Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Compassion and Human Values
  • World Peace
  • Environment
  • Religious Harmony
  • Buddhism
  • Retirement and Reincarnation
  • Tibet
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • Номын айлдвар

Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай

Түгээх

Номын тухай ерөнхийлөн өгүүлэх нь

Бурхан багшийн сургаалыг  бага хөлгөн (Хинаяана), их хөлгөн (Махаяана) гэж хоёр ангилж болно. Бага хөлгөн нь дотроо мөн шарвагын хөлгөн ба братигабудын хөлгөн гэж хуваагдана. Шарвага болон братигабуд нарыг оюун ухааных нь хэр хэмжээ, хүрэх үр дүнгээр нь ийнхүү  ялгаж буй. Гэхдээ тэдний дагаж буй зам мөрийн сургаал үндсэндээ ижил юм. Дээрх хоёр бага хөлгөнийг сургаалыг дагагч хүмүүс уйт сансрын хүрднээс үтэр түргэн гэтлэх хэрэгтэй хэмээн үзэж, өөрсдөө эхлээд нирваанд хүрэхийг чухалчилдаг. Сансарын хүрдэнд хүлэгдэн  эргэлдэхийн гол шалтгаан нь "би"-д барих үзэл  байдаг бол, үүнээс ангижран гэтлэх шалтгаан нь би-үгүйг оносон  билиг билгүүн юм. Иймийн тулд шарвага, братигабуд нар бодисадвын нэгэн адил “би-үгүй”-г онохыг зорьдог ажээ. Тэд би-үгүйг онохдоо сахил сахиж, дияан төвлөрөл болон бусад зам мөрийг бясалган бүхий л хүсэл шунал, уур хилэн,
мунхаг зэрэг муу сэтгэлээ номхотгодог. 

Хэдий бага хөлгөн нь Бурханы хутагт хүргэх зоригдол бүхий зам мөр биш боловч үнэн хэрэгтээ төгс гэгээрэлд хүргэх нэг шат мөн.  Учир иймд бага хөлгөний зам мөрийг гэгээрэлд хүрэхэд тотгорлогч саад  гэж буруу ойлгож болохгүй. “Богдосын ном цагаан лянхуа" болон бусад ном сударт үүнийг төгс гэгээрэлд хөтлөх зам хэмээн айлдсан байдаг. Бурхан багш өөрийн ном сургаалыг хамаг амьтанд айлдахаар  замбуутивд өөрийн биеэр заларсан билээ. Тиймээс Бурхан багшийн айлдсан зам мөр бүхэн хамаг амьтныг төгс гэгээрэлд хүргэх хэрэгсэл юм. Хэдийгээр бага хөлгөний ном  шууд Бурханы хутагт хөтлөхгүй ч гэлээ энэ хөлгөнийг дагагсад эцэстээ их хөлгөнд орж, төгс гэгээрэлд хүрнэ гэж итгэдэг.

Бага хөлгөнийхөн их хөлгөний  нэгэн адил бүх юм, үзэгдэл хоосон чанартай гэж ойл ойлгодог ч энэ хоёр хөлгөний хооронд ялгаа байхгүй гэж хэлж болохгүй. Их хөлгөний сургаалууд нь зөвхөн юмс үзэгдлүүдийн “Би үгүй” мөн
чанарыг голчлоод байхгүй,  хамаг амьтныг төгс гэгээрэлд хөтлөхөд туслах бодисадвын газар мөр, билиг барамид, залбирал, үлэмж нигүүлсэх сэтгэлийг төрүүлэх арга зэргийг номлодог юм. Мөн төгс гэгээрэлд хүрэхийн тулд буяныг зориулах, буяны хийгээд болон билгүүний хоёр чуулганыг хураах, бүх түйтгэрээс хагацах зэрэг аргыг зааж өгдөг.

