Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Compassion and Human Values
  • World Peace
  • Environment
  • Religious Harmony
  • Buddhism
  • Retirement and Reincarnation
  • Tibet
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • XIV Далай Лам
  • ↝
  • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
  • ↝
  • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...

Message of His Holiness the Dalai Lama to the Fourteenth Assembly of the Tibetan People's Deputies

Түгээх

2011 оны 3 дугаар сарын 14

Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганы гишүүдэд...

Гурван муж (Чолха сүм)-аас бүрдсэн эртний Төвөд улсыг Ньяатри Цэнпогоос (НТӨ 127 он) эхлэн Три Ралпачен (НЬ 838 он) хүртэлх Төвөдийн 42 хаан үе залгамжлан удирдаж байсныг бид бүгд мэднэ. Эдгээр хаадын засаглал бараг мянга гаруй жил үргэлжилсэн бөгөөд энэ хугацаанд Төвөд нь Төв Ази даяар хүчирхэг үндэстэн гэдгээрээ танигдаж, цэргийн хүч, улс төрийн нөлөөллөөрөө Монгол, Хятад улстай эн зэрэгцэхүйц байв. Төвөдөд утга зохиол хөгжихийн хэрээр Төвөдийн шашин, соёлын баялаг, цар хүрээ нь иргэншлийн түвшнээрээ Энэтхэгийн дараа орохуйц хэмжээнд хүрч байжээ.

Нэгдсэн засаглал IX зуунд бутарсны дараа Төвөдийг эрх мэдэл нь өөрсдийн эзэмшил нутгаар хязгаарлагдаж байсан хэд хэдэн захирагч удирдаж байлаа. Цаг хугацаа өнгөрөх тусам Төвөдийн нэгдмэл байдал улам суларснаар XIII зууны эхэн үед Хятад, Төвөд улс хоёулаа Чингис хааны хяналтад оржээ. Хэдийгээр Догон Чойжал Пагба 1260-аад онд Төвөдийн тусгаар тогтнолыг сэргээж, түүний засаглал гурван мужийг хамарч байсан ч дараагийн 380 орчим жилийн хугацаанд Пагмо Дүв, Ринпүнва, Цанвагийн гэх зэргээр засаглал байнга солигдож байсан нь нэгдмэл Төвөд улсыг байгуулахад саад учруулжээ. Ийнхүү төвлөрсөн засаглалгүй, дотоодын зөрчилд автсан Төвөдийн улс төрийн нөлөө ч буурсан байна.

1642 онд V Далай лам Төвөдийг удирдан засаглахын тулд Гандан Повранг байгуулснаас хойш Далай лам нар үе залгамжлан Төвөдийн төр, шашныг хослон барьсан удирдагчид байсаар иржээ. V Далай ламын үед Төвөдийн арван гурван түмт буюу засаг захиргааны дүүргүүд бүгд улс төрийн тогтвортой байдалд хүрч, Төвөдөд бурхны шашин дэлгэрснээр ард түмэн амар амгалан, эрх чөлөөг эдэлсэн юм.

XIX зууны сүүлч, XX зууны эхэн үед Төвөд улс нөхцөл байдалд тохирсон улс төрийн засаглалгүй байсан төдийгүй олон улсын харилцаагаа үр дүнтэй хөгжүүлэх боломжийг ч алдсан байлаа. XIII Далай лам 1895 онд эрх мэдлээ авсан ч Британийн цэргийн түрэмгийллийн улмаас 1904 онд Монгол, Хятад руу Манж Чин улс довтлоход 1910 онд Энэтхэг рүү дүрвэхээс өөр аргагүй болжээ. Нөхцөл байдал түүнийг Төвөдөд буцаж ирэх боломжийг олгоход XIII Далай лам 1913 онд Төвөдийн тусгаар тогтнолыг дахин батлав. Тэрээр цагаачлалд байхдаа сурсан зүйлийнхээ үр дүнд орчин үеийн боловсролыг нэвтрүүлж, Төвөдийн Засгийн Газрыг бэхжүүлэх шинэчлэл хийсэн юм. Эдгээр алхмууд нь эерэг үр дүн өгсөн ч таалал барихынхаа өмнөх жил буюу 1932 онд бичсэн түүний сүүлчийн улс төрийн гэрээслэлээс нь харахад тэрээр өөрийн нийт хүсэл зорилгыг бүрэн гүйцэлдүүлж чадаагүй байна. Улс төрийн манлайлал сул, түр хугацаанд ээлж дараалан захирсан удирдагчдын засаглал учир дутагдалтай байсан ч Гандан Поврангийн институци нь сүүлийн 400 жилийн туршид тогтвортой засаглалаар хангаж ирсэн байдаг.

