Доорх нь Дээрхийн гэгээн Далай ламын олон нийтэд зориулсан албан ёсны хуваарь юм. Тусгайлан зааснаас бусад бүх арга хэмжээ үнэ төлбөргүй бөгөөд олон нийтэд нээлттэй. Тасалбартай арга хэмжээнд оролцохыг хүссэн хүмүүс зохион байгуулагчидтай шууд холбоо барих эсвэл дурдсан цахим хуудсаар зочилж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
Дарамсалад болох бүх сургаал, номын айлдварт оролцохын тулд заавал урдчилан бүртгүүлэх шаардлагатай. Бүртгэл айлдвар эхлэхээс хэд хоногийн өмнө эхэлж, эхний өдрийн өмнөх өдөр дуусна. Бүртгэлийн цаг өглөө 09:00-13:00, өдөр 14:00-17:00 цагийн хооронд Зүглэгхан дуганы хашаанд явагдана.
Бүртгүүлэхдээ:
Гадаадын иргэд - гадаад паспорт, Энэтхэгийн виз болон 'C' маягтын хуулбарыг авч ирэх Энэтхэгт оршин сууж буй хүмүүс - "Aдхаар" картынхаа хуулбарыг авчрах шаардлагатай.
Бүртгэлийн хураамж 10 рупи болно.
Мэдээлэл болгоход, Дээрхийн гэгээн Далай лам өөрийн айлдвар, сургаалдаа ямар нэгэн төлбөр авдаггүй бөгөөд энэ нь олон жилийн турш баримталж буй зарчим юм. Тасалбар борлуулах шаардлагатай тохиолдолд зохион байгуулагчид зөвхөн зардлаа нөхөх хэмжээний хамгийн бага үнэ тогтоохыг манай ажлын албанаас хүсдэг болно.
Доорх хуваарьт өөрчлөлт орж болзошгүйг анхаарна уу.
Бат оршил өргөх ёслол. Энэтхэг улс, Химачал Прадеш муж, Дарамсала хот. 2026 оны 3 дугаар сарын 25.
Дээрхийн гэгээн Далай лам өглөө Зүглэгхан дуганд У-Цанг Чолха, Дохам Зачука нийгэмлэг, Кидонг халамжийн нийгэмлэгээс өргөж буй бат оршил өргөх ёслолд оролцоно.
Бат оршил өргөх ёслол. Энэтхэг улс, Химачал Прадеш муж, Дарамсала хот. 2026 оны 4 дүгээр сарын 22.
Дээрхийн гэгээн Далай лам өглөө Зүглэгхан дуганд Даса Додүй халамжийн нийгэмлэг, Хималайн Буддын шашны соёлын холбоо, Лодриг халамжийн нийгэмлэгээс өргөж буй бат оршил өргөх ёслолд оролцоно.
Бат оршил өргөх ёслол. Энэтхэг улс, Химачал Прадеш муж, Дарамсала хот. 2026 оны 5 дугаар сарын 20
Дээрхийн гэгээн Далай лам өглөө Зүглэгхан дуганд Дохам Чүши Гандруг Төв, Дүджом Лингпа Трома бүлгэмээс өргөж буй бат оршил өргөх ёслолд оролцоно.










