Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Цэс
Хайлт
Сошиал
Хэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
ШУУДдамжуулалт
  • Эхлэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Албан ёсоор чөлөөнд гарах тухай болон хойд дүрийн асуудлаарх мэдэгдэл
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
  • Амьдралын утга учир, зорилго
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • Мессежүүд
  • ↝
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь

Дэлхийн нийтийн хамтын нийгэмлэг

Түгээх

ХХ зууны төгсгөлд дэлхий улам минь “жижгэрч”, дэлхийн хүн ам бараг бүгдээрээ нэгэн хамтын нийгэмлэг болж ирэхийг бид харлаа. Улс төр, цэргийн эвслүүд олон үндэстнүүдийг нэгтгэсэн бүлэглэлийг бий болгож, аж үйлдвэрийн салбар, олон улсын худалдаа нь дэлхий нийтийн эдийн засгийг үүсгэн, дэлхийн хэмжээний харилцаа нь эрт үеийн алслагдмал орон зай, хэл соёл, үндэстнүүдийн ялгаа, бэрхшээлийг арилгаж байна. Бид бас нэгдмэл хэцүү асуудал болох хүн амын хэт өсөлт, байгалийн баялаг, эх үүсвэрийн хомсдол, хамтран хуваалцаж оршдог энэ жижигхэн гаргийн үндсэн оршихуй болсон үзэсгэлэнт амьд байгалийн төрөл хэлбэрүүд бас ус агаар, ой шугуй тэрүүтнийг устгах аюулд хүргэх байгаль орчны хямралтай нийтээр тулж буй нь харамсалтай юм.

Дээрхийн гэгээн Далай лам Швейцарийн Цюрих хотын Гроссмюнштер сүмд айлдвар айлдаж буй нь... 2016 оны 10 дугаар сарын 15. Зургийг Мануэл Бауэр.

Энэ цаг үеийн хүндрэл бэрхшээлтэй тулахын тулд хүмүүн бид хамтын, нийтийн хариуцлагыг ухамсарлах хэрэгтэй болжээ гэдэгт би ихэд итгэдэг. Бид зөвхөн өөрийнхөө, гэр бүлийнхээ, улс үндэстнийхээ төлөө ажиллах бус бүх хүн төрөлхийтний төлөө хичээн зүтгэж сурах хэрэгтэй болжээ. Нийтийн хариуцлага нь хүн төрөлхтөн амьд үлдэх, цааш орших гол үндэс, түлхүүр болоод байна. Энэ нь дэлхий нийтийн энх тайван, байгалийн баялгийн шударга, тэнцүү хэрэглээ мөн ирээдүй үеийнхэндээ санаа тавих зорилгоор хүрээлэн буй орчинд зүй зохистой хандах зэрэг бүхий л зөв үйлийн хамгийн чухал үндэс суурь мөн билээ.

Нэлээд хугацаанд би хүмүүн төрөлхтөн хамтын хариуцлагаа хэрхэн ухамсарлаж, хэрхэн хөгжүүлэх, үүнээс гарах бусдыг гэх сэтгэлийн уг үндэс, сэдлийн тухай бодож тунгаасан бөгөөд энэ санаагаа та бүгдтэй товч хуваалцахыг хүслээ.

Хүн төрөлхтөн гэдэг нэг гэр бүл

Ямартаа ч бид бүгдээр энэ гараг дээр нэгэн хүн төрөлхтний гэр бүлд төрсөн билээ. Баян ядуу, боловсролтой боловсролгүй, нэг эсвэл өөр нэг үндэстэнд харьялагддаг, ялгаатай шашин соёлтой, эсвэл ялгаатай үзэл санааг дагадгаас үл хамааран эцэстээ бид бүгдээр нэгэн хүн төрөлхийтөн билээ. Бид бүгдээрээ жаргалыг хүсэж, зовлонг үл хүсдэг шүү дээ. Жаргалтай байж, зовлонгоос ангижрах хүсэл зорилгодоо тэмүүлэх, хүрэх адил тэгш эрхтэй билээ.

