Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Албан ёсоор чөлөөнд гарах тухай болон хойд дүрийн асуудлаарх мэдэгдэл
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • XIV Далай лам
  • ↝
  • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал

Questions & Answers

Түгээх

Асуулт хариулт

Асуулт: Та өөрийгөө хэрхэн үздэг вэ?

Хариулт: Би өөрийгөө ямагт энгийн л нэгэн бурхны шашны хувраг гэж боддог. Энэ бол миний жинхэнэ дүр төрх юм. Далай лам хэмээх түр зуурын тэргүүлэх байр суурь нь хүмүүсийн зохиосон тогтолцоо төдий билээ. Хүмүүс Далай ламыг хүлээн зөвшөөрч байгаа цагт намайг хүлээн зөвшөөрнө. Харин хувраг байх нь зөвхөн надад хамаарах хувь зүйл учир үүнийг хэн ч өөрчилж чадахгүй. Зүрх сэтгэлийн гүндээ би өөрийгөө үргэлж хувраг гэж үздэг. Тэр байтугай зүүдэндээ ч ингэж хардаг шүү. Тиймээс би өөрийгөө илүүтэй шашны хүн гэж мэдэрдэг.

His Holiness the Dalai Lama reading Buddhist texts as he eats breakfast at his residence in Dharamsala, HP, India on 15 August, 2004. (Photo courtesy of Manuel Bauer)
Зураг 1. Дээрхийн гэгээн Далай лам өргөөндөө өглөөний цайгаа уух зуураа бурхны шашны судруудтай танилцаж буй нь... Дарамсала, Химочал Прадеш муж, 2004 оны 8 дугаар сарын 15-ны өдөр. Гэрэл зургийг: Мануэль Бауэр.

Би өдөр тутмын амьдралдаа ч цаг завынхаа 80%-ийг шашны үйл ажиллагаанд, харин үлдсэн 20%-ийг бусад Төвөдтэй холбоотой зүйлсэд зарцуулдаг гэж хэлж чадна. Дотоод сэтгэл ухамсрын буюу шашны үйл, амьдрал бол миний сайн мэддэг бас хамгийн ихээр сонирхдог зүйл билээ. Би ийм амьдралдаа итгэл сэтгэлийг олсон учраас цаашид үүнийгээ улам илүү судлахыг хүсэж байна. Улс төрийн хувьд надад багахан туршлагаас өөр албан ёсоор эзэмшсэн орчин үеийн боловсрол байхгүй. Тиймээс сайн бэлтгэгдээгүй над шиг хүнд энэ нь хэт том хариуцлага юм. Хэдийгээр энэ нь сайн дурын ажил биш боловч Төвөдийн ард түмэн надад итгэл найдвараа хүлээлгэсэн учраас би сэтгэлээрээ үүнийг заавал хийж, дааж авч явах ёстой гэж боддог.

Асуулт: Та хамгийн сүүлийн Далай лам байх уу?

Хариулт: Далай ламын институци цааш үргэлжлэх эсэх нь Төвөдийн ард түмний хүсэлтээр шийдэгдэнэ. Энэ бол тэдний шийдэх асуудал. Би үүнийг бүр 1969 онд тодорхой хэлж байсан. Тэр ч байтугай бүр 1963 онд дүрвэн гарснаас дөрвөн жилийн дараа бид ирээдүйн Төвөд оронд даган мөрдөх ардчилсан системт үндсэн хуулийн төслийг боловсруулж байлаа. Уг үндсэн хуульд Далай ламын эрх мэдлийг ассамблейн гишүүдийн гуравны хоёр хувийн саналаар цуцлах боломжтойг тодорхой дурдсан байдаг. Одоогийн байдлаар Далай ламын институци төвөдийн соёл уламжлал болон Төвөдийн ард түмэнд хэрэгтэй байна. Иймээс хэрэв би өнөөдөр нас барлаа гэхэд Төвөдийн ард түмэн дахин нэг Далай ламыг тодруулах хүсэл сонирхолтой байх болов уу. Харин ирээдүйд Далай ламын институци ач холбогдолгүй эсвэл хэрэгцээгүй болж, одоогийн нөхцөл байдал өөрчлөгдвөл энэ институци оршин тогтнохоо болино. Би хувьдаа Далай ламын институци зорилгоо биелүүлсэн гэж боддог. 2001 оноос хойш бид ардчилсан замаар сонгогдсон засаг захиргааны тэргүүн Калон Тиватай болсон. Энэ тэргүүн нь Төвөдийн Төв Захиргааны өдөр тутмын үйл хэргийг эрхлэхээс гадна манай улс төрийн тогтолцоог хариуцдаг. Би наргиан болгож бас нухацтай байр сууриас ч хандан өөрийгөө хэсэгчлэн чөлөөндөө гарсан гэж хэлэх болсон шүү.

