Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Retirement and Reincarnation
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • XIV Далай Лам
  • ↝
  • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
  • ↝
  • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...

Төвөдийн Үндэсний Бослого Хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг

Түгээх

Өнөөдөр Коммунист Хятадын дарангуйлалын эсрэг 1959 онд Төвөдийн нийслэл Лхасад Төвөдийн ард түмний зохион байгуулсан тайван бослогын 52 жилийн ой мөн 2008 онд Төвөд орон даяар зохион байгуулагдсан тайван жагсаалын 3 жилийн ой тохиож байна. Энэ үйл явдлыг тохиолдуулан Төвөдийн үйл хэргийн төлөө амь насаа зориулсан эрэлхэг эрчүүд, эмэгтэйчүүддээ хүндэтгэл үзүүлж, тэдний төлөө залбиръя. Одоо ч дарангуйлал хүчирхийлэлд өртсөөр байгаа ард түмэндээ би өөрийн эв нэгдлээ илэрхийлэхийн ялдамд хамаг амьтдын сайн сайхны тулд залбиръя.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Төвөдөд үндэсний бослого гарсны 52 дахь удаагийн ойд мэдэгдэл хийж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2011.03.03. (Гэрэл зургийг Тэнзин Чойжор)
Зураг 1. 2011 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Энэтхэгийн ХII, Дарамсала дахь Төвөдийн гол хийдэд Дээрхийн гэгээн Далай лам Төвөдийн үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойн мэдэгдлээ уншиж байна. (Зурагчин: Тэнзин Чойжор/ Дээрхийн гэгээний ажлын алба)

Хэдийгээр эрх чөлөөгөө хориулан, айдас аюулын дор 60 гаруй жил амьдарсан ч төвөдүүд бид өөрсдийн өвөрмөц онцлог, соёлын үнэт зүйлсээ амжилттай хадгалсаар ирлээ. Үүний үр дүнд эрх чөлөөт Төвөдийг мэдэхгүй дараагийн залгамж шинэ үеийнхэн Төвөдийн үйл хэргийг үргэлжлүүлэн ахиулах үүргийг зоримгоор хүлээн авч, хариуцан ажиллаж байна. Энэ нь үнэнхүү бахдам хэрэг бөгөөд тэд Төвөдийн эсэргүүцлийн гол хүч болж, үлгэр жишээ үзүүлж байна.

Энэ дэлхий хүн төрөлхтөнд харьяалагддаг, харин БНХАУ өөрийн 1,3 тэрбум иргэндээ харьяалагддаг бөгөөд эдгээр иргэд өөрийн улсын бодлого мөн дэлхий нийтийн үзэл бодлыг үнэн байдлаар нь мэдэх эрхтэй юм. Хэрэв хүмүүс бүрэн мэдээлэл авч чадвал зөвийг буруугаас нь ялгаж чадна. Мэдээллийг халхлан далдлах, хязгаарлах явдал нь хүний үндсэн эрх, журмыг зөрчиж байна. Тухайлбал, хятадын удирдлагууд коммунист үзэл санаа, бодлогуудаа зөв гэж үздэг. Хэрэв үнэхээр тийм юм бол тэд эдгээр бодлогуудаа итгэлтэйгээр олон нийтэд ил болгож, зөв бурууг нь шинжин дүгнэдэг болгох ёстой.

Дэлхийн хамгийн олон хүн амтай Хятад улс шинээр гарч ирж буй дэлхийн тэргүүлэгч хүч бөгөөд тэдний хүрч чадсан эдийн засгийн хөгжлийг би гайхан биширдэг билээ. Тэд хүн төрөлхтний оюуны өсөлт хөгжилт, дэлхийн энх тайванд маш том хувь нэмэр оруулах боломжтой. Гэхдээ үүний тулд Хятад улс олон улсын хамтын нийгэмлэгийн итгэл, хүндэтгэлийг олох ёстой юм. Ийм хүндэтгэлийг олохын тулд хятадын удирдагчид илүү ил тод нээлттэй байж хэлсэн үгсээ үйлдлээрээ баталдаг байх ёстой. Харин үүнийг хангахад өөрсдийгөө чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө, хэвлэлийн эрх чөлөө чухал. Үүнтэй адилаар засаг захиргаан дахь ил тод байдал нь авлига, хээл хахуулийг хянах, бууруулахад туслаж чадна. Улс төрийн өөрчлөлт, нээлттэй байдлыг шаардсан хятадын сэхээтнүүд, эрдэмтдийн тоо сүүлийн жилүүдэд ихээр нэмэгдэх боллоо. Ерөнхий сайд Вен Жиабао ч энэхүү шаардлагыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Эдгээр нь томоохон өөрчлөлтийн шинж тэмдгүүд бөгөөд би үүнийг баяртайгаар хүлээн авч байна.