Өнөөдөр дэлхий ертөнц биднээс нэг хүн төрөлхтөн гэдгээ хүлээн зөвшөөрөхийг шаардаж байна. Өнгөрсөн цагт бүлэг хүмүүсийг тусгаарлан, бие биенээ уг үндсээрээ ялгаатай, үл хамаатай, тусдаа гэж үзэх, үнэхээр ч аль алинаасаа үл хамааран оршиж байсан байж болно. Тэгвэл өнөөдөр дэлхийн аль нэг өнцөгт болсон үйл явдал дэлхий нийтэд гарцаагүй нөлөөлж байгаа билээ. Тиймээс бүс нутгийн шинжтэй гол асуудлуудыг бий болсон цагаас нь эхлээд дэлхийн түвшинд анхаарах ёстой үйл явдал хэмээн харах ёстой болж байна. Бид ийм шинэ харилцан хамааралтай болсон учраас бусдын эрх ашгийг харгалзан үзэх нь өөрийн эрх ашгийг хангахын хамгийн сайн хэлбэр болсныг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болж.

Би бээр энэхүү нөхцөл байдлыг итгэл найдварын эх хэмээн харж байна. Хамтран ажиллах шаардлага нь хүн төрөлхтнийг илүү хүчирхэг болгох нь дамжиггүй бөгөөд шинэ дэлхий ертөнцийн ёс журмын хамгийн баттай эх үндэс нь зөвхөн өргөн цар хүрээний эдийн засаг, улс төрийн түншлэл дангаараа бус, харин хүн бүр бусдыг чухалчилсан, бусдын төлөө гэсэн энэрэл хайр гэдгийг олж харахад туслах юм. Сайн сайхан, аз жаргалтай, илүү тогтвортой, иргэншсэн ирээдүйн төлөө хүн бүр өөртөө ахан дүүсийн халуун дулаан сэтгэл, мэдрэмжийг төрүүлэх нь чухал аж.

Нийтийн хариуцлага

Юун түрүүнд би элдэв тэмцэл хөдөлгөөн өрнүүлэх, эсвэл үзэл санааг гарган тулгах тухай яриагүй, бас ийм зүйлсэд итгэдэггүйгээ хэлмээр байна. Мөн ямар нэг тодорхой үзэл санааг дэмжих байгууллагыг бий болгож, зөвхөн хэсэг бүлэг хүн л гүйцэтгэлийг биелүүлэх хариуцлага үүрүүлээд, бусад нь зүгээр суух тийм үйлийг ч дэмждэггүй. Өнөөдөр хэн нэгэн бидний өмнөөс асуудлыг шийдэж өгнө гэж төсөөлөх эрх бидний хэнд ч байхгүй. Хүн бүр нийтийн хариуцлагыг хуваан үүрэх ёстой. Санаа тавьж, хариуцлага хүлээсэн хүмүүсийн тоо арав, зуу, мянга, цаашлаад хэдэн зуун мянгад хүрэхэд нөхцөл байдал тэр хэмжээгээр сайжрах нь гарцаагүй юм. Богино хугацаанд эерэг өөрчлөлт гарахгүй бөгөөд байнгын хичээл зүтгэл шаардана. Хэрэв бид ухарч няцвал хамгийн энгийн зүйлсийг ч хийж бүтээж чадахгүйд хүрнэ. Тогтмол оролдлогоор л хамгийн хүнд хэцүү зорилтуудыг бүтээж чадах билээ.

Нийтийн хариуцлагыг ухамсарласан зан хандлагыг хэвшүүлэх нь үндсэндээ хувь хүний шийдвэр юм. Энэрэл нигүүлслийн жинхэнэ шалгуур нь онолын түвшний яриа хэлэлцүүлэг бус харин өдөр тутмын амьдралдаа бид биеэ хэрхэн авч явж байгаагаар хэмжигдэнэ. Гэвч нийтэд нь авч үзвэл бусдад санаа тавих хандлагыг дадуулахад тодорхой суурь хүчин зүйл, үзэл санаа байх шаардлагатай. Хэдийгээр засаглалын төгс төгөлдөр систем гэж үгүй боловч ардчилал нь хүний төрөлх мөн чанарт хамгийн ойрхон зохицох засаглал мөн билээ. Тиймээс ардчиллын үр дагаврыг бид амсаж эдэлдгийн хувьд хүн бүрийн тэгш эрхийн төлөө тэмцэж байх ёстой. Түүнээс гадна ардчилал нь дэлхий нийтийн улс төрийн бүтцийг бүтээн босгож болох цорын ганц тогтвортой суурь систем учраас бид хамтран нэгдэж ажиллахдаа улс үндэстнүүдийн ялгаатай шинж чанар, үнэт зүйлсийг хадгалах үүднээс бүх хүн хийгээд улс орнуудын эрх ашгийг хүндэтгэх шаардлагатай билээ.