Асуулт: Та ахиад хэзээ нэгэн цагт Төвөд орондоо очиж чадна гэж боддог уу?

Хариулт: Тийм ээ. Би Төвөдөд буцаж очиж чадна гэдэг итгэл найдвараа алдаагүй байгаа. Хятад улс өөрчлөгдөж байна. Өнөөдрийн Хятад орныг 10-20 жилийн өмнөх үетэй нь харьцуулбал асар их өөрчлөлт гарчээ. Хятад улс өөрийгөө тусгаарлахаа больж, дэлхийн хамтын нийгэмлэгийн нэг хэсэг болсон байна. Дэлхий нийтийн харилцан хамаарал, ялангуяа эдийн засаг, байгаль орчны уялдаа холбоо нь улс орнуудыг бие биеэсээ тусгаар орших боломжгүй болгожээ. Үүнээс гадна би Хятадаас бүрэн тусгаарлахыг эрэлхийлээгүй. Төвөд орон БНХАУ-ын харьяанд үлдэхдээ өндөр түвшний өөртөө засах эрх буюу автономит эрхтэй байх хоёр талд ашигтай арга замыг би тууштай санал болгосоор байгаа. Энэ оршихуй нь Төвөд, Хятад улсын аль алинд харилцан ашигтай гэдэгт би баттай итгэдэг. Бид Хятадын тусламжтайгаар Төвөд орноо хөгжүүлэх боломжтой болно. Мөн үүний зэрэгцээ өөрсдийн өвөрмөц соёл уламжлал ба шашин, эмзэг байгаль орчноо хадгалан үлдэж чадах юм. Төвөдийн асуудлыг эв найртайгаар шийдвэрлэснээр Хятад улс өөрийн нэгдмэл, тогтвортой байдалд хувь нэмэр оруулах болно.

Асуулт: Хятадууд саяхан дараагийн Далай лам Төвөдөд мэндлэх бөгөөд тэд түүнийг тодруулах болно гэж мэдэгдсэн. Та энэ талаар юу хэлэх вэ?

Хариулт: Хэрэв Төвөдийн одоогийн нөхцөл байдал хэвээр оршвол би Хятадын эрх баригчдын хяналтаас хол, Төвөдөөс гадуур төрөх болно. Энд логик үндэслэл бий. Ерөөс хойд дүр тодрохын үндсэн зорилго нь өмнөх дүрийнхээ дуусгаагүй үйл хэргүүдийг үргэлжлүүлэх явдал юм. Тиймээс хэрэв Төвөдийн нөхцөл байдал шийдэгдээгүй хэвээр байвал би гүйцэлдүүлж амжаагүй энэ ажлаа үргэлжлүүлэхээр дүрвэн гарсан тэр нөхцөлдөө төрөх нь ойлгомжтой. Мэдээж хятадууд өөрсдийн Далай ламыг сонгож, Төвөдийн ард иргэд ч уламжлалынхаа дагуу өөрсдийн Далай ламыг сонгох нь тодорхой. Энэ нь одоогийн Банчин ламын нөхцөл байдалтай төстэй байх болно. Хятадаас томилогдсон Банчин лам мөн миний сонгосон Банчин лам гэж бий. Нэг нь эзнийхээ зорилгыг гүйцэлдүүлэхээр жагсаалын эхэнд алхдаг бол нөгөө нь бүх Төвөд хүмүүсийн зүрх сэтгэлд хүлээн зөвшөөрөгдсөн Банчин лам билээ.

Асуулт: Таны өмнөө тавьсан зорилго зорилтуудаас дурдвал?

