2026 он 2 дугаар сар 2
Дээрхийн гэгээний "Бясалгал: Дээрхийн гэгээн Далай ламын эргэцүүлэл" ном Грэммийн “ШИЛДЭГ АУДИО НОМ” шагналыг хүртлээ. Тэрбээр шагнал өргөн барих ёслолын үеэр "Энэхүү шагнал хийгээд хүндэтгэлийг би ихэд талархан, омог үл төрүүлэн, даруу сэтгэлийг хичээн хүлээн авч байна.
2026 он 1 дүгээр сар 21
Энэтхэг, Карнатака, Мундгод – Өнөө өглөө Дээрхийн Гэгээн Далай лам Бэрээвэн Гоман хийдээс ойрхон зайнд орших Гандан хийд рүү мориллоо. Түүний эхний зогсоол нь Жанцэ коллеж байсан бөгөөд тэнд түүнээс Богд Зонхов болон Дээрхийн гэгээний хөшөөгөөр чимэглэгдсэн шинэ хичээлийн танхимын барилга болон номын санг адислаж өгөхийг хүссэн юм.
2026 он 1 дүгээр сар 16
Энэтхэг, Карнатака, Мундгод, Бэрээвэн Гоман хийд - Өчигдөр Шинэ Дели дэх Тибет Хаус төвийн захирал Гэвш Дорж Дамдулын удирдлага дор суралцаж буй 237 оюутан Дээрхийн гэгээн Далай ламд бараалхав. Тэдний зуу гаруй нь энэтхэг үндэстэн, бусад нь дэлхийн олон орноос ирсэн талаар гэвш танилцууллаа.
2025 он 12 дугаар сар 24
Энэтхэг, Карнатака, Мундгод - Өнөө өглөө Дээрхийн гэгээн Далай лам Бэрээвэн Гоман хийдээс Бэрээвэн Лачи хийд рүү машинаар алгуурхан явахдаа түүнийг угтахаар зам дагуу эгнэн зогссон хэдэн зуун хүмүүс рүү инээмсэглэн даллаж явлаа. Түүнийг морилон ирснийг илтгэх бүрээ бишгүүр дуугарч, лам нар Бэрээвэн Лачи хийдийн хурлын танхимд Богд Зонховын "Мэгзэм" магтаалыг уншиж байв.
2025 он 12 дугаар сар 14
Энэтхэг, Карнатака, Мундгод- Өнөөдөр Дээрхийн гэгээн Далай лам Бэрээвэн хийдийн цогчин дуганд морилон саатаж, шарын шашны уламжлалыг үндэслэгч Богд Зонховын нирваан дүр үзүүлсэн өдрийг тэмдэглэх ёслолд оролцов. Энэхүү өлзийт өдөр Шарын шашны соёлын нийгэмлэгээс Дээрхийн гэгээнд гэвш, лхаарамба цол хүртсэний 51 жилийн ойг нь тохиолдуулан тусгай хүндэтгэл үзүүлсэн юм.
2025 он 12 дугаар сар 12
Энэтхэг, Карнатака муж, Мундгод – Өчигдөр Дээрхийн гэгээн Далай лам Дарамсала хотоос Делиг зорин мордоход төвөд, гадаад олон хүн гудамж дагуу эгнэн жагсаж үдэв. Харин өнөөдөр тэрбээр Төвөдийн буддын шашны их сургууль болох Бэрээвэн хийдэд морилохоор Делигээс Карнатака мужийн Хубли хот руу хөдөллөө.
2025 он 12 дугаар сар 2
Индонез, Шри Ланка, Вьетнам, Тайланд, Малайз, Филиппин болон зэргэлдээх бүс нутгуудад аадар бороо орж, хүчтэй шуурга болсны улмаас олон хүний эрдэнэт амь нас эрсдэж, сая сая хүнд хүнд зовлон бэрхшээл тулгарсныг мэдээд би ихэд гашуудан харамсаж байна.










