Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Compassion and Human Values
  • World Peace
  • Environment
  • Religious Harmony
  • Buddhism
  • Retirement and Reincarnation
  • Tibet
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • XIV Далай Лам
  • ↝
  • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
  • ↝
  • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...

His Holiness the Dalai Lama's Remarks on Retirement - March 19th, 2011

Түгээх

Дүрвэн гарснаас хойш сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд би ардчилсан засаглалын тогтолцоог бий болгохын төлөө чин сэтгэлээсээ хичээл зүтгэл гарган ажилласан. Дүрвэн гарсан Төвөдийн ард иргэд “Манай ардчилал бол Дээрхийн гэгээн Далай ламын минь бидэнд барьсан бэлэг” хэмээн ярьцгаадаг билээ. Далай лам Калон Тиваг томилох бус, ардчилсан сонгуулиар сонгох тогтолцоог 10 жилийн өмнө нэвтрүүлсэн нь зөв байсан. Калон Тиваг шууд сонгосноор Дээрхийн гэгээн Далай ламын Гандан Поврангийн засаглалын институци шашин, төрийн хосолсон удирдлагаар хангадаг байсан тогтолцоо дуусгавар болсон юм. Тэр цагаас хойш би өөрийгөө хэсэгчлэн чөлөөнд гарсан гэж тодорхойлж ирлээ.

His Holiness the Dalai Lama remarking on his retirement from political responsibilities during a public teaching at the Main Tibetan Temple in Dharamsala, HP, India on March 19, 2011. (Photo by Tenzin Choejor/OHHDL)
Зураг 1. Дээрхийн гэгээн Далай лам 2011 оны 3 дугаар сарын 19-нд Энэтхэгийн ХП мужийн Дарамсала дахь Төвөдийн гол хийдэд сүсэгтэн олонд зориулсан номын айлдварын үеэрээ улс төрийн үүрэг хариуцлагаасаа чөлөөлөгдөж буйгаа мэдэгдэж буй нь... (Зураг: Тэнзин Чойжор/ Дээрхийн гэгээн Далай ламын ажлын алба)

Түүнээс хойш 10 жил өнгөрчээ. Иймээс бидэнд утга төгөлдөр ардчилсан тогтолцоог дагах өдөр удахгүй ирэх болно. Хаад ноёд, шашны мяндагтнуудын засаглал улиран оджээ. Бид чөлөөт ертөнцийн чиг хандлага болсон ардчиллыг дагах ёстой. Жишээ нь Энэтхэг улсыг харагтун. Асар олон хүн амтай, олон янзын хэл, шашин, соёлыг агуулсан улс боловч бүхэлд нь харвал маш тогтвортой байгаа юм. Энэ нь ардчилал, хууль журам, үг хэлэх болон хэвлэл мэдээллийн эрх чөлөөтэй холбоотой. Үүний эсрэгээр авторитар засаглалтай Хятад улс байнгын асуудал бэрхшээлтэй тулгарч байна. Хятадын сүүлийн үеийн бичиг баримтад энэ улс үндэсний батлан ​​хамгаалалтаасаа илүүтэй дотоодын тогтвортой байдлыг хадгалахад дийлэнх төсвөө хуваарилж байгааг дурдсан нь тэдэнд гаднаасаа бус харин дотооддоо илүү олон дайсантай байгааг илтгэж буй бөгөөд энэ нь гайхалтай зүйл биш ээ.