Хариулт: Ерөнхийдөө би өөртөө гурван зорилт, хариуцлага хүлээсэн гэж үргэлж хэлдэг. Нэгдүгээрт, хүний төрлийг олсон хувь хүний хувьд миний эхний үүрэг бол энэрэл нигүүлсэл, уучлал өршөөл, тэвчээр хүлээцтэй байдал, сэтгэлийн ханал цадал мөн хувийн сахилга дэг журам зэрэг хувь хүний үнэт зүйлсийг дэмжин, түгээн сурталчлах явдал юм. Бүх хүн хоорондоо адилхан. Бид бүгд аз жаргалыг хүсэж, зовлонгоос зайлсхийдэг. Шашинд итгэдэггүй хүмүүс ч эдгээр үнэт зүйлс амьдралыг илүү аз жаргалтай, амар амгалан болгоход чухал болохыг хүлээн зөвшөөрдөг. Би эдгээр хувь хүний үнэт зүйлсийн ач холбогдлын талаар ярьж, уулзсан хүн бүртэйгээ үүнийгээ хуваалцах үүрэг хариуцлагаа тууштай хэрэгжүүлэх болно.

His Holiness the Dalai Lama greeting the audience at an interfaith program titled On World Religions: Diversity, Not Dissension in New Delhi on 9 March 2013. (Photo/Tenzin Choejor/OHHDL)
Зураг 2. 2013 оны 3 дугаар сарын 9-нд Энэтхэгийн Шинэ Дели хотод болсон “Дэлхийн шашны уламжлалууд: Зөрчилдөх бус хүлээн зөвшөөрөх нь” нэрийн дор зохион байгуулагдсан шашны уламжлалууд хоорондын уулзалт дээр Дээрхийн гэгээн Далай лам оролцогчдод мэндчилгээ дэвшүүлж буй нь... Гэрэл зургийг: Тэнзин Чойжор

Хоёрдугаарт, тодорхой шашны уламжлалыг дагагч хүний хувьд ялгаатай шашны урсгалуудын дунд шашны эв нэгдэл, харилцан ойлголцлыг хөхиүлэн дэмжиж, түгээн сурталчлах явдал юм. Гүн ухааны түвшинд ялгаатай байдлаас үл хамааран дэлхийн бүх томоохон шашнууд илүү сайн, сайхан сэтгэлтэй хувь хүмүүсийг бий болгох ижил чадамжтай билээ. Тиймээс бүх шашны уламжлал бие биенээ хүндэтгэж, уламжлал тус бүрийн үнэ цэнийг хүлээн зөвшөөрөх нь чухал юм. Гуравдугаарт, би төвөд хүн бөгөөд Далай лам хэмээх алдрыг зүүдэг. Төвөдийн ард иргэд надад итгэл найдвар хүлээлгэсэн учраас миний гурав дахь үүрэг хариуцлага бол Төвөдийн асуудал юм. Төвөдийн ард түмний шударга ёсны төлөөх тэмцэлд би чөлөөт дуу хоолой нь болж ажиллах үүрэг надад бий. Энэ гурав дахь хариуцлага нь Төвөд, Хятад улсууд хоорондоо харилцан ашигтай шийдэлд хүрсний дараа дуусна. Харин эхний хоёр үүргээ би сүүлчийн амьсгалаа хураатал үргэлжлүүлэх болно.

Асуулт: Далай ламаар тодрох үеийн таны хамгийн анхны мэдрэмж ямар байсан бэ? Танд ямар зүйл тохиолдсон гэж бодож байсан бэ?

Хариулт: Би маш их баяртай байсан. Надад их таалагдаж байлаа. Намайг тодруулахаас өмнө ч би ээждээ “Лхас руу явна” гэж байнга хэлдэг байсан юм. Би гэрийнхээ цонхны тавцан дээр суугаад, морь унаад, Лхас руу явж байна гэж төсөөлдөг байв. Хэдийгээр би тэр үед маш бяцхан хүүхэд байсан ч үүнийгээ тод санадаг. Надад тийшээ явах хүчтэй хүсэл мөрөөдөл байсан юм. Намтартаа дурдаагүй өөр нэг зүйл бол намайг төрсний дараа манай байшингийн дээвэр дээр хоёр хэрээ ирж үүрлэсэн явдал байлаа. Тэд өглөө бүр ирж, хэсэг хугацаанд байгаад буцдаг байсан. Энэ нь онцгой анхаарал татсан зүйл байсан бөгөөд учир нь анхдугаар, VII, VIII, ХII Далай лам нарыг төрөхөд мөн адил үйл явдал тохиож байж. Дээдсийг төрсний дараа хэд хэдэн хэрээ ирж үүрлэсэн түүхтэй юм. Миний тохиолдлын хувьд эхэндээ хэн ч үүнд анхаарал хандуулсангүй. Гэвч саяхан, гурван жилийн өмнө байх, ээжтэйгээ ярилцаж байхад тэрээр үүнийг дурсаж билээ. Хэрээнүүд өглөө ирээд, хэсэг хугацааны дараа буцаж, маргааш өглөө нь дахин ирдгийг ээж минь анзаарсан байжээ.

