Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Retirement and Reincarnation
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • XIV Далай Лам
  • ↝
  • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал

Товч намтар

Түгээх

Дээрхийн гэгээн XIV Далай лам Данзанжамц өөрийгөө энгийн нэгэн бурхны шашны хувраг хэмээн тодорхойлдог. Тэрээр Төвөдийн шашны тэргүүн, Төвөдийн ард түмний оюун санааны удирдагч юм. Дээрхийн гэгээн 1935 оны 7 дугаар сарын 6-нд Төвөдийн зүүн хойд хэсэгт орших Амдо мужийн Дагцер хэмээх жижиг суурингийн тариачин айлд мэндэлжээ. Анх Ламбуудондов хэмээх нэртэй байсан хүүг 2 настайд нь XIII Далай лам Түвдэнжамцын хойд дүрээр тодруулсан юм.

Төвөдийн бурхны шашинд үе үеийн Далай лам нарыг бодь сэтгэл, энэрэл нигүүлслийн эзэн бодьсадва, Төвөд орныг даан тэтгэгч Авалокитешвара буюу Жанрайсиг бурхны хувилгаад гэж үздэг. Бодьсадва нар нь төгс гэгээрэлд хүрэх хүслээр хөтлөгдсөн, зургаан зүйл, хамаг амьтдад туслахын тулд энэ ертөнцөд дахин төрөх тангараг тавьсан гэгээрсэн бодгалиуд билээ.

Төвөдөд сурч боловсорсон нь 

Дээрхийн гэгээн 6 настайгаасаа шашны боловсрол эзэмшиж эхэлжээ. Наландын уламжлалаас гаралтай сургалтын хөтөлбөр нь их  таван  ухаан, бага таван ухаанаас бүрддэг байв.

Ухааны таван их орон 1. Дуун ухаан2. Шалгадаг ухаан3. Урлах ухаан4. Тэжээх ухаан \ анагаах ухаан\5. Дотоод ухаанУхааны таван бага орон1. Зохист аялгуу2. Илт өгүүлэх3. Эвсүүлэн найруулах4. Дууриал бүжиг5. Одон зурхай

Их  таван ухаанд шалгадаг ухаан буюу логик, урлахуй ухаан, дуун ухаан буюу хэлзүй, тэжээхүй ухаан буюу анагаах ухаанаас гадна хамгийн чухал нь болох буддын гүн ухаан багтдаг агаад үүнийг мөн дахин таван ангилалд хуваадаг нь:

  • Пражнапарамита буюу билиг барамид;

  • Мадьямика буюу төв үзэл;

  • Винайн ёс буюу шашны сахил санваар, шагшаабад;

  • Абидарма буюу метафизик;

  • Прамана буюу логик, танин мэдэхүй зэрэг юм. 

Бага таван ухаанд зохист аялгуу буюу яруу найраг, дуурайл бүжиг, одон зурхай, эвсүүлэн найруулах /энэтхэг, төвөд хоёрын утгыг найруулах/, илт өгүүлэхүй /өгүүлэгдэхүүний нэг утгыг өгүүлэгчийн олон нэрийн зүйлээр илтгэх/ зэрэг багтдаг. 

His Holiness during his final Geshe Lharampa examinations in Lhasa, Tibet which took place from the summer of 1958 to February 1959. (Photo/OHHDL)
Зураг 1. Дээрхийн гэгээн Далай лам 1958 оны зунаас 1959 оны 2 дугаар сар хүртэл үргэлжилсэн гэвш лхаарамбын сүүлийн шалгалтаа өгч байх үед... Лхас хот.

Дээрхийн гэгээн 23 настайдаа 1959 оны Их Ерөөлийн хурлын (Монлам Ченмо) үеэр Лхас дахь Жокан хийдэд сүүлийн шалгалтаа өгч, онц дүнтэй шалгарснаар буддын гүн ухааны хамгийн дээд нь болох гэвш лхаарамбын зэргийг хүртжээ.