БНХАУ-ын төр нь энэ нэрийнхээ дагуу ард түмнийхээ сайн сайхны төлөө ажиллах үүрэгтэй тул ард иргэдийнхээ хүсэл эрмэлзлийг ардчилсан сонгуулиар хэрэгжүүлэх ёстой юм. Хэрэв удирдагчдыг сонгуулиар тодруулж байвал энэ нь жинхэнэ бахархууштай зүйл мөн. Харин сонгуулиар бус, бууны аман дээр эрх мэдлээ хэрэгжүүлж байгаа нь ёс суртахуунгүй, хуучирсан арга барил билээ. Тиймээс нэг хүний ​​засаглал нь сайн зүйл биш учраас Далай лам ч эрх мэдлийг төвлөрүүлэн барьсаар байж болохгүй. Төвөдийн шашин, төрийн эрх мэдлийг хослуулсан Далай ламын тогтолцоо эхний дөрвөн Далай ламын үед оршин байгаагүй. V Далай ламын үед улс төрийн ялгаатай нөхцөл байдал хийгээд Монголын Гүш хааны нөлөөн дор энэ тогтолцоо үйлчилж эхэлсэн билээ. Хэдийгээр тэр цагаас энэхүү тогтолцоо нь олон ашиг тустай байсан боловч XXI зуунд амьдарч буй бид бүхний хувьд өөрчлөлт гарах цаг ирсэн нь тодорхой юм. Гэвч энэ өөрчлөлт нь өөр бусдын ​​шахалтаар гарч байвал өмнөх Далай лам нарын нэр хүндэд таагүй хэрэг болно. V Далай лам Агваан Лувсанжамцаас хойш үе үеийн Далай лам нар Төвөдийн шашин, төрийг хослуулан барьсаар ирсэн бөгөөд би энэ тогтолцооны XIV залгамжлагчийн хувьд Далай ламын давхар эрх мэдлийг өөрийн санаачилгаар баяртайгаар, бахархалтайгаар дуусгавар болгох нь хамгийн зохистой гэж үзэж байна. Надаас өөр хэн ч үүнийг шийдэж чадахгүй учир би эцсийн шийдвэрийг гаргалаа. Төвөдийн ард түмнээс ардчилсан замаар сонгогдсон удирдлага Төвөдийн улс төрийн үүрэг хариуцлагыг бүрэн шилжүүлэн авах ёстой. Шинэ Үндсэн хуульд надад зарим нэг улс төрийн эрх мэдлийг үлдээвэл давхар тогтолцоо хэсэгчлэн оршсоор байх учраас үүнийг ч өөрчлөх ёстой бөгөөд хэрэгжүүлэх цаг нь иржээ.

Төвөдөд амьдарч буй мөн дүрвэн гарсан Төвөдийн ард иргэд итгэл, найдвараа хүлээлгэсэн хийгээд бас дэлхий даяар Далай ламыг таньж, итгэж хайрладаг олон хүмүүс байдгийн хувьд миний бие төвөдийн үйл хэрэгт тодорхой бөгөөд томоохон амжилтууд гаргасныг ярьж болно. Тиймээс одоо V Далай ламын үед тогтсон засаглалын давхар тогтолцоог эцэслэж, эхний дөрвөн Далай ламын үед оршин байсан шашны засаглалыг сэргээх хамгийн тохиромжтой цаг тохиожээ. Дөрвөн Далай лам нь шашны үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан байдаг. Түүн дотроо III Далай ламыг “Шарын шашны эзэн” хэмээн нийтээрээ дээдлэн өргөмжилсөн билээ. Тиймээс тэдний нэгэн адилаар би амьдралынхаа үлдсэн хугацаанд шашны үүрэг хариуцлагадаа төвлөрөн ажиллах болно.

Би хувьдаа дэлхий даяар ёс суртахууны үнэт зүйлс, шашны эв нэгдлийг хөхиүлэн дэмжиж, сурталчлан ажилласаар ирсэн бөгөөд ихээхэн үр дүнтэй байгаа нь харагдаж байна. Түүнчлэн, би дэлхийн өнцөг булан бүрийн янз бүрийн коллеж, их дээд сургуулиудаас олон урилга хүлээн авдаг. Тэд надаас бурхны шашны айлдвар, номлол сонсох бус харин олон хүн сонирхож, сонсох дуртай дотоод аз жаргал, амар амгалан, буддын шинжлэх ухааны тухай, тэдгээрийг хэрхэн түгээн сурталчлах тухай яриа хийхийг хүсэж урьдаг юм. Тиймээс одоогийн Далай ламын байр суурь ийм байгаа нөхцөлд 400 жилийн туршид шашин, төрийг хослон барьсан Далай ламын нарын засаглалыг хүндэтгэлтэйгээр дуусгавар болгох нь нэр хүндтэй үйл байх болно. V Далай ламаас эхлүүлсэн энэ тогтолцоог төгсгөл болгохыг надаас өөр хэн ч шийдэж чадахгүй бөгөөд харин би шийдвэрээ эцэслэн гаргалаа.