Анхдугаар Далай ламыг төрсний орой нь дээрэмчид гэр бүлийн байшинд нь дайран орсон тул эцэг эх нь зугтахдаа хүүхдээ орхисон ажээ. Маргааш нь тэд буцаж ирээд, хүүд нь юу тохиолдсоныг мэдэхээр яаран орвол хүү байшингийн буланд харин өмнө нь нэг хэрээ хүүг хамгаалан сууж байжээ. Хожим нь анхдугаар Далай лам өсөж том болоод, бурхны шашны гүнзгий бясалгалын түвшинд хүрсэн үедээ шашныг хамгаалагч Махагал бурхантай бясалгалаараа шууд холбогдсон байна. Энэ үед Махагал түүнд “Тан шиг бурхны шашны сургаалыг дээдлэн сахиж байгаа хүнд над шиг хамгаалагч хэрэгтэй. Таныг төрсөн тэр өдөр би танд тусалсан шүү” гэж хэлсэн гэдэг. Иймээс Махагал, хэрээ, мөн Далай лам нарын хооронд гарцаагүй шүтэн барилдлага байдгийг бид энэ түүхээс мэдэж болохоор байна.

Ээж минь маш тод санадаг өөр нэг тохиолдол гэвэл Лхасад ирсний дараахан би Норбулингийн нэг байшинд шүдээ хайрцагт хийсэн тухайгаа хэлсэн ажээ. Тэд хайрцгийг олж онгойлгоход ХIII Далай ламын хиймэл шүд тэнд байсан гэдэг. Би хайрцгийг зааж, “Шүд минь тэнд байгаа” гэж хэлсэн гэдэг ч одоо би үүнийг огт санахгүй байгаа юм. Энэ биетэй холбоотой шинэ дурсамжууд илүү хүчтэй болж, өнгөрсөн үе улам жижиг, бүдэгхэн болдог. Би ийм өнгөрсний дурсамжуудыг хөгжүүлэх тусгай оролдлогууд хийхгүй л бол эдгээрийг эргээд санах боломжгүй юм.

Асуулт: Та төрөх үе мөн эхийн хэвлийд байсан үеэ санадаг уу?

Хариулт: Одоо мэдээж түүнийг санахгүй. Бас хүүхэд байхдаа ч түүнийг санаж, мэдэж байснаа одоо санахгүй байна. Гэхдээ нэг гадаад шинж тэмдэг байдаг юм. Хүүхдүүд голчлон нүдээ аниастай төрдөг бол би нүдээ нээлттэй төрсөн гэдэг. Энэ нь эхийн хэвлийд байхдаа би ухамсрын тунгалаг төлөвт байсныг илэрхийлэх нэг жижигхэн шинж байж магадгүй юм.

Асуулт: Та 16-18 насны хооронд улсынхаа эрх мэдлийг хүлээж авч, түүнийгээ хэрэгжүүлж эхэлсний дараа их өөрчлөгдсөн үү?

Хариулт: Тийм ээ. Багагүй өөрчлөгдсөн. Учир нь их жаргалтай үе тохиож байсан ч бас хүнд хэцүү зүйлсийг давах хэрэгтэй болсон хэрэг. Эдгээрээс бас өсөж том болохын хэрээр илүү туршлага сууж, тулгарсан бэрхшээлүүдээс суралцсанаар би өөрчлөгдсөн. Эцсийн үр дүн нь одоо өөрийн чинь харж байгаа энэ хүн юм (инээд алдлаа).

Асуулт: Та нас бие гүйцэх үедээ ямар байсан бэ? Олон хүнд өөрийгөө том хүн болсон гэж тодорхойлох амаргүй байдаг. Танд ч бас ийм байсан уу?

Хариулт: Үгүй. Миний амьдрал нэгэн хэвийн, давтамжтай байлаа. Өдөрт хоёр удаа ном сударт суралцана. Нэг удаадаа сурахад зөвхөн 1 цагийг зардаг байсан тул бусад үед нь цагийг тоглож өнгөрөөдөг байв (инээлээ). Харин 13 наснаасаа гүн ухаан, утгын тайлбар тодорхойлолтууд болон номын мэтгэлцээнд суралцаж эхэлсэн юм. Мэдээж миний суралцах хугацаа урт болж, бас зөв бичлэгт суралцаж байлаа. Гэхдээ энэ бүгд нэгэн хэв давтамжтай байсан тул удалгүй дассан. Заримдаа амралт, чөлөө өгнө. Тэр үед нь би их тухлаг, аз жаргалтай байдаг байв. Миний яг дээр ах Лувсансамдан сургуульд явдаг байсан ч энэ чөлөөг тааруулан над дээр их ирдэг байсан. Бас ээж минь тэр үед заримдаа ирэхдээ Амдо мужийн өвөрмөц, маш зузаан, амтлаг талхыг авчирдаг байлаа. Ээж минь өөрөө барьдаг байсан юм.

