Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Албан ёсоор чөлөөнд гарах тухай болон хойд дүрийн асуудлаарх мэдэгдэл
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
  • Амьдралын утга учир, зорилго
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • Messages

Амьдралын утга учир, зорилго

Түгээх

Бидний амьдралын турш тулгардаг бас бид санаатай, санаандгүй хариултыг хайж үзсэн. Магадгүй цорын ганц, хамгийн чухал асуулт бол “Амьдралын утга учир, зорилго юу вэ?” гэсэн асуулт юм. Энэ асуултыг би удаан хугацаанд эргэцүүлэн бодсон бөгөөд эцэст нь үүнийг унших хүмүүст шууд, практик байдлаар тус болох байх гэсэн найдлагад суурилан, өөрийн бодлыг энд хуваалцахаар шийдлээ.

Зураг: Дээрхийн гэгээн Далай лам Нью Жерси дэх Принстоны Их Сургуулийн ректор Гринийн нэрэмжит номын санд оюутнуудтай хийсэн уулзалтынхаа дараа хамтын зураг авахуулах үеэр. 2014 оны 10 дугаар сарын 28. Зургийг Дэнис Эпплвайт.

Амьдралын утга учир, зорилго бол аз жаргалтай байх явдал гэдэгт би итгэдэг. Хүн бүр төрөхөөсөө эхлээд аз жаргалыг хүсдэг бол зовлон шаналлыг үл хүсдэг билээ. Нийгмийн нөхцөл байдал, боловсрол болоод үзэл санааны аль нь ч үүнд нөлөөлж эс чадна. Ерөөс бидний үндэст аз жаргалтай, сэтгэл хангалуун байх хүсэл бий. Тоолшгүй оддын чуулган, гараг эрхсээс бүрдсэн энэ ертөнцөд илүү гүнзгий учир шалтгаан буй эсэхийг мэдэхгүй юм. Ямартаа ч энэ дэлхий дээр амьдарч буй хүмүүн төрөлхтөн бид амьдралаа жаргалтай болгох үүрэг хүлээсэн нь тодорхой аж. Тиймээс хамгийн их жаргал авчирч чадах зүйлийг танин мэдэх нь чухал билээ.

Аз жаргалд яаж хүрэх вэ?

Эхлээд бүхий л төрлийн жаргал хийгээд зовлон шаналлуудыг сэтгэлийн болоод бие махбодын гэсэн хоёр үндсэн бүлэгт хуваах боломжтой. Энэ хоёроос бидний дийлэнхэд сэтгэлийн нөлөөлөл хамгийн их байна. Үхлүүт өвчтэй эсвэл үнэхээр л амьдралын наад захын хэрэгцээт зүйлсээр дутагдаагүй бол бидний бие махбодын нөхцөл амьдралд хоёрдогч үүрэг гүйцэтгэдэг. Хэрэв бие өвчингүй бол бид түүнийг барагтаа л анзаардаггүй билээ. Гэтэл сэтгэл нь хамгийн жижиг гэлтгүй бүх үйл явдлыг бүртгэж байдаг. Тиймээс бид сэтгэлийн амар амгаланг олоход хамгийн чухал хүчин зүтгэлээ гаргах хэрэгтэй.

Миний өчүүхэн туршлагаас үзэхэд сэтгэлийн амар амгаланг олох хамгийн сайн арга бол хайр, энэрэл нигүүлслийг төрүүлэх явдал билээ.

Бид бусдын аз жаргалд санаа тавих тусам өөрсдийн сайн сайхан байдлын мэдрэмж, ханамж тэр хэмжээгээр их байна. Бусдад ойр, халуун дулаан сэтгэл, мэдрэмжийг төрүүлснээр бидний сэтгэл ухамсар ч аяндаа амар амгалан болж ирдэг. Энэ нь бидэнд байх аливаа айдас, эмзэглэл бүгдийг арилгаж, учирч болох саад бэрхшээл бүгдийг даван туулах хүчийг өгдөг. Энэ нь амьдралд амжилт гаргахын эх үндэс мөн билээ.

Энэ дэлхий дээр амьдарч л байгаа бол хүндрэл зовлон тохиолдох нь тодорхой. Тийм цаг үед бид итгэл найдвараа гээж, сэтгэл санаагаар унавал бэрхшээлтэй нүүр тулах чадвараа алдах болно. Нөгөө талаас зөвхөн би бус, бүхий л хүнд зовлон шаналал тохиолддог гэдгийг санавал энэ бодит, практик хандлага нь бэрхшээлийг даван туулах шийдэл зориг, чадамжийг өсгөж өгдөг. Үнэхээр ч ийм хандлагаар учирч буй шинэ саад тотгор бүрийг сэтгэлээ батжин бэхжүүлэх дахин нэг боломж гэж үзэх болно.

Иймээс ч бид аажим аажмаар энэрэн нигүүлсэх сэтгэлийг илүүтэй төрүүлэх, хөгжүүлэхэд хичээх хэрэгтэй бөгөөд өөрөөр хэлбэл бусдын зовлонг мэдрэн ойлгох, тэднийг өвчин шаналлаас хагацуулах жинхэнэ чин хүслийг төрүүлэх нь чухал юм. Үр дүнд нь бидний өөрсдийн сэтгэлийн амар амгалан нэмэгдэж, дотоод хүч чадал хөгжин батжих билээ.

Бидний хайрын хэрэгцээ

Хайр, энэрэл нигүүлсэл нь бидэнд хамгийн их аз жаргал авчирдгийн үндсэн шалтгаан нь юу вэ гэвэл бидний мөн чанарт энэ сэтгэл нь юунаас ч илүүтэй үнэ цэнэтэй байдагтай холбоотой. Хайрын хэрэгцээ шаардлага нь хүний оршихуйн суурь үндсэн хүчин зүйл юм. Энэ нь бидний гүн гүнзгий харилцан уялдаа холбоо, шүтэн барилдлагаас үүдэлтэй билээ. Хувь хүн хэчнээн ухаалаг, ур чадвартай байсан гэсэн ганцаараа амьдран оршиж чадахгүй. Хүнд өөрт нь амьдралын хамгийн ид цэцэглэлтийн үедээ хүч чадал дүүрэн, эрүүл саруул, бусдаас үл хамааран бүрэн бие даасан мэт санагдаж байж болох ч өвдсөн үедээ эсвэл нас өндөр болоход бусдаас гарцаагүй хамааралтай болж, тэдний дэмжлэг заавал шаардагдах болно.

