашны төвүүдийг дахин байгуулан, Бурханы сургаалыг сэргээсэн билээ. Бэрээвэн хийдийг байгуулах үед Дээрхийн гэгээн өөрийгөө Жамьян Чойжэ байсан хэмээн айлдсан байдаг.

Бэрээвэн Лачи хийдийн хурлын танхимд болсон сэнтийд залах ёслолын үеэр одоогийн Бэрээвэн хийдийн ширээт лам (Бэрээвэн хийдийн сэнтийг залгамжлагч) Догдан ринбүүчи Дээрхийн гэгээн Далай ламыг Бэрээвэн хийдийн ширээт лам хэмээн зарлах шийдвэрийг уншиж байгаа нь. Энэтхэг, Карнатака, Мунггод. 2025 оны 12-р сарын 24. Зургийг: Дэнзин Чойжор

“Бид Дээрхийн гэгээнд түүнийг Жамьян Чойжэгийн алтан сэнтийд залахыг зөвшөөрөхийг хүссэн хүсэлтээ удаа дараа гаргаж байсан” хэмээн Догдан ринбүүчи үргэлжлүүлэв. “Бидний хүсэлтийг хүлээн авсанд Дээрхийн гэгээнд талархал илэрхийлье. Бид түүний өлмий бат оршихын тухайтад болон биднийг гэгээрэлд хүрэх хүртэл төрлөөс төрөлд авран хамгаалж байх болтугай хэмээн залбирч байна.”

Дээрхийн гэгээнд өргөх Бат оршил Бурханы сургаалыг хамгаалах тангарагтай 16 Архад буюу Ахмадуудыг урин дуудсанаар эхэллээ. Бэрээвэн хийдийн Ширээт лам Догдан ринбүүчи бэлтгэл мандал өргөсний дараа Гандангийн ширээт лам, Шарав Чойжэ, Бёнпо Менри Тризин, Гоман болон Лосалин дацангийн хамба лам нар, Бэрээвэн хийдийн өмнөх ширээт лам нар, Лосалин болон Гоман дацангийн өмнөх үеийн хамба лам нар, мөн зарим өглөгийн эзэд Дээрхийн гэгээнээс адис хүртэхээр ойртон очив.

Дараа нь гэгээрсэн хүмүүнийг ариун усаар угаах, хатаах, хувцас өргөх зэрэг зан үйлүүдийг үйлдэн Дээдийн ном түгэн дэлгэрэх, түүнийг баригчдын өлмий бат оршихын тухайтад ерөөл өргөлөө.

Найчүн Чойжин баруун гартаа сэлэм, зүүн гартаа нум барин танхимд залран орж ирэв. Тэрээр Дээрхийн гэгээнд мандал хийгээд Бурханы лагшин, зарлиг, тааллын шүтээнийг өргөж, элэгсэг дотноор хандав. Дараа нь тэрээр танхимын ар талд байрлах гэгээрлийн хутагт хүрсэн дээдсүүд болон шашны багш нарын хөрөг шүтээнд хүндэтгэл үзүүлэв. Тэрээр Бэрээвэн хийдийн ширээт лам Догдан ринбүүчид хадаг өргөөд, Дээрхийн гэгээний өөдөөс харсан суудалд заларлаа.

Бэрээвэн Лачи хийдийн хурлын танхимд болсон Дээрхийн гэгээнд бат оршил өргөх ёслолын үеэр Найчүн Чойжин Дээрхийн гэгээн Далай ламын өөдөөс харан заларч байгаа нь. Энэтхэг, Карнатака, Мунггод. 2025 оны 12-р сарын 24. Зургийг: Дэнзин Чойжор

Tэрээр тэргүүн лам нарыг Дээрхийн гэгээнд Бат оршил өргөхөд оролцохыг урьсан бөгөөд олон өнгийн утсаар холбосон очирыг Дээрхийн гэгээнд, тэдэнд болон өөртөө барив. Түүнд цогчид өргөсөн бөгөөд Дээрхийн гэгээн түүнээс билэг дэмбэрэл болгон амсав.

Дараа нь Дээдийн ном, ялангуяа Богд Зонховын уламжлал дэлгэрэхийн төлөө залбирал өргөлөө. Дараа нь Жамьян Хэнцэ Чогий Лодойн зохиосон Дээрхийн гэгээний өлмий бататгах залбирал болох "Мөнхийн рашааны аялгуу" уншигдав. Үүний зэрэгцээ лам хуврагууд, ани нар болон өглөгийн эзэд өргөл өргөн, танхимаар цувран өнгөрөв.

Бэрээвэн хийдийн ширээт лам Дээрхийн гэгээнд хүндэтгэл үзүүлж, түүнийг өнө удаан залрахыг албан ёсоор хүссэн хүсэлтийг уншин айлтгалаа. Түүнд мандал, Бурханы лагшин, зарлиг, тааллын шүтээн, бумбатай рашаан сэлтийг өргөн барив. Дээрхийн гэгээн бумбатай рашаанаас дуслыг авч, насны үрэлнүүдээс нэгийг аван хүртэв. Дараа нь түүнд найман тахил, төрийн долоон эрдэнэ, өлзийт найман зай зэргийг цар тавганд өрөн өргөлөө.

Дээрхийн гэгээн Далай ламд Бат оршил өргөх үеэр Бэрээвэн Лачи хийдийн хурлын танхимын гадна талд лам хуврагууд, ани нар болон өглөгийн эзэд өргөл өргхөөр эгнэн зогссон байгаа нь. Энэтхэг, Карнатака, Мунггод. 2025 оны 12-р сарын 24. Зургийг: Дэнзин Чойжор

Дээрхийн гэгээний хоёр багшийн зохиосон "Үхэшгүй мөнхийн дуу” хэмээх Дээрхийн гэгээн Далай ламын өлмийг бататгах дэлгэр залбирал" уншигдлаа. Өглөгийн эзэд Дээрхийн гэгээнээс адис хүртэхээр хүрч очив. Түүнчлэн 16 Архадыг дахин урин залав.

Ёслоын төгсгөлд Рато дацангийн хамба лам болон өмнөх үеийн 2 хамба лам Дээрхийн гэгээн хамаг амьтны тусын тулд сургаал ном дэлгэрүүлэхийн төлөө өнөд урт наслахыг хүссэн цугларагсдын хүсэлтийг хүлээн авсанд талархан, талархлын мандал өргөлөө.

Ёслол өндөрлөх үеийн залбиралд "Амитаба Бурханы залбирал", "Самандбадра Бурханы залбирал"-ын долоон шад, "Ерөөлийн хаан", " Үнэн үгсийн залбирал" болон олон сайхан билэг дэмбэрэлтэй ерөөлүүд багтсан байв.

Дээрхийн Гэгээнтэн сэнтийн өмнө болон эргэн тойронд сууж буй эрхэм хүндтэй лам нарт хүндэтгэл үзүүлснийхээ дараа танхимаас гарч явлаа. Тэрбээр хаалганы цаана тагтны захад очин хашаанд сууж буй хэдэн мянган лам хуврагуудтай мэндчилэв. Тэндээс тэрбээр өөрийн байрлаж байгаа Бэрээвэн Гоман дацан дахь өргөө рүүгээ мориллоо.

]]>
Бэрээвэн хийдэд Богд Зонховын дүйчэн өдрийг тэмдэглэлээ. https://mn.dalailama.com/news/ganden-ngamchö-celebrations-at-drepung-monastery Don Eisenberg https://mn.dalailama.com/news/ganden-ngamchö-celebrations-at-drepung-monastery Энэтхэг, Карнатака, Мундгод - Өнөөдөр Дээрхийн гэгээн Далай лам Бэрээвэн хийдийн цогчин дуганд морилон саатаж, шарын шашны уламжлалыг үндэслэгч Богд Зонховын нирваан дүр үзүүлсэн өдрийг тэмдэглэх ёслолд оролцов. Энэхүү өлзийт өдөр Шарын шашны соёлын нийгэмлэгээс Дээрхийн гэгээнд гэвш, лхаарамба цол хүртсэний 51 жилийн ойг нь тохиолдуулан тусгай хүндэтгэл үзүүлсэн юм.

Гандан ширээт тэргүүтэй шарын шашны өндөр дээд лам хуврагууд Бэрээвэн хийдэд Богд Зонховын дүйчэн өдрийг тэмдэглэх ёслолд оролцож буй Дээрхийн гэгээн Далай ламд гэвш, лхаарамба цол хүртсэнийх нь 51 жилийн ойд зориулж уламжлал ёсоор өргөл барьж буй нь... Энэтхэг, Карнатака, Мундгод. 2025 оны 12 дугаар сарын 14. Гэрэл зургийг: Замлинноров

Дээрхийн гэгээнийг сэнтийд залрахад Гандан ширээт Лувсандорж ламтан уламжлалт ёсоор мандал, хадаг өргөн мэндчилэв. Унзад ламыг Богд Зонховын "Шүтэн барилдлагын магтаал"-ыг унших үеэр цугласан олонд цай, жимс барив. Үүний дараа судрын ёсны дагуу цогчид өргөлөө. Үүний дараа Гандан ширээт, Жанзэ цорж, Шарав цорж нар “Гучин долоон мандал"-ыг өргөв. Дараа нь цугларсан олонд цай, бэрээс барив.

Гандан Шарзэ хийдийн хамба лам гэвш Жанчивсэнгэ шарын шашны нийт сүсэгтэн олны нэрийн өмнөөс Дээрхийн гэгээнд гардуулж буй хүндэтгэлийн шагналын тайлбарыг уншив. Тэрээр Дээрхийн гэгээний мэлмий гийсний 90 насны ойг тэмдэглэхэд дэлхий даяар сая сая сүсэгтэн олон ажигласан гэдгийг дурдав. Үүний дагуу шарын шашны буддын соёлын нийгэмлэгт энэхүү тусгай арга хэмжээг зохион байгуулах хүсэлт ирүүлсэн болохыг тэрээр онцлон тэмдэглэлээ.

Дээрхийн гэгээнийг Богд Зонховын дүйчэн өдрийн ёслолд оролцон Бэрээвэн хийдийн цогчин дуганд морилж байх үед Шарын шашны соёлын нийгэмлэгийн төлөөлөгчид түүний гэвш, лхаарамба цол хүртсэний 51 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн шагналыг өргөн барьж буй нь... Энэтхэг, Карнатака, Мундгод. 2025 оны 12 дугаар сарын 14. Зургийг: Тэнзин Чойжор

Дээрхийн гэгээний 90 насны ойг тэмдэглэх “Энэрэл нигүүлслийн жил”-ийн хүрээнд түүний 1959 онд Лхаст гэвш, лхаарамбын дамжааны шалгалтаа өгсний 66 жилийн ой, 1974 онд гэвш, лхаарамба цолоо албан ёсоор хүртсэний 51 жилийн ой, 1975 онд Энэтхэг дэх шарын шашны их сургуулиудын Төв зөвлөлийн шалгалтын хороо байгуулагдсаны 50 жилийн ой тус тус тохиож буй билээ. Мөн энэ тэмдэглэлт жилийг тохиолдуулан тэрбээр Богд Зонховын дүйчэн өдрийн энэхүү сүр жавхлант ёслолыг тэргүүлэн оролцож буй юм. Эл үйл явдалд зориулж "Лхаадан Чотрул Монлам Чэнмо" сан болон Шарын шашны соёлын нийгэмлэгийн нэрийн өмнөөс алт, мөнгөөр шинээр урласан гэвш, лхаарамба зэргийн хүндэтгэлийн шагналыг Гандан ширээт, Жанзэ цорж, Шарав цорж нар талархал, хүндэтгэлийн илэрхийлэл болгон Дээрхийн гэгээнтэнд өргөн барив.