БНХАУ олон төрлийн хэл соёлоор баялаг, олон үндэстнээс бүрдсэн улс. Үндэстэн бүрийн хэл, соёлыг хадгалан хамгаалах нь БНХАУ-ын бодлого бөгөөд үндсэн хуульдаа ингэж тодорхой заасан байдаг. Төвөд хэл нь бурхан багшийн бүхий л сургаал номлол, тэр дотроо Энэтхэгийн Наландын Их Сургуулиас уламжлан авсан логикийн болон мэдлэгийн онолуудын (танин мэдэхүйн ухаан) номуудыг өөр дээрээ буулгасан цор ганц хэл юм. Энэ нь учир шалтгаан, логикт захирагдсан мэдлэгийн систем бөгөөд хамаг амьтдын амар амгаланд хувь нэмэр оруулах чадвартай. Тиймээс ч ийм соёлыг хамгаалж хөгжүүлэхийн оронд устгах бодлого нь урт хугацаандаа хүн төрөлхтний нийтийн өв соёлыг устгахад хүргэх болно.

Хятадын Засгийн Газраас Төвөдийн тогтвортой байдал, хөгжил нь түүний урт хугацааны сайн сайхан байдлын үндэс гэж байнга мэдэгддэг. Гэвч эрх баригчид Төвөд даяар их хэмжээний цэрэг арми байршуулсан хэвээр мөн Төвөдийн ард иргэдэд тавих хязгаарлалтуудаа нэмсээр байна. Төвөд хүмүүс байнгын айдас түгшүүр дор амьдарч байна. Саяхан төвөдийн олон сэхээтэн, эрдэмтэн, нэр цуутай хүмүүс болон байгаль орчин хамгаалагчдыг Төвөдийн ард түмний суурь хүсэл эрмэлзлийг илэрхийлсний төлөө шийтгэлээ. Тэднийг “Төрийн эсрэг хуйвалдсан” гэсэн шалтгаар хорьсон бөгөөд тэд үнэндээ Төвөдийн үндэсний онцлог, соёлын өвийн төлөө өөрсдийн үзлээ илэрхийлж байсан шүү дээ. Ийм дарангуйллын аргууд нь нэгдмэл, тогтвортой байдлыг эвддэг юм. Үүнтэй адилаар Хятадад хүний эрхийг хамгаалсан, бие даасан уран бүтээлчид, хүний эрхийн төлөө идэвхтнүүдийг хамгаалсан хуульчдыг барин хорьж байна. Хятадын удирдлагуудаас энэ бүгдийг дахин эргэж хараад нөхцөл байдлыг засаж залруулан, эдгээр хоригдсон хүмүүсийг даруй суллахыг миний зүгээс шамдуулан хүсэх байна.

Төвөдөд Далай ламын хувийн эрх ямба, статусын асуудлаас өөр ямар нэгэн асуудал байхгүй гэж Хятадын Засгийн Газар мэтгэдэг. Бодит байдал дээр төвөд хүмүүст чиглэсэн тасралтгүй дарамт хүчирхийлэл нь одоогийн баримталж буй бодлогуудын эсрэг өргөн цар хүрээтэй, гүн гүнзгий бухимдал дургүйцлийг өдөөсөн билээ. Бүхий л давхаргын хүмүүс өөрсдийн дургүйцлээ байнга илэрхийлж байна. Төвөдөд асуудал байгаа нь төвөдүүдэд хятадын эрх баригчид итгэж чадахгүй байгаа байдал мөн төвөд хүмүүсийн итгэлийг олж чадахгүй байгаагаас харагдаж байна. Үүний үр дүнд төвөд хүмүүс байнгын хардлага мөрдлөгийн доор амьдарч байна. Хятадууд өөрсдөө мөн Төвөдөд очсон гадны иргэд энэ бараан үнэнийг батлаж байгаа юм.

Ийм учраас 1970 оны сүүл, 1980-аад оны эхээр төвөдийн цагаачдаас бүрдсэн төлөөлөгчдийг баримт нотолгоог батлах зорилгоор Төвөд рүү илгээж байсны адилаар бид ийм айлчлал хийхийг санал болгож байна. Мөн үүний зэрэгцээ хууль тогтоогчдыг багтаасан олон улсын бие даасан байгууллагуудын төлөөлөгчдийг мөн айлчлуулах хүсэлтэй байна. Хэрэв тэд Төвөдөд байгаа төвөд хүмүүс аз жаргалтай, сайн сайхан байна гэж үзвэл бид нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байна.