Би бага байхаасаа л Төвөдийн улс төрийн системийг шинэчлэх яаралтай хэрэгцээ байгааг ойлгодог байсан ба 16 настайдаа улс төрийн удирдлагыг хүлээн авахаас өөр аргагүйд хүрсэн юм. Тэр үед би олон улсын харилцаа байтугай Төвөдийн өөрийн улс төрийн системийн тухайд ч нарийн ойлголтгүй байв.

Гэсэн ч би өөрчлөгдөж буй цаг үетэй нийцүүлэн зохих шинэчлэлүүдийг хийх хүчтэй, хүсэл шийдэлтэй байсан бөгөөд зарим суурь өөрчлөлтүүдийг ч хийж чадсан гэж боддог. Харамсалтай нь миний хяналтаас гадуурх нөхцөл байдлын улмаас эдгээр шинэчлэлүүдээ цаашид үргэлжлүүлж чадаагүй билээ.

1959 оны 4 дүгээр сард Энэтхэгт ирснийхээ дараа бид Боловсрол эрхэлсэн, Соёлыг хадгалан хамгаалах асуудлыг хариуцсан мөн Нийгмийн сайн сайхан байдлын калон (Сайд)-ууд бүхий яамдыг байгуулсан бөгөөд үүнийхээ адилаар ардчилал чухал болохыг ойлгосны үндсэн дээр 1960 онд Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн анхны Комиссыг сонгож, 1963 онд ирээдүйн Төвөд улсын Үндсэн Хуулийн төслийг тунхагласан билээ. 

Улс төрийн үйл явцад ард түмний дэмжлэг, оролцоогүй, зөвхөн нэг хүнээс хамаарсан засаглалын тогтолцоо нь тогтвортой байдал, хөгжил дэвшлийг баталгаажуулж чадахгүй. Нэг хүний засаглал нь хоцрогдсон бөгөөд зайлсхийх шаардлагатай бүтэц юм. Бусдыг дуурайх гэсэндээ бус, харин ардчилал нь төлөөллийн засаглалын хамгийн шилдэг тогтолцоо учраас зургаан сая төвөд хүний урт хугацааны ашиг сонирхолд үйлчлэхийн тулд бид ардчилсан институцүүдээ бэхжүүлэхийн төлөө ихээхэн хүчин чармайлт гаргасан билээ. 1990 онд дүрвэж гарсан Төвөдүүдийн үндсэн хуулийг батлах хороо байгуулагдаж, нэг жилийн дараа дүрвэгч төвөдүүдийн хууль тогтоох хамгийн дээд байгууллага болох Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн ассамблейн (ТАТТА) нийт бүрэлдэхүүнийг нэмэгдүүлэв. 1991 онд XI ТАТТА дүрвэж гарсан төвөдүүдийн баримтлах хуулийг албан ёсоор баталснаар бүх хууль тогтоох эрх мэдлийг гартаа авсан юм. Дүрвэгсдийн амьдралын хязгаарлагдмал байдлыг харгалзан үзвэл эдгээр нь бидний хувьд бахархууштай амжилтууд билээ.

2001 онд Төвөдийн ард түмэн анх удаа улс төрийн удирдагч болох Калон Тиваг сонгосон билээ. Түүнээс хойш би хэсэгчлэн чөлөөндөө гарч, өдөр тутмын удирдлагын ажилд оролцохоо больсноор хүний ​​нийгмийн сайн сайхны төлөө илүү их цаг зарцуулах боломжтой болсон юм.

Ардчилсан тогтолцооны мөн чанарыг сонгогдсон удирдагчид ард түмний дийлэнх олонхын сайн сайхны төлөө улс төрийн хариуцлага хүлээх явдал гэж товч тодорхойлж болно. Ардчилал мтнь бүрэн гүйцэд болохын тулд миний албан ёсны эрх мэдлүүдийг сонгогдсон удирдлагад шилжүүлэх цаг болсон. Бидний ардчилсан институцүүдийн туршлага, улс төрийн өсөлт хөгжил дутмаг байснаас үүнийг бидэнд эрт хэрэгжүүлэх боломж байсангүй.