Зураг. Дээрхийн гэгээн Далай лам Япон улсын Синдай мужид айлчлахдаа гамшигт цунамигаас амьд үлдсэн залуу хүүг тэвэрч, сэтгэлийн дэмжлэг өгч буй нь. 2011 оны 11 дүгээр сарын 5. Зургийг Тэнзин Чойжор/ДГДЛАА.

Харилцан хамаарал, шүтэн барилдлага нь байгалийн хууль, энэ ертөнцийн жам ёс билээ. Нарийн төвөгтэй амьтны төрлүүдээр зогсохгүй хамгийн жижигхэн шавж хорхой ч нийгмийн амьтан бөгөөд тэд аливаа нэг шашин, хууль дүрэм эсвэл боловсролын систем үгүйгээр өөрсдийн харилцан хамааралтайг зөнгөөрөө мэдэрдэг тул хамтран амьдарч, ажиллаж байгальд амьд үлдэж чаддаг. Материаллаг үзэгдлүүдийн хамгийн нарийн түвшинд ч харилцан шүтэлцэл оршино. Бидний амьдарч буй гараг, түүн дээр оршин буй ус, тэнгис далай, үүлс, биднийг хүрээлэн буй мод ургамал, цэцэгс тэргүүтэн бүхий л үзэгдэл бүгд нарийн энергийн хэлбэрүүдээр харилцан шүтэлцэж бий болдог учиртай. Хоорондын зүй зохист харилцан шүтэлцэл үгүйгээр эдгээр юмс нь устаж үгүй болох юм.

Хүмүүн бидний оршихуй нь бусдын тусламж дэмжлэгээс машид хамааралтай учир хайрын хэрэгцээ, шаардлага бидний амьд оршихуйн уг үндэст оршиж байгаа билээ. Тиймээс ч бидэнд бусдын сайн сайхан байдалд үнэн сэтгэлээсээ үүрэг хариуцлага хүлээсэн, анхаарал халамж тавьсан санаа, мэдрэмж хэрэгтэй юм.

Хүмүүн төрөлхтөн бид мөн чанартаа хэн сэн билээ гэдгээ ойлгох шаардлагатай. Биднийг үйлдвэрлэлийн шугам дээр машинаар бүтээгээгүй. Хэрэв бид зүгээр л нэг механик эд зүйлс байсан бол үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд л бидний зовлонг арилгаж, хэрэгцээг минь шийдчих байсан шүү дээ.

Нэгэнтээ бид эд материалаас бүтээгүй учир аз жаргал тэр чигтээ гадаад хөгжил дэвшлээс ирнэ хэмээн найдах нь алдаа болох бөгөөд үүний оронд бидэнд юу шаардлагатай болохыг мэдэхийн тулд уг үндэс, гарал, мөн чанараа таних ёстой юм.

Манай ертөнцийн үүсэл хөгжлийн тухай нарийн төвөгтэй асуудлуудыг хойш нь тавиад, бид бүгдээр аав ээжээсээ эхтэйг хүн бүр зөвшөөрч чадна. Ерөнхийд нь хэлэхэд бид эцэг эхээсээ энэ төрлийг авна гэдэг нь зөвхөн сексийн дур хүслийн үр дагавар бус аав ээж маань үр хүүхэдтэй болохыг хүссэн эрмэлзэлтэй холбоотой билээ. Ийм шийдвэр нь үүрэг хариуцлага бас бусдыг гэсэн сэтгэлд суурилах бөгөөд үр хүүхдээ өөрсдийгөө авч явж чадах хүртэл нь асран халамжлах тэр хайр энэрэл дүүрэн шийдэл зорилготой шууд хамааралтай. Тиймээс үр болон тогтсоноосоо эхлээд бидний уг үндэст эцэг эхийн минь хайр халамж оршиж байгаа юм.

Өсөж торних үедээ ээжийнхээ халамж анхаарлаас бүрэн хараат байдаг. Зарим нэг эрдэмтдийн үзсэнээр бие давхар эмэгтэйн тайван амгалан эсвэл хямралтай сэтгэлийн төлөв нь төрөөгүй байгаа хүүхдэд бие махбодын шууд нөлөөг үзүүлдэг ажээ.

Мөн хайр энхрийллээ үзүүлж, илэрхийлж байх нь төрөх үед маш чухал. Төрсний дараа бид хамгийн түрүүнд ээжийнхээ сүүг нь хөхдөг учраас ээжтэйгээ зөнгөөрөө машид дотносох бөгөөд эх нь ч хүүхдээ зөв хооллохын тулд хайр энэрлийг мэдрэх ёстой байдаг. Хэрэв ээж нь уур хилэн эсвэл дургүйцлийн сэтгэл төрүүлбэл сүү нь ч бүрэн гардаггүй.

Төрснөөс хойш 3, 4 нас хүртэлх хүүхдийн тархины хөгжлийн чухал үе тохиох бөгөөд энэ үед хайр энэрлийн сэтгэлээр хүүхдээ тэвэрч, бие махбодын халуун дулаан мэдрэмжийг өгч байх нь хүүхдийг хэвийн хүн болж өсөж торниход нөлөөлдөг цорын ганц чухал хүчин зүйл юм. Хэрэв хүүхдээ тэвэрч, үнсэж, эрхлүүлж байгаагүй бол хүүхдийн хөгжил хоцорч, тархины хөгжил ч дутуу явагдах болно.

Зураг. Дээрхийн гэгээн Далай лам Японы Осака хот руу нисэхийн өмнө бие давхар эхийг адислаж буй нь... 2016 оны 5 дугаар сарын 9. Зургийг Тэнзин Чойжор/ДГДЛАА.

Хүүхэд бусдын халамж хяналтгүй амьдарч чадахгүй учраас хайр нь өсөж торнихын хамгийн чухал орц юм. Хүүхэд насны аз жаргал, баяр баясал, бага насны айдас түгшүүр бас хүүхдийн эрүүл зөв өөртөө итгэх итгэл зэрэг бүгдээр хүртэж буй хайр энэрлээс л шалтгаална.

Өнөө цагт аз жаргалгүй гэр бүлд өсөн торниж буй хүүхэд олон байна. Энэ хүүхдүүд зохих хэмжээнд халуун дулаан сэтгэл мэдрэхгүй бол том болоод эцэг эхдээ хайр халамжтай хандах нь ховор бөгөөд бусдад ч хайр, халуун дулаанаар хандаж чадахгүй байх нь элбэг байдаг. Үнэхээр харамсалтай.

