Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Compassion and Human Values
  • World Peace
  • Environment
  • Religious Harmony
  • Buddhism
  • Retirement and Reincarnation
  • Tibet
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • Messages
  • ↝
  • World Peace

Далай лам: Хүн төрөлхтний ирээдүйд би яагаад итгэл дүүрэн байдаг вэ?

Түгээх

Вашингтон Пост, Үзэл бодол, 2016.6.13

Далай ламын хэлсэн үг

(XIV Далай лам Данзанжамц бээр Төвөдийн шашны удирдагч бөгөөд 1959 оноос хойш Хойд Энэтхэгийн Дарамсала хотод цагаачлан амьдарч буй.)

Төрөлх Төвөд нутгаа орхин гарч, цагаачлан амьдрах болсноос минь хойш бараг жаран жил өнгөрчээ. Энэтхэгийн Засгийн газар хийгээд энэ орны ард түмний сайхан сэтгэлийн ачаар төвөдүүд бид эх хэл, соёл, буддын шашны уламжлалаа хадгалан, хүний ёсоор эрх чөлөөтэй амьдрах хоёр дахь орон гэртэй болсон юм.

Миний үеийнхэн маш их хүчирхийллийн гэрч болсон ба зарим түүхчид 20-р зуунд болсон зөрчил тулааны улмаас 200 сая гаруй хүн амиа алдсан гэж үздэг.

Өнөөдрийн байдлаар л гэхэд Ойрх Дорнодод болж буй аймшигт хүчирхийллийн гал унтрах төлөвгүй байхын дээр энэ хүчирхийлэл Сирийн хувьд бүхэл бүтэн нэг үеийг хамарсан хамгийн том дүрвэгсдийн хямралд хүргээд байна. Энэ амралтын өдрүүдэд террористууд сануулж байгаад аймшигт халдлага үйлдсэн нь үнэхээрийн их айдас хүйдэс дагууллаа. Энэ бүхнээс болж итгэл найдвараа гээн, цөхрөнгөө барах шиг амархан зүйл байхгүй боловч XXI зууны эхний жилүүдэд хүн төрөлхтөн аливаад бодитой хандаж, өөдрөг үзэлтэй байх нь нэн чухал юм.

Бидний хувьд итгэл найдвар дүүрэн байх шалтгаан олон бий. Хувь заяагаа өөрөө тодорхойлох зэрэг хүний эдлэх учиртай түгээмэл эрхийг хүлээн зөвшөөрдөг байдал л гэхэд зуун жилийн өмнө төсөөлж байснаас машид хэтийдэн өргөжин тэлсэн билээ. Жендерийн эрх тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийг хүндэтгэх талаар олон улсын хүрээнд зөвшилцөл улам бүр нэмэгдэж байна. Ялангуяа залуу үеийнхний дунд дайн тулааныг аливаа асуудлыг шийдвэрлэх арга биш хэмээн эсэргүүцэх хандлага дэлгэрч байна. Дэлхий дахинд терроризмыг таслан зогсоох, "бид" ба "тэд" гэсэн хагалан бутаргах санаархал хийгээд үл ойлголцлын цаад аюулыг таниулах чухал ажлуудыг хийж байгаа хүн олон байна. Ерөнхийлөгч Обама саяхан Японы Хирошима хотод айлчлахдаа: “Дэлхийн орнууд цөмийн зэвсгийн нөөцөө мэдэгдэхүйц хэмжээгээр бууруулсаар байна. Энэ янзаараа багасгасаар байвал дэлхий даяараа цөмийн зэвсэггүй болох өдрийг зүгээр л мөрөөддөг үе ард хоцорно” гэж давтан онцолсон билээ.

Нэг тал нь төгс ялж, нөгөө тал нь ялагдах гэсэн ойлголт бүхэлдээ хоцрогдлоо; зарим тохиолдолд зэвсэгт мөргөлдөөний дараах дайн ч гэхэд хэцүү, энх цаг ч гэхэд хэцүү нөхцөл байдлаас их зовлон зүдүүр үүсдэг. Аливаа хүчирхийллээс хүчирхийлэл гарах нь зайлшгүй. Хүн төрөлхтний туулсан түүх, хүчирхийлэл үйлдэн тэмцэхээс илүүтэй хүч үл хэрэглэн тэмцэх замаар ардчиллыг энх тайвнаар бэхжүүлж болдгийг, авторитар дэглэмийг амжилттай халж чаддагийг тодорхой харуулсан билээ.

Гагц мөргөн залбирах нь хангалтгүй юм. Өнөө бидэнд тулгарч буй олон асуудлыг шийдэх гарц байгаа. Яриа хэлцлийн шинэ механизмуудыг мөн ёс суртахууны үнэт зүйлсийг төлөвшүүлэх боловсролын системийг бий болгох шаардлагатай. Эдгээр нь бид бүгд төрөлхтөн хэмээх нэг л гэр бүлд харьяалагддаг тул дэлхийн дахинд тулгараад буй сорилтуудыг шийдвэрлэхийн тулд бүгд хамтран ажиллах ёстой гэсэн үзэл бодолд үндэслэх ёстой юм.