Сүүлийн үед Төвөдөд амьдарч буй хүмүүс надтай холбогдон, чөлөөндөө гарч байгаад минь машид санаа зовж, өөрсдийг нь зөнд нь орхиж байгаа мэт санагдаж байгаа тухай хэлэх болсон. Үүнд санаа зовох шаардлага огт байхгүй юм шүү. Чөлөөнд гарснаасаа хойш би эхний дөрвөн Далай ламын адилаар төвөдийн оюун санаа, шашны хэргийг үргэлжлүүлэн удирдан чиглүүлсээр байх болно. Гандан Поврангийн бүтцийг үүсгэн байгуулж, бүх нийтийн нэгдсэн саналаар Төвөдийн бурхны шашныг удирдаж байсан II Далай лам Гэндэнжамцын адилаар би ч бас амьдралынхаа туршид шашны манлайллаар хангасаар байх болно. Би ард иргэдийнхээ нэр нүүрийг алдалгүй, цаашид сайн хүчин чармайлт гаргах чадалтай байгаа үедээ шашны хэргийг удирдан явуулсаар байх болно.

Хэрэв шашныг нэгдмэл саналтайгаар удирдах эрхтэй ийм Далай лам улс төрийн эрх мэдлээсээ татгалзвал энэ нь бидний дүрвэгсдийн засаг захиргааг тогтвортой болгож, илүү дэвшилттэй, бат найдвартай байхад туслах болно. Үүний нэгэн адилаар Төвөдийн үйл хэргийг дэмждэг олон улсын хамтын нийгэмлэг Төвөдийн улс төрийг бүрэн ардчилсан тогтолцоонд шилжүүлэх Далай ламын чин сэтгэл, зорилгыг өндрөөр үнэлэх юм. Ийм үйлдлээрээ бид дэлхий дахинд нэр хүндээ өсгөх боломжтой. Нөгөө талаасаа энэ нь мөн Хятадын Засгийн Газраас хийдэг “Далай ламын хувийн эрх ямбын асуудлаас өөр Төвөдийн асуудал гэж үгүй” хэмээх мэдэгдлийн худал хуурмагийг бүрэн илчилнэ. Төвөдөд амьдарч буй ард иргэд минь санаа сэтгэлээр унах шаардлагагүй юм. Учир нь би энэхүү онцгой шийдвэрийг Төвөдийн ард түмний урт хугацааны ашиг тусыг харгалзан гаргасан билээ. Төвөдийн дүрвэгсдийн засаг захиргаа илүү тогтвортой, илүү дэвшилттэй байх болно. Хятадын Коммунист намаас Төвөдөд хэрэгжүүлж буй авторитар засаглалын системээс ялгаатайгаар бидний дүрвэгсдийн авсаархан засаглал бүрэн орчин үеийн ардчилсан системийг бий болгож чадсан билээ.

Энэ шийдвэр нь урт хугацаандаа манай дүрвэгсдийн засаг захиргааг илүү хүчирхэг, үр өгөөжтэй болгох болно. Үнэхээр ч манай дүрвэгсдийн засаглалын тогтолцоог Хятадын авторитар коммунист дэглэмтэй харьцуулахад бид үнэхээр орчин үеийн нийгэмшилтэй болж чаджээ. Энэ бол бидний хувьд гайхалтай амжилт юм. Төвөд нутагтаа амьдарч буй хүмүүс минь энэ амжилтаар бахархах ёстой. Та бүхэн намайг төвөдийн үйл хэргээс шантраагүй, татгалзаагүй гэдгийг ойлгож, ухамсарлах ёстой юм шүү.

Би цастын орны уугуул хүн. Цастын орны 6 сая ард түмэн бүгдээрээ төвөдийн үйл хэрэгт нийтлэг үүрэг хариуцлагыг хүлээдэг. Төвөдийн Амдо мужийн нэгэн төвөд хүний хувьд би насан эцэслэх хүртлээ эх нутгийнхаа үйл хэргийн төлөө үүрэг хүлээх болно.