Хүүхэд том болж, сургуульд орох үед багш нар тэднийг тэтгэж, дэмжиж байх нь чухал билээ. Хэрэв багш нь зөвхөн академик сургалтдаа анхаараад зогсохгүй хүүхдүүдээ амьдралд бэлтгэхэд хариуцлагатай хандвал шавь нарт нь итгэл, хүндэтгэл төрөх бөгөөд багшийн заасан, сургасан бүгд сэтгэл зүрхэнд нь гүн хоногшин үлддэг. Нөгөө талдаа шавь нарынхаа сайн сайханд сэтгэлээсээ анхаардаггүй багшийн заадаг хичээлийг хүүхдүүд түрхэн зуурт анхаараад, удалгүй мартдаг.

Үүнтэй адилаар хэрэв өвчтөн эмнэлэгт хэвтээд, халуун дулаан сэтгэлтэй эмчтэй учирвал түүний сэтгэл тайвширч, эмчийн сэтгэлийн халамж анхаарал нь тухайн эмчийн зэрэг, ур чадвараас үл хамааран өөрөө анагаах нөлөөг үзүүлэх чадвартай байна. Эсрэгээр эмч нь хүйтэн хөндий хандаж, нөхөрсөг бус эсвэл үл тоосон, яарч адгасан байвал тухайн эмч ур чадвартай, өвчний онош зөв, эм зөв байсан ч өвчтөний сэтгэл тогтворгүй байх болно. Эцэст нь өвчтөн хүний сэтгэл зүйн байдал түүний өвчин бүрэн эмчлэгдэж эдгэрэхэд шууд нөлөөлөх юм.

Бид өдөр тутмын, энгийн яриаг өрнүүлдээ ч сэтгэлээсээ ярьж байгаа нэгнийхээ үгийг илүүтэй сонсож бас тийм хандлагаар хариулдаг бөгөөд ярианы сэдэв чухал биш байсан ч дуртайяа ярилцахад бэлэн байдаг шүү дээ. Харин хүйтэн, ширүүн яриатай хүнтэй ярилцах үед дарамтыг мэдэрч, яриагаа түргэхэн дуусгахыг хүсдэг. Чухал бус нөхцөлөөс эхлээд хамгийн хариуцлагатай үйл явдал аль нь ч байсан бид аз жаргалтай байхад бусдад сэтгэлээсээ, хүндэтгэлтэй хандах нь машид чухал юм.

Саяхан би Америкт хэсэг эрдэмтэнтэй уулзах үед сэтгэл зүйн өвчин Америкт нэлээд өндөр байгаа бөгөөд ойролцоогоор хүн амын 12%-ийг эзэлдэг гэсэн судалгааг ярилцаж билээ. Биднийг ярилцаж байхад сэтгэлийн хямрал үүдэх гол шалтгаан нь материаллаг эд зүйлс гачигдсантай холбоотой бус харин хайр халамж дутагдсантай холбоотой болох нь тодорхой болов.

Тэгэхээр та бүхэн миний бичсэн зүйлсээс харсан байх. Нэг зүйл ихэд тодорхой байна. Бид үүнийг ухамсраараа мэддэг эсвэл үгүй эсэхээс үл хамааран төрсөн цагаасаа эхлэн бусдаас хайр энэрэл хүсдэг нь бидний цусанд, бидний мөн чанарт байгаа юм. Энэ хайр энэрэл нь адгуусан амьтнаас ч юм уу эсвэл бидний дайснаа гэж боддог хэн нэгнээс ирсэн байсан ч хүүхэд, том хүмүүс ялгаагүй бүгдээр үүнд татагддаг нь үнэн билээ.

Зураг. Дээрхийн гэгээн Далай лам Италийн Өмнөд Тирол дахь Болзано хотын захиргаа орох замдаа бүлэг сургуулийн хүүхдүүдтэй уулзаж буй нь... 2013 оны 4 дүгээр сарын 10. Зургийг Жереми Рассел/ДГДЛАА.

Хайрын хэрэгцээгүй төрсөн хүн нэгээхэн ч үгүй гэдэгт итгэлтэй байна. Хэдийгээр орчин үеийн зарим нэг гүн ухаанд хүнийг зөвхөн бие махбод талаас нь үнэлдэг тохиолдлууд байх боловч хүн ганц физик эд зүйл биш шүү дээ. Хэчнээн гоёмсог эсвэл үнэ цэнэт эд байлаа ч бид материаллаг зүйлсээс хайрыг хүртэхгүй бөгөөд учир нь бидний дотоод мөн чанар, жинхэнэ дүр төрх субьектив сэтгэлийн мөн чанарт оршдог юм.

Энэрэл нигүүлслийг хөгжүүлэх нь...

Хайр, энэрэл нигүүлсэл нь үнэхээр сайн сайхан, гайхамшигтай зүйл мөн боловч энэ нь үнэндээ ач холбогдолгүй, уялдаагүй гэж зарим найз минь хэлж байлаа. Тэдний үзэж буйгаар ийм итгэл сэтгэл нь энэ дэлхий ертөнцөд хүчтэй нөлөөлөл үзүүлдэггүй ажээ. Тэдний нотолж байгаагаар уур хилэн, үзэн ядах сэтгэл нь хүний мөн чанарын нэг хэсэг учир хүн төрөлхтөн ямагт ийм сэтгэлийн эрхшээлд байх гэнэ. Би үүнтэй санал нийлэхгүй.

Хүн төрөлхтөн бид эдүгээгийн энэ хэлбэртээ зуу гаруй мянган жил оршжээ. Миний итгэж байгаагаар хэрэв хүмүүс энэ хугацаанд дийлэнхдээ уур хилэн, үзэн ядах сэтгэлийн эрхшээлд байсан бол хүн төрөлхтний тоо хэмжээ одооныхоос хамаагүй цөөн байх сан. Гэтэл өнөөдөр бидний хийж буй дайн дажнаас үл хамаараад хүн төрөлхтний тоо хэзээ хэзээнээс илүү олон болжээ. Тиймээс энэ нь хайр энэрэл дэлхийд ноёрхдог болохыг тодорхой харуулж байна. Ийм ч учраас таагүй, онцгүй үйл явдлуудыг хүмүүс онцлох мэдээ болгон үзэж, унших боловч энэрэл хайрын үйлүүд бидний өдөр тутмын амьдралын үндсэн хэсэг болж, ихэд түгээмэл байх тул хүмүүс ийм мэдээ мэдээллийг тогтож анзаардаггүй аж.