Дэлхийн олон оронд маш олон эгэл жирийн иргэд нутгаа орхин очиж буй дүрвэгсдэд энэрэнгүй сайхан сэтгэлээр хандаж байгаа нь сэтгэл нэн их урам зориг төрүүлдэг ээ. Тэдний зарим нь хүмүүсийг далай тэнгисээс аварч, гэр орондоо байлгаж, нөхрийн ёсоор тусалж дэмжиж байна. Эх орноосоо дүрвэн амьдарч буй хүний ​​хувьд би тэдний нөхцөл байдлыг маш сайн ойлгож өрөвддөг юм. Ийн зовлон гунигт автан байгаа хүмүүсийн төлөө бид чадах бүхнээ хийх ёстой. Нөгөө талаас, гаднын дүрвэгсдээс болж хэт их дарамт, ачаалал ирэх вий хэмээн түгшиж байгаа хүмүүсийг ч бас ойлгож байна. Тэгэхээр дүрвэж байгаа хүн зоны эх оронд жинхэнэ энх тайвныг сэргээн тогтоохын төлөө хичээн зүтгэж, хамтран ажиллах нь амин чухал гэдгийг би онцолж байна.

Төвөдийн цагаач дүрвэгсэд ийм нөхцөл байдалд амьдарч байгаа туршлагатай агаад хэдий бид эх орондоо буцаж очиж чадаагүй ч АНУ-ын ард түмэн зэрэг олон олон найз нөхдийнхөө хүмүүнлэгийн тусламжийг он удаан жил хүртэж ирсэндээ ямагт талархдаг билээ.

Итгэл найдварын өөр нэг эх сурвалж бол Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх Парисын хэлэлцээрт тусгасан зорилгын төлөө дэлхийн улс орнуудын дуу нэгтэйгээр зүй ёсоор хамтран ажиллаж байгаа явдал юм. Бидний цорын ганц орон гэр болсон энэ гарагт дэлхийн дулаарлын аюул заналхийлж буй энэ үед гагцхүү дэлхий нийтийн эрх ашгийг эн тэргүүнд тавьж байж тодорхой орон нутаг, улс үндэстний эрх ашиг хамгаалагдах болно.

Энэ асуудалд надад маш чухал хамаатай гэж би санаж явдаг. Учир нь Төвөд орон бол дэлхийн хамгийн өндөрлөгт оршдог, бусад газруудтай харьцуулахад дулаарал 3 дахин эрчимтэй явагдаж байгаа тул дэлхийн дулаарлын гол цөм болж буй юм. Усны нөөцөөрөө дэлхийн хойд, өмнөд хоёр туйлын дараа ордог Төвөдийн өндөрлөгт дэлхийн хамгийн том гол мөрний сүлжээ бий. Дэлхийн хүн ам шигүү суурьшсан 10 улс л гэхэд энэ л өндөрлөгөөс эх аван урсдаг гол мөрнөөс ундаалдаг билээ.

XXI зуунд байгаль орчны хямрал, хүчирхийллийг шийдвэрлэхийн тулд бид шинэ хариулт хайх хэрэгтэй. Хэдий би өөрөө буддын хувраг хүн боловч ийм шийдлүүд шашинд гэхээсээ илүү "шашнаас ангид ёс суртахуун”-ыг түгээхэд оршиж байгаа гэдэгт итгэдэг билээ.

Гучин гаруй жилийн турш олон орны эрдэмтэн, сурган хүмүүжүүлэгч, нийгмийн ажилтнуудтай уулзаж ярилцсаны үндсэн дээр нийтлэг санаа зовж явдаг асуудлуудыг хамтран тодорхойлсон билээ. Үүний үр дүнд бид зүрх сэтгэлийн боловсролыг багтаасан сургалтын тогтолцоог боловсруулсан юм. Гэхдээ хүний сэтгэл оюун, сэтгэл хөдлөлийн талаарх энэ сургалт нь шашны агуулгад бус, шинжлэх ухааны судалгаа, шинжилгээнд үндэслэсэн билээ. Хүн ажилладаг бүхий л талбарт бусдыг бодох, хүндэтгэх, халуун дулаан сэтгэлтэй байх, хариуцлагатай байх зэрэг ёс суртахууны зарчим хэрэгтэй. Иймд оюутан сурагчдад өрийгөө танин мэдэх, сөрөг сэтгэлийн хөдөлгөөнөө хэрхэн жолоодох, нийгмийн харилцааны ур чадвар эзэмших боломжийг бүрдүүлэх талаар сургууль, коллежуудтай хамтран ажиллаж байна. Энэ сургалт Хойд Америк, Европын олон сургуулийн хичээлийн хөтөлбөрт багтсан юм. Одоо би Эмори их сургуультай хамтарсан шашнаас ангид ёс суртахууны талаарх шинэ хөтөлбөр дээр ажиллаж байгаа бөгөөд үүнийг Энэтхэг, АНУ-ын хэд хэдэн сургуульд нэвтрүүлээд байна.

Өнгөрсөн зууны гашуун зовлон, цус урсгасан түүхийг XXI зуунд давтагдуулахгүй байх нь бидний хамтын хариуцлага юм. Хүний төрөлх мөн чанар энэрэнгүй тул одооноос хэдхэн арван жилийн дараа бид энх тайван эрин үеийг үзнэ гэж би итгэдэг. Гэхдээ үүний тулд нэг гараг ​​дээр амьдарч буй бүх хүн хамтдаа хичээх ёстой.

Энэ хэсэгт

  • Далай лам: Хүн төрөлхтний ирээдүйд би яагаад итгэл дүүрэн байдаг вэ?
  • Шинэ мянганыханд зориулсан илгээлт
  • The Global Community
  • The Medicine of Altruism
  • Disarmament for World Peace
  • The Reality of War
  • Human Rights, Democracy and Freedom
  • A Human Approach to World Peace
  • Message on the 50th Anniversary of the Universal Declaration of Human Rights
  • Relevant Comments by HH The Dalai Lama Subsequent to the Sept. 11, 2001 Terrorist Attack on the US
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүргүүд
      • Товч намтар
      • Төрснөөс дүрвэх хүртэл
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Шууд дамжуулалт