Илүү тодорхой авч үзвэл олон улсын бизнесийн орчинд энэрэл нигүүлслийн орон зайг бий болгоход хичээл зүтгэл ихэд шаардагдана. Эдийн засгийн эрх тэгш бус байдал, түүн дотроо өндөр хөгжилтэй болон хөгжиж буй улс орнуудын ялгаа бол дэлхий дээрх зовлон шаналал бүгдийн гол үүсвэр болж байна.

Богино хугацаандаа мөнгө алдаж болох ч үндэстэн дамнасан том корпорациуд ядуу улс орныг өөрсдийн эрх ашигтаа ашигладгийг хязгаарлах ёстой. Ийм улс орны багахан бөгөөд ховор нандин эх үүсвэрийг олзворлох замаар зөвхөн өндөр хөгжилтэй орнуудын хэрэглээнд түшиглэсэн нийгмийг тэтгэх нь асар их хор хөнөөлтэй юм. Хэрэв ийм байдал хараа хяналтгүй үргэлжилсээр л байвал удалгүй бид бүгдээр зовлонт үр дагаврыг нь хүртэх биз ээ. Сул дорой, солонгорол багатай эдийн засгийг дэмжин хөгжүүлэх нь улс төр, эдийн засгийн тогтвортой байдлыг бий болгох илүү ухаалаг бодлого, шийдвэр мөн юм. Магадгүй энэ нь маш хийсвэр, хоосон сонсогдож болох ч зөвхөн өрсөлдөөн, эд баялгийн хүсэл шунал бус харин бусдын сайн сайхныг чухалчилсан сэтгэл бизнесийн гол хөдөлгөгч, чиглүүлэгч хүч байх ёстой.

Бид мөн орчин үеийн шинжлэх ухааны салбарт хүний үнэт зүйлсэд чиглэсэн үүрэг зорилтуудыг тодорхойлох хэрэгтэй болж байна. Хэдийгээр шинжлэх ухааны үндсэн зорилго нь үнэнг таних эрэл хайгуул боловч өөр нэгэн зорилго нь амьдралын чанарыг сайжруулах явдал юм. Эрдэмтдэд бусдын сайн сайхны төлөөх үзэл санаа үгүй бол үнэхээрийн өгөөжтэй, хэрэгцээт технологи хийгээд гарах үр дагаврыг тооцоогүй түргэн, хурдан шийдлийн ялгааг таньж чадахгүй билээ. Ийм үл мэдэхийн үр дагавар, жишээг бид өөрсдийн эргэн тойрны хүрээлэн буй байгаль орчны гэмтэл, сүйтгэлээс бэлхнээ харж болно. Тэгвэл амьдралыг нарийн бүтцийн түвшинд өөрчлөн тохируулах боломжийг олгож буй шинэ үеийн гайхалтай биологийн арга техникуудыг хэрхэн ашиглахыг удирдан зохицуулахад ёс зүйтэй, зөв сэдэл санаа нь энэ цагт хэзээ хэзээнээс илүү уялдаатай болж ирлээ. Хэрэв бид үг үйлдэл бүрээ ёс зүйтэй уялдуулахгүй бол амьдралын машид эмзэг матрицад нөхөж баршгүй гэм хохирол учруулах эрсдэлтэй болох юм.