Энэ хүртэл би энэрэн нигүүлсэхүйн сэтгэлийн талын ашиг, үр өгөөжийг ярилаа. Тэгвэл ийм сэтгэлд бие махбодын ашиг өгөөж бас буй. Би өөрийн туршлагадаа тулгуурлан хэлэхэд сэтгэлийн тогтвортой амгалан байдал, бие махбодын эрүүл байдлын хооронд шууд хамаарал байна. Уур уцаар, хилэнгийн сэтгэл биднийг өвчинд өртөмтгий болгодог байхад сэтгэл нь амар, эерэг, зөв бодлуудыг тээдэг бол бие махбод ч тэр хэмжээгээр эрүүл чийрэг байх нь тодорхой байгаа юм.

Гэхдээ бусдыг гэх сэтгэлд минь хориг болдог, өөрийгөө гэсэн, би-дээ төвлөрсөн төрөлхийн сэтгэл бидэнд байдаг нь бас үнэн. Тиймээс хэрэв сэтгэлийн амар амгалангаас жинхэнэ аз жаргал гардаг байгаад харин сэтгэлийн амар амгаланг жинхэнэ утгаар бий болгогч нь зөвхөн энэрэн нигүүлсэл юм бол бид үүнийг хэрхэн яаж төрүүлэн хөгжүүлэх вэ? Мэдээж “Энэрэл хайрын сэтгэл үнэхээр сайхан юм даа” гэж бодох нь хангалтгүй. Бид ийм сэтгэлийн хандлагыг бий болгохын тулд тусгайлсан оролдлого, хичээл зүтгэлийг гаргах ёстой бөгөөд өөрсдийн бодол, зан төлөвтөө ийм өөрчлөлт гаргахын тулд өдөр тутмын амьдралынхаа үйл явдал бүрийг ашиглах шаардлагатай юм.

Юун түрүүнд энэрэл нигүүлсэл гэдгээр бид юу ойлгож буйгаа тодорхой болгох хэрэгтэй. Энэрэл хайрын мэдрэмжийн олон төрөл хэлбэрүүд хүсэл шуналтай холилдсон байдаг. Жишээлбэл, эцэг эхийн үр хүүхдээ хайрлах сэтгэл нь дийлэнхдээ өөрсдийн сэтгэлийн хэрэгцээтэй хүчтэй хамааралтай байх тул үүнийг цэвэр энэрэл нигүүлсэл гэж үзэж болохгүй юм. Бас өөр нэг тохиолдол бол гэрлэх үеийн эхнэр нөхрийн хайр бөгөөд ялангуяа гэрлээд удаагүй хосын хувьд бие биенээ илүү гүнзгий таньж мэдээгүй үедээ хайр нь илүүтэй хүсэл шуналтай уялдсан байна. Бидний хүсэл шунал үнэхээр хүчтэй байх үед бодит байдал дээр маш сөрөг хандлагатай хүнийг ч шуналынхаа эрхээр маш сайн хүн болгож хардаг билээ. Үүнээс гадна жижигхэн эерэг зан чанаруудыг нь хэтрүүлэн дөвийлгөдөг. Аажимдаа нэгнийх нь хандлага өөрчлөгдөхөд нөгөөгийнх нь урам хугарч бас л хандлага нь даган өөрчлөгдөнө. Энэ нь хосын хайр нэг нь нөгөөдөө тавьсан жинхэнэ хайр халамж гэхээс илүүтэй өөрсдийн хувийн хэрэгцээнд суурилж өдөөгдсөн хайр байгаагийн илрэл юм.

Зураг. Дээрхийн гэгээн Далай лам Канадын Ванкувер хотод айлчлахдаа бяцхан охинтой мэндэлж буй нь... 2014 оны 10 дугаар сарын 22. Зургийг Жереми Рассел/ДГДЛАА.

Жинхэнэ энэрэл нигүүлсэл нь зөвхөн сэтгэл хөдлөлийн хариу үйлдэл биш бөгөөд энэ нь учир шалтгаанд суурилсан шийдмэг, баттай зорилго, үүрэг хариуцлага юм. Тиймээс бусдыг гэх чин энэрэл хайр нь бусдын сөрөг үйл, сөрөг зан чанараас шалтгаалан үл өөрчлөгдөнө.

Мэдээж ийм энэрэн нигүүлсэх сэтгэлийг төрүүлнэ гэдэг нь амар бус. Эхлэл болгоод хэдүүлээ дараах бодит нөхцөлүүдийг ойлгож авцгаая.

Хүмүүс царайлаг, хөөрхөн, нөхөрсөг эсвэл царай зүс дорой, төвөгтэй зантай байхаас үл хамааран эцсийн эцэст тэд өөртэй чинь адил хүн гэдгийг ойлгох ёстой. Тэд яг л чиний адилаар аз жаргалыг хүсэж, зовлонг үл хүснэ. Энэ хүмүүсийн зовлонгоосоо ангижирч, аз жаргалаа олох эрх нь чиний эрхтэй тэнцүү, ижил байна. Ийм байдлаар хүн бүрийн хувьд аз жаргалыг хүсэх бас түүнийгээ олох эрх нь адил тэнцүү гэдгийг ухаарвал танд аяндаа тэднийг өрөвдөх, энэрэх сэтгэл төрөх ба энэ хүмүүс ойр дотно санагдах болно. Энэ бүгдийг хамарсан, зах хязгааргүй энэрэл нигүүлслийн мэдрэмжид өөрийн сэтгэлийг дасган дадуулснаар бусдын төлөө гэсэн сэтгэл, хариуцлага, өөрөөр хэлбэл хүн бүрийг зовлон шаналлаасаа ангижрахад идэвхтэйгээр туслах хүсэл төрөх юм. Энэ хүсэл нь ялгаж сонгохгүй бөгөөд бүх хүнд ижил, тэгш хандах болно. Чамтай л адил таашаал бас өвчинг мэдэрдэг хүн төрөлхтөн мөн л бол тэдний дунд ямарваа нэг ялгаа гаргах эсвэл буруу, сөрөг зан үйлдэл гаргахад тэднийг гэх хандлагаа өөрчлөх логик учир шалтгаан энд үгүй.