Улс орноо удирдан жолоодох үүрэг 

1950 онд Хятад улс Төвөдийг эзлэн түрэмгийлсний дараа Дээрхийн гэгээн Далай лам улс төрийн эрх мэдлийг гартаа бүрэн авах шаардлагатай болжээ. Тэрээр 1954 онд Бээжинд очиж, Мао Зэдун, Дэн Сяопин, Жоу Эньлай тэргүүт хятадын удирдагчидтай уулзсан бөгөөд эцэст нь 1959 онд хятадын цэргүүд Лхас дахь Төвөдийн үндэсний бослогыг харгислан дарсны дараа Дээрхийн гэгээн эх орноо орхин, гадаадад дүрвэн гарах зайлшгүй шаардлагатай болсноор Энэтхэгийн хойд хэсэгт орших Дарамсалад өнөөг хүртэл амьдарч байна.

Zhou En-Lai, Panchen Lama, Mao Tse-Tung and His Holiness the Dalai Lama in Beijing, China in 1956. (Photo courtesy Tibet Images)
Зураг 2. Жоу Энь Лай, Банчин лам, Мао Зэдун болон Дээрхийн гэгээн Далай лам нар 1956 онд Хятадын Бээжин хотод уулзаж буй нь... (Зураг: Төвөд эх сурвалжаас)

Дүрвэж гарсны дараа Дээрхийн гэгээний удирдсан Төвөдийн Төв Захиргаа нь НҮБ-д хандан, Төвөдийн асуудлыг хэлэлцэх уриалга гаргасан юм. Үүний үр дүнд НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1959, 1961, 1965 онуудад Төвөдийн талаар гурван тогтоол баталсан байна.

Ардчилсан тогтолцоог нэвтрүүлэв 

Дээрхийн гэгээн Далай лам 1963 онд Төвөдөд зориулсан ардчилсан үндсэн хуулийн төслийг танилцуулсан бөгөөд үүний дараа Төвөдийн засаг захиргааг ардчилахад чиглэсэн хэд хэдэн шинэчлэлийг хэрэгжүүлжээ. “ДҮРВЭН ГАРСАН ТӨВӨД ҮНДЭСТНИЙ ҮНДСЭН ХУУЛЬ” хэмээн нэрлэгдсэн уг шинэ ардчилсан хууль нь үг хэлэх, өөрсдийн итгэл үнэмшилтэй байх, цугларан нэгдэх, хөдөлгөөн, жагсаал зохион байгуулах зэрэг эрх чөлөөг баталгаажуулсан юм. Хуульд мөн дүрвэн амьдарч буй Төвөдийн ард иргэдэд хамаарах Төв Захиргааны үйл ажиллагааны талаар нарийвчилсан удирдамжийг тусгажээ.

1992 онд Төвөдийн Төв Захиргаа ирээдүйн, эрх чөлөөт Төвөд улсын үндсэн хуульд зориулсан удирдамжийг нийтэлсэн бөгөөд энд Төвөд улс чөлөөлөгдсөний дараа хамгийн түрүүнд хэрэгжүүлэх ёстой ажил нь Түр Засгийн Газрыг байгуулж, Төвөдөд ардчилсан үндсэн хуулийг боловсруулан батлах Үндсэн хуулийн ассамблейг сонгох явдал гэж тусгасан байна. Дээрхийн гэгээн ирээдүйн Төвөд улс нь У Цан, Амдо, Хам гэсэн гурван уламжлалт мужаас бүрдсэн холбооны засаглалтай ардчилсан улс болно гэсэн найдвараа тодорхой илэрхийлсэн юм.

1990 оны 5 дугаар сард Дээрхийн гэгээн Далай ламын хэрэгжүүлсэн шинэчлэлтүүдийн үр дүнд Төвөдийн дүрвэгчдийн Төв засаг захиргаа бүрэн ардчилсан хэлбэрт шилжсэнээр тухайн үед Дээрхийн гэгээний томилдог байсан Төвөдийн гүйцэтгэх удирдлага (Гашаг), Төвөдийн Ардын Төлөөлөгчдийн Х Ассамблейн (Төвөдийн дүрвэгсдийн парламент) хамтаар татан буугджээ. Мөн ондоо Энэтхэг болон бусад 33 гаруй улсад амьдардаг төвөдийн дүрвэгчид “Нэг хүн, Нэг санал” зарчмаар Өргөтгөсөн XI Төвөдийн Ассамблейд суух 46 гишүүнийг сонгосон ба уг ассамблей нь шинэ засгийн газрын гишүүдийг томилсон юм.