Их хөлгөн,  бага хөлгөн  гэсэн энэ хоёр уламжлал философийн үзэл санааны хувьд төдийлөн их ялаагүй өргөн хүрээний эрдэм ухааныг дадуулдаг, дадуулдаггүйгээрээ л өөр. Хутагт
Нагаржунай болон түүний шавь Арьядева ийн айлджээ: Эх хүн  хүүхдүүдийнхээ хүн болж төрөх нийтлэг шалтгаан болдог  ч эцэг нь тэдний үндэс угсааг тодорхойлох гол шалтгаан болдог. Үүний адил,  эх хүн үр хөвгүүдийнхээ хорвоод мэндлэх нийтлэг шалтгаан болдог шиг, билиг билгүүний чанадад хүрэхүй нь шарвагын арьяа хувраг,  братигабудда арьяа хувраг, бодисадва арьяа хувраг,  бурханы арьяа болохуйн нийтлэг шалтгаан юм. Тэднийг бага хөлгөн хийгээд их хөлгөний язгуурт хувааж буй нь бодь сэтгэл тэргүүтнийг үүсгэх арга зам байгаа эсэхээс нь хамаардаг юм. Ерөнхийдөө, их хөлгөн ч мөн бага хөлгөний адил, билиг барамидын (прамитаяана) болон нууц тарнийн  (мантраяана) гэсэн хоёр хөлгөнд хуваагдана. Их хөлгөний гол зоригдол нь хамаг амьтны тусын тулд төгс гэгээрэлд хүрье гэсэн чин хүслээр зургаан барамидыг өөртөө  дадуулж төгөлдөржүүлэх явдал юм. Нууц тарнийн хөлгөнийг дагадаг хэн боловч мөн энэ замаар замнах ёстой хэмээн тарнийн ёсонд заасан байдаг. Гэсэн хэдий ч, билиг барамидын хөлгөнийг дагадаг их хөлгөнтөн нар мөрийн эрхэм хэмээх зарчмуудыг хэрэгжүүлж дадуулдаг бол нууц тарнийн хөлгөнийхөн билиг барамидын хөлгөнд номлодоггүй тусгай тарнийн үйлийг бүтээх замаар төгс гэгээрлийн зүг замнадаг. 

A view of the crowd at the Shiwatsel Teaching Ground, venue for the 33rd Kalachakra Empowerment in Leh, Ladakh in July of 2014. (Photo by Tenzin Choejor/OHHDL)

"Учир шалтгааны хөлгөн", "Билиг барамидын хөлгөн" гэсэн хоёр нэр томьёо нэг утгатай,  "Нууц тарнийн хөлгөн", "Очирт хөлгөн", "Үрийн хөлгөн", "Аргын хөлгөн" гэсний утга ч мөн ижил юм. Учир шалтгааны хөлгөн болон үрийн хөлгөний хооронд ялгаа бий: Учир шалтгааны хөлгөнд  бясалгаач өөрийгөө ариун оронд, ариун лагшинг  эрхшээн, ариун эд эдлэл эзэмшин, ариун үйлийг бүтээж буйгаар төсөөлж бясалгадаггүй.  Ийн дөрвөн ариуныг өөр дээрээ төсөөлж бясалгадаг хөлгөнийг "Үрийн хөлгөн", "Нууц тарнийн хөлгөн" гэж нэрлэдэг. Энэ талаар Богд Зонхов бээр “Тарнийн мөрийн зэрэг” зохиолдоо: “Амьтны энд горилж буй үр дүн хийгээд  тэр үр дүнг хүсэх болсон шалтгаан хоёрыг тээн хүрэх ёстой газарт нь хүргэж өгдөг тул  “Хөлгөн” хэмээн нэрлэж буй. Үр дүн гэдэг нь, эглийн оршин суух газар, бие махбод, өмч хөрөнгө, үйл ажил зэргийг бурхны орд харш, лагшин, эд эдлэл, үйлс зохионгуй болгон хувиргахыг хэлнэ. Чингэхдээ бясалгаач өөрийгөө Бурханы ариун оронд,  орд харшид залран, бурхдаар хүрээлүүлэн, төгс эдлэлийг эзэмшиж, Бурхан лугаа адил сансар огторгуй хийгээд түн дээр оршигч хамаг амьтныг ариусган гэгээрүүлэх үйлсийг зохиож буйгаар төсөлөн бясалгадаг. Ийн үрийн  хөлгөнөөр бясалган ахиж дэвшиж байгаа тул ийн нэрийдсэн хэрэг" хэмээн айлджээ.

Их хөлгөн дотроо билиг барамидын хөлгөн болон нууц тарнийн хөлгөнд хуваагддаг нь төгс гэгээрсэн Бурханы дүрст лагшинг олох аргаараа ялгаатай байдаг учраас тэр юм. Ерөнхийдөө, бага хийгээд их хөлгөний хоосон чанарыг онох билиг билгүүний үзэл ижилхэн боловч дээр дурдсанчлан аргын хувьд өөр өөр юм. Их хөлгөний аргын тал нь Бурханы дүрст лагшинг олохыг олж авахыг эрмэлздэг бол, нууц тарнийн
хөлгөнд бясалгаач өөрийгөө Бурхан лугаа адил лагшинг олсон байгаагаар төсөөлж бясалгадаг. Тарнийн ёсны аргаар Бурханы дүрст лагшинг ийнхүү бүтээдэг. Энэ арга нь Билиг барамидын хөлгөнд хэрэглэдэг аргаас илт давуу юм. 

