Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Compassion and Human Values
  • World Peace
  • Environment
  • Religious Harmony
  • Buddhism
  • Retirement and Reincarnation
  • Tibet
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • Номын айлдвар
  • ↝
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар

Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг

Түгээх

Хаана хэнтэй ч учран нөхөрлөхдөө
Хэзээд өөрийгөө хамгаас дорд барьж
Хүрэн зүрхний угаас бусдыг
Хүндлэн дээдэлж эрхэмлэх болтугай.

Эхний бадагт бусад амьтдыг эрхэм гэж үзэх бодлыг хөгжүүлэх хэрэгтэйг онцолсон бол хоёрдугаар бадагт өгүүлж буй гол санаа нь бусад амьтдыг эрхэм дээд хэмээн хүндлэн хүлээж авсны үндсэн дээр тэдэнд санаа тавих ёстой болохоос тэднийг хөөрхийлөн өрөвдсөн, дорд үзсэн байдлаар хандах ёсгүй гэдгийг чухалчилж байна. Эсрэгээрээ бусад амьтдыг анхааран халамжлах, эрхэм дээд гэж үзэж буй нь тэднийг өөрөөсөө илүү дээдэд барьж, хүндэтгэн бишрэх сэтгэлд үндэслэсэн байх учиртайг анхааруулжээ. Үүнд Бурханы шашин талаас энэрэнгүй сэтгэлийг хэрхэн ойлгох ёстойг онцлон тэмдэглэхийг хүсэж байна. Ерөнхийдөө Бурханы шашны уламжлалд энэрэнгүй сэтгэл болон асрахуй сэтгэл нь нэг зүйлийн хоёр тал гэж үздэг. Энэрэнгүй сэтгэл нь энэрэнгүй сэтгэлийн орон болох амьтдыг зовлонгоос нь салгах гэсэн хүсэл юм. Асрахуй сэтгэл нь бусдад аз жаргал хүсэхийг хэлнэ. Энэ хүрээнд асрахуй, энэрэнгүй сэтгэлийг эгэл түвшний хайр, энэрэлтэй андуурч болохгүй. Жишээлбэл, бид ойрын хүмүүсээ дотночилж үздэг. Тэднийг энэрч, санаа зовдог. Мөн тэднийгээ их хайрладаг ч бидний энэ хайр, энэрэнгүй сэтгэл "Миний найз", "миний хань", "миний хүүхэд" гэсэн өөртөө хамаатуулах би-д барьсан үзэлд суурилсан байдаг билээ. Ийм хайрлах, энэрэх сэтгэл хэдий хүчтэй байж болох ч хүсэл тачаалтай холилдсон байдаг юм. Хүсэлт тачаалтай хольцолдсон л бол уур, үзэн ядах муу сэтгэл ч мөн төрөх боломжтой. “Би”-д барих үзэл нь уур, үзэн ядалттай салшгүй холбоотой. Жишээлбэл, хэн нэгний энэрэнгүй сэтгэл нь “Би”-д барих үзэлтэй холилдсон бол багахан зүйлээс болж сөрөг сэтгэл хөдлөл болон хувирч болзошгүй. Дараа нь тэр хүнээ аз жаргал хүсэхийн оронд зовоохыг хүсэж ч магадгүй юм.

Оюун судлахуйн хүрээнд жинхэнэ энэрэнгүй, асрахуй сэтгэл гэдэг нь бусад хүн, амьтан бүгд л миний нэгэн адил төрөлхөөсөө жаргалд тэмүүлж, зовлонгоос ангижрахыг хүсдэг, бусад хүн миний л нэгэн адил энэ суурь хүсэл эрмэлзлийнхээ төлөө зүтгэх заяамал эрхтэй гэсэн энгийн ойлголт дээр үндэслэдэг. Энэ заяамал эрхийг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр энэрэл нигүүлслийг хөгжүүлэх нь түгээмэл, үлэмж энэрэнгүй сэтгэл юм. Үүнд бусдыг алагчлах, ялгаварлан гадуурхах шинж байдаггүй. Энэ энэрэнгүй сэтгэлийг өвчин зовлон, аз жаргалыг мэдрэх чадвартай бүхий амьд амьтанд түгээж болно. Иймээс, жинхэнэ энэрэнгүй сэтгэл гэдэг хэнийг ч үл ялган, хамаг амьтныг санаандаа агуулдаг онцлогтой. Иймд оюун судлахуйн үүднээс сэтгэл оюунд энэрэл нигүүлслийг дадуулахын тулд хамаг амьтанд тэгш, тэнцвэртэй хандах бодол санааг төлөвшүүлэх арга багтдаг. Жишээлбэл, тухайн хүн энэ төрөлдөө таны найз, хамаатан садан зэрэг байж болох ч Бурханы шашны үзэл онолоор тэр хүн өмнөх төрөлдөө таны өстөн дайсан байсан байж ч магадгүй гэж үздэг. Үүнийг эргэцүүлж болно. Түүнчлэн өстөн дайсандаа ч мөн ингэж хандаж болно. Энэ хүн танд таагүй ханддаг, дайсан тань байж болох ч урьд төрөлдөө хамгийн сайн найз, холбоотон тань байсан ч байж болно. Хүмүүсийн хоорондын харилцаа батгүй, ямагт хувьсан өөрчлөгддөг гэдгийг, хэн бүхэн нэг нэгэндээ ээлжлэн нөхөр, дайсан болж явдаг гэдгийг эргэцүүлэн бодох замаар тэгш барих сэтгэлийг хөгжүүлдэг.