2001 оны 9 дүгээр сард ардчилал руу хийсэн дараагийн алхам болгон Төвөдийн сонгогчид Засгийн Газрын тэргүүнээр Калон Тиваг сонгосноор Калон Тива өөрийн Засгийн Газрын гишүүдийг томилж, Төвөдийн ассамблейгаар батлуулсан юм. Энэ нь Төвөд улсын урт удаан түүхэнд анх удаагаа ард түмэн өөрсдийн улс төрийн удирдагчдыг сонгосон тохиолдол байлаа. Калон Тиваг шууд сонгосноор үе үеийн Далай лам нар Гандан Поврангийн институцээр дамжуулан Төвөдөд шашин төрийн эрх мэдлийг хослуулан барьж ирсэн уламжлал төгсгөл болсон юм. 2011 оноос хойш Дээрхийн гэгээн улс төрийн эрх мэдлээ сонгогдсон удирдлагад шилжүүлснээр өөрийгөө зарим үүрэгт ажлаасаа чөлөөнд гарсан гэж тодорхойлох болсон билээ.

Энх тайвныг бэхжүүлэх санаачилга

1987 оны 9 дүгээр сарын 21-нд Вашингтон хотод АНУ-ын Конгрессын гишүүдэд хандан үг хэлэхдээ Дээрхийн гэгээн Далай лам Төвөдөд нөхцөл байдал улам дордож буйг энх тайвнаар шийдвэрлэх эхний алхам болгож Төвөдийн энх тайвны “Таван зүйл” төлөвлөгөөг санал болгосон юм. Үүнд:

  1. Нийт Төвөдийг энх тайвны бүс болгон өөрчлөх, 

  2. Төвөд үндэстэн цаашид оршин тогтноход шууд аюул учруулж буй Хятадын хүн амын шилжүүлэн суурьшуулах бодлогыг зогсоох,

  3. Төвөдийн ард түмний суурь хүний эрх, ардчилсан эрх чөлөөг хүндэтгэх,

  4. Төвөдийн байгаль орчныг сэргээн хамгаалах, Хятад улс Төвөдийг цөмийн зэвсэг үйлдвэрлэх, цөмийн хаягдал хаях зорилгоор ашиглахаа зогсоох,

  5. Төвөдийн ирээдүйн статус болон төвөд, хятад үндэстний хоорондын харилцааны талаар албан, ажил хэрэгч хэлэлцээг эхлүүлэх зэрэг болно. 

His Holiness the Dalai Lama addressing the European Parliament on the Five-Point Peace Plan in Strasbourg, France on June 15, 1988.
Зураг 3. Дээрхийн гэгээн Далай Лам 1988 оны 6 дугаар сарын 15-нд Францын Страсбург хотод Европын парламентад энх тайвны “Таван зүйл” төлөвлөгөөний талаар үг хэлж буй нь...

1988 оны 6 дугаар сарын 15-нд Страсбург хотод Европын парламентын гишүүдэд хандан үг хэлэхдээ Дээрхийн гэгээн энх тайвны “Таван зүйл” төлөвлөгөөний сүүлийн зүйл ангийг дэлгэрүүлэн тайлбарласан юм. Тэрээр Хятад, Төвөдийн хооронд хэлэлцээ хийж, Төвөдийн гурван мужид бүхэлд нь өөрийгөө удирдах ардчилсан улс төрийн субъект байгуулахыг санал болгосон ба энэхүү субъект нь БНХАУ-тай уялдан ажиллаж, харин Хятадын Засгийн Газар Төвөдийн гадаад бодлого, батлан хамгаалалтыг хариуцсан хэвээр байх болно.


Даян дэлхийд алдар нь түгсэн нь ...

Дээрхийн гэгээн Далай лам бол энх тайвныг эрхэмлэгч бөгөөд 1989 онд Төвөдийг чөлөөлөхөд чиглэсэн түүний хүчирхийлэлгүй тэмцлийг үнэлж, Нобелийн Энх тайвны шагналыг хүртээсэн билээ. Тэрээр онцгой харгислал хэрцгийллийн нөхцөлд ч хүчирхийлэлгүй бодлогоо тууштай баримталж ирсэн юм. Мөн тэрээр дэлхийн байгаль орчны асуудалд онцгойлон санаа тавьснаараа өргөмжлөгдсөн анхны Нобелийн шагналтан билээ.