Нууц тарнийн хөлгөний шавь нарыг бага,  дунд, дээд, хамгийн дээд гэх дөрвөн ангид хуваадаг. Нууц тарнийн дөрвөн дандрын аймгийг эдгээр дөрвөн төрлийн шавь нарт зориулан айлдсан байна. Шавь нар дөрвөн аймгаар дамжуулан нууц тарнид ордог тул энэ дөрвийг "дөрвөн үүд"-тэй зүйрлэдэг. Дөрвөн үүд гэдэг нь, үйлийн дандар, явдлындандар, егүзэрийн дандар, ханьцашгүй дээд дандар юм. Доор тайлбарлах Цогт Цагийн хүрд нь ханьцашгүй дээд дандрын аймагт хамаарна.

Калачакра буюу Цогт Цагийн хүрдэн 

Цогт Цагийн хүрдний номлолын бүх утга нь Гадаад Цагийн хүрд, Дотоод Цагийн хүрд, бусад Цагийн Хүрд гэх гурван Калачакрад багтдаг. Гадаад Цагийн хүрд нь хүрээлэн буй гадаад ертөнц бөгөөд үүнийг "Гадаад нар, сарны өдрийн цуваа" гэж бас нэрлэдэг. Дотоод Цагийн хүрд нь хүний бие, өөрөөр хэлбэл, дотоод замбуутив буюу дэлхийн гадарга юм. Үүнтэй адил, биеийн дотоод суваг, махбод, хийн урсгал бүгд Дотоод Цагийн хүрд мэт зүй тогтолтой байдаг. Бусад Цагийн хүрд гэдэгт Цогт Цагийн хүрдний ван ашиг, зам мөр, мөн үр дүн багтана. Энэ нь өмнөх хоёр Цагийн хүрднээс "өөр бусад" юм. Багш нь шавийнхаа сэтгэл зүйн-бие махбодыг ван авшигаар боловсруулж, шавь нь үүсгэл ба төгсгөлийн зэрэг тэргүүтэй бясалгал, дадлага хийнэ. Ийн егүзэр нар хоосон чанарын дээд биелэл болсон Бурханы лагшинг  бүтээнэ. Энэ нь бусад Цагийн хүрд болно. 

His Holiness the Dalai Lama placing the first grains of colored sand to start the construction of the Kalachakra sand mandala during the 32nd Kalachakra Empowerment in Bodhgaya, Bihar, India on January 1, 2012. (Photo by Tenzin Choejor/OHHDL)

Бурхан багш Парамадибудда судрын Суурийн дандрын Калачакра хэмээх бүлэгт  ийн айлдсан байдаг: 

"Бурхан багш Тас цогцолсон ууланд Билиг барамидын номын аймгийг айлдаж байх үедээ Шри Дханякатакад нууц тарнийн номыг мөн зэрэг айлдсан. Ямар багш, ямар дандрыг хэзээ, хаана залран байхдаа айлдсан бэ? Аль газарт вэ? Тэнд хэн хэн байсан бэ? Ямар зоригдлоор ийн айлдав?

Тэрбээр Тас цогцолсон ууланд, бодисадва нарт “Билиг барамидын номын аймаг болох ханьцашгүй дээд их хөлгөний номлолыг айлдсан болой. Мөн энэ үед Ялж төгс нөгчсөн бээр бодисадва нар болон бусдын хамтаар үзэгдлийн гайхамшигт хот мандал дахь агуу суварга дотор заларссан болой. Мөн Тэр бээр өмнийн огторгуйд, баригдах биегүй машид тунгалаг, хуваагдашгүй, гэрэлтсэн орд харшид суун, хүмүүн төрөлхийтнийг буян хийгээд билиг билгүүнд хөтлөхийг зорин  нууц тарнийн номлолоо айлдав."

"Суурийн Дандар"-т мөн: "Тэгэхэд Очирваанийн хувилгаан хэмээгдэх Шамбалын хаан Сучандра (Даваасамбуу) бээр ер бусын ид шидээр үзэгдлийн гайхамшигт хүрээнд залран ирж, эхлээд баруун тийш тойрон эргэж, дараа нь багшийн өлмийн лянхуанд эрдэнийн цэцэг өргөв. Сучандра хаан алгаа хавсран Бурхан багшийн өмнө сөгдөн, нууц тарнийн ном айлдаж өгөхийг хүссэнд ёсоор болгосноор ном сонсов." 

Цогт Цагийн хүрдний номлолыг Бурхан Шагжамуни бээр айлдсан билээ. Тэр бээр Энэтхэгийн Бодгаяад нэгэн бодь модны доор,  зуны тэргүүн сарын шинийн 15-ны үүр хаяарах үеэр дээдийн төгс гэгээрэлд хүрэх зам мөрийг үзүүлсэн юм. Нэг жилийн турш билиг барамидын хөлгөний ерөнхий ном айлдсан. Тэр дундаа Тас цогцолсон ууланд залран ахуйдаа их хөлгөний барамидийн аймгийн дээд Билгүүний чанадад хүрэхүйн номын хүрдийг эргүүлжээ.