Намайг эрүүл саруул байх энэ үед та нар, бид бүгдээрээ төвөдийн үйл хэрэгт бүрэн үүрэг хариуцлагаа ухамсарлаж байх ёстой. Миний тусламж шаардлагатай аливаа нэгэн асуудал үүсэхэд мэдээж би туслахад бэлэн байна. Би шантраагүй, сэтгэл санаагаар ч унаагүй байна. Бидний одоог хүртэл дагаж мөрдөж ирсэн ардчилсан тогтолцоо бүрэн хариуцлага хүлээх чадвартай учраас олон шаардлага, шалтгаануудыг харгалзан үзсэний эцэст энэхүү тогтолцоо үүрэг хариуцлагаа бүрэн үүрээсэй хэмээн хүсэж байна. Энд байгаа та бүхэн мөн Төвөд дэх ард иргэд санаа сэтгэлээр унах хэрэггүй. Санаагаа чилээгээ шалтгаан ч үгүй юм.

Өчигдөрхөн би нэгэн хятад эрдэмтэнтэй уулзсан юм. Тэрээр Төвөдийн сонгуулийн үйл явцын талаар судалгаа хийж байгаа бөгөөд таван жилийн өмнө ч энд ирж байснаа хэлсэн билээ. Энэ удаад төвөд хүмүүс сонгуульд маш идэвхтэй оролцож, ардчилсан эрхээ бүрэн ашиглаж байгааг онцлоод, Төвөдийн ардчилсан тогтолцоонд гарсан ахиц дэвшлийг магтан сайшаасан билээ. Тиймээс эдгээр өөрчлөлтүүд нь бидний улс төрийн мэдлэг, мэдрэмж нэмэгдэж, ардчилсан үйл явцдаа гаргасан ахиц дэвшлийг илэрхийлж байна. Иймээс эрх мэдлийг шилжүүлэх миний шийдвэр ч бас ардчиллыг урагшлуулах үйл явцын нэгээхэн хэсэг юм.

Энд Төвөдөөс хүрэлцэн ирсэн хүмүүс байгаа бол буцаж очоод, түгээж болох хүмүүстээ энэ тухай дуулгагтун. Энэ мэдээг бас радиогоор ч нэвтрүүлж болох юм. Би чөлөөнд гарах энэ шийдвэрийг олон жилийн турш бодож тунгаасны эцэст Төвөдийн сайн сайхны төлөө гаргасан билээ. Та бүхэн сэтгэлээр бүү унагтун.

Нөгөө талдаа Гандан Повран хаагдахгүй. Гандан Повран нь Далай ламын институци учраас намайг амьд буй цагт үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлсээр байх бөгөөд зөвхөн улс төрийн үүрэг хариуцлагуудаасаа татгалзах болно.

Миний хойд дүрийн тухайд мэдээж одоогоор яарах зүйл алга. Гэхдээ 20, 30 жилийн дараа амьдралын минь төгсгөл ойртох үед Төвөдийн ард түмэн, Хималайн бүс нутгийн хүмүүс мөн үе үеийн Далай лам нартай холбогдсон бусад бурхны шашинтан, сүсэгтнүүдийн хүсэл зоригоос шалтгаалан XV, XVI, бүр XVII Далай лам ч тодорч болох юм. Тиймээс Гандан Повран хэвээр үлдэнэ. Улс төрийн өөрчлөлтүүд зайлшгүй гарах боловч ийм алхмууд нь тогтвортой байдлыг дэмжихэд чиглэсэн байна. Гандан Повран нь II, III, IV Далай лам нарын үеийнх шигээ шашныг тэргүүлэх үүрэг, хариуцлагаа авч явах нь асар их ач холбогдолтой бөгөөд учир шалтгаантай юм.

Та бүхэн бодоод үзвэл урт хугацаандаа миний хэрэгжүүлж буй энэхүү өөрчлөлт, гаргаж буй шийдвэр нь Төвөдийн ард түмэнд маш их ашиг тустай байна гэдгийг ойлгох болно. Би Төвөдийн парламентад хандаж бичсэн захидалдаа Гандан Повран Шүн гэсэн нэрийг өөрчлөх шаардлагатай болохыг сануулсан. Гандан Повран нэр нь хэвээр үлдэх боловч бид одоо ардчилсан тогтолцоонд шилжсэн тул ямар ч улс төрийн үүрэг хариуцлага хүлээхгүй юм.