Цаг хугацааг хүлээцтэй, тэвчээртэй зарсны эцэст танд ийм хэлбэрийн энэрэл нигүүлслийг төрүүлэх боломж бүрэн байгаа гэдгийг онцлон хэлмээр байна. Мэдээж бидний өөртөө төвлөрсөн сэтгэл, өөрийгөө бусдаас үл хамаарсан, өөрийн мөн чанараар оршин буй гэж бодож барьсан буруу үзэл нь энэрэл нигүүлслийн сэтгэлийг хорих, хязгаарлах үндсэн чанартай юм. Тиймээс өөрийгөө гэсэн аминч сэтгэлийг арилгаж байж гэмээн жинхэнэ энэрэл нигүүлслийн цэвэр сэтгэл төрөх буй. Гэхдээ энэ нь бид энэрэл хайрын дадуулгаа яг одоо эхэлж, алхам алхмаар ахин дэвшүүлж болохгүй гэсэн үг биш юм шүү.

Хэрхэн эхлэх вэ?

Бид энэрэл нигүүлсэлд хамгийн ихээр түйтгэрлэдэг уур хилэн, үзэн ядахын сэтгэлүүдийг бууруулж, хорих замаар эхлэлээ тавина. Энэ сэтгэл хөдлөлүүд нь маш хүчтэй бөгөөд бидний сэтгэл санааг бүрэн эзэмдэж чаддагийг бид мэднэ. Гэсэн ч энэ сөрөг сэтгэлүүдийг хорих, хянах боломжтой. Харин хянаж үйлдэхгүй бол энэ нисванист сэтгэл хөдлөлүүд нь биднийг тун амархан түйвээж, хайр энэрлийн сэтгэлээс гарах аз жаргалыг олох эрэл хайгуулыг минь тасалдуулж чадна.

Тиймээс эхлээд бүгдээрээ уур хилэнгийн сэтгэл нь бидэнд хэрэгтэй эсэх, ямар нэг үнэ цэнтэй эсэхийг шинжлэх хэрэгтэй. Зарим хүнд хэцүү нөхцөлд шантарч няцсан үед уурын сэтгэл нь илүү их эрч хүч, өөртөө итгэх итгэл, шийдэл зориг өгч буй мэт санагдах нь буй.

Энэ үед л бид өөрсдийн ухамсрын төлөвөө сайтар шинжих шаардлагатай. Хэдийгээр уур хилэн нь илүү их эрч хүч авчирдаг нь үнэн байж болох ч энэ энергийг сайтар ажвал харалган, сохор болохыг мэдэх бөгөөд гарах үр дагавар нь эерэг эсвэл сөрөг байх эсэхийг мэдэх аргагүй юм. Үүний учир нь уур бидний тархины хамгийн чухал хэсэг болох зөв буруу, сайн мууг танигч учир шалтгааны функцийг тэрхэн зууртаа үгүй болгодогтой холбоотой. Тиймээс уурын эрч хүчинд итгэж найдах боломжгүй. Энэ гэмт сэтгэл нь асар их сүйтгэлтэй, үнэхээр харамсам зан төлөв, үр дагаварт хүргэж болно. Дээрээс нь уур хилэн нь аймшигт түвшинд хүрвэл тэр хүн галзуу мэт болох бөгөөд өөртөө ч, бусдад ч хүнд хэцүү гамшиг тарих чадвартай билээ.

Зураг. Дээрхийн гэгээн Далай лам Канадын Ванкувер хотын Жон Оливер дунд сургуульд талархлын сэдэвт хичээлд оролцож буй нь... 2014 оны 10 дугаар сарын 21. Зургийг Жереми Рассел/ДГДЛАА.

Тэгвэл дээрхтэй адил маш хүчтэй боловч хянах боломжтой энергийг бид хүнд хэцүү нөхцөл байдлуудаа даван туулахад ашиглаж болно.

Энэ хяналттай энерги нь зөвхөн энэрэн нигүүлсэх хандлагаас гардаг бус бас учир шалтгаан, тэсвэр тэвчээрээс бий болдог. Эдгээр нь уур хилэнгийн хамгийн хүчтэй ерөндөг юм. Харамсалтай нь олон хүн ийм чанаруудыг сул доройн шинж хэмээн буруу үнэлдэг. Харин ч эсрэгээрээ дотоод хүч чадлын шинж тэмдэг гэдгийг би итгэлтэй хэлнэ. Энэрэл нигүүлсэл нь мөн чанараараа зөөлөн бөгөөд амгалан боловч бас маш хүчирхэг билээ. Тэвчээр тэсвэрээ амархан алддаг тэр хүмүүс л өөртөө итгэлгүй, тогторгүй сэтгэлтэй байдаг. Тиймээс ч уур хилэнг төрүүлэх нь сул доройн шинж тэмдэг хэмээн ойлговол зохино.

Тэгэхээр та бүгд бэрхшээл тохиолдвол тайван амгалан байж, бодит нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөн, үр дагавар нь шударга байна гэдэгт итгэлтэй байгтун. Мэдээж бусад хүн таны энэ хандлагыг ашиглахыг оролдох бөгөөд оролцоогүй, зайлсхийж хандвал шударга бусаар танд хандах нь улам ширүүсэх магадлалтай. Тиймээс байр сууриндаа хатуу зогсох хэрэгтэй. Тэгэхдээ үүнийгээ энэрэн нигүүлсэх сэтгэлтэйгээр хийх ёстой юм шүү. Шаардлагатай бол өөрийн үзэл бодлыг илэрхийлж, хариу шийдмэг арга хэмжээ авч болох боловч үүндээ уур хилэн эсвэл элдэв хорлох сэтгэлийг агуулж үл болно. Хэдийгээр таны өрсөлдөгч өөрт чинь гэм хохирол учруулж буй мэт санагдах боловч тэдний гэмт үйлүүд нь эцсийн эцэст зөвхөн өөртөө гай гамшиг тарьж буйг та ухаарах учиртай юм. Өөрийн хувиа хичээсэн, би-д барьсан хорт сэтгэл тань босон тэмцэх мэдрэмжийг төрүүлэхээс сэргийлэхийн тулд энэрэн нигүүлсэх сэтгэлийг дадуулахыг хүсэж буйгаа санаж, нөгөө хүн өөрийн элдэв муу үйлийнхээ үр дүнд зовлон эдлэх учраас түүнээс нь сэргийлж, түүнд туслах хариуцлагыг өөртөө хүлээх хэрэгтэй юм.

