Tөвөдийн ард түмний сайн сайхны төлөө, Төвөдийн өнө эртний соёл иргэншлийн өв уламжлал, соёлын хөгжил, түүнтэй гүн гүнзгий холбоотой үнэт зүйлсийг хөгжүүлэхийн төлөө ажилладаг хувь хүмүүс болон байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих үүднээс Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам 2009 онд “Далай Лам Траст” санг байгуулсан билээ. “Далай Лам Траст” сан олон төрлийн үйл ажиллагааг дэмжин ажилдаг. Үүнд:
1. Зохих ёсны шаардлага хангасан оюутнуудад боловсрол олох боломж олгох,
2. Боловсролын тогтолцоогоор дамжуулан залуу үеийнхэнд хамтын хариуцлагын мэдрэмжийг төлөвшүүлэх стратеги бодлого боловсруулах,
3. Шинжлэх ухаан болон шашны хоорондын үр ашигтай харилцан яриаг дэмжих,
4. Хүрээлэн буй орчныг хамгаалахад туслах,
5. Хувь хүний хөгжил хийгээд нийгмийн илүү өргөн хүрээтэй өөрчлөлтийн арга барил хэлбэрээр Ахимса болон хүч үл хэрэглэх зарчмыг дэмжиж төлөвшүүлэх,
6. Гарал үүсэл, шашин шүтлэгээсээ болж гадуурхагдан шахагдаж буй хамтын нийгэмлэгт дэмжлэг туслалцаа үзүүлэх зэрэг үйл ажиллагаа орно.
"Далай Лам Траст" санг үүсгэн байгуулагч болон олон нийтийн буяны хандиваар байгуулсан болно. Сан Нью Йорк хотод бүртгэлтэй, АНУ-ын ашгийн бус, буяны байгууллага мөн. Санг үүсгэн байгуулагчийн ахалсан итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн зөвлөл удирдана. Санд өргөх хандивыг сангийн офисоор дамжуулна.
The Dalai Lama Trust
241 East 32nd Street
New York, NY 10016
U.S.A.
Утас: 212.213.5010
Факс: 212.779.9245
Цахим шуудан: trust@dalailama.com
Цахим хуудас: www.dalailamatrust.org