Тэгш хандах сэтгэлийг хөгжүүлэх, төлөвшүүлэхдээ эхлээд бусдад хэт шунан хүлэгдэхгүй байж сурах хэрэгтэй. Бусдад шунан хүлэгдэхгүй байх гэдэг нь юу гэсэн үг болохыг ойлгох нь чухал юм. Бурханы шашны үл шунан тачаах гэсэн ойлголтыг зарим хүн бүх юмнаас ангижрахыг хэлж байна гэж боддог, гэхдээ тийм биш юм. Нэгдүгээрт, шунан хүлэгдэхгүй байх чадварыг хөгжүүлэх гэдэг нь бусдыг ойр, хол хэмээн ялган үзэхээс ангид байхыг дадуулахыг хэлж буй юм. Ингэснээр хамаг амьтныг гэсэн жинхэнэ энэрэнгүй сэтгэлийг хөгжүүлэх үндэс суурь тавигдана. Буддын шашны аливаад шунан хүлэгдэхгүй байх тухай ойлголт нь дэлхий ертөнц болон амьдралаас ангижрах, үл хайхрах хандлагыг хөгжүүлэхийг хэлээгүй болно.

Шүлгийн дараагийн мөрд буй "Өөрийгөө бусдаас дорд барих болтугай" гэсэн хэсгийг зөв ойлгох нь чухал. Мэдээж энэ нь өөрийгөө дорд үзэх ёстой гэсэн үг биш. Мөн бүх найдвараа алдсан аятай, "Би хамгийн дорд нь. Надад ямар ч чадвар байхгүй, би юу ч хийж чадахгүй, хүч чадалгүй" гэж гуниглахыг хэлэхгүй юм. Энэхүү "дорд" гэсэн ойлголт нь ийм бодол биш. Өөрийгөө бусдаас дорд гэж бодохыг харьцангуй утгаар ойлгох хэрэгтэй. Ерөнхийдөө хүмүүс бид адгуус амьтнаас илүү. Бид зөв, бурууг шүүх, ирээдүйн талаар бодох чадвартай гэх мэт олон зүйлээр давуу юм. Гэсэн хэдий ч зарим талаараа хүмүүс амьтнаас дор байдаг. Жишээлбэл, амьтад ёс суртахууны үүднээс зөв, бурууг шүүх чадваргүй, үйлдлийнхээ урт хугацааны үр дагаврыг харж чаддаггүй байж болох ч амьтны ертөнцөд ядаж тодорхой хэмжээний дэг журам байдаг. Хэрэв та Африкт очвол араатан амьтад зөвхөн өлсөж байгаа үедээ л ан хийдэг, өлсөөгүй үедээ тайван зэрэгцэн амьдарч байдаг шүү дээ. Гэтэл хүмүүс бид зөв, бурууг шүүх чадвартай хэр нь заримдаа цэвэр шунахай сэтгэлээр хандах нь бий. Заримдаа зөвхөн тансаглахын тулд, жишээлбэл, “спорт” гэсэн нэрээр халхавчлан ан хийж, загас барин амьтны амь хөнөөдөг. Иймд, нэг талаараа хүмүүсийг адгууснаас дор гэж үзэж болох юм. Бид өөрсдийгөө бусдаас дор гэдгийг ийм харьцангуй байдлаар ойлгож болох юм. "Дорд" гэдэг үгийг ашиглах нэг шалтгаан нь бид ихэвчлэн уур, үзэн ядалт, хүчтэй хүсэл тачаал , шунал зэрэг сэтгэл хөдлөлд автахдаа биеэ барьж чаддаггүй. Ингэхдээ хийж байгаа үйлдэл маань бусдад хэрхэн нөлөөлөхийг сэхээрч чаддаггүй. Харин бусдыг өөрсдөөсөө илүү, дээд хэнээ хүндэтгэх ёстой гэж бодох нь өөрийгөө хянах хүчин зүйл болдог. Дараа нь дахин муу сэтгэлд автлаа ч бусдад ямар хор учруулж байгаагаа анзаарахгүй хэмжээнд хүрэхгүй юм. Ийм үндэслэлээр та бүхэн бусдыг өөрсдөөсөө илүү гэж үзэж байгаарай.



Энэ хэсэгт

  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
    • Оюун судлахуй: Эхний бадаг
    • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
    • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
    • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
    • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай

Ажлын хуваарь - Ойрын

Далай ламын мэлмий гийсний ойд зориулсан хүндэтгэлийн баяр, бат оршил өргөх ёслол - Энэтхэг, ХП, Тэгчин Чойлин Дарамсала

2025 он 6 дугаар сар 30

Өглөө Дээрхийн гэгээн Далай ламын мэлмий гийсний 90 насны ойд зориулсан (төвөд ц...

Бат оршил өргөх ёслол - Энэтхэг, ХП, Дарамсала

2025 он 7 дугаар сар 5

Өглөө Дээрхийн гэгээн Далай лам төв хийдэд Төвөдийн Хилийн чанад дахь Засгийн га...

Далай ламын мэлмий гийсний ойд зориулсан хүндэтгэлийн баяр ёслол - Энэтхэг, ХП, Дарамсала

2025 он 7 дугаар сар 6

Үдээс өмнө Төв хийдэд  Төвөдийн Хилийн чанад дахь Засгийн газраас Дээрхийн ...

Ажлын хуваарь - Бүрэн

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүргүүд
      • Товч намтар
      • Төрснөөс дүрвэх хүртэл
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Шууд дамжуулалт