Үүний дараа Анхдугаар Далай лам Гэндэндүвийн зохиосон Богд Зонховын магтаал "Зүүн цаст уулын оргил", мөн Дээрхийн гэгээний хоёр багшийн зохиосон "Мөнх бусын дуулал” буюу Далай ламын өлзий хутаг бат оршихын дэлгэр ерөөлийг хуврагууд уншлаа. Үргэлжлүүлэн "Зонховын шашин дэлгэрэхийн ерөөл", "Үнэний үг", Богд Зонховын зохиосон "Мөрийн зэргийн ерөөл"-ийг тус тус хурлаа.

Бэрээвэн хийдийн цогчин дуганд Богд Зонховын дүйчэн өдөрт зориулан хурал хурж буй нь... Энэтхэг, Карнатака, Мундгод. 2025 оны 12 дугаар сарын 14. Зургийг: Тэнзин Чойжор

Эл хурал, ёслол Мэгзэм уншлагаар өндөрлөв. Дээрхийн гэгээнийг дуганаас гарахад Гандан ширээт, Жанзэ Цорж, Шарба Цорж болон Бэрээвэн Гоман, Бэрээвэн Лосэлин хийдийн хамба лам нар хүж, хадаг барин өргөөнд нь хүртэл хүндэтгэлтэйгээр үдэн гаргаж өгсөн юм.

Өнөөдрийн хурал, ёслолд Гандан ширээт Лувсандорж, Жанзэ цорж, Шарав цорж, Бэрээвэн ширээт, өмнөх Бэрээвэн ширээт асан хоёр ламтан, Бэрээвэн Гоман болон Бэрээвэн Лосэлин дацангийн хамба нар, Гүндэлин ринбүүчи, Жанжаа ринбүүчий, Лин ринбүүчи, Сэра Жэ, Гандан Шарзэ, Жанзэ, Жүмэ, Дашлхүмбэ, Сэжүд, Намжал, Рато хийдийн одоогийн болон өмнө хамба нар байлцав. Мөн тэднээс гадна бусад лам хувраг, орон нутгийн удирдагчид, Өмнөд Энэтхэг дэх Төвөдийн таван суурины иргэд, Хималайн бүс нутаг, Бутаны сүсэгтэн олон нийлсэн 10,000 гаруй хүн оролцлоо.

Орчуулсан Д.Дуламжав

]]>
Дээрхийн гэгээн Бэрээвэн Гомон хийдэд морилон саатав. https://mn.dalailama.com/news/дээрхийн-гэгээн-бэрээвэн-гомон-хийдэд-морилон-саатав6 Don Eisenberg https://mn.dalailama.com/news/дээрхийн-гэгээн-бэрээвэн-гомон-хийдэд-морилон-саатав6 Энэтхэг, Карнатака муж, Мундгод – Өчигдөр Дээрхийн гэгээн Далай лам Дарамсала хотоос Делиг зорин мордоход төвөд, гадаад олон хүн гудамж дагуу эгнэн жагсаж үдэв. Харин өнөөдөр тэрбээр Төвөдийн буддын шашны их сургууль болох Бэрээвэн хийдэд морилохоор Делигээс Карнатака мужийн Хубли хот руу хөдөллөө.

Зураг. Бэрээвэн Гомон хийдийн хамба лам гэвш Жигмэд Жамц Дээрхийн гэгээн Далай ламыг Энэтхэгийн Карнатака мужийн Хубли нисэх онгоцны буудалд угтан авч буй нь... 2025 оны 12 дугаар сарын 12. Зургийг: Тэнзин Чойжор

Хубли хотын нисэх онгоцны буудалд Дээрхийн гэгээнийг Бэрээвэн Гомон хийдийн хамба лам Гэвш Жигмэд Жамц, ахлах нярав Мөнхлам Жамц, Төвөдийн Төв Захиргааны Өмнөд Энэтхэг дэх төлөөлөгч Жигмэд Цултим нар угтан авав. Мөн Хубли-Дхарвад дүүргийн захиргааг төлөөлж хатагтай Дивья Прабху, Хабли Дарвад хоёр хотын цагдаагийн газрын дарга Н.Шашикумар, дэд дарга Маханинг Нандаганви нар хүлээн авлаа. Нисэх буудлын гадна талд буддын хэд хэдэн хийдийн хамба лам нар, 5 төвөд суурины төлөөлөгчид хүндэтгэн угтав.

Дээрхийн гэгээнийг Мундгод руу явах замын хоёр талаар хадаг, цэцэг, хүж барьсан лам хувраг, энгийн сүсэгтэн олон зэрэг мянга мянган жагсаж угтлаа. Зам талбай болон суурины ойр орчмыг туг далбаа, хүндэтгэлийн үг, бэлгэдэл бүхий бичээс сэлтээр чимэглэсэн байв.

Зураг. Дээрхийн гэгээн Далай ламыг Бэрээвэн хийдэд угтан авч буй зон олон... Энэтхэг, Карнатака, Мундго. 2025 оны 12 дугаар сарын 12. Зургийг: Тэнзин Чойжор

Дээрхийн гэгээнийг Бэрээвэн Гомон морилон ирэхэд 105 дахь Гандан ширээт ринбүүчи, Лувсандорж, Шарба болон Жанцэ Чойжэ нар, Бэрээвэн хийдийн одоогийн хийгээд өмнөх хоёр ширээт лам, одоогийн болон өмнөх хамба лам нар, мөн бусад хийдийн хамба, хувилгаад угтан авлаа. Түүнчлэн Гүндээлин ринбүүчи, Лин ринбүүчи, Төвөдөөс анхлан дүрвэж ирсэн хүмүүсийн нэг хэсэг болох Буксарын өндөр настай хуврагууд байлцлаа. Шашны зүтгэлтнүүдээс гадна Дарвад хотын цагдаагийн газрын дарга Гунжан Арьяа, Карварын захирагч Лакшми Прия болон бусад албаны хүмүүс түүнийг хүндэтгэн угтсан юм.

Дээрхийн гэгээн Бэрээвэн Гомон хийдийн өмнөх номын мэтгэлцээний талбайгаас хурлын дуган руу морилж, сэнтийдээ заларлаа. Дээрхийн гэгээний хоёр багшийн зохиосон "Далай ламын өлмий бататгах залбирал"-ыг унших зуур Гандан ширээт, Бэрээвэн ширээт, Гоман хийдийн хамба лам, Мундгодын Төвөд суурины дарга нар мандал, Бурхан багшийн лагшин, зарлиг, тааллын шүтээнийг өргөв.

Зураг. Гандан ширээт ринбүүчи Дээрхийн гэгээн Далай ламыг Бэрээвэн Гомон хийдэд морилон ирэхийг хүлээн зогсож буй нь... 2025 оны 12 дугаар сарын 12. Зургийг: Тэнзин Чойжор

Цугласан олонд цай, бэрээс түгээсний дараа Дээрхийн гэгээн нийт хуврагуудад хандан товч үг хэллээ.

"Төвөд сууринууд байрладаг энэ газар нь Төвөд орны баруун өмнө зүгт оршдог. Өнөөдөр энд лам хуврагуудын чуулган баяр баясгалантай, чин сэтгэлээсээ цугларчээ. Энэ нь юуг илэрхийлж байна вэ гэвэл Нагаржуна тэргүүтэй их мэргэдийн өвлүүлэн үлдээсэн судар, тарнийн гүн гүнзгий, ариун сургаал номыг төвөдүүд бид хадгалан хамгаалж байгааг харуулж байна. Төвөд нутагт хэдий хүнд хэцүү байгаа ч манай ард түмэн өөрсдийн шашин соёлдоо үнэнч хэвээр байна.

Гол нь төвөдүүд бид цастын орны сургаал номын төлөө гүн хариуцлага хүлээж байна. Өнөөдөр Төвөдийн буддын шашныг хүндэтгэх хандлага төвөдүүдийн дунд төдийгүй Хятадад болон дэлхий даяар нэмэгдэж байна. Өөр өөр соёл, үндэс угсаатай хүмүүс манай шашин соёлыг улам бүр үнэлж байна.

Бид бурхны шашин дэлгэрэхийн төлөө зөвхөн залбираад зогсохгүй сургаал номыг нь судлах, бясалгах үйлсийг идэвхтэй өрнүүлж байна. Энэ шашныг сонирхох байдал ялангуяа залуу үеийнхний дунд тогтвортой нэмэгдэж байна. Зарим хүн буддизмыг шашин талаас нь сонирхохгүй хэр нь судлан суралцах, эргэцүүлэн бодох, дотоод хөгжлийн арга барилыг нь ихэд сонирхдог. Тиймээс бид Төвөдийн буддын шашны иж бүрэн сургаал номыг шинэлэг байдлаар түгээхээр ажиллах нь зүй.

Зураг. Дээрхийн гэгээн Далай лам Бэрээвэн Гомон хийдэд угтан авахаар цугласан олонд хандан үг хэлж буй нь...2025 оны 12 дугаар сарын 12. Зургийг: Гэлэн Замлинноров

Буддын шашин Хятад, Төвөд, Хималайн бүс нутгийн хүн ардын дунд эртнээс нийтлэг дэлгэрсний дээр энэ барилдлага улам гүнзгийрсээр байна. Далай ламын хувиар ном тайлбарлан айлдаж байсан минь олон хүнд хүрчээ. Ялангуяа Хималайн бүс нутгийнхан маш их сүсэг бишрэлтэй байж, төвөд зон олон буддын боловсролын бат бөх суурийг хадгалж ирсэн. Үүний үр дүнд судар, бодит дадлагад суурилсан сургаал ном түгэн дэлгэрч, тоолшгүй олон амьтанд тусаа өгсөөр байна.

Мөн би буддын гүн ухааны практик талыг сонирхдог эрдэмтэн судлаачидтай уулзаж ярилцдаг билээ. Тэд урьд, хойд насны тухай биш, сэтгэл оюуныг тогтуун, сахилга баттай болгон хөгжүүлэх замаар сэтгэлийн амар амгаланг олох аргуудыг сонирхдог юм. Христийн шашин давамгайлсан орнуудад ч энэ сонирхол нэмэгдэж байна. Намайг гадаадад зорчиход хүмүүс халуун дулаанаар хүлээн авч, чин сэтгэлээсээ сонсож, буддын гүн ухааныг шинээр таньж үнэлж байдаг.

Төвөд оронд ном бараг устах шахсан ч дүрвэж гарсан бид бүхэн түүнийг хамгаалж үлдэхийн тулд хичээнгүйлэн ажилласан. Өнөөдөр олон эрдэмтэн буддын үзэл, бясалгал, ёс суртахууныг анхааралтай ажиглаж байна. Ийн санал солилцож, уулзаж ярилцсаны үр дүнд буддизм нь сэтгэлийг номхотгох, дотоод амар амгаланг олох өвөрмөц аргууд бүхий гэдэг нь тодорхой болсон юм. Гурван хөлгөний цогц сургаал манай уламжлалд бүрэн бүтэн хадгалагдан үлджээ.

Хималайн бүс нутгийн хүмүүс үйлийн үр, шүтэн барилдлагын тухай сургаалыг маш их сонирхдог. Намайг Далай лам гэдэг нэртэй болохоор олон хүн заавар зөвлөгөө авахаар ханддаг. Хэдийгээр Хятадын эрх баригчид Төвөдийн ном сургаалыг устгахыг оролдсон ч манай шашны гүн гүнзгий сургаалууд эдүгээ дэлхий дахины анхаарлыг улам их татаж байна.

Ном сургаалаа сахин хамгаалж, үргэлжлүүлэн авч яваа төвөдүүд бидний хувьд шинжлэх ухааны эрдэмтэн зэрэг хүмүүс манай шашныг ийн сонирхож байгаа нь урам зориг төрүүлдэг билээ. Ийнхүү Гурван дээд суртгаалд үндэслэсэн, сэтгэлийн амар амгаланг олоход чиглэсэн энэ ном эдүгээ ямар нэгэн шашин шүтдэггүй хүмүүсийн дунд ч өргөнөөр үнэлэгдэж байна".