1950-аад оны эхэнд үед Маогийн удирдлаган дор давамгайлж байсан материалист үзэл санааны үрээр Хятад улс Төвөдтэй 17 зүйл заалт бүхий гэрээг байгуулсан юм. Ийм материалист үзэл санаа 1980 оны Ху Иаобангийн үед мөн дахин нэг давамгайлсан билээ. Хэрэв ийм материализм үргэлжилсэн бол Төвөдийн асуудал бас өөр олон асуудал хялбар шийдэгдэх боломжтой байлаа. Харамсалтай нь хуучинсаг үзлүүд эдгээр бодлогуудыг зогсоосон билээ. Үр дүнд нь 60 гаруй жилийн дараа асуудал улам л хяналтаас гарсаар байна.

Төвөдийн өндөрлөг нь Азийн томоохон гол мөрний эх ундарга юм. Энд хоёр туйлын дараа мөсөн гол, мөсөн хучлага хамгийн ихээр төвлөрсөн хэсэг учраас Төвөдийн өндөрлөгийг гуравдагч туйл ч хэмээн нэрлэдэг. Төвөдийн байгалийн бохирдол нь Азийн дийлэнх хэсэг, тэр дотроо Хятад, Энэтхэгийн бүс нутгуудад ихээхэн сөрөг нөлөө үзүүлэх болно. Төв болон орон нутгийн засаг захиргаа, Хятадын олон нийт Төвөдийн байгаль орчны бохирдлыг анхааралдаа авч, хамгаалахын тулд тогтвортой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Төвөдийн өндөрлөгт байгалийн бохирдлоос болж хүмүүсийн амьдралд учирч буй сөрөг нөлөөллүүдийн тухай бодит баримтат байдлыг анхаарч авч үзэхийг Хятад улсад уриалж байна.

Төвөдийн асуудлыг шийдэхийн тулд бид ямагт хоёр талт харилцан ашигтай төв үзлийг санал болгож байсан бөгөөд үүгээр Төвөдийн ард түмэн Хятад улсад бодитой автономит статусаар орших боломжтой. Хятадын Засгийн Газрын Нэгдсэн фронтын ажлын албаны эрх баригчидтай бидний хийсэн уулзалтаар бид Төвөдийн ард түмний итгэл эрмэлзлийг маш тодорхой дэлгэрэнгүй тайлбарласан билээ. Бидний тавьсан утга учиртай саналд эерэг хариу одоо хүртэл өгөхгүй байгаа нь бидний саналыг дээд удирдлагадаа бүрэн гүйцэт, зөв тодорхой дамжуулсан эсэхэд эргэлзэхэд хүргэж байна.

Эрт дээр үеэс Төвөд, Хятадын ард түмэн хөрш зэргэлдээ амьдарч ирсэн. Бидний үл ойлголцол энэхүү зуун зуунаар дамжсан нөхөрлөлд нөлөөлвөл том алдаа болох болно. Хилийн чанадад амьдарч буй төвөдүүд болон хятад хүмүүсийн хооронд сайн харилцааг дэмжихийн тулд бидний зүгээс тусгайлсан хичээл зүтгэлийг гаргасны үр дүнд бидний хооронд илүү ойлголцол, нөхөрлөл бий болж буйд баяртай байна. Төвөдөд байгаа төвөд хүмүүс ч хятадын ахан дүүстэйгээ сайн харилцааг бий болгох шаардлагатай.

Сүүлийн хэдэн долоо хоногт Хойд Африкийн зарим хэсэг, өөр олон газар эрх чөлөө, ардчиллыг хүссэн тайван тэмцэл хөдөлгөөнүүд өрнөж байгааг бид харж байна. Хүчирхийлэлгүй хөдөлгөөн, хүмүүсийн хүчинд би итгэдэг бөгөөд энэ олон үйл явдал нь хүчирхийлэл хэрэглэлгүй тэмцэх нь эерэг өөрчлөлтүүдийг авчирч чадна гэдгийг дахин батлан харууллаа. Эдгээр хүсэл эрмэлзэл дүүрэн өөрчлөлтүүд нь энэ олон оронд жинхэнэ эрх чөлөө, аз жаргал, хөгжил цэцэглэлтийг авчирна гэдэгт бид найдах ёстой.