Далай лам нарын угсаа бараг дөрвөн зуун жилийн турш улс төрийн манлайллыг хангаж ирснийг харгалзан үзвэл Төвөдийн ард иргэд, түүн дотроо Төвөдөд амьдарч буй хүмүүс Далай лам тэргүүлээгүй улс төрийн тогтолцоог төсөөлж, хүлээн зөвшөөрөхөд хэцүү байж болох юм. Тиймээс сүүлийн 50 жилийн туршид би ард түмний улс төрийн мэдлэгийг дээшлүүлж, ардчилсан үйл явцад оролцохыг нь янз бүрийн аргаар дэмжихийг хичээж ирсэн билээ.

Жишээлбэл, 1969 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн мэдэгдэлдээ би, “Төвөдийг ард иргэд нь өөрсдөө удирддаг цаг ирэхэд тэд ямар засаглалтай байхаа дангаараа шийдэх эрхтэй болно. Тэр үед Далай лам нар үе залгамжлан удирдах төрийн тогтолцоо байх эсэх нь тодорхойгүй юм. Тиймээс үүнийг шийдэхэд ирээдүйг харсан залуу үеийн үзэл бодол онцгой чухал үүрэгтэй байна” гэж дурдаж байсан юм.

Дээрхийн адилаар 1988 оны 3 дугаар сарын 10-ны мэдэгдэлдээ, “Өмнө нь би олон удаа хэлж байсанчлан Далай ламын институцийг үргэлжлүүлэх эсэхийг ч зөвхөн ард түмэн шийднэ” гэж би хэлж байлаа. 1980-аад оноос хойш би “Далай ламын институци огтоос байхгүйтэй адилаар Төвөдийн ард түмэн өөрсдийн засаг захиргаа, сайн сайхнаа бүрэн хариуцан ажиллах ёстой” гэж Төв захиргааны гүйцэтгэх удирдлага, ТАТТА, олон нийтэд удаа дараа зөвлөж байсан билээ.

Би XIII ТАТТА-ын тэргүүн, тухайн үеийн Ерөнхий прокурорт өөрийн улс төрийн болон захиргааны статустай холбоотой үүргүүд, тэр дундаа хууль тогтоох байгууллагаас баталсан хуулийн төсөлд гарын үсэг зурах гэх мэт ёслолын шинжтэй үүрэг тэргүүтнээс чөлөөлөгдөх ёстойг мэдэгдсэн. Гэвч миний саналыг харгалзаж үзээгүй учраас 2010 оны 8 дугаар сарын 31-нд анхны Төвөдийн Ерөнхий уулзалтын (ATPD-ээс зохион байгуулсан) үеэр үүнийг би дахин дэлгэрэнгүй тайлбарласан билээ. Одоо энэ чухал асуудлын шийдвэрийг хойшлуулж болшгүй байна. Намайг албан ёсны эрх мэдлээс бүрэн чөлөөлөхийн тулд хуулийн болон бусад холбогдох журамд шаардлагатай бүх нэмэлт өөрчлөлтүүдийг энэ чуулганаар хийх ёстой.

Төвөдөд байгаа болон тэндээс дүрвэн гарсан төвөд ахан дүүс минь энэ чухал цаг үед улс төрийн манлайллаа үргэлжлүүлэхийг надаас чин сэтгэлээсээ хүссэнийг энд хэлэх хэрэгтэй билээ. Миний улс төрийн эрх мэдлээ шилжүүлэх санаа нь хариуцлагаас зайлсхийх хүсэл эсвэл ухарч няцсан сэтгэлээс үүдээгүй юм. Харин ч үүний эсрэгээр энэ эрх мэдлийг зөвхөн Төвөдийн ард түмний урт хугацааны сайн сайхны төлөө шилжүүлэхийг хүссэн билээ. Төвөдийн асуудал амжилттай шийдэгдэх хүртэл бид дүрвэгсдийн засаг захиргаагаа хадгалж, тэмцлээ үргэлжлүүлэх олон нөхцөл байдлыг хангах нь нэн чухал юм.