Та хариу үйлдлүүдээ тайван сэтгэлээр тунгаан бодож сонгосон тул эдгээр нь илүү үр дүнтэй, илүү оновчтой бас илүү хүчтэй байх болно. Уур хилэнгийн сохор эрч хүчийн эрхээр хийсэн үйлүүд байгаа онох нь ховорхон байдаг юм шүү.

Найз нөхөд хийгээд дайснууд

Энэрэн нигүүлсэх сэтгэл, учир шалтгаан, хүлцэл тэвчээр нь сайн сайхан гэж зөвхөн бодох төдий нь эдгээрийг хөгжүүлэхэд хангалттай байж чадахгүй гэдгийг би дахин хэлмээр байна. Бид хүнд хэцүү нөхцөл байдал бий болохыг хүлээж, гарсан даруйд нь эдгээр сэтгэлүүдээ дадуулах оролдлогыг хийх хэрэгтэй.

Тэгвэл ийм боломжийг хэн олгодог вэ? Мэдээж бидний найз нөхөд бус харин дайсан гэж үздэг тэр хүмүүс юм. Энэ хүмүүс бидэнд хамгийн ихээр төвөг учруулдаг учраас хэрэв бид үнэхээр суралцан дадуулахыг хүсэж байгаа бол дайснуудаа бидний хамгийн шилдэг, сайн багш нар гэж үзэх шаардлагатай.

Энэрэл нигүүлсэл, хайрын сэтгэлийг дээдлэгч хүмүүсийн хувьд хүлцэл, тэвчээрийг дадуулах нь хамгийн чухал бөгөөд харин ийнхүү дадуулахад дайсанд барьдаг хүмүүс бидэнд орлуулашгүй үнэ цэнтэй бөгөөд бид дайсандаа талархах хэрэгтэй. Учир нь тэд л амар амгалан сэтгэлийг төрүүлэхэд хамгийн ихээр тусалж чадна. Угаасаа бас амьдрал дээр ч нөхцөл байдал өөрчлөгдөхөд дайсанд тооцож байсан хүмүүс бидний анд нөхөд болох нь олонтоо тохиолддог.

Уур хилэн, үзэн ядах сэтгэл нь ямагт гэм хортой бөгөөд эдгээрийн сөрөг хүчийг бууруулахын тулд бид өөрсдийн оюун сэтгэлийг дасгалжуулан хөгжүүлэхгүй бол нисванист эдгээр сэтгэлүүд нь биднийг байнга үймүүлж, сэтгэлийн амар амгалангаа олох оролдлогыг минь ямагт тасалдуулах болно гэдгийг сайтар ойлгогтун. Уур, үзэн ядалт бол бидний жинхэнэ дайснууд. Амьдралын завсар хооронд таарах түр зуурын дайснуудыг ялан дийлэх бус харин энэ хорлолт сэтгэлүүдтэй л тулж, ялан дийлэх хэрэгтэй юм шүү.

Зураг. Дээрхийн гэгээн Далай лам өөрийн хуучин найз, хамба Дэзмонд Тутуг Дарамсалагийн онгоцны буудал дээр тосон авч, мэндчилж буй нь... Дарамсала, ХП, Энэтхэг. 2015 оны 4 дүгээр сарын 18. Зургийг Тэнзин Чойжор/ДГДЛАА.

Бид бүгдээр найз нөхөдтэй байхыг хүсдэг нь ойлгомжтой. Үнэхээр аминчхан байхыг хүсвэл та бусдыг асран тэтгэх сэтгэлтэй байгтун гэж би байнга хошигнодог. Та бусдын төлөө сэтгэл гарган, асран халамжилж, тэдэнд санаа тавьж, чадахаараа туслан, олон найз нөхөдтэй болж, инээмсэглэлийг бэлэглэж байвал үр дүнд нь юу гарах вэ? Өөрт тусламж хэрэгтэй цаг ирэхэд туслахад бэлэн хүмүүс хангалттай байх болно. Нөгөө талдаа бусдын аз жаргалыг үл тоовол урт хугацаандаа азгүй нэгэн болж хоцорно. Найз нөхөрлөлийг хэрүүл маргаан, уур уцаар, хардалт болоод ширүүн өрсөлдөөнөөр олж авдаг уу? Үгүй байх гэж бодож байна. Зөвхөн халуун дулаан, халамжит сэтгэл л бидэнд жинхэнэ ойр дотны найз нөхдийг авчирдаг.

Өнөөдрийн материаллаг нийгэмд мөнгө, эрх мэдэл байхад та олон найз нөхөдтэй байгаа мэт харагдаж байж болно. Гэвч тэд чиний найз бус, чиний мөнгө, эрх мэдлийг дагаж ирсэн хүмүүс юм шүү. Эд баялаг, эрх мэдэл, нөлөөгөө алдахад эдгээр хүмүүсээс туслалцаа хүсэх нь машид хэцүү байх болно.

Асуудал юунд байна вэ гэхээр энэ амьдралд бид сайн сайхан явах үедээ өөрөө бүгдийг шийдэж чадах мэт, найз нөхөд ч хэрэггүй мэт санагддаг бөгөөд харин бидний нэр нөлөө, статус, эрүүл мэнд доройтох цагт хэчнээн буруу бодож байснаа түргэхэн ухаарахад хүрдэг. Яг тэр үед хэн нь жинхэнэ туслагч, харин хэн нь хэрэгцээгүй болохыг таних боломжтой болох билээ. Тиймээс ийм нөхцөл байдалдаа бэлдэж, бидэнд хэрэгтэй үед тусламжийн гараа сунгах жинхэнэ найз нөхөдтэй болохын тулд бусдыг асран тэтгэх сэтгэлтэй байх ёстой.

Би үргэлж олон найз нөхөртэй болохыг хүсдэг. Үүнийгээ хэлэхэд хүмүүс инээлдэх нь бий. Би инээд, инээмсэглэлд дуртай. Тиймээс хэрхэн илүү олон найзтай болж, илүү инээмсэглэл, түүн дотроо чин сэтгэлийн инээмсэглэлийг хэрхэн хүртэхээ мэдэхгүй байх тохиолдол ч гарч байв. Учир нь инээмсэглэл гэдэг өөрөө олон янз байдаг шүү дээ. Шоглосон, хуурмаг эсвэл бүр албан гэх мэт. Зарим инээд сэтгэлд ханамжтай байдаггүй. Харин ч эсрэгээрээ хардлага сэрдлэг, айдас хүйдэс төрүүлэх нь бий. Тийм биз дээ? Харин жинхэнэ сэтгэлийн инээд халуун дулаан илчтэй байдаг бөгөөд хүн гэдэг амьтны машид онцгой шинж чанар гэж би боддог. Тиймээс бид жинхэнэ инээмсэглэлийг олж авахыг хүсэж байвал чин сэтгэл төрөхийн учир шалтгааныг л бүтээх, бүрдүүлэх ёстой юм.