"Бурхан багш төгс гэгээрэлд хүрснээсээ хойш арван хоёр дахь сард буюу гурав, дөрөвдүгээр сарын 15-ны өдөр Тас цогцолсон ууланд Билиг барамидын номлолыг айлдаж байхдаа нэгэн зэрэг Өмнөд Энэтхэгийн Шри Парватагийн ойролцоох Шри Даньякатакагийн агуу суваргын дотор өөр нэгэн дүрийг үзүүлж Нууц тарнийн номлолыг айлдсан гэдэг.

Зургаан давхар гаруй  өндөр Агуу суваргын дотор Бурхан багш хоёр хот мандлыг цацруулсаны доод талынх нь Чой-еин сүнван буюу Дхармадхату Вагишвара бурханы хот мандал, дээд талынх нь гайхамшигт оддын орны агуу их хот мандал байв. Бурхан багш баяр баясгалангийн орон Очир хүрээт хот мандлын голд Цагийн хүрдний дияанд оршиж, хот мандлын эзэн болон заларч байв.

Хот мандлын доторх гайхамшигт хүрээлэлд Бурхан, бодисадва, хилэнт эх, тэнгэр, лус болон охин тэнгэрүүд чуулжээ. Хот мандлын гадна номыг айлтгагч Очирваань бурхны хувилгаан Шамбалын хаан Сучандра Шамбалын орноосоо ер бусын шидээр Шри Даньякатакад залран ирж, Шамбалын орны ерэн зургаан агуу орны ерэн зургаан хувилгаан захирагч болон тоолшгүй бодисадва, тэнгэр, шуламс болон бусад нугуудад Цагийн хүрдний номлолыг сонсгохыг хүсэн соёрхол тавьжээ.

The teaching ground for the 17th Kalachakra Empowerment in Gangtok, Sikkim, India in April of 1993 (Photo/OHHDL)

Бурхан багш хуран чуулсан тэдгээр төрөлхийтнүүдэд ертөнцийн болон ертөнцөөс ангид гэтлэхүйн авшгийг өгч, тэд бүгдэд бурхны хутгийг олох лүндэн буулгав. Дараа нь арван хоёр мянган шүлэгтэй Цогт цагийн хүрдний Суурийн дандар болох Парамадибуддаг айлджээ. Сучандра хаан үүнийг нэгэн боть болгон бичиж аваад Шамбалын орондоо буцан морилсон байна.

Шамбалын орондоо очоод Сучандра хаан бээр Суурийн дандрын жаран мянган мөрт тайлбарыг зохиов. Мөн үнэт эрдэнэсээр Цогт Цагийн хүрдний хот мандлыг бүтээлгэжээ.  Хаан бээр ханхүү Сүрэшвараг хаан ор залгамжлуулж, нууц тарнийн багшаар томилоод насан өөд болов. Шамбалын оронд Яшас хаан, Пундарика хаан гэх зэрэг олон агуу хаан төрөн гарав. Тэд бүгд Цогт цагийн хүрдний гүн гүнзгий номлолыг наран, саран адил гэрэлтүүлсэн билээ.

Цогт цагийн хүрдний номлолыг Шамбалын хаад уламжлан дамжуулж ирсэн бөгөөд хожим Энэтхэг орноо дахин дэлгэрсэн. Үүний талаар Ра уламжлал болон Бро уламжлалын түүх гэсэн хоёр гол түүх байдаг нь юм. (Ра уламжлал болон Бро уламжлалын тухай доор өгүүлэх болно).

Ра уламжлалд, Цогт цагийн хүрдэн болон түүнтэй холбоотой тайлбарууд нь Энэтхэгт гурван хаан нэгэн зэрэг төр барьж байх үед “Бодисадвын цоморлиг” гэдэг нэрээр алдаршин түгжээ. Дээрх гурван хааны оршин асан зүг хаана буй гэвэл, Бодьгаяаг төв цэгээ болгосноос зүүн зүгт Зааны эзэн Дехопала, өмнөд зүгт Хүний эзэн Жауганга, баруун зүгт Морины эзэн Канауж нар хаанчилж байв. Тэр үед Бурханы шашны бүхий л талыг төгс эзэмшсэн агуу Чилу Бандида зүүн Энэтхэгийн таван орны нэг болох Ориссад төрсөн байв. Чилу бээр Ратнагири Вихара, Викрамашила, Наланда хийдэд шавилан буддын номонд суралцжээ. Нэн ялангуяа тэрээр Түрэгүүдийн хөлд хараахан сүйдээгүй байсан Ратнагири Вихарад их ном үзжээ."