Дээрхийн гэгээн дээрх айлдварынхаа төгсгөлд, зүүдэндээ өөрийгөө 130 гаруй наслах шинж тэмдэг үзсэнээ дурдаад, цугласан сүсэгтэн олонд ном сургаалыг сэргээн бэхжүүлэх, дэлхий нийтэд номоор туслахын төлөө хичээнгүйлэн ажиллахыг уриалав. Үүний дараа Гоман хийдийн хамба лам Дээрхийн гэгээнийг ном хаялцах талбайн хойно байх өргөөнд нь хүргэж өглөө.

Орчуулсан Д.Дуламжав

]]>
Азийн орнуудад болсон байгалийн гамшигт өртөгсдийн төлөө залбирал үйлдэв. https://mn.dalailama.com/news/азийн-орнуудад-болсон-байгалийн-гамшигт-өртөгсдийн-төлөө-залбирал-үйлдэв Don Eisenberg https://mn.dalailama.com/news/азийн-орнуудад-болсон-байгалийн-гамшигт-өртөгсдийн-төлөө-залбирал-үйлдэв Индонез, Шри Ланка, Вьетнам, Тайланд, Малайз, Филиппин болон зэргэлдээх бүс нутгуудад аадар бороо орж, хүчтэй шуурга болсны улмаас олон хүний эрдэнэт амь нас эрсдэж, сая сая хүнд хүнд зовлон бэрхшээл тулгарсныг мэдээд би ихэд гашуудан харамсаж байна.

Амь үрэгдэгсдийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Энэ гамшгийн улмаас бэртэж гэмтсэн хүмүүс үтэр түргэн эдгэрэх болтугай хэмээн залбиръя.

Мөн гамшигт нэрвэгдсэн бүх бүс нутагт эрэн хайх, аврах, сэргээн босгох ажил саадгүй бүтэж, аль болох олон хүнд тус дэм, сэтгэлийн тайвшрал авчрах болтугай хэмээн залбирч байна.

Залбирал, ерөөлөө өргөсөн,

Далай Лам

2025 оны 12 дугаар сарын 2

]]>
Бихар мужийн Ерөнхий сайдад баяр хүргэв. https://mn.dalailama.com/news/бихар-мужийн-ерөнхий-сайдад-баяр-хүргэв Don Eisenberg https://mn.dalailama.com/news/бихар-мужийн-ерөнхий-сайдад-баяр-хүргэв Энэтхэг, ХП, Дарамсала, Тэгчэн Чойлин – Дээрхийн гэгээн Бихар мужийн ерөнхий сайд Нитиш Кумарт эвсэл нь ялсанд баяр хүргэж, захидал илгээв.

Зураг: Дээрхийн гэгээн, Бихар мужийн Ерөнхий сайд Нитиш Кумар нар...Энэтхэг, Бихар муж, Бодгаяа хот. 2023 оны 12 дугаар сарын 21. Гэрэл зургийг Тэнзин Чойжор

Тэрбээр захидалдаа, “Тантай олон жил сайхан нөхөрлөж буйдаа, мөн Бихар мужид, ялангуяа Бодгаяад олон удаа зочлох бүрд минь өгөөмөр сэтгэлээр угтан авч байсанд тань гүнээ талархаж явдаг. Түүхт Наландагаас уламжилж ирсэн Энэтхэгийн эртний эрдэм ухааны талаарх мэдлэг, сонирхлыг нэмэгдүүлэх гэсэн хүчин чармайлтыг минь та бүхэн тууштай дэмжиж, урамшуулж байдагт талархлаа илэрхийлье. Энэтхэгийн эртний каруна (энэрэл нигүүлсэл) хэмээх гүн ухааны үзэл хийгээд түүнээс урган гарсан ёс суртахууны зарчим болох ахимса (хүч үл хэрэглэхүй) нь дэлхий дахинд урам зориг өгөхүйц үлгэр жишээ мөн билээ.

Сүүлийн жилүүдэд Бихар мужийн олон салбар хөгжин цэцэглэлээ. Ийм амжилт ололт нь ядуу зүдүү, тусламж хэрэгтэй байгаа хүмүүсийн амьдралыг бодитоор сайжруулж чадсан цагт л илүү утга учиртай болдог.

Бихар мужийн ард түмний итгэл найдварыг биелүүлэх үйл хэрэг тань саадгүй бүтэх болтугай” хэмээжээ.

]]>
Тайванийн хуврагууд “Сайтар номлолын шим” хэмээх номыг уншив. https://mn.dalailama.com/news/тайванийн-хуврагууд-сайтар-номлолын-шим-хэмээх-номыг-уншив6 Don Eisenberg https://mn.dalailama.com/news/тайванийн-хуврагууд-сайтар-номлолын-шим-хэмээх-номыг-уншив6 Энэтхэг ХП, Дарамсала, Тэгчэн Чойлин- Өнөөдөр, Дээрхийн гэгээн Далай лам ажлын албан өргөөндөө Тайванийн Түвдэн Чойлин, Цогдрук Осэр Лин, эмэгтэй хуврагуудын Нанхай зэрэг гурван хийдийн нийт 180 гаруй хятад лам, хуврагийг хүлээн авч уулзлаа. Дээрхийн гэгээнийг суудалдаа залармагц хуврагууд Далай ламын өлмий бататгах залбирлыг хятад хэлээр аялгуулан уншиж, чуулганыг төлөөлөн таван лам лагшин, зарлиг, тааллыг бэлгэдэн мандал өргөв. Үүний дараа лам, хуврагууд Богд Зонховын “Сайтар номлолын шим” номыг төвөд хэлээр цээжээр уншицгаав.

Зураг. Тайваниас ирсэн лам, хуврагийн чуулганы төлөөлөгчид уулзалтын эхэнд Дээрхийн гэгээн Далай ламд уламжлалт өргөл өргөж байна. Энэтхэг, Дарамсала, Дээрхийн гэгээний ажлын албан өрөө. 2025 оны 11 дүгээр сарын 19. Зургийг: Тэнзин Чойжор

Дараа нь Дээрхийн гэгээн Далай лам ийнхүү айлдав:

"Дэлхийн олон оронд дэлгэрсэн буддын шашны олон уламжлал дунд манай Төвөдөд дамжиж ирсэн сургаал ном шиг гүн гүнзгий нь үгүй билээ. Мөн эдгээр сургаалаас Сайтар номлолын шим нь хамгийн шилдэг нь юм. Би ч мөн энэ номыг бүхэлд нь цээжилсэн боловч сүүлийн үед зарим хэсгийг нь мартдаг болжээ. Юутай ч та бүхнийг цээжээр уншиж байхад утга санааг нь тодорхой санаж, онцгой баяр баясгалан төрлөө. Маш сайхан байлаа. Өнөөдөр энд уншиж өгсөн та бүхэнд баярлалаа. Цаг хугацаа өнгөрөх тусам Төвөдөд нөхцөл байдал ихээхэн муудсан. Би энд дүрвэн ирснээсээ хойш агуу ном судруудыг чадах чинээгээрээ үргэлжлүүлэн судалсаар байна. Үүнд таатай нөхцөлийг бүрдүүлж, саад тотгорыг арилгаж өгсөн номын нөхөд та бүхэндээ талархлаа илэрхийлье. Өмнө дурдсанчлан Төвөдөд бид буддын шашны сургаалын хамгийн цэвэр ариун дамжлага зэргийг хэвээр нь хадгалж чадсан билээ.

Зураг Дээрхийн гэгээн Далай лам Тайванийн лам, хуврагуудтай уулзахдаа үг хэлж буй нь... Энэтхэг, ХП, Дарамсала. 2025 оны 11-р сарын 19-нд а. Зургийг: Тэнзин Чойжор

Өнөө үед Хятадад ч мөн буддын шашныг их сонирхож байна. Тиймээс манай Төвөдөд дэлгэрсэн буддын сургаалыг хятад хэлээр түгээх нь зүйтэй. Төвөдүүд бид амттай сайхан хятад хоол иддэг болсонтой л адил юм. Бидний хувьд олон жилийн турш логик, учир шалтгааны үндэс хийгээд дэлгэрэнгүй тайлбарт тулгуурлан судалсан сургаал номоо найз нөхөдтэйгөө хуваалцах цаг иржээ. Хятад оронд олон өөрчлөлт гарч, буддын шашныг сонирхох явдал улам бүр нэмэгдэж байна. Өнөөдөр энд “Сайтар номлолын шим” судрыг тайваньчууд цээжээр уншиж байгааг хараад их баярлаж байна.

Яваандаа энэхүү гайхамшигтай сургаал номыг Хятадад ч гэсэн зааж, судлах боломж гарцаагүй бий болно. Та бүхэнд баярлалаа".

Зураг: Дээрхийн гэгээн Далай лам Тайванийн лам, хуврагуудтай уулзсаны дараагаар хамтдаа дурсгалын зураг татуулж буй нь... Энэтхэг, Дарамсала, Дээрхийн гэгээний ажлын албан өрөө. Зургийг: Тэнзин Чойжор

Лам хувраг, тэднийг дэмжигчид зэрэг Тайванийн 250 сүсэгтэн олон, монгол сүсэгтнүүд хамтдаа Дээрхийн гэгээнд бараалхав. Тайванийн лам, хуврагууд Дээрхийн гэгээнийг Ногоон Дарь эхийн магтаал залбирал уншин үдлээ.

]]>
Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн шашин ба төрийн удирдлагыг хүлээн авсны 75 жилийн ойг тэмдэглэх ёслол https://mn.dalailama.com/news/дээрхийн-гэгээн-далай-ламын-төвөдийн-шашин-ба-төрийн-удирдлагыг-хүлээн-авсны-75-жилийн-ойг-тэмдэглэх-ёслол Don Eisenberg https://mn.dalailama.com/news/дээрхийн-гэгээн-далай-ламын-төвөдийн-шашин-ба-төрийн-удирдлагыг-хүлээн-авсны-75-жилийн-ойг-тэмдэглэх-ёслол Энэтхэг, Х.П., Дарамсала, Тэгчин Чойлин – Өнөөдөр Төвөдийн гол хийдэд Дээрхийн гэгээн Далай ламд 75 жилийн өмнө 1950 оны 11-р сарын 17-нд Төвөдийн шашин ба төрийн удирдлагыг хүлээн авсан түүний өгөөмөр сэтгэлд талархал илэрхийлэхээр 6000 гаруй хүн цугларав.

Дээрхийн Гэгээнтэн Далай лам Төвөдийн гол хийдийн талбайд болсон Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын Төвөдийн шашин ба төрийн удирдагч болсны 75 жилийн ойн баярт оролцохоор морилон ирж байгаа нь. 2025.11.17. Энэтхэг, Х.П., Дарамсала. Зургийг: Тензин Чойжор.

Дээрхийн гэгээн өргөөнийхөө хаалган дээр ирэхэд түүнийг хүндэт зочид болох Бүгд найрамдах Чех улсаас Энэтхэг улсад суугаа элчин сайд доктор Элиска Зигова, Төвөдийн төв захиргааны ерөнхийлөгч Сикён Пенпа Цэринг, Төвөдийн парламентын дарга Кенпо Соннам Тенпел, Дээд шүүхийн комиссар Еши Вангмо, мөн Таши Намгял болон өнөөдрийн арга хэмжээг зохион байгуулахад хувь нэмрээ оруулсан Төвөдийн хэд хэдэн сургуулиудын төгсөгчдийн төлөөлөл угтан авлаа. Тэд Дээрхийн гэгээнийг хийдийн доод талын тагтан дээр байрлах хүндэтгэлийн суудалд нь хүргэв. Түүнд зориулан төвөд уран бүтээлчид дуу дуулж, бүжиг бүжиглэн хүндэтгэл үзүүлэв.