Энэрэл нигүүлсэл хийгээд энэ дэлхий

Төгсгөлд нь өөрийн бодлоо энэ товч сэдвээс тэлж, илүү өргөн цар хүрээгээр илэрхийлэхийг хүслээ. Хувь хүний аз жаргал нь машид гайхамшигт бөгөөд хүн төрөлхтний хамтын нийгмийг бүхэлд нь сайжруулан дээшлүүлэхэд бодитой хувь нэмэр оруулагч үндсэн суурь нөхцөл мөн билээ.

Бид бүгдээр хайрыг хүсэмжилдэг ижил хэрэгцээтэй учраас хэнтэй ч ямар ч нөхцөлд уулзаж учирсан бай тэр хүнийг өөрийн ахан дүүс гэж мэдрэх, үзэх боломжтой. Нүүр царайг нь огтоос хараагүй, өмссөн зүүсэн хувцас хэрэглэл, зан чанар нь хэчнээн ялгаатай байсан ч хүмүүс бидний хооронд зарчмын, хүчтэй ялгаа огтоос үгүй юм. Бидний суурь, мөн чанар адил байхад гадаад ялгааг онцлон чухалчлах нь тэнэг хэрэг болно.

Эцэстээ хүн төрөлхтөн нэг бөгөөд энэ жижигхэн дэлхий бидний цорын ганц гэр орон билээ. Тиймээс үүнийгээ хамгаалья гэж хүсэж буй бол нийт хүн төрөлхийтөн бүгдийг багтаасан халамж, энэрлийн сэтгэлийг хүн бүр машид тодорхой мэдэрч, хөгжүүлэх хэрэгтэй. Зөвхөн энэ мэдрэмж л бие биендээ сөрөг буруу хандсан, хууран мэхэлж, ашиглахын уг шалтгаан болсон өөртөө төвлөрсөн сэтгэл, аминчхан зорилго сэдлийг арилгаж чадна. Хэрэв танд чин шударга, нээлттэй зүрх сэтгэл буй бол зөнгөөрөө өөрийн үнэ цэнийг мэдэрч, өөртөө итгэх итгэлээ олж чадах бөгөөд улмаар бусдаас айн жихүүцэх шаардлага үгүй болно.

Гэр бүлийн, овог аймгийн, үндэсний болон олон үндэстний гэх мэт нийгмийн аль ч давхарга бүрд аз жаргалтай, амжилт бүтээл дүүрэн дэлхийг цогцлоохын үндэс нь энэрэл нигүүлслийг төрүүлэн хөгжүүлэх явдал гэдэгт би бээр итгэдэг. Бид заавал аль нэг шашныг дагах эсвэл тодорхой үзэл онолыг баримталдаг байх шаардлагагүй. Юу шаардагдах вэ гэвэл хүн бүр хувь хүнийхээ сайн сайхан чанаруудыг л хөгжүүлэх ёстой.

Би хэнтэй ч уулзсан тэр хүнийг өөрийн хуучин анд нөхөр мэтээр хүлээн авахыг хичээдэг. Ингэж хандах нь надад жинхэнэ чин сэтгэлийн баяр баяслыг өгдөг юм. Энэ бол энэрэн нигүүлсэхүйн дадуулга мөн юм шүү дээ. 