Зураг 3. ХIII Далай лам Төвөдөд...

Асуулт: Таны урьдын дүрүүдээс тусгайлан сонирхол хандуулсан эсвэл тантай тусгай барилдлагатай дүрүүд байдаг уу?

Хариулт: ХIII Далай лам. Тэрээр хийдийн сургалтын стандартад маш олон сайжруулалтыг хэрэгжүүлсэн юм. Тэр ном эрдмийг жинхэнэ утгаар нь судалж, суралцагч хүмүүсийг маш ихээр тэтгэн урамшуулдаг байлаа. Лам нар түүний удирдлага доор жинхэнэ чадвар, эрдэм мэдлэггүйгээр сүм хийдийн зэрэг зиндаагаар дэвшин, хамба ч юм уу, өөр том лам болох боломжгүй болсон билээ. ХIII Далай лам үүнд маш хатуу чанга ханддаг байсан. Мөн тэрээр хэдэн арван мянган ламд гэлэнгийн сахилыг хүртээсэн байдаг. Эдгээр нь түүний шашинд оруулсан хоёр дахь том хувь нэмэр мөн бөгөөд харин элдэв ном айлдварууд, авшиг зэргийг олноор тавьж байсангүй. Улс орны нөхцөл байдлын тухайд түүнд улсаа төвхнүүлэх, тэр тусмаа захын мужуудыг хэрхэн захиран тохинуулах тухай олон томоохон бодол шийдлүүд байжээ. Тэрээр засаг захиргааг хэрхэн үр өгөөжтэй хэрэгжүүлэх тухайд ихээхэн санаа тавьдаг байснаас гадна улсынхаа хил хязгаарыг сахин тохинуулах тухайд сэтгэлээ чилээдэг байлаа.

Асуулт: Таны амьдралд хувь хүний үүднээс авсан хамгийн том сургамж эсвэл хамгийн том дотоод өөрчлөлт юу байсан бэ? Ямар ойлголт эсвэл туршлага таныг хувь хүний хувьд өсөн дэвжихэд хамгийн их нөлөө үзүүлсэн бэ?

Хариулт: Шашны талд олж авсан туршлагуудаас гэвэл хоосон чанар (бие даасан, өөрийн мөн чанартай юмс үзэгдэл гэж үгүй), зарим нэг мэдрэмжүүд, тэгээд бараг үндсэндээ бодь сэтгэл, бусдыг гэсэн сэтгэлийг нэрлэх байна. Бодь сэтгэл надад үнэхээр их тус болсон. Зарим утгаараа энэ сэтгэл нь намайг шинэ хүн болгосон ч гэж хэлж болно. Энэ тал дээр би улам ахиц дэвшил гаргасаар байгаа. Би их хичээл зүтгэл гаргаж байгаа шүү. Бодь сэтгэл надад дотоод хүч чадал бас эр зоригийг өгдөг учраас нөхцөл байдлуудыг шууд хүлээж авахад амар хялбар болдог юм. Үүнийг би хамгийн гүн гүнзгий туршлага гэж хэлмээр байна.

Асуулт: Дүрвэгч болсноос хойш танд юу хүч чадал болж байсан бэ? Та эх орон, өөрийн байр сууриа алдсан бас таны эргэн тойрны хүмүүс зовж шаналж байсан нь танд сэтгэлийн хатуужил болсон уу? Та өөрийн ард иргэдээ өөр арга замаар тэргүүлэн чиглүүлэх шаардлагатай болсон уу?

