2026 он 7 дугаар сар 21
Дээрхийн гэгээн Далай лам Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын ерөнхий сайдын албан тушаалд шинээр томилогдсон Энди Бэрнхэмд баяр хүргэж, цахилгаан илгээлээ.
2026 он 7 дугаар сар 9
Миний нас сүүдэр 91 хүрснийг тэмдэглэн баярын мэндчилгээ дэвшүүлсэн та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Энэ өдрийг тэмдэглэхээр 7 дугаар сарын 6-ны өдөр Энэтхэгийн Ладак мужийн Лех хотноо хуран цугласан хүмүүст хандан үг хэлэхдээ дурдсанчлан өнгөрсөн амьдралаа эргэн харвал би насан туршдаа бусдад туслахыг гол болгон дадуулсаар ирсэн байна.
2026 он 7 дугаар сар 6
Энэтхэг улс, Ладак муж, Лех хот, Шевацел өргөө. Өнөөдөр аргын тооллоор Дээрхийн гэгээн Далай багшийн мэлмий гийсний 91 насны ой тохиож буй юм. Энэхүү баярт өдрийг Ладакийн Лех хот дахь Шевацел өргөөнд өргөн дэлгэр, ёслол төгөлдөр тэмдэглэв.
2026 он 6 дугаар сар 27
Венесуэл улсад газар хүчтэй хөдөлж, олон хүний амь нас эрсдэн, бэртэж гэмтсэнд би бээр гүнээ харамсаж байна. Энэ гамшгийн улмаас амь үрэгдэн, зовлон зүдүүр амссан хүмүүсийн төлөө залбиран, эмгэнэл илэрхийлье.
2026 он 6 дугаар сар 12
Энэтхэг, Шинэ Дели. 6 дугаар сарын 12 - "Аполло" эмнэлгийн ахлах зөвлөх, доктор Ражеш Малхотра, “Энэ сарын 8-ны Даваа гарагт Дээрхийн гэгээн Далай ламын зүүн өвдөгний мэс засал амжилттай боллоо.
2026 он 6 дугаар сар 4
Дээрхийн гэгээн Далай лам маргааш Дарамсалагаас Дели хотыг зорин мордох бөгөөд тэнд зүүн өвдгөндөө эмчилгээ хийлгээд, биеэ тэнхэрсний дараа 6 дугаар сарын сүүлээр Ладак хотод нэлээд хугацаагаар морилох юм.
2026 он 5 дугаар сар 1
Бурхан багш Шагжамүнийн мэндэлсэн, гэгээрлийн хутгийг олсон, нирваан дүрд одсон өдрийг дурсан тэмдэглэх Их Дүйчин (Весак өдөр) баярыг тохиолдуулан дэлхийн өнцөг булан бүрд буй буддын шашинтнууддаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, сайн сайхны ерөөл өргөе.