Орчуулсан Г.Лутаа

Энэ хэсэгт

  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
    • Энэрэл нигүүлсэл хийгээд хувь хүн
    • Стресс болон гуниг гутралаас хагацах нь
    • Энэрэл нигүүлсэл нь аз жаргалын эх ундарга болох нь...
    • Яагаад манлайлагчид өөрийгөө мэдэрч, сэтгэлээ хянаж чаддаг, бусдыг чухалчилсан бас энэрэн хайрлах сэтгэлтэй байх хэрэгтэй вэ?
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
    • Далай лам: Хүн төрөлхтний ирээдүйд би яагаад итгэл дүүрэн байдаг вэ?
    • Шинэ мянганыханд зориулсан илгээлт
    • The Global Community
    • Энэрэнгүй анагаах ухаан
    • Дэлхийн энх тайвны төлөө зэвсэг хураах нь
    • Дайны мөн чанар
    • Хүний эрх, ардчилал, эрх чөлөө
    • Даян дэлхийд энх тайвныг цогцлоох хүмүүнлэг арга хандлага
    • Message on the 50th Anniversary of the Universal Declaration of Human Rights
    • Relevant Comments by HH The Dalai Lama Subsequent to the Sept. 11, 2001 Terrorist Attack on the US
  • Хүрээлэн буй орчин
    • The Natural World
    • Hope for Tibet's Environment
    • Practical Steps Towards Protection of the Environment
    • Politics and Environment: An Interview
    • The Sheltering Tree of Interdependence
    • An Essay on Mountains
    • Address at the Rio Earth Summit
    • Thinking Globally: A Universal Task
    • A Clean Environment Is a Human Right
    • Бүх нийтийн хүлээх үүрэг ба хүрээлэн буй орчин
    • Байгаль орчныг хамгаалах зүй зохистой арга зам
    • A Buddhist Concept of Nature
    • Байгаль хийгээд хүний зүрх сэтгэл
    • Мод тарих, арчлан хамгаалахын ач холбогдол
  • Religious Harmony
    • A Biased Mind Cannot Grasp Reality
    • How to Be a Buddhist in Today’s World
    • The Relevance of Religion in Modern Times
    • Establishing Harmony within Religious Diversity
  • Буддын шашин
    • Дэлхийн Буддын шашинтнуудын чуулга уулзалтыг хааж айлдсан Дээрхийн гэгээнтэн Далай ламын айлдвар
    • Buddhism and Democracy
    • Science at the Crossroads
    • Bring Quality Back into Buddhist Pursuits
    • Бурханы шашин ба утга зохиол” сэдэвт олон улсын анхдугаар бага хурал дээр айлдсан Дээрхийн гэгээнтэн Далай ламын айлдвар
    • Дели хотноо Буддын шашинтнуудын бага хуралд хэлсэн үг
    • Шашин, Шинжлэх ухаан хоорондын хамтын ажиллагаа
    • Бурханы шашинт эмэгтэйчүүдийн Шакъяадита Олон улсын Бага хурал, Тайвань
    • Ordination in the Tibetan Buddhist Tradition
  • Албан ёсоор чөлөөнд гарах тухай болон хойд дүрийн асуудлаарх мэдэгдэл
    • Хойд дүр тодруулах ёс
    • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар /2011 оны 03 дугаар сарын 19/
    • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн илгээлт
    • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
  • Төвөдийн тухай
    • Боловсролын ач холбогдол
    • Speech of His Holiness the Dalai Lama to the European Parliament, Strasbourg
    • Fourth International TSG (Tibet Support Group) Conference, Prague
    • Strasbourg Proposal 1988
    • Five Point Peace Plan
    • An Appeal to the Chinese People
    • An Appeal
    • Statement of His Holiness the Dalai Lama to all Tibetans
    • An Appeal To All Chinese Spiritual Brothers And Sisters
    • Төвөдийн асуудлын талаарх Дээрхийн гэгээний "Дундад мөрийн зам"
    • 10th March Statements Archive
      • 2011
      • 2010
      • 2009
      • 2008
      • 2007
      • 2006
      • 2005
      • 2004
      • 2003
      • 2002
      • 2001
      • 2000
      • 1999
      • 1998
      • 1997
      • 1996
      • 1995
      • 1994
      • 1993
      • 1992
      • 1991
      • 1990
      • 1989
      • 1988
      • 1987
      • 1986
      • 1985
      • 1984
      • 1983
      • 1982
      • 1981
      • 1980
      • 1979
      • 1978
      • 1977
      • 1976
      • 1975
      • 1974
      • 1973
      • 1972
      • 1971
      • 1970
      • 1969
      • 1968
      • 1967
      • 1966
      • 1965
      • 1964
      • 1963
      • 1962
      • 1961
  • Transcripts and Interviews
    • Barkha Dutt's Interview of His Holiness the Dalai Lama for NDTV
    • Barkha Dutt's Interview for NDTV (continued)
    • Далай ламаас асуух арван асуулт-“ТIME”сэтгүүлийн ярилцлага
    • Орчин үеийн ертөнц дэхь дэлхий нийтийн хариуцлага
  • Acceptance Speeches
    • Nobel Peace Prize
      • Нобелийн Энх тайвны шагнал хүлээн авахдаа хэлсэн үг
      • The 14th Dalai Lama's Nobel Lecture
      • 1989 оны Нобелийн Энх Тайвны шагналыг гардуулах шийдвэр
      • Нобелийн Энх Тайвны шагналын мөнгийг хэрхэн зарцуулах тухай
    • U.S. Congressional Gold Medal
      • U.S. Congressional Gold Medal Ceremony Acceptance Speech
      • Speech by President George Bush
      • Спикер Нэнси Пелосийн хэлсэн үг
      • Speech by Senator Dianne Feinstein
      • Speech by Senate Republican Leader Mitch McConnell
      • Speech by Congressman Tom Lantos
    • Templeton Prize
      • Templeton Prize Acceptance Speech
      • Templeton Prize Money
      • Announcement of Templeton Prize
  • Dolgyal (Shugden)
    • Statements & Announcements Regarding the Dolgyal Issue
      • Clarifying His Holiness the Dalai Lama's Stand on Dolgyal/Shugden
      • His Holiness the Dalai Lama's Advice Concerning Dolgyal (Shugden)
      • In Response to the Shugden Protestors’ Allegations
      • New Sources of Information about the Dolgyal / Shugden Issue
      • Statement of the German Buddhist Monastic Association (DBO) on the Protests against the Dalai Lama by the International Shugden Community (ISC)​
      • 2000 оны 3-р сарын 15-ны өдөр Өмнөд Энэтхэгийн Мундгод хотод болсон бат оршлын үеэр хэлсэн үг
    • Speeches and Remarks about Dolgyal by His Holiness the Dalai Lama
      • Comments about Dolgyal 2015
      • Comments about Dolgyal 2014
      • Speech During Spring Teachings - 27 March 2006
      • Speech to the Second Gelug Conference - 6 December 2000
      • Speech to the Second Gelug Conference - 6 December 2000 (continued)
      • Concerning Dolgyal or Shugden With Reference to the Views of Past Masters and Other Related Matters
      • Concerning Dolgyal or Shugden With Reference to the Views of Past Masters and Other Related Matters (continued)
    • Historical References
      • The Fifth Dalai Lama
      • Trichen Ngawang Chokdhen (1677-1751)
      • Phurchok Ngawang Jampa (1682-1762)
      • Yongzin Yeshi Gyaltsen (1713-1793)
      • Thukan Lobsang Choekyi Nyima (1737-1802)
      • Phabongkhapa Dechen Nyingpo (1878-1941)
      • Jigme Dhamchoe Gyatso (1898-1947)
      • Тангарагийн буг Шүгдэнгийн уг гарал
    • Accounts Related to Dolgyal by Contempoary Scholars
      • The 100th Ganden Tripa (Ganden Throneholder)
      • The Shugden Affair: Origins of a Controversy (Part 1)
      • The Shugden Affair: Origins of a Controversy (Part I) - Appendix
      • The Shugden Affair: Origins of a Controversy (Part II)
      • The Dalai Lama And The Cult Of Dolgyal Shugden
  • Амьдралын утга учир, зорилго
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
      • Асуулт, хариулт
      • Хойд дүр тодруулах ёс
        • Далай лам: Хойд дүр, хойд дүрийг тодруулах ёс, уламжлал
        • Далай ламын институци цаашид үргэлжлэхийг баталсан мэдэгдэл
    • Өмнөх дүрүүд
      • Өмнөх Далай лам нарын товч намтар
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуйн найман бадагт (Нэгдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Хоёрдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Гуравдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Дөрөвдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Тав, зургадугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Долдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Наймдугаар бадаг)
      • Бодь сэтгэлийг төрүүлэх нь...
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • 2018 оны 1 дүгээр сарын 24-ний “Дэйли Мэйл” сонины мэдээлэлтэй холбогдуулан гаргасан тайлбар
  • Шууд дамжуулалт