Төвөд хэлний “шүн” гэдэг нь англи хэлний “government” буюу засгийн газар гэдэг утгаар заавал орчуулах албагүй. Бид дүрвэгсдийн засаг захиргаагаа тодорхойлохдоо засгийн газар гэдэг англи үгийн утгыг хэрэглэдэггүй. Нэг удаа Делид болсон хэвлэлийн бага хурлын үеэр нэгэн сэтгүүлч Самдон Ринбүүчиг Дүрвэгсдийн засгийн газрын Ерөнхий сайд хэмээн нэрлэж байсан удаатай. Тэгэхэд Ринбүүчи ч мөн тэнд байсан юм. Би шууд л “Төвөдийн ерөнхий сайд” эсвэл “Төвөдийн Дүрвэгсдийн засгийн газар” гэх мэт нэршлүүдийг хэрэглэдэггүйг хэлсэн. Бид ерөнхий засаглалын нэгжээ “Төвөдийн Төв Захиргаа” гэж нэрлэдэг. Мэдээж олон төвөд иргэн дүрвэн гарсан учир тэднийг халамжлан, харж хандах байгууллага бидэнд хэрэгтэй. Энэ бол засаг захиргааны шууд үүрэг хариуцлага юм. Ерөнхийдөө цөөн тооны төвөдийн дүрвэгсэд бид Төвөд нутагтаа байгаа ард иргэдийнхээ хүсэл эрмэлзлийг илэрхийлэх, Төвөдийн дотоод дахь бодит нөхцөл байдлыг дэлхий нийтэд хүргэх үүрэгтэй. Бид засаг захиргаагаа хэзээ ч “Төвөдийн дүрвэгсдийн засгийн газар” гэж нэрлэж байгаагүй. Засаг захиргааг Гандан Повран Шүн гэж нэрлэх нь тусдаа асуудал. Тиймээс “Төвөдийн Төв Захиргаа” гэдэг нэр нь хамгийн зөв нэршил бөгөөд түүний удирдагчид нь бүгд ардчилсан замаар сонгогддог билээ.

Бидний одоогийн засаглалын бүтэц нь Төвөдийн автономит бүсүүдийн удирдагчдад бодож тунгаах санааг өгч байгаа юм. Гадаад оронд дүрвэн амьдарч буй бид жинхэнэ сонгуульт тогтолцоог хэрэгжүүлж чадлаа. Хэрэв тэдгээр удирдагчид өөрсдийгөө үнэхээр чадварлаг гэж хардаг, өөрсдөдөө итгэлтэй бол Төвөдөд амьдарч буй ард иргэдэд удирдагчдаа ардчилсан замаар сонгох боломжоор хангах хэрэгтэй. Хятадын бусад хэсэгт ямар байдгаас үл хамааран бид дүрвэгсдийн энэ тогтолцоог Төвөдөд хэрэгжүүлж чадвал маш сайн байх болно.

Тэгэхээр миний хэрэгжүүлсэн улс төрийн олон өөрчлөлт нь баттай үндэслэлтэй бөгөөд бид бүгдэд шууд, урт хугацааны үр өгөөжийг авчрах юм. Шууд хэлэхэд эдгээр өөрчлөлтүүд нь манай засаг захиргааг илүү тогтвортой болгож, хөгжил дэвшлийг нь хурдасгаж өгнө. Тиймээс та бүгдэд сэтгэл санаагаа зовоох аливаа шалтгаан үгүй юм шүү.

Үүнийг л би тайлбарлахыг хүссэн юм.


Дээрхийн гэгээн Далай ламын 2011 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Дарамсала дахь Зүглэгхан дуганд олон нийтэд төвөдөөр хэлсэн мэдэгдлээс авч орчуулав. 

Англи хэлнээс орчуулсан Г.Лутаа

Энэ хэсэгт

  • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
    • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
    • Товч намтар
    • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
    • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
      • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
      • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
      • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
    • Өдөр тутмын амьдрал
  • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
    • Онцлох үйл явдлууд
    • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
      • Гавьяа, шагнал 1957 - 1999
    • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
    • Айлчлал
      • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
      • Айлчлал 2000 он - 2009 он
      • Айлчлал 1990 он - 1999 он
      • Айлчлал 1980 он - 1989 он
      • Айлчлал 1959 он - 1979 он

Ажлын хуваарь - Ойрын

Ажлын хуваарь - Бүрэн

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • 2018 оны 1 дүгээр сарын 24-ний “Дэйли Мэйл” сонины мэдээлэлтэй холбогдуулан гаргасан тайлбар
  • Шууд дамжуулалт