Чилу бандида хүний нэг насанд төгс гэгээрэлд хүрэхэд нууц тарнийн ном хэрэгтэйг, ялангуяа “Бодисадвын цоморлиг”-т байх тайлбар сэлт нэн чухал болохыг ойлгожээ. Тэгтэл эдгээр сургаал ном Шамбалын оронд байгааг мэдээд, шүтээн бурхныхаа заасан ёсоор далайд эрдэнэс хайхаар гарах гэж байгаа худалдаачидтай хэлцэж, зургаан сарын дараа эргэж уулзахаар тохиролцон салав.


Чилу бандида бүхнийг ёсоор хийсээр эцэст нь ууланд авирч нэг хүнтэй уулзжээ. Тэр хүн түүнээс: "Чи хаашаа явж байна вэ?" гэж асуув. Чилу  "Шамбалын орноос “Бодисадвын цоморлиг” залахаар явж байна" гэж хариулав. Тэр хүн: "Тэнд очих  маш бэрх дээ. Ойлгож чадна гэвэл энд ч сонсож болно" гэв. Чилу бандида түүниг Манзушир бурхны хувилгаан болохыг мэдээд, түүнд мөргөж, мандал өргөөд, ном айлдаж өгөхийг хүслээ. Тэр хүн Чилуд бүхийн эрх авшиг, дандрын тайлбар, аман дамжлагыг өгөөд өөр лүүгээ татаж байгаад толгой дээр нь цэцэг тавин “Бодисадвын цоморлиг”-т буй бүх сургаалыг ойлгох болтугай" хэмээн адислав. Ийн нэг савнаас нөгөөд  ус юүлэхтэй адил Чилу бандида “Бодисадвын цоморлиг”-ийг ойлгож авчээ. Тэрээр ирсэн замаараа буцаж, худалдаачидтай уулзаж, Зүүн Энэтхэг рүү буцав.

Monks from Namgyal Monastery performing the Ritual Offering Dance during the 34th Kalachakra Empowerment in Bodhgaya, Bihar, India on January 10, 2017. (Photo by Tenzin Choejor/OHHDL)

Брогийн уламжлалд  Цогт цагийн хүрдний номлолыг Энэтхэг орноо Калачакрапада багш дахин дэлгэрүүлсэн гэж үздэг. Ямандаг бурхны бясалгал бүтээлийг хийдэг нэгэн хос Ямандаг бурхны дандарт заасан хүү төрүүлэх зан үйлийг ёсчлон үйлдээд хүүтэй болжээ. Тэр хүү өсөж том болоод, хойд зүгт бодисадва нар өөрсдөө бурхны номыг заадаг гэдгийг мэдээд, ном сонсохоор явжээ. Шамбалын хаан залуу хүүг чин ариун сэтгэлээр Бурханы номлолыг сонирхож байгааг зөн билгээрээ шинжиж мэдэв. Залуу хүүг Шамбалын орныг зорих замдаа дөрвөн сар усгүй цөл гатлах гэсээр амиа алдаж мэднэ гээд хаан биеэ хувилан цөлийн захад хүлээж гэнэ. 

Шамбалын хаан залуугаас: "Чи хаашаа, яах гэж явж байна вэ?" гэж асуухад залуу хэрэг зоригоо хэлэв. Хаан: "Тэр зам маш хэцүү. Ойлгоно гэвэл энд сонсож болохгүй юу?" гэж хэлэв. Залуу хүү, мөнөөх хаан  хувилгаан биеэрээ өмнө нь заларч байгааг ойлгож, түүнээс ном айлдахыг хүсэв. Тэр даруй хаан залууд номын эрх авшиг өгч, дөрвөн сарын турш ханьцашгүй дээд тарнийн ёс, ялангуяа “Бодисадвын цоморлиг” зохиолын тайлбарыг заав. Сав дүүргэж байгаа мэт залуу тарнийн ёсны бүх агуулгыг ойлгож, цээжлээд Энэтхэг рүү буцаж ирээд Манзушир бурхны хувилгаан "Калачакрапада" хэмээн алдаршжээ.

Ра болон бро уламжлалаар Цогт цагийн хүрдний номлолыг Энэтхэг оронд Чилу бандида болон Калачакрапада нар дэлгэрүүлсэн гэдэг. Цогт цагийн хүрдний номлол үргэлжлэн Энэтхэг оронд дэлгэрч, судалж, анхааран авсны эцэст нь Төвөд оронд дэлгэрчээ. Дахин хэлэхэд Ра, Бро уламжлал нь Цогт цагийн хүрдний номлолыг дамжуулсан хоёр үндсэн дамжлага юм.

