2026 он 9 дүгээр сар 17
Энэтхэг улс, ХП муж, Дарамсала хот. Энэ өдөр ерөнхий сайд Модигийн мэндэлсэн өдөр бөгөөд Дээрхийн гэгээн Далай лам түүнд захидал илгээж, чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлэн, эрүүл энхийг даатган ерөөв.
2026 он 8 дугаар сар 30
Энэтхэг улс, Ладак муж, Лех хот. Энэ өглөө Непалын Расува бүс болоод Төвөдийн Жирон хотод гамшигт үерийн улмаас олон хүний алтан амь эрсдэн, хэдэн мянган хүний орон гэр, дэд бүтэц сүйрэн, асар их хохирол амссан уйт явдалд зориулан залбирал үйлдэв.
2026 он 8 дугаар сар 29
"Эрхэм дээдэс танаа, эзэн хааны гэр бүл болон Норвегийн ард түмэнд чин сэтгэлийн гүн эмгэнэл илэрхийлье. Надад 2000 оны 5 дугаар сард Норвеги улсын Осло хотноо цог жавхлант вантай уулзах боломж олдсон бөгөөд түүний халуун дулаан, зочломтгой занг машид үнэлж байсан билээ.
2026 он 8 дугаар сар 27
Непалын Расува бүс нутаг болоод Төвөдийн Жирон хотод гамшигт үер болж, олон хүний алтан амь эрсдэн, бүтээн байгуулалтад хүнд хохирол учирсныг сонсоод гүнээ эмгэнэн харамсаж байна.
2026 он 7 дугаар сар 21
Дээрхийн гэгээн Далай лам Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын ерөнхий сайдын албан тушаалд шинээр томилогдсон Энди Бэрнхэмд баяр хүргэж, цахилгаан илгээлээ.
2026 он 7 дугаар сар 9
Миний нас сүүдэр 91 хүрснийг тэмдэглэн баярын мэндчилгээ дэвшүүлсэн та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Энэ өдрийг тэмдэглэхээр 7 дугаар сарын 6-ны өдөр Энэтхэгийн Ладак мужийн Лех хотноо хуран цугласан хүмүүст хандан үг хэлэхдээ дурдсанчлан өнгөрсөн амьдралаа эргэн харвал би насан туршдаа бусдад туслахыг гол болгон дадуулсаар ирсэн байна.
2026 он 7 дугаар сар 6
Энэтхэг улс, Ладак муж, Лех хот, Шевацел өргөө. Өнөөдөр аргын тооллоор Дээрхийн гэгээн Далай багшийн мэлмий гийсний 91 насны ой тохиож буй юм. Энэхүү баярт өдрийг Ладакийн Лех хот дахь Шевацел өргөөнд өргөн дэлгэр, ёслол төгөлдөр тэмдэглэв.