Ёслолын үеэр бүрээ эгшиглэн Сикён Пенпа Цэринг Төвөдийн төрийн далбааг мандууллаа. Төвөдийн урлагийн хүрээлэнгийн уран бүтээлчид Төвөдийн төрийн дуулал, дараа нь Энэтхэгийн төрийн дууллыг үлээвэр хөгжим, бөмбөрийн аянд эгшиглүүлэв. Дээд шүүхийн комиссар, Парламентын дарга болон Сикён нар Дээрхийн гэгээнд Бурханы бие, хэл, сэтгэлийг бэлгэдсэн мандал өргөв. Энэхүү ёслолыг Таши Намгял болон Энэтхэг дэх дотуур байр бүхий 7 төвөд сургууль, Дарамсалад байрлах Төвөд хүүхдийн тосгон, Төвөд гэр сан, Энэтхэг, Балба дахь Муссури ба төвөд өдрийн сургуулийн төгсөгчдийн 24 төлөөлөл давтан хийж, Дээрхийн гэгээнд Жанрайсиг Хасарпани бурханы гоёмсог хоёр шүтээнийг өргөн барилаа.

Үүний дараа Сикён Пенпа Цэринг өнөөдрийн үйл явдлыг тохиолдуулан Кашагийн тунхаглалыг эхлээд төвөд хэлээр, дараа нь англи хэлээр уншив. Тэрээр үгээ эхлэн Дээрхийн гэгээн Далай лам Төвөдийн шашин ба төрийн удирдлагыг хүлээн авсны 75 жилийн ойг тэмдэглэж буй энэхүү сайхан өдрийг Дээрхийн Гэгээнтний 90 насны ойг тэмдэглэж буй “Энэрэнгүй сэтгэлийн жил”-ийн хүрээнд тэмдэглэж байгааг онцлон тэмдэглэв.

Тэрээр мөн Төвөдийн анхны нэгдсэн улс төрийн хаант улс МЭӨ III зуунд анхны хаан Нятри Цэнпогийн үед Цастын оронд бий болсон тухай дурдав. Гурван Номт (Дхарма) хааны үед Төвөдийн эзэнт гүрний нөлөө Ази даяар өргөн хүрээнд тархсан байлаа. Соронзон Гомбо хааны үед Энэтхэгийн гупта бичигт тулгуурлан төвөд бичиг үсэг зохиогдсон бөгөөд удалгүй Наландагийн уламжлалын жинхэнэ буддын сургаал Төвөдөд дэлгэрсэн юм. Энэ үед Төвөд улс Хятадын нийслэл Чань-ань буюу өнөөгийн Сианьд довтолж байсан түүхтэй.

Төвөдийн гол хийдийн талбайд Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн шашин ба төрийн удирдлагыг хүлээн авсны 75 жилийн ойг тэмдэглэх үеэр Сикёнг Пенпа Цэрин энэхүү үйл явдлыг тохиолдуулан Кашагийн тунхаглалыг уншиж байгаа нь. 2025.11.17. Энэтхэг, Х.П., Дарамсала. Зургийг: Тензин Чойжор.

Төвөдийн эзэнт гүрэн IX зуунаас эхлэн задарсан боловч Дрөгөн Чөгялын үеэс Гандан Подран байгуулагдах хүртэл Төвөд улс нь Монгол, Мин, Хятадыг захирч байсан Манжийн хаадтай “лам-ивээн тэтгэгч” харилцааг хадгалж байв.

XX зууны эхээр Амдо мужийг муслим жанжин Ма Буфан довтолж эзэлсэн бол Хамыг Манж жанжин Жао Эрфэн эзлэн авч, Төвөдийн төв нутагт Британи улс довтолж байв. Хятадад эрх мэдлийг гартаа авсан Гоминдан (Хятадын үндэсний нам) Амдо, Хамын зарим хэсгийг нэгтгэн, Төвөдийн засгийн газрын цэргүүдтэй удаа дараа хилийн мөргөлдөөн хийж байв. 1949 онд БНХАУ байгуулагдсаны дараа хятадын Ардын чөлөөлөх арми Амдо, Хамын хэсгүүдийг эзэлж, эцэст нь Чамдог эзлэн авснаар Төвөдийн арми ялагдсан билээ.

Ийм нөхцөл байдалд төвөдийн ард түмэн хэдийгээр тэр үед дөнгөж 15 настай байсан Дээрхийн гэгээн Далай ламд хандан Төвөдийн удирдлагыг хүлээн авахыг гуйсан юм. Ийнхүү 1950 оны 11-р сарын 17-нд Дээрхийн гэгээн энэ үүргийг хүлээн авсан билээ. Тэрбээр 8 жил гаруйн турш Хятадын талтай хэлэлцээ хийхийг оролдож, Төвөдөд тулгасан 17 зүйлт хэлэлцээрийн хүрээнд төвөдүүдийн амь насыг хамгаалах, төвөдийн өвөрмөц шашин шүтлэг, соёлын өвийг хадгалахыг эрмэлзэж байв. Харамсалтай нь тэрбээр 1959 онд БНХАУ-ын тасралтгүй түрэмгийллийн улмаас Энэтхэг рүү дүрвэхээсс өөр аргагүй болжээ.

Дээрхийн гэгээн Энэтхэгийн ариун дагшин газар хүрэлцэн ирснийхээ дараа Төвөдөд тулгасан 17 зүйлт гэрээг хүчингүйд тооцож, мэдэгдэл гаргасан. Тэрбээр 1970-аад онд Хятад-Төвөдийн зөрчилдөөнийг шийдвэрлэх зорилгоор “Дундад замын бодлого”-ыг санал болгосон бөгөөд энэ нь Төвөдийн Төв захиргааны баримталсаар байгаа бодлого юм.

Сикён Пенпа Цэринг Дээрхийн гэгээнийг агуу Бодьсадва хэмээгээд, түүний дөрвөн амлалт болох хүний үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх, шашин хоорондын эв эеийг бэхжүүлэх, эртний Энэтхэгийн мэргэн ухааныг хадгалан хамгаалах, Төвөдийн экологи болон соёлын өвийг хамгаалах чиглэлд гаргасан тасралтгүй хүчин чармайлтыг онцлон тэмдэглэв. Тэрээр “Энэхүү баярт мөчид бид Дээрхийн гэгээн XIV Далай ламын урт наслах, түүний гэгээрсэн үйл ажиллагаа хойч ирээдүйд мөнхөд үргэлжлэхийн төлөө чин сэтгэлийн залбирал өргөж байна” гэж хэлэв.

Төвөдийн гол хийдийн талбайд Төвөдийн Парламентын төлөөлөл Кенпо Соннам Тенпелийн Дээрхийн гэгээн Далай лам Төвөдийн шашин ба төрийн удирдлагыг хүлээн авсны 75 жилийн ойг тэмдэглэх ёслолын үеэр мэдэгдэл хийж байгаа нь. 2025.11.17. Энэтхэг, Х.П., Дарамсала. Зургийг: Тензин Чойжор.

Кенпо Соннам Тенпел Төвөдийн Парламентын нэрийн өмнөөс хийсэн мэдэгдэлдээ Дээрхийн гэгээн 1954 онд Хятадад айлчилж, Хятадын удирдагчидтай уулзсан тухай дурдав. 1956 онд тэрээр Энэтхэгт хүрэлцэн ирж, Бурхан багшийн лагшин мэндэлсний 2500 жилийн ойн ёслолд оролцсон бөгөөд энэ үеэр Энэтхэгийн удирдагчидтай уулзаж, ялангуяа Энэтхэгийн ардчиллын идэвхтэй тогтолцоог өндрөөр үнэлсэн байна. Дээрхийн гэгээн Төвөдөд эргэн ирснийхээ дараа 1959 онд Их монламын үеэр Гэвш лхарамбын шалгалтаа өгчээ. Гэвч Лхас хот дахь нөхцөл байдал улам хурцдаж аюултай болсон тул тэрбээр 1959 оны 3-р сарын 17-нд Норбулинка ордноос нууцаар гарч, Лхасаас дүрвэхэд хүрсэн юм.

Энэтхэгт цагаачлан ирснийхээ дараа Дээрхийн гэгээн лам хуврагууд хичээл номоо үргэлжлүүлэх, тэдний амьдралын хэв маягийг бий болгох нөхцөлийг яаралтай сэргээхээр ажилласан. Тэрбээр орчин үеийн сургалтын хөтөлбөрийг төвөдийн уламжлалтай хослуулсан сургуулиудыг төлөвлөн байгуулсан. Мөн цагаачлал дахь Төвөдийн Парламентыг байгуулах алхмуудыг хийсэн. Тэрбээр орчин үеийн эрдэмтэдтэй хамтран сэтгэлийн мөн чанар болон дотоод амар амгаланг хэрхэн олж авах талаар үр дүнтэй хэлэлцүүлгүүдийг өрнүүлсэн билээ.

Дээрхийн гэгээн цагаачлалын эхний жилүүдэд Нэгдсэн үндэстний байгууллагаас тусламж хүссэн. Дараа нь Төвөдийн нөхцөл байдлыг үнэлэх зорилгоор баримт цуглуулах төлөөлөгчдийг Төвөдөд илгээсэн. Асуудлыг яриа хэлэлцээний замаар шийдвэрлэх зорилготой байсан тул түүний төлөөлөгчид Хятадын эрх баригчидтай 9 удаа хэлэлцээ хийсэн боловч үр дүнд хүрээгүй билээ. Кенпо Соннам Тенпель, Хятадын засгийн газарт хандан Төвөдийн асуудлыг Дээрхийн гэгээний амьдралын хугацаанд шийдвэрлэхийг уриалсан бөгөөд эцэст нь Дээрхийн гэгээнд гүн талархал илэрхийллээ.

Төвөдийн гол хийдийн талбайд Дээрхийн гэгээн Далай лам Төвөдийн шашин ба төрийн удирдлагыг хүлээн авсны 75 жилийн ойг тэмдэглэх ёслолын үеэр төвөд сургууль төгсөгчдийн зохион байгуулах хорооны дарга Таши Намгял үг хэлж байгаа нь. 2025.11.17. Энэтхэг, Х.П., Дарамсала. Зургийг: Тензин Чойжор.

Төвөдийн гол хийдийн талбайд Дээрхийн гэгээн Далай лам Төвөдийн шашин ба төрийн удирдлагыг хүлээн авсны 75 жилийн ойг тэмдэглэх ёслолын үеэр төвөд сургууль төгсөгчдийн зохион байгуулах хорооны дарга Таши Намгял үг хэлж байгаа нь. 2025.11.17. Энэтхэг, Х.П., Дарамсала. Зургийг: Тензин Чойжор.

Дараа нь төвөд сургууль төгсөгчдийн зохион байгуулах хорооны дарга Таши Намгял Дээрхийн Гэгээнтэн өөрийг нь даган цагаачлан ирсэн төвөдүүийн талаар ихээхэн санаа зовж байдаг талаар дурдав. Тэрбээр боловсролыг нэн чухал гэж үзэж, Муссурид анхны төвөд сургууль байгуулахыг дэмжсэн бөгөөд өөрийн хөрөнгөөс санхүүжилт олгосон байна. Төвөдүүдэд зориулсан төв сургуулиуд байгуулагдсанаар төвөд хүүхдүүд өөрийн хэл, түүх, шашны уламжлалыг сурахын зэрэгцээ математик зэрэг орчин үеийн хөтөлбөрийг эзэмших боломжтой болсон билээ.

