Энэтхэг, ХП, Дарамсала – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Австралийн бүх нийтийн сонгуульд Скотт Моррисон тэргүүтэй Либераль нам ялалт байгуулсанд баяр хүргэж, Ерөнхий сайд С.Моррисонд захидал илгээлээ. Захидалдаа тэрээр ийнхүү бичжээ.
“Сүүлийн 40 жилийн хугацаанд би Австралийн олон газраар очин, янз бүрийн хүмүүстэй уулзаж байхад хэн ч байсан ялгаагүй сэтгэлээ нээн халуун дотноор харилцаж байсанд маш их сэтгэл хөдөлдөг байсан юм. Мөн австрали хүмүүс “Хүн төрөлхтөн бол дэлхий дээр амьдрах нэгэн гэр бүл юм.” хэмээх миний дэвшүүлдэг үзэл баримтлал болон шашин хоорондын эв нэгдлийг дэмжих үйл ажиллагаанд маш их анхаарлаа хандуулсан нь надад их урам зориг өгч байв."
“Энэхүү завшааныг ашиглаад австраличууд Төвөдийн өнөөгийн байдалд анхаарлаа хандуулж сэтгэл зовнидогт чин сэтгэлээсээ талархал илэрхийлье!”
Төгсгөлд нь тэрээр ерөнхий сайд Моррисон аливаа саад бэрхшээлийг даван туулж Австралийн ард түмний итгэл найдвар, хүсэл зорилгыг биелүүлэх болтугай хэмээн хүсэн ерөөжээ.