Хариулт: Дүрвэгч болно гэдэг сэтгэл цөхрөөх, маш аюултай нөхцөл байдал юм. Тухайн үед хүн бүр бодит байдалтай нүүр тулах хэрэгтэй болсон. Бүгд сайн сайхан байна гэж дүр эсгэх шаардлагагүй байлаа. Энэ бүгд тун амаргүй байсан. Энх тайван цагт юмс аясаараа шийдэгддэг. Асуудал гарсан ч хүмүүс бүх зүйл болж бүтэж байна гэж бодно. Харин аюултай цаг үед, хүчтэй өөрчлөлтүүд огцом гарах үед болж бүтэж байна гэж өөрсдийгөө хуурах аргагүй болдог. Муу байгааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болно. Бид Норбулинг орхин явах үед аюул их ойрхон байлаа. Бид Хятадын цэргийн хуарангийн хажуугаар гарч явсан юм. Тэд ердөөс голын нөгөө эрэг дээр л байсан. “Хятадууд бидэн рүү халдан довтлохоор бэлтгэлээ базааж байна” гэсэн найдвартай мэдээллийг дүрвэн гарахаасаа хоёр гурван долоо хоногийн өмнө хүлээж авсан юм. Яг хэзээ, хэдэн цагт дайрах нь л тодорхойгүй байсан юм.

Асуулт: Таныг хязгааргүй их энэрэл нигүүлслийн эзэн Жанрайсигийн хувилгаан гэж үздэг. Энэ тухай таны мэдрэмж, сэтгэгдэл ямар байдаг вэ? Та үүнийг эргэлзээгүй хүлээн зөвшөөрдөг үү?

Хариулт: Миний хувьд үүнийг шууд үнэн гэж хэлэхэд хэцүү юм. Бясалгалын төлөвт орж, урьдын төрөл тус бүрийг нэг нэгээр нь тодруулахаас нааш үүнийг шууд хэлэх боломжгүй. Ер нь дөрвөн төрлийн дахин төрөл авахуй байна гэж бид үздэг. Энгийн төрөл авах гэдэг нь бодгаль өөрийн эрхээр бус, урьдын үйлдсэн үйлийн үрийнхээ эрхээр төрөл авахыг хэлнэ. Үүний чанх эсрэг тал нь төгс гэгээрсэн Бурхан бөгөөд бусдын тусыг бүтээхийн тулд цогцос бүхий лагшинг үзүүлдэг. Гурав дахь нь урьдын төрөлдөө гэгээрэлд хүрсэн учраас хаана хэрхэн төрөл авахаа сонгодог эсвэл ядаж түүндээ нөлөөлөх чадамжтай тийм бодгаль юм. Дөрөв дэх нөхцөл нь зориулга ерөөлийн хүчээр төрөл авахыг хэлнэ. Энэ үед тухайн бодгаль нь ном сургаал айлдах гэх мэт ердийн хэлбэрээр бусдад туслах чадамжаасаа давах бөгөөд тэдний урьдын төрөлдөө бусдад туслахыг хүссэн хүсэл шийдэл нь маш хүчтэй байсан тул тэд төрөл дахин авахын ерөөл авшгийг тусгайлан олдог. Хэдийгээр эдгээрийн аль нэг нь илүүтэй магадлалтай байж болох ч чухамдаа яг ямар нөхцөлөөр төрөл авснаа би шууд хэлж чадахгүй.

His Holiness the Dalai Lama conferring the Avalokiteshvara Empowerment at the Zenith Center in Strasbourg, France on September 18, 2016. Photo/Olivier Adam
Зураг 4. Дээрхийн гэгээн Далай лам 2016 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Францын Страсбург хотын Зенит төвд Жанрайсиг бурхны авшгийг хүртээж буй нь... Зургийг: Оливьер Адам.

Асуулт (дээрх асуулттай уялдсан): Тэгвэл та Жанрайсиг бурхны дүрийг бодитойгоор бүтээж байгаа гэж үзвэл таны мэдрэмж энэ тал дээр ямар байдаг вэ? Ерөөс бурханлаг эсвэл гэгээн гэж нэрлэгдсэн тун цөөхөн хүмүүс байдаг шүү дээ. Танд энэ үүрэг нь дарамт болдог уу? Эсвэл эсрэгээрээ баяр баясал авчирдаг уу?