Хэрэв бид хэдэн арван жилийн туршид дүрвэх шаардлагатай болвол надад цаашид манлайлан удирдах боломжгүй цаг гарцаагүй ирэх нь ойлгомжтой. Тиймээс Төвөдийн дүрвэгсдийн засаг захиргаа Далай ламаас хамааралгүй, бие даасан бүтэцтэй болохын тулд одоо энэ чадамжтай, эрүүл чийрэг байгаа үедээ би засаглалын бат найдвартай тогтолцоог бий болгох нь чухал юм. Хэрэв бид одооноос ийм тогтолцоогоо хэрэгжүүлж чадвал дуудагдсан цагт асуудлыг шийдвэрлэхэд би тусалсаар байх боломжтой. Нөгөө талаас найдвартай тогтолцоогоо нэвтрүүлэхээ хойшлуулсаар би тэргүүлэх боломжгүй өдөр гэнэт  ирэхэд үүний улмаас үүсэх тодорхойгүй нөхцөл байдал нь давахуйяа бэрх хүнд хэцүү сорилтыг авчирч мэдэх юм. Тиймээс ийм үйл явдлаас урьдчилан сэргийлэхийн тулд чадах бүхнээ хийх нь төвөд хүн бүрийн үүрэг мөн.

Би 6 сая төвөд хүний нэгэн адилаар мөн Далай лам нар ьөвөд үндэстэнтэй түүхэн болон үйлийн нарийн холбоотойг санаж, Төвөдийн ард түмэн надад итгэж найдсан хэвээр байх тэр цаг хүртэл төвөдийн үйл хэрэгт үргэлжлүүлэн хүчин зүтгэх болно.

Хэдийгээр Хуулийн 31 дүгээр зүйлд Түр үүрэг гүйцэтгэгч Зөвлөлийн тухай заалтуудыг тусгасан боловч энэ нь зөвхөн өмнөх уламжлалд үндэслэсэн, түр зуурын засаглалын нөхцөлийг харгалзсан төдий юм. Энд Далай ламгүйгээр улс төрийн манлайллын тогтолцоог явуулах заалтууд байхгүй. Тиймээс хуульд оруулах энэ удаагийн нэмэлт өөрчлөлтүүд нь улс төрийн манлайллыг ард түмнээс тодорхой хугацаагаар сонгодог ардчилсан тогтолцооны хүрээнд нийцсэн байх ёстой. Иймд энэ чуулганы үеэр шийдвэрийг эцэслэн тохирч, түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд тусдаа хороодыг томилох, хуулийн холбогдох зүйл, бусад журамд нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг шаардлагатай бүх алхмуудыг хийх ёстой юм.

Үүний үр дүнд миний тунхаглан баталсан “Ирээдүйн Төвөдийн Үндсэн хуулийн төсөл” (1963) болон “Ирээдүйн Төвөдийн Төрийн тогтолцооны удирдамж” (1992) зэрэг улс төрийн зарим хууль дүрмүүд хүчингүй болно. Мөн Далай ламын тэргүүлдэг одоогийн Гандан Поврангийн албаны нэрийг ч дээрхтэй уялдуулан өөрчлөх ёстой.

Хурлын үйл ажиллагаа амжилттай үргэлжлэхийг хүсэн ерөөж залбиръя.

Данзанжамц, XIV Далай лам

2011 оны 3 дугаар сарын 11 

Жич: Англи хувилбараас орчуулсан бөгөөд төвөд эх хувилбарыг эцсийн бөгөөд албан ёсны эх сурвалж гэж үзнэ.


Англи хэлнээс орчуулсан Г.Лутаа

Энэ хэсэгт

  • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
    • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
    • Товч намтар
    • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
    • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
      • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
      • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
      • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
    • Өдөр тутмын амьдрал
  • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
    • Онцлох үйл явдлууд
    • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
      • Гавьяа, шагнал 1957 - 1999
    • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
    • Айлчлал
      • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
      • Айлчлал 2000 он - 2009 он
      • Айлчлал 1990 он - 1999 он
      • Айлчлал 1980 он - 1989 он
      • Айлчлал 1959 он - 1979 он

Ажлын хуваарь - Ойрын

Ажлын хуваарь - Бүрэн

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • 2018 оны 1 дүгээр сарын 24-ний “Дэйли Мэйл” сонины мэдээлэлтэй холбогдуулан гаргасан тайлбар
  • Шууд дамжуулалт