Кашмирын Бандида Соманата Төвөдөд морилсноор Бро уламжлал бий болжээ. Соманата эхлээд Төвөдийн Харагт Рё овгийнхны дунд сууж, зуун лан алтны шан харамжаар  Цогт цагийн хүрдний тайлбар болох Вималапрабагийн тал хагасыг төвөд хэлэнд орчуулсан боловч дундуур нь гэнэт дургүйцэж, ажлаа зогсоон алт, дуусаагүй орчуулгаа авч Пан-юүлдүв гэдэг нутаг руу явжээ. Тэнд Зан овгийн Чунва гэдэг хүн Соманатад шавь орж, Бро овгийн Шийрэвдаг гэдэг хүнээр хэлмэрч хийлгэв. Ийнхүү Соманата, Шийрэвдаг нар Вималапрабаг бүхэлд нь орчуулжээ.

Бро уламжлал Чойжи-Одсэр багшид уламжлагджээ. Тэр бээр Цагийн хүрдний номлолыг оролцуулан Бро овгийн бүх сургаал номыг эзэмшсэн байв. Түүний шавь Гало бээр Бро болон Ра уламжлалыг хоёуланг нь эзэмшиж, нэгдсэн дамжлага болгон дараагийн үедээ дамжуулжээ.

Ра уламжлал нь Нинма Ман-юүл гэдэг газарт төрсөн алдарт дуун хөрвүүлэгч Ра Дорждагийн зээ дүү Ра Чораваас эхтэй. Ра Чорав нь Ра овгийн бүх сургаалыг тогтоон аваад Цогт цагийн хүрдний номлолыг сурахаар Балба орны төвд очиж, Бандида Саманташрид таван жил, арван сар, таван өдөр тасралтгүй үйлчилжээ.  Саманташри бандида бээр Цогт цагийн хүрдний бүх номыг Чорабт тайлбарлаж, ван, авшиг, аман эш зэргийг өгсөн байна. Дараа нь Чораб бээр Саманташри багшаа Төвөдөд залж Цогт цагийн хүрдний дандар болон түүний тайлбар, туслах номуудыг нарийвчлан орчуулжээ.

The completed Kalachakra sand mandala constructed during the 33rd Kalachakra Empowerment in Leh, Ladakh, J&K, India in July of 2014. (Photo by Tenzin Choejor/OHHDL)

Ра уламжлал нь Ра Чорабын хүү, ач хүүгээр дамжин, өмнө дурдсанчлан Гало багшид уламжилж иржээ. Гало багш Бро болон Ра уламжлалыг хоёуланг нь дамжуулсныг Будон Ринчендүв, Богд Зонхов зэрэг багш нар үргэлжлүүлсэн юм. Ра, Бро уламжлалд тулгуурласан Цогт цагийн хүрдний номлол, бясалгал өнөөг хүртэл оршин тогтнож байгаа нь энэ.

Бурханы шашны нууц тарнийн ёсны нэгэн адил Цогт цагийн хүрдний дандрын бясалгалыг дадуулахын өмнө эхлээд зохих ван, авшиг хүлээн авах ёстой байдаг. Ван, авшгийг зөв өгч, хүлээн авахын тулд багш болон шавь хоёулаа тодорхой шаардлагыг хангасан байх шаардлагатай. Нууц тарнийн ёсны багшийн шаардлагыг Лувсанчойжижалцан дараах байдлаар тодорхойлсон: "Бие, хэл, сэтгэл оюунаа хянадаг, маш ухаалаг, тэвчээртэй, шударга бус байх ёстой. Тарни, дандрын ёсыг мэддэг, бодит байдлыг ойлгодог, эх зохиож, тайлбарлах чадвартай байх ёстой". Ийм эрдэм чадалтай багш нар одоо хүртэл олддог нь бидний аз юм.

Харин үүнийг хүлээн авах шавь нь орчлонгоос магад гарах,  бодь сэтгэл, хоосон чанар зэрэг их хөлгөний мөрийн гурван эрхмийн талаар ухаарсан, бясалгаж таньсан байх ёстой юм. Хэрэв шавь эдгээрийг бодитоор бясалгаж байгаагүй ядаж л уншиж мэдсэн,  биширдэг байх ёстой.

Хамгийн чухал нь бодь сэтгэл бөгөөд энэ нь ван авшиг авах үндсэн сэдэл юм. Майдарын гэгээн өөрийн “Илт онохуйн чимэг” сударт бодь сэтгэлийг "Бодь сэтгэл нь бусдын тусын тулд үнэнийг олж, төгс гэгээрэлд хүрэх гэсэн тэмүүлэл" хэмээн тодорхойлсон байдаг. Цогт цагийн хүрдний ван, авшиг авахдаа шавь нь: "Хамаг амьтны төлөө би Цогт цагийн хүрдний зэрэгт хүрье. Үүний дараа би бээр би хамаг амьтныг Цогт цагийн хүрдний зэрэгт хөтлөн хүргэж чадах билээ" хэмээн бодийн сэтгэлийг төрүүлэх хэрэгтэй. Ийм л сэдлээр ван, авшиг авах ёстой юм.