Хариулт: Ер нь бол ийм дүрийг бүтээх нь их тустай юм. Би үүгээрээ дамжуулан олон хүмүүст туслах боломжтой. Тиймээс ийм шалтгааны улмаас би энэ үүргээ дуртай хүлээж авдаг. Хүмүүст их тустай байгаа нь тодорхой харагддаг юм. Бас надад ийм дүрийг бүтээх үйлийн үрийн шүтэн барилдлага байгаа нь тодорхой байна. Цаашлаад бас энэ нь Төвөдийн ард түмэнтэй ч онцгой шүтэн барилдлагатай болно. Жишээлбэл бусад хүмүүс үүнийг тодорхой нөхцөл байдлын хүрээнд авч үзээд, намайг их азтай гэж хардаг байж болно. Гэхдээ аз гэдэг үгийн ард угтаа учир шалтгаан үр дагавар заавал байдаг. Надад Жанрайсигийг тусгайлан бясалгаж бүтээх үйлийн үрийн чадамж бас үүнийг хүссэн миний хүсэл зорилгын хүч аль аль нь нөлөөтэй. Үүнтэй холбоотойгоор хэлэхэд агуу Шантидэв гэгээний “Бодьсадвын явдалд орохуй” номонд “Хязгааргүй уудамд орчиж буй хэдий бүхий ертөнцөд оршигч амьтан бүгдийг нирваанд хүртэл нь амь амжиргаа нь болсугай, би” хэмээн шүлэглэснийг би байнга санаж, энэ насандаа үүнийг хичээж явдаг бас ийм хүсэл хичээл миний өмнөх төрлүүдэд ч байсныг мэдэж байна.

Асуулт (үргэлжлэл): Та ийм агуу уудам хүсэл зорилгыг өөртөө тавьснаар хувь хүний боломж хязгаараа яаж шийдэх вэ?

Хариулт: Ахин Шантидэв гэгээнийг эшлэл болгон хэлэхэд ялж төгс нөгчсөн Бурхан багш амьтан бүгдийн хүслийг хангаж чадахгүй байхад би хэрхэн чадах билээ. Бүхнийг болгоосон, бүхнийг таньж хүч чадал бүгдийг олсон бас амьтан бүгдийг зовлонгоос нь ангижруулах туйлын хүсэл санааг төрүүлсэн төгс гэгээрсэн бодгалиуд ч хувь хүн бүрийн үйлийн үрийг арилгах чадамжгүй юм.

Асуулт (үргэлжлэл): Энэ үнэнийг таньсан нь нэг утгаараа бүрэн хариуцаж, өмнөөс нь үүрэг хүлээсэн 6 сая төвөд хүний зовлон шаналлыг хараад цөхрөх, хүчгүйдэх сэтгэл төрөхөөс таныг хамгаалдаг гэж хэлж болох уу?

Хариулт: Миний хүсэл эрмэлзэл бол хамаг амьтны тусыг бүтээх юм. Тэгэхдээ үүний дараа хоёр дахь түвшиндээ би Төвөдийн ард түмэнд туслах үүрэгтэй. Асуудлыг шийдэж болохоор бол танд ямар нэг зүйл хийх боломж нөхцөл байгаа бол сэтгэлээ зовоохын хэрэгцээ үгүй шүү дээ. Нөгөө талдаа шийдэж болохгүй нөхцөл байвал сэтгэлээ шаналгахын нэмэр үгүй. Тиймээс ер нь санаа сэтгэлээ зовоон шаналахын хэрэг тус огтоос байхгүйг эндээс харж болно.

Асуулт (үргэлжлэл): Үүнийг олон хүн хэлдэг ч хийж хэрэгжүүлдэг нь тун цөөхөн байдаг. Та нөхцөл байдлыг ямагт ингэж хардаг байсан уу? Эсвэл үүнийг туршлагаараа олж авсан уу?