Түүнчлэн Дээрхийн гэгээн өөрийн эгч Цэрин Долмагийн Дарамсалад олон өнчин хүүхдүүдийг асрах зорилготой Төвөд хүүхдийн хотхоныг байгуулахад нь дэмжлэг үзүүлсэн юм. Дээрхийн Гэгээний алба төвөдийн суурин газруудад байгуулагдсан олон сургуулиудадх хөрөнгө төсөв олгосон. Тэрбээр эдгээр сургуулиудад хүүхдүүд хэрхэн суралцаж байгааг харахын тулд өөрөө хүрэлцэн очиж, эцэг эхээс гардаг өгөөмөр халамжийг үзүүлдэг байв.

Таши Намгял, “Товчхондоо төвөд хүүхдүүд бараг бүгдээрээ бичиг үсэгт бүрэн тайлагдсан бөгөөд хожим нь тэд Төвөдийн нийгэмд хариуцлагатай, хувь нэмэр оруулдаг иргэд болж өссөн юм” хэмээн дүгнэв.

Төвөдийн гол хийдийн талбайд Дээрхийн гэгээн Далай лам Төвөдийн шашин ба төрийн удирдлагыг хүлээн авсны 75 жилийн ойг тэмдэглэх ёслолын үеэр түүнд талархлын дурсгалын зүйлс гардуулж байгаа нь. 2025.11.17. Энэтхэг, Х.П., Дарамсала. Зургийг: Тензин Чойжор.

Үүний дараа Дээрхийн гэгээнд мэргэн ухааны дэнлүүгээр гэрэлтсэн нээлттэй номыг барьж буй хоёр гарыг алт, мөнгөөр урлан дүрсэлсэн талархлын бэлгийг гардуулав. Энэ нь Дээрхийн гэгээний хязгааргүй энэрэнгүй сэтгэлд гүнээ талархаж байгаагаа дахин илэрхийлсэн явдал юм.

Төвөд сургууль төгсөгчдийн төлөөлөл Дээрхийн гэгээнд зориулж тусгайлан зохиосон дууг баяр баясгалантайгаар дуулан талархал илэрхийлэв.

Төвөдийн гол хийдийн талбайд Дээрхийн гэгээн Далай лам Төвөдийн шашин ба төрийн удирдлагыг хүлээн авсны 75 жилийн ойг тэмдэглэх ёслолын үеэр төвөд сургуулиудын төгсөгчдийн төлөөлөл Дээрхийн гэгээнд зориулан зохиосон талархлын дуугаа дуулж байгаа нь. 2025.11.17. Энэтхэг, Х.П., Дарамсала. Зургийг: Тензин Чойжор.

Дараа нь ёслолын ажиллагааны хүндэт зочин Энэтхэг дэх БНЧУ-ын элчин сайд, доктор Элиска Зигова цугларагсдад хандан үг хэлэв. Тэрээр “удирдлага гэж юу вэ?” гэсэн асуулт тавиад “та бүхэн бидэнд сайн удирдлага хэрэгтэй гэдэгтэй надтай санал нийлэх байх гэж бодож байна. Дэлхийн олон бүс нутагт удирдлага хэрхэн алдагдаж байгааг харахад Дээрхийн гэгээн Далай лам 75 жилийн өмнө Төвөдийн шашин ба төрийн удирдлагыг хүлээн авсныг тэмдэглэж байгаа энэхүү баярт үйл явдлыг онцгой ач холбогдолтой болгож байна.”

“Төвөд сургуулийн төгсөгчид Дээрхийн гэгээнд талархлаа илэрхийлж байгаа байдал нь миний сэтгэлийг хөдөлгөлөө. Түүнчлэн залуу Далай лам тийм хүнд нөхцөлд ард түмэн, улс орныхоо төлөө хэрхэн хариуцлага хүлээж байсан, есөн жилийн дараа Төвөдөөс явахад хүрсэн тухай бодлоо. Түүнийг даган мянга мянган төвөдүүд дүрвэсэн байна. Дээрхийн гэгээн тэдний сайн сайхны төлөө санаа тавьж 1960 онд сургуулиуд байгуулах санаачилгыг гаргажээ. Өнөөдөр бид зөвхөн тэдгээр сургуулиудын төгсөгчдийг төдийгүй өнөө үед эдгээр сургуульд суралцаж буй хүүхдүүдийг харж байна.”

“Би энэ оны 4-р сард Муссурид байрлах Төвөд гэр сангийн сургуульд зочилсон. Тэнд хүүхдүүд зөвхөн сайн боловсрол эзэмшээд зогсохгүй, сайн халамжид байгааг харсан. Үнэхээр гайхалтай нь цагаачлалын гурав дахь үеийн эдгээр хүүхдүүд төвөд хэлээр чөлөөтэй ярьж байна. Тиймээс төвөдийн ард түмний ирээдүйн төлөө би манай оюун санааны удирдагчийг урт наслахын төлөө залбирч байна. Миний хувьд ‘манай’ гэж хэлж байгаа нь учиртай бөгөөд тэрбээр бид бүгдэд манлайлалын үлгэр дуурайлыг үзүүлж байгаа билээ.”

“Чех улсын Элчин сайдын хувьд би нэг зүйлийг нэмж хэлмээр байна. 11-р сарын 17 нь Чехийн түүхэнд чухал өдөр юм. 1989 оны энэ өдөр Хилэн хувьсгал эхэлж, 40 жилийн турш үргэлжилсэн коммунист дэглэм тайван замаар унаж, Вацлав Хавел чөлөөт Чехословакын анхны ерөнхийлөгч болсон юм.”

Энэтхэг дэх Чехийн Элчин сайд доктор Элиска Зигова Төвөдийн гол хийдийн талбайд Дээрхийн гэгээн Далай лам Төвөдийн шашин ба төрийн удирдлагыг хүлээн авсны 75 жилийн ойг тэмдэглэх ёслолын арга хэмжээнд үг хэлснийхээ дараа "Төвөдийн түүх ба Дээрхийн гэгээн XIV Далай ламын өв" номын нээлтийг хийж байгаа нь. 2025.11.17. Энэтхэг, Х.П., Дарамсала. Зургийг: Вен Замлин Норбу.

“Манай ерөнхийлөгч Дээрхийн гэгээн Далай ламыг Чехословак улсад урьсан нь түүний манлайлалд Дээрхийн гэгээний оролцоо чухал үүрэгтэй байсан гэж үзсэнтэй холбоотой. Дээрхийн гэгээн болон Вацлав Хавел нарын хооронд тогтсон нөхөрлөл нь Төвөд ба Чех улсын хооронд маш чухал холбоог бий болгосон. Та бүхэнд амар амгалан, эрх чөлөө, хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөе. Маш их баярлалаа.”

Дараа нь доктор Зиговаг Лосан Жинпа Нампхелцангийн зохиосон "Төвөдийн түүх ба Дээрхийн гэгээн XIV Далай ламын өв" номын нээлт хийхийг урилаа.

Төвөдийн гол хийдийн талбайд Дээрхийн гэгээн Далай лам Төвөдийн шашин ба төрийн удирдлагыг хүлээн авсны 75 жилийн ойг тэмдэглэх ёслолын арга хэмжээний төгсгөлд Кашагийн нарийн бичгийн дарга бөгөөд Төв Готоны зохион байгуулах хорооны дарга Цэгьял Чукья Драньи талархлын үг хэлж байгаа нь. 2025.11.17. Энэтхэг, Х.П., Дарамсала Зургийг: Тензин Чойжор.

Кашагийн нарийн бичгийн дарга бөгөөд Төв Гутон зохион байгуулах хорооны дарга Цэгял Чүкья Драньи ёслолын төгсгөлд талархлын үг хэлэв. Тэрээр энэхүү арга хэмжээг ивээн соёрхсон Дээрхийн гэгээнд гүн талархал илэрхийлэн залбирав. Мөн хүндэт зочин доктор Элиска Зиговад урам зориг өгсөн үгс хэлсэнд нь, Сикён болон Парламентын даргад сэтгэл сэргээсэн мэдэгдэл хийсэнд нь тус тус талархал илэрхийллээ. Тэрээр оролцсон бүх зочдод, ялангуяа Энэтхэг, Балба, Бутан дахь төвөд сургуулийн төгсөгчдөд талархал илэрхийлэв. Эцэст нь хэвлэл мэдээллийн ажилтнууд болон ёслолын арга хэмжээний арын албанд ажилласан бүх хүмүүст талархал илэрхийллээ.

Дээрхийн гэгээн ёслолын арга хэмжээний дараа босож зүүн, баруун талд байгаа зочдод хандаж инээмсэглэн талбайгаар алхав. Тэрбээр өргөөнийх нь хаалганаас өргөөнд нь хүргэх гольфын тэргэнд суулаа. Үүний зэрэгцээ талбайд баяр ёслол үргэлжилж, хүмүүс үдийн хоолны цаг болтол дуулж бүжиглэв.

]]>
Ирландын шинэ Ерөнхийлөгчид баяр хүргэлээ. https://mn.dalailama.com/news/ирландын-шинэ-ерөнхийлөгчид-баяр-хүргэлээ Don Eisenberg https://mn.dalailama.com/news/ирландын-шинэ-ерөнхийлөгчид-баяр-хүргэлээ Энэтхэг, ХП, Дарамсала, Тэгчин Чойлин – Дээрхийн гэгээн Далай лам Ирландын Ерөнхийлөгчөөр сонгогдон, тангаргаа өргөөд буй хатагтай Катерин Конноллид баяр хүргэсэн захидал илгээлээ.

Тэрбээр захидалдаа, “Дэлхий нийтээрээ томоохон сорилттой тулгарахын зэрэгцээ танай улсын хувьд түүхийн эгзэгтэй үе тохиож буй энэ цаг үед Та Ирланд улсын Ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Таны төрийн албанд олон жил тууштай ажилласан арвин туршлага улс орноо удирдан чиглүүлэхэд тань ихээхэн тус болох нь дамжиггүй.

Хувь хүнийхээ хувьд ийм амжилт гаргасанд тань баяр хүргэхээс гадна Ирланд улс дахин эмэгтэй Ерөнхийлөгчтэй болж буйд би баяртай байна.

Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүү энэрэнгүй бөгөөд бусдын зовлон шаналалд мэдрэмтгий байдгийг шинжлэх ухааны судалгаанууд нотолсон байдаг. Иймд манай удирдагчдын дийлэнх нь эмэгтэйчүүд байвал дэлхий нийтээрээ илүү сайн ойлголцож, амар тайван байх нь дамжиггүй.

Ирланд улсынхаа амар амгалан, сайн сайхныг бэхжүүлэх үйл хэрэг тань барцад саадгүй байж, их амжилт гаргахыг хүсэн ерөөе” гэжээ.

]]>
Японы шинэ Ерөнхий сайдад баяр хүргэв. https://mn.dalailama.com/news/японы-шинэ-ерөнхий-сайдад-баяр-хүргэв Don Eisenberg https://mn.dalailama.com/news/японы-шинэ-ерөнхий-сайдад-баяр-хүргэв Энэтхэг, ХП, Дарамсала, Тэгчин Чойлин – Дээрхийн гэгээн Далай лам Японы Ерөнхий сайдаар томилогдсон Санаэ Такаичид баяр хүргэж, захидал илгээжээ.

Тэрбээр захидалдаа, “Дэлхий нийтээрээ томоохон сорилттой тулгарахын зэрэгцээ танай улсын хувьд түүхийн эгзэгтэй үе тохиож буй энэ цаг үед Та Ерөнхий сайдаар томилогдлоо. Төрийн албанд олон жил тууштай ажилласан арвин туршлага тань Улс орноо удирдан чиглүүлэхэд тань ихээхэн тус болох нь дамжиггүй. Цөмийн зэвсгээс үүдсэн асар их зовлон зүдүүрийг туулсан Япон улс дэлхийд энх тайвныг тогтоохын төлөөх үйл хэргийг түүчээлж, цөмийн зэвсгийг халах үйлсэд үнэнчээр зүтгэж ирсэн билээ. Дэлхийн олон оронд ийм тодорхойгүй байдал, үймээн самуун дэгдэж буй энэ үед аливаа асуудлыг яриа хэлцэл, дипломат арга замаар шийдвэрлэхийн тулд хамтдаа хичээх нь нэн чухал юм.

