Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффис нь (ДЛО) Далай Лам өөрийн хувийн ажил үүргээ гүйцэтгэдэг албан байгууллага юм. Энэхүү оффис Дээрхийн Гэгээнтэнд бичиг хэргийн үйл хэрэг явуулахад туслалцаа үзүүлэх, ерөнхийдөө түүний үйл ажиллагаатай холбоотой бүх хэргийг эрхлэх хариуцлага хүлээж, түүний нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулдаг. Далай Ламын оффисын гол чиг үүрэг:
1. Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын уулзалтын тов, Энэтхэг болон дэлхийн бусад оронд хийх айлчлалын хуваарь гаргана.
2. Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын нэрийн өмнөөс дипломат, төрийн болон хувийн захидал харилцааг боловсруулна.
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын Дарамсала хот дахь ажлын хуваарь нь ихэвчлэн үдээс өмнөх өдөр тутмын шашны зан үйл, буддын гүн ухааны судалгаанаас бүрдэнэ. Үдээс хойш Дээрхийн Гэгээнтэн Далай Лам төвөд болон төвөд бус ард иргэдтэй уулзалт хийдэг. Дээрхийн Гэгээнтний урьд өмнөх ажлын хуваарь, ялангуяа айлчлал болон дэлхийн өнцөг булан бүрт айлдах номын айлдварын тал дээр илүү чөлөөтэй, уян хатан хуваарьтай байсан бол сүүлийн жилүүдэд ажлын ачаалал үлэмж нэмэгдсэн юм. Үүний улмаас тус оффис Дээрхийн Гэгээнтэнтэй уулзах олон нийтийн уулзалтыг урьдчилан төлөвлөх боломжгүй болсон. Дээрхийн Гэгээнтэнтэй уулзах хамгийн тохиромжтой үе нь Дарамсала болон Энэтхэгийн бусад нутагт тогтмол зохион байгуулагддаг номын айлдварын үе юм. Номын айлдварын жагсаалтыг энэхүү вебсайтын ажлын хуваарь гэсэн хэсгээс харна уу.
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын уулзалтыг ерөнхийдөө дараахь хоёр төрөлд хуваана.
1. Хувийн уулзалт.
2. Хэвлэл мэдээлэлд өгөх ярилцлага.
Гэвч Дээрхийн Гэгээнтэн Далай Лам ихэнхи цагаа нийгмийн үйл хэрэг болон номын айлдвар зэрэг олон нийтэд хандсан үйл ажиллагаанд зориулдаг тул хувийн уулзалтыг товлох цаг тун бага байдаг.