Дээрхийн гэгээн Далай лам зургаан тивийг хамарсан жар гаруй улс оронд айлчилж, энх тайван орших, хүчирхийлэл үл хэрэглэх, шашин хоорондын харилцан ойлголцол, бүх нийтийн хариуцлага, энэрэл нигүүлслийн талаар сурталчлан таниулж ирсэн бөгөөд энэ бүгдийг дэлхий даяар үнэлэн 150 гаруй шагнал, хүндэт доктор, цол хэргэм зэргээр шагнасан байдаг. Мөн тэрээр хамтран болон бие даан 110 гаруй ном бичиж хэвлүүлжээ.

Дээрхийн гэгээн олон шашны тэргүүдтэй уулзан ярилцаж, шашин хоорондын эв найрамдал, харилцан ойлголцлыг дэмжих олон арга хэмжээнд оролцож ирсэн юм.

1980-аад оны дунд үеэс хойш Дээрхийн гэгээн Далай лам орчин үеийн эрдэмтэдтэй, түүн дотроо голчлон сэтгэл судлал, мэдрэл судлал, квант физик, сансар судлалын чиглэлийн судлаачидтай яриа хэлэлцүүлэг өрнүүлэх болсон юм. Үүний үр дүнд хувь хүмүүст сэтгэлийн амар амгаланг олоход туслах зорилготой түүхэн хамтын ажиллагаа бурхны шашны лам хуврагууд болон дэлхийн хэмжээний нэр хүнд бүхий эрдэмтдийн хооронд өрнөсөн билээ. Энэ нь мөн дүрвэн гарсны дараа дахин байгуулагдсан Төвөдийн хийд дацангуудын сургалтын уламжлалт хөтөлбөрт орчин үеийн шинжлэх ухааны сургалтуудыг нэмж оруулахад хүргэсэн байна.

Улс төрийн үүрэг хариуцлагаа шилжүүлсэн нь...

Дээрхийн гэгээн Далай лам Төвөдийн дүрвэгсдийн хуулийн дагуу техникийн хувьд төрийн тэргүүн хэвээр байсан тул тэрээр 2011 оны 3 дугаар сарын 14-нд өөрийг нь энэхүү эрх мэдлээс чөлөөлж өгөхийг хүссэн захидлыг Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн Ассамблей (Төвөдийн Дүрвэгсдийн Парламент)-д илгээжээ. Тэрээр түүхийн туршид Далай лам нар Төвөдөд шашны болон улс төрийн эрх мэдлийг хослон барьж байсан заншлыг эцэслэж байгаагаа зарласан юм. Зөвхөн шашны асуудлаар анхаарч ажиллаж байсан эхний дөрвөн Далай ламын байр суурийг сэргээх зорилготойгоо Дээрхийн гэгээн тодорхой илэрхийлээд, ардчилсан замаар сонгогдсон удирдлага Төвөдийн улс төрийн хэрэгт бүрэн, албан ёсны хариуцлага хүлээн ажиллах болно гэдгийг баталгаажуулжээ. Ингэснээр Далай ламын албан ажил, өрхийн асуудлыг хариуцдаг Гандан Повран цаашид зөвхөн хязгаарлагдмал үүрэг хариуцлага гүйцэтгэхээр зохион байгуулагдсан ажээ.

His Holiness the Dalai Lama making the first official remark on his retirement from political responsibilities during a public teaching at the Main Tibetan Temple in Dharamsala, HP, India on March 19, 2011. (Photo/Tenzin Choejor/OHHDL)
Зураг 4. Дээрхийн гэгээн Далай лам 2011 оны 3 дугаар сарын 19-нд Энэтхэгийн Химачал Прадеш мужийн Дарамсала хот дахь Төвөдийн гол хийдэд олон нийтэд ном айлдах үеэрээ улс төрийн үүргээсээ чөлөөлөгдсөн тухай анхны албан ёсны мэдэгдлээ хийж буй нь... (Зураг /Тэнзин Чойжор/ Дээрхийн гэгээн Далай ламын ажлын алба)

2011 оны 5 дугаар сарын 29-нд Дээрхийн гэгээн өөрийн төрийн тэргүүний эрх мэдлийг ардчилсан замаар сонгогдсон удирдлагад албан ёсоор шилжүүлэх баримт бичигт гарын үсэг зурснаар үе үеийн Далай лам нар Төвөдийн шашин, төрийг хослон баригчаар явж ирсэн 368 жилийн уламжлалыг албан ёсоор халсан юм.