Хувь хүнийхээ хувьд ийм амжилт гаргасанд тань баяр хүргэхээс гадна Япон улс анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай болж буйд би баяртай байна. Эмэгтэйчүүд илүү энэрэнгүй бөгөөд өрөөл бусдын сэтгэл санааг сайн ойлгодог гэдэгт би итгэдэг агаад эдгээр чанарыг би анх сайхан сэтгэлтэй ээжээсээ олж харсан юм. Бусдын зовлонг ойлгох энэ чанарын тухайд эмэгтэйчүүд илүү мэдрэмтгий байдгийг шинжлэх ухааны судалгаанууд нотолсон байлаг. Иймд манай удирдагчдын дийлэнх нь эмэгтэйчүүд байвал дэлхий нийтээрээ илүү сайн ойлголцож, амар тайван байх нь дамжиггүй.

Япон улсынхаа төдийгүй дэлхий дахины амар амгалан, сайн сайхныг бэхжүүлэх үйл хэрэг тань барцад саадгүй байж, их амжилт гаргахыг хүсэн ерөөе” гэжээ.

]]>
XXXIX “Оюун ухаан ба амьдрал” бага хурал боллоо https://mn.dalailama.com/news/xxxix-оюун-ухаан-ба-амьдрал-бага-хурал-боллоо Don Eisenberg https://mn.dalailama.com/news/xxxix-оюун-ухаан-ба-амьдрал-бага-хурал-боллоо Энэтхэг, ХП, Дарамсала, Тэгчин Чойлин- XXXIX  “Оюун ухаан ба амьдрал” бага хурал энэ долоо хоногт Дарамсалад боллоо. Нийт 120 гаруй эрдэмтэн, судлаач, бясалгагч, бизнес эрхлэгч, бодлого боловсруулагч зэрэг төлөөлөгчид Дээрхийн гэгээн Далай ламын өргөөний доод давхарт байрлах Далай ламын Номын сан, архивын байранд цугларч, оюун ухааны мөн чанар, хиймэл оюун ухааны сорилт зэрэг сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүллээ. Энэ хуралд Төвөдийн дүрвэгсдийн боловсрол, соёлын байгууллагуудын зочид мөн оролцов.

Эл бага хурлыг Оюун ухаан ба амьдрал хүрээлэн, тус байгууллагын европ дахь салбар, Далай ламын сан хамтран зохион байгуулсан бөгөөд Далай ламын сангийн нарийн бичгийн дарга бөгөөд Далай Ламын номын сан, архивын захирал Жампэл Лхүндэв нээж үг хэлжээ.

Тэрбээр энэхүү бага хурал бараг 40 жилийн өмнө, дорно дахины мэргэн ухааны уламжлал хийгээд өрнөдийн шинжлэх ухааны нээлтүүдийг холбох гүүр байгуулах гэсэн Дээрхийн гэгээний алсын хараанаас үүдэлтэйг онцлов. 1987 онд анхны Оюун ухаан ба амьдрал (Mind & Life) уулзалт болсон нь одоогийн олон улсын хэмжээний хүрээлэнгийн үндэс суурийг тавьсан юм. Тус хүрээлэн нь буддын шашны эрдэмтэн мэргэд, мэдрэл судлал, физик, сансар судлал, биологи, бясалгалын мэргэшсэн эрдэмтдийн хамтарсан хэлэлцүүлэх зохион байгуулж ирсэн байна. Үүний үр дүнд тархи, оюун ухаан, ёс суртахууны судалгааны салбар хооронд холбоо тогтсон байна. Тус хүрээлэнгийн үйл ажиллагаанаас урам зориг авсан буддын багш, судлаачид лам хуврагуудыг сургадаг уламжлалт хөтөлбөртөө шинжлэх ухааны хичээлүүдийг багтаадаг болжээ.

“Оюун ухаан ба амьдрал” хүрээлэнгийн удирдах зөвлөлийн дарга Түвдэн Жинпа хэлсэн үгэндээ энэхүү бага хурлыг Дээрхийн гэгээн Далай ламын түмэн өлзий гийсний 90 насны ойг тохиолдуулан зарласан Энэрэл нигүүлслийн жилийн хүрээнд сэтгэл оюуны өргөл болгон зохион байгуулж буй гэв.

Зураг. Оун ухаан ба амьдрал хүрээлэнгийн удирдах зөвлөлийн дарга Түвдэн Жинпа XXXIX "Оюун ухаан ба амьдрал" бага хурлыг нээж үг хэлж буй нь... Энэтхэг, ХП, Дарамсала, Дээрхийн гэгээн Далай ламын номын сан, архив. 2025 оны 10 дугаар сарын 17. Зургийг: Оюун ухаан ба амьдрал хүрээлэн

Анхны хурлыг Чилийн гарамгай эрдэмтэн Франческо Варела, бизнес эрхлэгч Адам Энгл нар зохион байгуулж, Дээрхийн гэгээнд шинжлэх ухааны сонирхлынхоо дагуу эрдэмтэдтэй хамтран ажиллах боломж олгосныг дурслаа. Тэд буддизм ба шинжлэх ухаан гэсэн хоёр судалгааны уламжлалд харилцан бие биеэ танин мэдэх боломж бүрдүүлж өгсөн юм.

Түвдэн Жинпа мөн Дээрхийн гэгээн эрдэмтэдтэй харилцахдаа хоёр үндсэн зорилгыг тавьдаг болохыг дурдав. Эхнийх нь, шинжлэх ухааны судалгааны цар хүрээг тэлэх, материаллаг парадигмын хязгаарыг давах. Тэрбээр аливаа өгүүлэмжийн сэтгэл оюуны талыг, тэр дундаа бясалгалын мэдрэмжийг анхаарлын төвд авчрахыг зорьдог. Шинжлэх ухаан нь тархины уян чанарыг олж нээх хэмжээнд хүртэл нарийн зураг авах технологийг хөгжүүлээд байна. Оюун ухаан ба амьдрал хүрээлэн нь хүний амсаж мэдэрдэг туршлага, ухамсрыг задлан нарийвчилж судлахад асар их үүрэг гүйцэтгэсэн юм.

Удаах зорилго нь, шинжлэх ухаан хүн төрөлхтний тусад хэрхэн үйлчилж болохыг харах. Шинжлэх ухааны судалгаа болон аливаа үйл хэргийг уг сэдэл энэрэнгүй байх нь маш чухал гэж үздэг.

Анх эл хоёр талбарын харилцан яриа, хэлцлээ дамжуулан гүнзгий ойлголт бий болно гэсэн Дээрхийн гэгээний итгэл үнэмшлийг ихэд гайхаж байснаа Түвдэн Жинпа дурсав. Өрнөдөд эрдэм шинжилгээний уулзалтууд ихэвчлэн ганцаарчилсан илтгэл шиг байдаг: эрдэмтэн илтгэлээ танилцуулж, хоёр гуравхан асуултад хариулаад суудаг. Харин Оюун ухаан ба амьдрал хүрээлэн нь хамтын яриа хэлцэл, харилцан яриагаар дамжуулан тодорхой ойлголт бий болгоно гэж төсөөлдөг билээ. Ингэснээр хүмүүст хамтдаа сэтгэх, хамтдаа далайцтай бодох орон зайг бүрдүүлж, олон салбарыг хамарч чаддаг.

Хүн төрөлхтөн хиймэл оюун ухаантай хэрхэн зэрэгцэн орших нь бидний цаг үеийн шийдвэрлэх асуудал болж буй тул энэ жилийн бага хурлын сэдэв 'Оюун ухаан, хиймэл оюун, ёс суртахуун' байна гэдгийг мэдээд ихэд баярласан гэдгээ тэрээр дурдлаа. Хүн төрөлхтний ирээдүй эрсдэлд ороод байна. Иймд хэлэлцүүлэг, мэтгэлцээн зэргийг биднээс илүү хүчтэй дуу хоолой гарч ирээд булааж авахаас урьдчилан сэргийлэхийн тулд хүний мэдлэгийн хамгийн гүн, хамгийн олон талт эх үүсвэрүүдийг ухаж үзэх хэрэгтэйг тэмдэглэв.

Оюун ухаан ба амьдрал хүрээлэнгийн “ид шид” хүний болон хиймэл оюуны холбоо хамаарлын дунд хэрхэн ундрах гарахыг тэсэн ядан хүлээж байгаагаа нэмж хэлэв. Түүний хувьд хиймэл оюуныг сонирхдог ч энэ талын судалгааны мэдээ баримттай танилцаагүй байгаа тул бодит байдал дээр юу нь үнэн, юу нь хий хоосон болохыг мэдэхэд бүрхэг байдаг гэв. Илтгэгчид дөрөв дөрвөөрөө нэг панель болж илтгэлээ хэлэлцүүллээ. Илтгэгчид: Вашингтоны Их Сургуулийн Эмили М. Бендер, Жанчүвчойлин хийдийн ани Чоен, Принстоны Их Сургуулийн Молли Крокетт, Миссисипигийн Их Сургуулийн Роберт Каммингс, Киотогийн Их Сургуулийн Марк-Анри Дероше, Гүүгл Диип Майнд хөтөлбөрийн Жэйсон Габриэль, Мемфисийн Их Сургуулийн Шон Галлахер, Дорно ба өрнө төвийн Питер Хершок, Хиймэл оюун, дижитал бодлогын төвийн Мерве Хикок, Оюун ухаан ба амьдрал хүрээлэнгийн удирдах зөвлөлийн дарга Түвдэн Жинпа, Жүд дацан хийдийн Хансэр ринбүүчи, Хагин Фэйс хөтөлбөрийн Саша Луччиони, Падуагийн Их Сургуулийн Киара Маскарелло, Эдинбургийн Их Сургуулийн Кейт Нэв, Иерусалимын Еврейн Их Сургуулийн Анат Перри, Гандан Жанцэ хийдийн гэвш Лодойсамба, Лондонгийн Эзэн Хааны Коллеж болон Гүүгл Дийп Майнд хөтөлбөрийн Мюррей Шанахан, Брюсселийн Их Сургуулийн Люк Стильс, Сэра Жэ хийдийн гэвш Тавхай, Гронингены Их Сургуулийн Марике ван Вугт байв.

Бага хурал тус бүр 2 цаг үргэлжлэх 6 салбар хуралдаанаас бүрдсэн бөгөөд илтгэгчид 10 минут илтгэлээ тавьж, дараа нь хэлэлцүүлэг, асуулт хариулт өрнөлөө.

10-р сарын 16-ны пүрэв гарагийн үдээс хойш болсон сүүлчийн хуралдаан дээр Хөтөлбөр төлөвлөлтийн хорооны гишүүн, илтгэгч Люк Стильс уулзалтын үндсэн хэлэлцүүлгүүдийг нэгтгэн дүгнэв. Эхнийх нь “Хиймэл оюун ухаан хүний зовлон шаналалыг хөнгөвчлөх, эрх тэгш байдал, нийгмийн эв найрамдлыг бэхжүүлэх, дэлхий нийтэд хөгжил дэвшил авчрах боломжтой эсэх тухай байлаа. Дараагийнх нь “Хиймэл оюуны зүгээс эрүүл мэнд, бие мах бод, сэтгэл санааны сайн сайхан байдал, ажил, боловсрол, улс төр, цаг уурын өөрчлөлтөд сөргөөр нөлөөлөх эрсдэлүүд” гэсэн сэдэв байв. Гурав дахь нь, хиймэл оюуныг хор хөнөөлгүй байлгах, дэлхий нийтэд тустай байлгахын тулд хүн төрөлхтөн үүнд ямар ёс зүйн чанарыг шингээх ёстой, эсвэл шингээх боломжтой талаар хөндөв.