Хүүхэд байхаасаа л миний хүсдэг байсан зүйл бол Төвөдийн улс төр, нийгмийн бүтцэд өөрчлөлт хийх явдал байсан бөгөөд би эрх мэдэлтэй байсан цөөн хэдэн жилдээ хэд хэдэн суурь өөрчлөлтүүдийг хийж чадсан юм. Хэдийгээр үүнийгээ Төвөдөд үргэлжлүүлж чадаагүй ч дүрвэсний дараа өөрчлөлтүүдээ үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийг байнга хичээж байлаа. Өнөөдөр Дүрвэгч төвөдүүдийн хуулийн хүрээнд улс төрийн удирдагч болох Калон Трипа болон ард түмний төлөөлөгчдийг нийт ард түмний сонгуулиар томилж байгаа. Бид цагаачлах явцдаа нээлттэй нийгмийн стандартуудыг хангасан ардчиллыг хэрэгжүүлж чадсан билээ.

Төвөдийн ард түмэн өөрсдийн чөлөөт сонгуулиараа сонгосон, бидэнд хэрэгтэй тийм удирдагчид би өөрийн эрх мэдлээ шилжүүлнэ гэдгийг би 1960-аад оноос эхлэн олон удаа тодорхой хэлж байсан. Өнөөдөр үүнийг хэрэгжүүлэх цаг нь болжээ. 3 дугаар сарын 14-нд эхлэх Төвөдийн Дүрвэгсдийн XIV парламентын XI хэлэлцүүлгийн үеэр Дүрвэгч төвөдүүдийн хуулийн заалтад шаардлагатай өөрчлөлтийг оруулж, миний одоо барьж буй эрх мэдлийг сонгогдсон удирдлагад шилжүүлэх саналыг албан ёсоор тавих болно.

Энэ хүсэлтээ би ил болгосны дараа Төвөдийн дотроос болон гаднаас улс төрийн удирдлагаа үргэлжлүүлэн хэрэгжүүлээч ээ гэсэн чин хүсэлтийг дахин дахин хүлээн авсан. Эрх мэдлээ шилжүүлэх явдал минь үүрэг хариуцлагаас зугтах гэсэн хүсэл биш юм. Энэ шийдвэр нь төвөдүүдэд урт хугацаандаа ашигтай байх болно. Мөн сэтгэл зориг минь мухардаж мохсон хэрэг биш ээ. Төвөд хүмүүс надад их итгэл найдварыг хүлээлгэсэн учир тэдний нэг болохын хувьд би Төвөдийн зөв үйл хэргийн төлөө өөрийн үүргээ гүйцэтгэнэ гэдэгт шийдвэр төгс байгаа. Хүмүүс аажимдаа миний зорилгыг ойлгож, шийдвэрийг минь дэмжиж, хэрэгжих боломжоор нь хангана гэдэгт би итгэлтэй байна.

Би энэ боломжийг ашиглаад, Төвөдийн ард түмнийг тууштай дэмжиж ирсэн, олон олон орны шударга үнэнийг эрхэмлэгч удирдагчид, парламентын гишүүд, эрдэмтэн сэхээтнүүд, Төвөдийг дэмжих бүлгүүдийн өгөөмөр сайхан сэтгэлийг дурсмаар байна. Түүн дотроо Энэтхэгийн ард түмэн, тэдний Засгийн Газар, муж бүсийн удирдлагууд Төвөдийн ард түмэн шашин соёлоо хадгалан дэлгэрүүлэхэд тусалж мөн Төвөдийн дүрвэгсдийн сайн сайхан байдалд байнга санаа тавьж, сайхан сэтгэл, дэмжлэг туслалцаа тогтмол үзүүлж байсныг ямагт сэтгэл зүрхэндээ дурсах болно. Та бүхэнд зүрхнийхээ угаас баярлаж байгаагаа илэрхийлье.

Хамаг амьтан амгалан жаргалтай байхын тухайтад залбиръя.

2011 оны сарын 3 дугаар сарын 10

Дарамсала

Англи хэлнээс орчуулсан Г.Лутаа

                          

Энэ хэсэгт

  • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
    • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
    • Товч намтар
    • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
    • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
      • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
      • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
      • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
    • Өдөр тутмын амьдрал
  • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
    • Онцлох үйл явдлууд
    • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
      • Гавьяа, шагнал 1957 - 1999
    • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
    • Айлчлал
      • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
      • Айлчлал 2000 он - 2009 он
      • Айлчлал 1990 он - 1999 он
      • Айлчлал 1980 он - 1989 он
      • Айлчлал 1959 он - 1979 он

Ажлын хуваарь - Ойрын

Ажлын хуваарь - Бүрэн

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • 2018 оны 1 дүгээр сарын 24-ний “Дэйли Мэйл” сонины мэдээлэлтэй холбогдуулан гаргасан тайлбар
  • Шууд дамжуулалт