Хэтийн төлөв 

Дээрхийн гэгээн Далай лам бүр 1969 онд Далай ламын хойд дүрийг хүлээн зөвшөөрөх эсэх нь Төвөд, Монгол, Хималайн бүс нутгийн ард түмний шийдвэр байх ёстойг тодорхой илэрхийлсэн байдаг. Гэхдээ хэрэв дээрх бүс нутгийн ард иргэд дараагийн Далай ламыг тодруулах хүчтэй хүсэл, шийдэлтэй байвал Далай ламыг хэрхэн тодруулах тухай тодорхой удирдамж байхгүй тохиолдолд ашиг сонирхолт талууд нөхцөл байдлыг улс төрийн зорилгоор ашиглах тодорхой эрсдэл байсан юм. Тиймээс 2011 оны 9 дүгээр сарын 24-нд дараагийн Далай ламыг тодруулах дэлгэрэнгүй удирдамжийг нийтэлснээр аливаа эргэлзээ төрүүлэх, хууран мэхлэх үйлдэл гаргах боломжуудыг хаасан байна.

Дээрхийн гэгээн 90 нас хүрэх үедээ Төвөдийн бурхны шашны голлох лам нар, Төвөдийн олон нийт, Төвөдийн бурхны шашинтай ашиг сонирхлын уялдаатай бусад хүмүүстэй зөвлөлдөх замаар Далай ламын институци түүнээс хойш үргэлжлэх ёстой эсэхийг үнэлнэ гэдгээ мэдэгдсэн юм. Түүний мэдэгдэлд мөн хойд дүрийг хүлээн зөвшөөрөх янз бүрийн арга замуудыг авч үзсэн билээ. Хэрэв XV Далай ламыг тодруулах ёстой гэж шийдвэл үүний үүрэг хариуцлагыг Далай ламын Гандан Повран Траст сангийн холбогдох албан тушаалтнуудад шууд хүлээлгэнэ. Тэд Төвөдийн бурхны шашны бусад урсгалын тэргүүнүүд болон үе үеийн Далай лам нартай салшгүй холбоотой явж ирсэн, тангарагт номын сахиуснуудтай зөвшилдсөний дагуу эдгээр холбогдох талуудын зөвлөмж, чиглэл, өгсөн заавруудыг баримтлан дараагийн Далай ламыг хайх, тодруулах үйл явцыг хэрэгжүүлэх ёстой юм. Энэ тухайд машид тодорхой зааварчилгааг бичгээр үлдээх болно гэдгээ Дээрхийн гэгээн мэдэгдсэн бөгөөд ийм хууль ёсны аргаар тодруулсан хойд дүрээс бусад аливаа хэн нэгэн талууд, тэр дотроо БНХАУ-ын оролцоо бүхий сонголтоор улс төрийн зорилгоор хийгдэх тодруулалтыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг тэрээр тодорхой анхааруулсан билээ.

Англи хэлнээс орчуулсан Г.Лутаа


Энэ хэсэгт

  • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
    • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
    • Товч намтар
    • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
    • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
      • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
      • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
      • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
    • Өдөр тутмын амьдрал
  • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
    • Онцлох үйл явдлууд
    • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
      • Гавьяа, шагнал 1957 - 1999
    • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
    • Айлчлал
      • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
      • Айлчлал 2000 он - 2009 он
      • Айлчлал 1990 он - 1999 он
      • Айлчлал 1980 он - 1989 он
      • Айлчлал 1959 он - 1979 он

Ажлын хуваарь - Ойрын

Ажлын хуваарь - Бүрэн

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • 2018 оны 1 дүгээр сарын 24-ний “Дэйли Мэйл” сонины мэдээлэлтэй холбогдуулан гаргасан тайлбар
  • Шууд дамжуулалт