Дандарын ёсонд эрх авшиг өгдөг үндсэн зорилго нь багш авшигаар дамжуулан шавийн сэтгэл оюун- махбодыг боловсруулж буй хэрэг юм. Энд "боловсруулах" гэдэг нь шавьд тарнийн бясалгалын үүсгэл, төгсгөлийн зэргийг хэрэгжүүлэх эрх олгох гэсэн утгатай. Ялангуяа Цогт цагийн хүрдний авшиг шавьд Цогт цагийн хүрдний дандрын ёсыг бясалгах, эцэст нь Цогт цагийн хүрдний зэрэгт хүрэх эрх олгодог.

Цогт цагийн хүрдний номлолд "хүүхэд мэт орох" долоон авшиг, гурван "дээд" авшиг, нэг "хамгийн дээд" авшиг хэмээх арван нэгэн авшиг байдаг. Зөвхөн ертөнцийн шид бүтээлд түр зуур анхаардаг шавь нарт зөвхөн долоон доод авшгийг өгдөг. Бурхан багшийн дээд шид бүтээлийг голчлон сонирхдог хүмүүст арван нэгэн авшгийг бүрэн өгдөг. Хүүхэд мэт орох долоон авшгийн эхнийх нь усны авшиг юм. Энэ нь эх хүн төрсний дараа хүүхдээ шууд угаахтай адил. Хоёр дахь авшиг нь хүүхдийн үс боох мэт  титмийн авшиг юм. Гурав дахь туузын авшиг нь хүүхдийн чихийг цоолж, эд зүйлсээр чимэглэхтэй адил. Дөрөв дэх очир болон хонхны авшиг нь хүүхэд инээх, ярихтай адил юм. Тав дахь дадлага нь сахилга батын авшиг агаад хүүхэд хүслийн таван эрдэнэ буюу таван мэдрэхүйн орноос хүсэл, таашаал авахтай адил юм. Зургаа дахь нь хүүхдэд нэр өгөхтэй адил нэрийн авшиг юм. Долоо дахь эцсийн авшиг нь тарнийн зөвшөөрлийн авшиг юм. Энэхүү авшиг нь шавьд саад бэрхшээлийг арилгах, тайвшруулах, эд баялаг олж авах, захирах, устгах шид бүтээлийг олж авах эрхийг өгдөг.

Young monks wearing ritual blindfolds during the 34th Kalachakra Empowerment in Bodhgaya, Bihar, India in January of 2017. (Photo by Tenzin Choejor/OHHDL)

Гурван дээд авшиг нь дараах болно. Хумхын авшиг нь шавь юм буюу нууц тарнийн бясалгалд хослон орж буй эмэгтэйн хөхөнд хүрснээс төрөх амгалан хийгээд хоосон чанарыг оносон билгүүн юм. Нууцын авшиг нь шавь бодь сэтгэлийг төрүүлснээс үүсэх баяр баясгалан, хоосон чанарыг оносон билгүүн юм. Билиг билгүүний авшиг нь шавь болон эхтэй учрахад үүсэх төрөлхийн баяр баясгалангийн туршлага болой.

Хамгийн дээд авшгийг мөн "дөрөв дэх авшиг" эсвэл "үгийн авшиг" гэж нэрлэдэг. Өмнөх билиг билгүүний авшиг нь шавийг арван нэг дэх бодисадвын газарт хүрэх эрх өгнө. Дараа нь багш бүх талын хамгийн дээд хувиршгүй баяр баясгалан, хоосон чанарын нэгдлийг харуулсан бэлгэдлийг зааж өгнө. "Ийм болой" гэж хэлээд багш шавьд дөрөв дэх авшгийг өгдөг. Энэхүү авшиг нь шавьд Цогт цагийн хүрдний хэлбэрээр төгс жаргалант бурхны лагшинд хүрэх эрх олгодог.

Төвөд хэлнээс орчуулж, хянан тохиолдуулсан Жон Ньюман. Орчуулагчийн тэмдэглэл: Энэхүү эссэд хөндөгдсөн сэдвүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах номуудыг үзнэ үү: Далай Лам "Kalachakra Tantra Initiation Rites and Practices” /Цагийн Хүрдний тарнийн авшиг, бясалгал/ (Лондон: Виздом Пабликейшнс, 1985), мөн Гэвш Лүндүв Сопа болон бусад " The Wheel of Time: The Kalachakra in Context” /Цагийн Хүрдэн: Калачакра/ (Мэдисон. Висконсин АНУ: Дийр Парк Бүүкс, 1985).