Эдгээр үндсэн сэдвийг 5 салбар хуралдаанаар хэлэлцүүлэв. Эдгээр нь, сэтгэл оюуныг философийн үүднээс авч үзэх, аливаа юмсын тусгаар ангид хийгээд бусдаас хамаарч, шүтэлцэж орших харилцаа, хамтын дуу хоолой, боломжит ирээдүй, олон талт байдал ба ёс зүй, боловсрол гэсэн асуудлыг авч үзлээ.

Бүх хуралдаанд дараах 4 асуултыг хөндөв. Үүнд:

  1. Хиймэл оюун ухаан одоо юу хийж байна, бид үүнийг юунд ашиглаж болох вэ?
  2. Хиймэл оюуныг ашиглах нь хувь хүн, нийгэмд хэрхэн нөлөөлөх вэ? гэсэн асуултууд багтаж байлаа.

Эдгээр нь хиймэл оюуны одоогийн байдлын талаарх асуултууд юм. Мөн илтгэгчид ирээдүйг сонирхож, ирээдүйг хүн төрөлхтөн бүтээж чадна, бүтээх ч ёстой гэсэн ерөнхий санааг хөндөж байлаа. Эндээс хиймэл оюун ирээдүйд юу хийж чадах, мөн бид тэнд хэрхэн хүрэх чиг хандлагыг тогтоох чухал боломжийг тодорхойлсон юм.

Хиймэл оюун одоо юу хийж байна вэ? Хиймэл оюунд суурилсан олон төрөл чатбот байдаг ч энэ хурлын үеэр голчлон хүнд хамаатай хэрэглээний программуудад төвлөрч хэлэлцлээ. Хиймэл оюуны дата шинжлэх, мэдээлэлд дүн шинжилгээ хийх чадварыг хөндөж ярилцдаг бага хурал хаа сайгүй болдог ч Оюун ухаан ба амьдрал хүрээлэнгийн бага хурал хүн төрөлхтөнд хамаатай сэдвүүдэд төвлөрч буй юм.

Бага хурлаас хэд хэдэн санамж дэвшүүлэв. Эхнийх нь том компаниудын олон нийттэй харилцах албадын үүсгэсэн хий хоосон сурталчилгаанд хүмүүс хэт автахгүй тайван байж, хиймэл оюунд шүүмжлэлтэй хандах хэрэгтэй гэсэн санаа байлаа.

Шон Галлагер ямар нэг зүйлийг хий хоосон хэлэх ба бодитоор үйлдэх хоёр асар том ялгаатай гэдгийг онцлов. Чатбот "Би танд өрөвдөж байна" гэж хэлж байгаа нь зүгээр л үг тул энэ хиймэл оюуны системд өрөвдөх сэтгэл, энэрэл нигүүлсэл байдаг гэж гэж хууртаж болохгүй гэв.

Түвдэн Жинпа үг ярианд анхаарах ёстойг сануулав. Хүн хоорондын харилцаанд утга учиртай байдаг үгсийг (жишээлбэл, "ухамсар", "мэдрэмж", "сэтгэл") бусад нөхцөлд, эсвэл хиймэл оюун ухаанд хэрэглэж эхэлбэл "хальтирч" магадгүй гэв. Өөрөөр хэлбэл, технолгид эдгээр үгсийг хэрэглэсэн тохиолдолд хүмүүс хэтрүүлэн ойлгох, эсвэл төөрөлдөх эрсдэлтэй.

Молли Крокетт технологийг хэт дөвийлгөх ("techno-optimism") буюу "Хиймэл оюун бүхнийг шийднэ" гэсэн үзэл, хүн төрөлхтний ирээдүйг хэт гутранги төсөөлөх ("human pessimism") буюу "Хиймэл оюун биднийг эзэлнэ" гэх үзлийн аль альд автахгүй байх нь чухал гэв. Хамгийн гол нь энэ бүх үйл явцаас хүн ямагт илүү чухал гэдгийг мартах ёсгүй. Хүн төрөлхтний тэргүүлэх үүргийг орхиж болохгүй гэдгийг санууллаа.

Эмили Бендер хиймэл оюуныг хүншүүлэхгүй байхыг, харж, сонсож буй зүйлдээ хэт их итгэхгүй байхын чухлыг онцоллоо.

Хиймэл оюуны өнөөгийн нөлөөлөл ямар байна вэ? гэж асуухад мэдээж хэрэг асар их нөлөөлж буй, цаашид улам нэмэгдэх хандлагатай байгаа гэж оролцогчид хариуллаа.

Түвдэн Жинпа "шинэ бодит байдал" бий болж буй талаар хөндлөө. Бид хүссэн ч, эс хүссэн ч энэхүү шинэ бодит байдлын нэг хэсэг болж байна. Энэ нь бид хиймэл оюуны бүтээж буй "театрт" хэр зэрэг "тоглохоос" хамаарна гэв.

Тухайлбал, хүмүүс тодорхой текст, чатбот болон бусад системүүдтэй харилцахдаа хиймэл оюунтай харьцаж байгаагаа анзаарвал хандлага нь шууд өөрчлөгддөг. Тиймээс энэ асуудалд сонор сэрэмжтэй байх нь нэн чухал юм.

Илтгэгчид болон оролцогчид ялангуяа хиймэл оюун хүүхэд, залуучуудын сэтгэцийн хөгжилд хэрхэн нөлөөлөх талаар санаа зовниж буйгаа илэрхийлсэн юм. Хиймэл оюун гэдэг зүйлтэй дэлхий нийтээрээ танилцсан ч үүний үр нөлөөг бид хараахан сайтар мэдээгүй, энэ талаар хангалттай судалгаа хийгдээгүй тул бид бүгд бараг туршилтын туулай мэт байдалд байна. Иймд бид үр хүүхэд, ач зээ нартаа онцгой анхаарах учиртай гэлээ.

Саша Луччиони байгалийн нөөцийн хэрэглээтэй холбоотой тулгамдсан томоохон асуудлын нэгэнд анхаарал хандуулав. Бүх нийтээр эрчим хүч хэмнэхийг хичээж байхад хиймэл оюуны технологи энэ бүх хүчин чармайлтыг талаар болгож байна гэлээ.

Люк Стильс хиймэл оюуны ирээдүйн нөөц боломжийн талаар хөндөхдөө, өөрийнх нь хамгийн их сонссон үг өршөөл энэрэл буюу хэн бүхний зорьж тэмүүлэх ёстой зүйл, нөгөөх нь эрх мэдэл дагаж ирдэг хариуцлага гэдэг үг байсныг дурдлаа. Цаашид илүү ил тод байдал, үнэт зүйлсэд анхаарал хандуулж, боловсрол олгодог байгууллагуудын нөлөөлөх чадамжийг дээшлүүлэх хэрэгтэй гэдэгт оролцогчид бүгд санал нэгдлээ.

Гэвш Лодойсамба хиймэл оюуныг хүмүүс нэг нэгээсээ зай барихад бус ойртон нөхөрлөхийн тулд ашиглах нь зүйтэй гэдгийг тэмдэглэв. Мөн хиймэл оюунд хайрлах сэтгэл байхгүй ч хүнийг бусдад илүү энэрэнгүй ханддаг болоход тусалж чадна гэв. Хиймэл оюуныг зөрчилдөөн бус өөрчлөлт дэвшил, сэтгэл оюуны хөгжилд ашиглах шаардлагатай байна. Үүнийг санаж явбал бид ирээдүйгээ хамтран бүтээж чадна. Үүнийг хийхийн тулд бид бодит арга хэмжээ авах ёстой гэлээ.

Зураг. Дээрхийн гэгээн XXXIX "Оюун ухаан ба амьдрал" бага хурлын оролцогчдыг өргөөндөө хүлээн авч уулзажбуй нь... Энэтхэг, ХП, Дарамсала, Дээрхийн гэгээний өргөө. 2025 оны 10 дугаар сарын 17. Зургийг: Тэнзин Чойжор

Өнөөдрийн бага хуралд оролцсон, илтгэл тавьсан хүмүүс Дээрхийн гэгээнээс адис хүртлээ. Дээрхийн Гэгээн тэдэнд хандан, “Хэрэв бид энэ мэт харилцан яриа, уулзалтыш ойр ойрхон зохион байгуулж байвал тун сайн сан. Буддын шашны үүднээс авч үзэхэд ч, ямар нэг зан үйл, засал хийхээс илүүтэйгээр ийм яриа, мэтгэлцээн өрнүүлэх нь илүү тустай юм. Нөхцөл байдал тогтвортой хэвээр байвал Оюун ухаан ба амьдрал хүрээлэнгийн үйл ажиллагаа цаашид үргэлжлэх болно.

“Миний хувьд Лхаст байхдаа гүн ухаан үзэж, ном хаялцаж, оюун сорьсон асуулт тавих, хариулах арга барил зэргийг аль алийг дадуулж байлаа. Хүн суралцахдаа оюун ухаандаа дулдуйддаг. Би ч ялгаагүй. Мэдээж хэрэг бага байсан болохоор багшдаа шийтгүүлэхээс айсандаа хичээлээ үзэх тал байсан байх.

“Шинжлэх ухааны эрдэмтэн, судлаачид манай буддын уламжлал дахь логик буюу учир шалтгааны ухаан, шалгадаг ухаан, шүүмжлэлт сэтгэлгээний давуу талыг авч хэрэглэж, тус эрдмийг нь хүртэж болох юм.

Өглөө бүр сэрэхдээ би бодь сэтгэлийг бясалгаж, надад итгэл хүлээлгэсэн бүх хүнийг сайн сайхан байгаасай хэмээн залбирдаг. Би нэг насаа бусдын сайн сайхны төлөө зориулж явна.

Хэдий хуврагийн хувцас өмссөн шашны удирдагч боловч би олон нийттэй уулзаж ярилцахдаа ихэвчлэн шинжлэх ухааны баримтыг дурддаг. Учир нь бидний дадуулдаг шүүмжлэлт сэтгэлгээ шинжлэх ухаанч сэтгэлгээтэй төстэй юм.

Хүмүүс бид эхээс төрсөн тэр мөчөөсөө эхлэн энэ хорвоогийн бүхий л зүйлийг амсаж мэдэрдэг. Бидний ухамсарт үндэслэсэн мэдрэмжүүд бий. Тиймээс сэтгэл оюун хэрхэн ажилладгийг ойлгох нь чухал. Учир юун гэвэл хүн амьдралаа сэтгэл оюунаараа залдаг билээ” хэмээн айлдлаа.

Орчуулсан Д.Дуламжав

]]>
2025 оны энх тайвны Нобелийн шагнал хүртсэн Мариа Корина Мачадод баяр хүргэлээ. https://mn.dalailama.com/news/2025-оны-энх-тайвны-нобелийн-шагнал-хүртсэн-мариа-корина-мачадод-баяр-хүргэлээ Don Eisenberg https://mn.dalailama.com/news/2025-оны-энх-тайвны-нобелийн-шагнал-хүртсэн-мариа-корина-мачадод-баяр-хүргэлээ Энэтхэг, ХП, Тэгчин Чойлин – Дээрхийн гэгээн Далай лам өнөөдөр Мариа Корина Мачадод энх тайвны Нобелийн шагнал хүртсэнд нь баяр хүргэн, захидал бичлээ.  