Хариулт: Үүнийг дотоод сэтгэлээ дадуулах замаар хөгжүүлсэн. Том зургаар нь харвал зовлон ямагт байна. Эхний ээлжид та бие, хэл, сэтгэлээрээ өмнө нь үйлдсэн буруу үйлүүдийнхээ үр дагаврыг мэдрэх нь гарцаагүй юм. Тэгвэл бас бидний энэ төрөл нь зовлонгийн мөн чанартай. Зовлонг үүсгэж буй бодитой обьектын тухайд би өмнө хэлснээр “Шийдэх, засах боломжтой бол сэтгэлээ зовоохын шаардлага үгүй. Харин шийдэх боломжгүй бол зовохын нэмэр гэж үгүй”. Тэгвэл зовлонгийн шалтгааны талаас нь авч үзвэл зовлон нь зөвхөн бидний урьдын үйлдсэн муу үйлүүдийн үр дүнд л гардаг бөгөөд үүнд өөр шалтгаан байхгүй. Үйлийн үр хар аяндаа өөрсдөө алга болчихгүй. Үр дагавар нь заавал гарна. Та өөрийн үйлдээгүй үйлийн үрийг эдэлнэ гэж үгүй. Төгсгөлд нь зовлонгийн мөн чанарын талаас авч үзвэл бидний бие сэтгэлийн энэ нэгдэл нь зовлонгийн мөн чанартай юм. Эдгээр нь зовлон гарахын суурь болдог. Тиймээс ийм төрлийг авсан л бол зовлон гарах болно. Илүү цаашлаад аваад үзвэл хэдийгээр бид өөрсдийн тусгаар тогтнолыг алдаж, бусдын газар нутагт амьдрах хэрэгтэй болсноор тодорхой олон зовлонг эдэлж байгаа боловч тусгаар тогтнолоо олоод, Төвөд нутагтаа очлоо гэхэд тэнд ахиад өөр зовлонг эдлэх нь тодорхой. Нөхцөл байдал ийм л байна. Та намайг гутранги үзэлтэй нэгэн гэж бодож магадгүй. Гэхдээ би тийм биш. Энэ бүгд нь бидний бурхны шашны сургаал номлолд суурилан гарч буй дүгнэлт бөгөөд бид асуудлыг ингэж л харж бас шийддэг. Шагжа омгийн тавин мянган хүн нэг өдөр алагдахад тэдний омгийн нэг байсан Шагжамуни Бурхан огтоос зовж шаналаагүй. Тэр мод налж зогсоод, “Миний омгийн тавин мянган хүн өнөөдөр үхсэн учраас надад бага зэрэг гунигтай байна” гэж хэлсэн боловч түүнд энэ нь огт нөлөөлөөгүй юм. Тэгэхээр харж байна уу (инээд алдлаа)? Тэд ийм үйлийн үртэй байсан учраас Бурхан багш юу ч хийх боломжгүй байсан аж. Ийм бодол сэтгэл нь намайг илүү эрч хүчтэй, идэвхтэй болгодог. Энэ нь хэн нэгэн хүн хэцүү зовлонгийн эрхэнд сэтгэлийн хүч, хүсэл эрмэлзлээ алдахаас ялгаатай юм шүү.

Орчуулсан Г.Лутаа

Энэ хэсэгт

  • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
    • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
    • Товч намтар
    • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
    • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
      • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
      • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
      • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
    • Өдөр тутмын амьдрал
    • Асуулт, хариулт
    • Хойд дүр тодруулах ёс
      • Далай лам: Хойд дүр, хойд дүрийг тодруулах ёс, уламжлал
      • Далай ламын институци цаашид үргэлжлэхийг баталсан мэдэгдэл
  • Өмнөх дүрүүд
    • Өмнөх Далай лам нарын товч намтар
  • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
    • Онцлох үйл явдлууд
    • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
      • Гавьяа, шагнал 1957 - 1999
    • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
    • Айлчлал
      • Айлчлал 2010 оноос өнөөг хүртэл
      • Айлчлал 2000 он - 2009 он
      • Айлчлал 1990 он - 1999 он
      • Айлчлал 1980 он - 1989 он
      • Айлчлал 1959 он - 1979 он

Ажлын хуваарь - Ойрын

Энэтхэг, ХП, Дарамсала - Дээрхийн гэгээн Далай ламд талархал илэрхийлэх үйл ажиллагаа

2025 он 11 дүгээр сар 17

Дээрхийн гэгээн Далай ламд зориулж Энэтхэг дэх төвөд иргэдийн суурьшлийн бүсийн&...

Энэтхэг, ХП, Дарамсала - Бат оршил өргөнө

2026 он 2 дугаар сар 23

Дэлхийн олон оронд амьдран сууж буй Төвөдийн улс төрийн хэргээр хоригд...

Ажлын хуваарь - Бүрэн

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
      • Асуулт, хариулт
      • Хойд дүр тодруулах ёс
        • Далай лам: Хойд дүр, хойд дүрийг тодруулах ёс, уламжлал
        • Далай ламын институци цаашид үргэлжлэхийг баталсан мэдэгдэл
    • Өмнөх дүрүүд
      • Өмнөх Далай лам нарын товч намтар
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуйн найман бадагт (Нэгдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Хоёрдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Гуравдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Дөрөвдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Тав, зургадугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Долдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Наймдугаар бадаг)
      • Бодь сэтгэлийг төрүүлэх нь...
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • 2018 оны 1 дүгээр сарын 24-ний “Дэйли Мэйл” сонины мэдээлэлтэй холбогдуулан гаргасан тайлбар
  • Шууд дамжуулалт