Англи хэлнээс орчуулсан М.Төрмандах

Дээрхийн гэгээнтэн Далай ламын айлдсан Дүйнхорын ван /Цагийн хүрдэн (Огноо/Газар/Оролцогчид)



№

Он, сар

Газар

Оролцогчийн тоо

1

1954 оны 5-р сар

Төвөд, Лхас хот, Норовлинга хийд

100,000

2

1956 оны 4-р сар

Төвөд, Лхас хот, Норовлинга хийд

100,000

3

1970 оны 3-р сар

Энэтхэг улс, Химачал муж, Дхарамсала хот

30,000

4

1971 оны 1-р сар

Энэтхэг улс, Карнатака муж, Байлакүппэ хот

10,000

5

1974 оны 12-р сар

Энэтхэг улс, Бихар муж, Бодгаяа хот

100,000

6

1976 оны 9-р сар

Энэтхэг улс, Ладак муж, Лех хот

40,000

7

1981 оны 7-р сар

АНУ, Висконсин муж, Мадисон хот

1,500

8

1983 оны 4-р сар

Энэтхэг улс, Ариначал муж, Диран хот

5,000

9

1983 оны 8-р сар

Энэтхэг улс, Химачал прадеш муж, Табо хот

10,000

10

1985 оны 7-р сар

Шейцар улс, Рикон хот

6,000

11

1985 оны 12-р сар

Энэтхэг улс, Бихар муж, Бодгаяа хот

200,000

12

1988 оны 7-р сар

Энэтхэг улс, Жамму-кашмир муж, Занскар хот

10,000

13

1989 оны 7-р сар

АНУ, Калифорни муж, Лос-Анжелес хот

3,300

14

1990 оны 12-р сар

Энэтхэг улс, Үттар прадеш муж, Сарнат хот

130,000

15

1991 оны 10-р сар

АНУ, Нью-йорк муж, Нью-йорк хот

3,000

16

1992 оны 8-р сар

Энэтхэг улс, Химачал прадеш муж, Калпа хот

20,000

17

1993 оны 4-р сар

Энэтхэг улс, Сикким муж, Ганток хот

100,000

18

1994 оны 7-р сар

Энэтхэг улс, Химачал прадеш муж, Жиспа хот

30,000

19

1994 оны 12-р сар

Испани улс, Барселона хот

3,000

20

1995 оны 1-р сар

Энэтхэг улс, Карнатака муж, Мундгод

50,000

21

1995 оны 8-р сар

Монгол улс, Улаанбаатар хот

30,000

22

1996 оны 6-р сар

Энэтхэг улс, Химачал прадеш муж, Табо хот

20,000

23

1996 оны 9-р сар

Австрали улс, Сидней хот

3,000

24

1996 оны 12-р сар

Энэтхэг улс, зүүн Бингал, Салугара хот

200,000

25

1999 оны 8-р сар

АНУ, Индиана муж, Блүүмингтон хот

4,000

26

2000 оны 8-р сар

Энэтхэг улс, Химачал прадеш муж, Кеи хот

25,000

27

2002 оны 10-р сар

Австри улс, Граз хот

10,000

28

2003 оны 1-р сар

Энэтхэг улс, Бихар муж, Бодгаяа хот

200,000

29

2004 оны 4-р сар

Канада улс, Онтарио муж, Торонто хот

8,000

30

2006 оны 1-р сар

Энэтхэг улс, Андхара прадеш муж, Амарвати хот

100,000

31

2011 оны 7-р сар

АНУ, Вашингтон хот

8,000

32

2012 оны 1-р сар

Энэтхэг улс, Бихар муж, Бодгаяа хот

200,000

33

2014 оны 7-р сар

Энэтхэг улс, Жамму кашмир, Лех хот (Ладак)

150,000

34

2017 оны 1-р сар

Энэтхэг улс, Бихар муж, Бодгаяа хот

200,000

Энэ хэсэгт

  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
    • Оюун судлахуй: Эхний бадаг
    • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
    • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
    • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
    • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай

Ажлын хуваарь - Ойрын

Далай ламын мэлмий гийсний ойд зориулсан хүндэтгэлийн баяр, бат оршил өргөх ёслол - Энэтхэг, ХП, Тэгчин Чойлин Дарамсала

2025 он 6 дугаар сар 30

Өглөө Дээрхийн гэгээн Далай ламын мэлмий гийсний 90 насны ойд зориулсан (төвөд ц...

Бат оршил өргөх ёслол - Энэтхэг, ХП, Дарамсала

2025 он 7 дугаар сар 5

Өглөө Дээрхийн гэгээн Далай лам төв хийдэд Төвөдийн Хилийн чанад дахь Засгийн га...

Далай ламын мэлмий гийсний ойд зориулсан хүндэтгэлийн баяр ёслол - Энэтхэг, ХП, Дарамсала

2025 он 7 дугаар сар 6

Үдээс өмнө Төв хийдэд  Төвөдийн Хилийн чанад дахь Засгийн газраас Дээрхийн ...

Ажлын хуваарь - Бүрэн

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүргүүд
      • Товч намтар
      • Төрснөөс дүрвэх хүртэл
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Шууд дамжуулалт