Тэрбээр захидалдаа, “Венесуэлийн ард түмний ардчилсан эрхийг хамгаалахын төлөө, энх тайван, тэгш эрхтэй нийгмийг байгуулахын төлөө чин зориг төгс, тууштай хүчин зүтгэж, энэ жилийн энх тайвны Нобелийн шагналыг хүртсэнд тань баяр хүргэе. Ардчиллыг хөгжүүлэх үйлсэд өөрийгөө зориулснаараа Та бусдын тусыг бүтээх зориг төгөлдөр хүмүүн гэдгээ батлан харуулж байна.

Мөн ардчилал, эрх чөлөөгөө хамгаалахын тулд дуу хоолойгоо өргөж байх хэрэгтэй гэдгийг өөрийн биеэр үлгэрлэсээр ирсэн билээ.

Хүмүүсийг нийтлэг зорилгын төлөө нэгтгэж чадсанаараа энх тайван, эв найрамдалд хүрч болно гэх итгэлийн галыг бадрааж өглөө” хэмээн дурджээ.

Захидлынхаа төгсгөлд Дээрхийн гэгээн түүнд залбирал, ерөөл өргөж, сайн сайхныг хүсжээ.

]]>
Дээрхийн гэгээнд бат оршил өргөлөө. https://mn.dalailama.com/news/дээрхийн-гэгээнд-бат-оршил-өргөлөө Don Eisenberg https://mn.dalailama.com/news/дээрхийн-гэгээнд-бат-оршил-өргөлөө Энэтхэг, ХП, Дарамсал, Тэгчэнчойлин – Хэдэн өдөр үргэлжилсэн бороо зогсож, Дарамсалагийн уулсын цаст оргилууд нарны туяанд гялалзан байх энэ өглөө Дээрхийн гэгээнийг өргөөнийхөө үүдэнд гарч ирэхэд бат оршил өргөх ёслолыг санаачлан зохион байгуулж буй Австралийн Төвөд Үндэстний Холбоо, Европын Төвөдийн Нийгэмлэг, Төвөд Залуучуудын Конгресс зэрэг байгууллагын төлөөлөл угтан авч, Намжал хийдийн Зүглагхан дуган хүртэл бараа болон дагалдлаа. Дуганы гадна баяр ёслолын хувцсаар гоёсон бүжигчид бөмбөрийн аянд бүжиглэн, лам нар бүрээ, бишгүүрээ үлээж угтан явлаа.

Зураг. Дээрхийн гэгээнийг бат оршил өргөх ёслолд оролцохоор Зүглэгхан дуган руу морилох үесэд баяр ёслолын хувцсаар гоёсон бүжигчид урд нь бөмбөрийн аянд бүжиглэн зам засаж өгч буй нь... Энэтхэг, ХП, Дарамсала. 2025 оны 10 дугаар сарын 08. Зургийг: Тэнзин Чойжор

Дээрхийн гэгээн гольфын тэргэндээ суун талбайн голоор аажуухан явж, цахилгаан шатаар өгсөн гол дуганд морилох зуураа цугласан олны зүг инээмсэглэн, гар даллан мэндчилж байв.

Гол дуганд Дээрхийн гэгээн өнөөдрийн бат орших өргөх ёслолыг удирдан хөтлөх Самдан ринбүүчийн өөдөөс харсан сэнтийдээ мориллоо. Ринбүүчийн зүүн талд Намжал хийдийн хамба лам Томтог ринбүүчи, Жүдийн хийдийн хамба лам нар, баруун талд нь Жонан Жалцав ринбүүчи, Намжал хийдийн ловон Лувсандаржаа, Намжал хийдийн гэвш нар тус тус суудлаа эзэлжээ.

Өнөөдрийн өлмий бататгах ёслолыг Аминдаваа бурхны зан үйлд суурилан үйлдэх агаад 5 дагиныг урин залж, өргөл өргөх зэргийг багтаасан байлаа. Мөн хуран цугласан бүх хүнд цай, бэрээс хүртээв.

Самдан ринбүүчи насан хутгийн сумыг Дээрхийн гэгээнд өргөв. Дээрхийн гэгээн сумыг хүлээн авлаа. Дараа нь Долоон гишүүнт залбирал уншин цог өргөхөд тэрбээр түүнээс хүртэв. Дараа нь Дилго Хиентэ ринбүчийн хүсэлтээр хуврагууд Далай ламын өөрийнх нь зохиосон өлмий бататгах залбирлаас дараах бадгийг уншлаа.

Зураг. Дээрхийн гэгээнд бат оршил өргөх ёслолын үеэр Самдан ринбүүчи урт насны сумыг өргөж буй буй нь... Энэтхэг, ХП, Дарамсала, Зүглэгхан дуган. 2025 оны 10 дугаар сарын 08. Зургийг: Тэнзин Чойжор

Хоосон чанар ба бодь сэтгэл хослохуйн мөрийг тодруулагч

Хойд цастын орон Төвөдийн ном хийгээл хамаг амьтныг сахигч эзэн

Сайтар лянхуа баригч Данзанжамцын өмнө залбиръюу

Санасан горил бүхэн тань саадгүй бүтэх болтугай!

Самдан ринбүүчи болон өнөөдрийн бат оршлыг зохион байгуулсан өглөгийн эзэд, төлөөлөгчид Дээрхийн гэгээн Далай ламыг 100 галавт өлмий бат оршихыг сэтгэлийн угаас хүсэмжлэн мандал хийгээд бурхны лагшин, зарлиг, тааллын шүтээн сэлтийг өргөв. Дээрхийн гэгээн бумбатай рашааныг авч, Самдан ринбүүчийн мутарт дусаалаа. Дараа нь Дээрхийн гэгээнд урт наслахыг бэлгэдсэн насны үрэл, төрийн долоон эрдэнэ, найман тахил, өлзийт найман зай зэргийг цар тавганд өрж өргөлөө.

Өнөөдрийн ёслолыг зохион байгуулж буй багийн гишүүд дуганы голоор нэг эгнээ үүсгэн Бурхан багшийн дүр, хуврагийн хувцас зэргийг Далай ламд өргөж, адис хүртэв.

Зураг. Дээрхийн гэгээнд бат оршил өргөх ёслолын үеэр зохион байгуулагчид өргөлийн зүйлсийг гардуулахаар эгнэн зогссон буй нь... Энэтхэг, ХП, Дарамсала, Зүглэгхан дуган. 2025 оны 10 дугаар сарын 08. Зургийг: Замилан Норов.

Жамьян Хиентэ Чойжи Лодойн зохиосон “Мөнхийн рашааны аялгуу” буюу төгс гэгээрсэн, ялгуусан бодгал Дээрхийн гэгээний өлмий бататгах залбирлыг уншлаа.

Эл залбирлын төсгөлийн бадаг:

Энэ л орон дэлхий, сүмбэр уул, наран, саран хэдий болтол орших хүртэл

Эгнэгт Та бээр Жанрайсиг бурхны тааллын орон

Будант Бодалын энхжингийн ордондоо

Хэмхэрч үл эвдрэн сүйдэх очир эрдэнийн ширээн дээрээ,

Хэрхэвч үл хувирах нууц лагшин, зарлиг, тааллаараа

Хэзээ ямагт залрах болтугай!

Насны гурван бурхны адистид хийгээд

Номын багш, идам бурхан, Бурхан багш, бодьсадва нарын

Харилтгүй үнэний хүч, ивгээлээр

Хамаг бидний залбирсан бүхэн саадгүй бүтэх болтугай! гэж буй.

Ингээд Дээрхийн гэгээний багш Лин ринбүүчи, Трижан ринбүүчи нарын зохиосон “Үхэшгүй мөнхийн дуулал” хэмээх Дээрхийн гэгээн Далай ламын өлмий бататгах дэлгэр залбирлыг уншиж, чингэхдээ дараах бадгийг давтаж байлаа.

...Цастын орныг ивээгч Данзанжамц бээр зуун галавт бат оршин

Цаглашгүй горил бүхэн нь саадгүй бүтэхийг адислан соёрх оо...

Зураг. Дээрхийн гэгээн бат оршил өргөх ёслолд морилж буй нь ... Энэтхэг, ХП, Дарамсала, Зүглэгхан дуган. 2025 оны 10 дугаар сарын 08. Зургийг: Тэнзин Чойжор

Дараа нь дуганы хойморт гурван хүн дуучин Цэрэн Гүрэмийн дуулж олонд танигдсан “Цавай Лама” буюу “Миний хайрт язгуурын Багш” гэдэг дууг сэтгэл хөдөлгөм дуулахад дуган дотор болон гадаа талбайд цугласан олон баяртайгаар түрлээ.

Ай, язгуурын багш

Авралын дээд Дээрхийн гэгээн, ялгуусан Данзанжамц Та бээр

Уугуул Төвөдийн зон олон хийгээд хамаг амьтныг энэрэх сэтгэлээр

Уламжлалт шашны болоод төрийн хэргийг үүрсэн билээ. .

Нэг, хоёрхон жилийн дараа

Найртай жаргалын нар дахин мандах болтугай.

Тэр л баярын гэгээ туяарах үесэд

Тэртээх хайрт эх орондоо бид буцах болтугай.

Ариун дагшин Бодалын ордондоо эргэж очоод

Ачит багш тантай ашид хамт байлгаач хэмээн

Аядуу даруухнаар залбирах болно, бид.

Энэ дууг “Бод Жало” буюу “Төвөд ялах болтугай” гэсэн уриагаар төгсгөлөө.

Ловон Бадамжунай бурхныг урин дуудах хийгээд гай зовлон, муу зүгийн хар хүчнээс сахин хамгаалахыг хүссэн залбирал уншлаа. Дээрхийн гэгээн Далай лам зон олны горил хүслийг ёсоор болгон урт наслахыг зөвшөөрч буйгаа илэрхийлсэнд хуврагийн чуулганаас талархлын мандал өргөв.

Бат оршил өргөх үйл ийн номын ёсоор өндөрлөх үесэд цугласан олон “Гэгээн мэргэдийн эв эеийн үнэний дуулал — Бурхны шашин үл хуваагдан дэлгэрэхийн ерөөл”-ийг уншив. Далай лам өөрийнх нь зохиосон энэхүү залбирал нь дараах хоёр бадгаар төгсдөг:

Намайг харсан, дууг минь сонссон, миний тухай бодсон, надад итгэсэн хэн боловч

Найртай жаргалын цогийг эдлэх болтугай.

Тэрчлэн намайг доромжилсон, шийтгэсэн, цохисон, гутаасан хэн боловч

Тэнсэлгүй дээд гэгээрлийн замд гарах сайн хувийг олох болтугай.

Товчилбол сансар хорвоо хэдий удаан оршоод

Тоолшгүй олон амьтан хэдий удаан зовох хүртэл

Би бээр төдий удаан ажраад

Амьтны зовлонг амарлиулах болтугай.

Зураг. Дээрхийн гэгээнд бат оршил өргөх ёслолын дараа өргөө рүүгээ буцан морилж буй нь ... Энэтхэг, ХП, Дарамсала, Зүглэгхан дуган. 2025 оны 10 дугаар сарын 08. Зургийг: Тэнзин Чойжор.

Үнэний үгийн залбирал, бодь сэтгэлийн ерөөлийг уншив.

Эрдэнийн дээд бодийн сэтгэл

Төрөөгүй нэгэнд нь төрөх болтугай.

Төрсөн нэгэнд нь үл доройтон

Улам бүр өөдөө арвидах болтугай.

Дээрхийн гэгээн дуганаас гадагш морилж, гольфын тэргэндээ суулаа. Лам нар уламжлал ёсоор бүрээ, бишгүүрээ үлээн дагалдлаа. Дээрхийн гэгээн талбайн голоор өнгөрөхдөө хурсан олны зүг инээмсэглэн даллахад бүгд “Цавай Лама” дууг баяртайяа уянгалуулан дууллаа. 

Орчуулсан Д.Дуламжав  

]]>