Шашны урсгалууд ч энэ үүрэг хариуцлагаас чөлөөлөгдөхгүй. Аливаа шашны зорилго гоё сайхан сүм хийд бүтээхэд бус харин дагагчдадаа хүлцэл тэвчээр, өгөөмөр сэтгэл, хайр энэрэл тэргүүт хүний сайхан чанаруудыг заан сургах, төрүүлэн хөгжүүлэхэд оршино. Гүн ухааны тус тус үзэл онолоос үл хамааран дэлхий дээрх шашин бүр юун түрүүнд бидний хувиа хичээсэн зан чанарыг багасгаж, өөрсдийгөө бусдад зориулах, бусдад үйлчлэх ёстой гэсэн суурь үзэлд тулгуурлаж бий болсон билээ. Гэвч заримаа шашин асуудлыг шийдэх бус харин ч талцал маргааны шалтгаан болдог нь харамсалтай. Янз бүрийн шашны урсгалыг шүтэн, үзэл онолыг нь дагагч бүгдээр шашны уламжлал бүрийн цаана сэтгэл зүй, оюун санааг эрүүлжүүлэх асар их, гүн гүнзгий үнэт зүйлс арга зам байдгийг ойлгож ухаарах шаардлагатай. Зөвхөн нэг шашин нэг л төрлийн хоолтой адилаар хүн бүрийн хэрэгцээг хангаж үл чадах билээ. Өөрсдийн язгуур, оюун ухааны төлөв, түвшингээс хамаараад хүн бүр ялгаатай сургаал номлолоос ялгаатай үр өгөөжийг хүртдэг. Шашин бүрийн үзэл онол нь үл таарах, зөрчил ихтэй байсан ч сайн, зөв, халуун дулаан сэтгэл зүрхтэй хүмүүсийг төрүүлсээр ирсэн юм. Тиймээс элдэв шашны хагарал тэмцэл, бие биенээ үл тэвчих ухаангүй үйлдлээс зайлсхийж, бүхий л шашны итгэл үнэмшлийг хүндэтгэн дээдлэх учир шалтгаан бэлхнээ байна.

Бусдын сайн сайхны төлөөх сэтгэлийн үр хөврөлийг хамгийн хүчтэй суулгаж чадах гол талбар бол олон улсын харилцаа юм. Сүүлийн жилүүдэд дэлхий ертөнц хурдацтай өөрчлөгдөж байна. Хүйтэн дайн дуусаж, зүүн Европ, хуучин ЗХУ-д коммунизм задран унаснаар түүхийн шинэ эрин үе эхэлсэн гэдэгтэй хүн бүр санал нийлэх байх. 1990-ээд оныг эргээд үзэхэд хүн төрөлхтний түүхэн туршлага ХХ зуунд бүрэн гүйцэж, шинэ эхлэлээ тавьсан мэт санагдана.

ХХ зуун хүн төрөлхтний түүхийн хамгийн их зовлон шаналалтай үе бөгөөд зэр зэвсгийн устган хөнөөх хүч асар их нэмэгдсэнээр хүчирхийлэл, аллага хядлагад амиа алдсан, гаслан зовлонт хүмүүсийн тоо урьд байгаагүй хэмжээнд хүрсэн билээ. Цаашлаад нэг талд нь үзэл санааг хүчээр хянан боож, эрх чөлөөг дарангуйлах үзэл, нөгөө талаас эрх чөлөө, олон ургалч үзэл, хувь хүний эрх хийгээд ардчиллыг дээдэлсэн үзэл онолын хооронд бараг бүгдийг устгаж ч чадахаар ширүүхэн өрсөлдсөнийг харлаа. Энэ агуу өрсөлдөөний үр дүн одоо тодорхой болсон гэдэгт итгэлтэй байна. Хэдийгээр энх амгалан, эрх чөлөө, ардчиллыг хүсэх хүний сайн чанар нь олон янзын дарангуйлал, муу муухай чанартай тэмцсээр байгаа ч хүн төрөлхтөн бараг бүгдээрээ сайн сайхныг ялан мандаасай гэж хүсдэг нь андуурахын аргагүй бодит үнэн болж ирлээ. Тиймээс бидний цаг үеийн гунигт, эмгэнэлт үйл явдлууд нь бидэнд үр өгөөжөө өгч, сургамж болоод зогсохгүй олон тохиолдолд оюун сэтгэлийг минь нээж өгсөн чухал туршлага болсон гэж болохоор байна. Коммунизм нуран унасан нь үүнийг тод томруун харуулж байгаа юм.

Хэдийгээр коммунизмд бусдын сайн сайхныг дээдлэх, тэгш эрхийг хангах зэрэг хийсвэрдүү ч сайн талтай үзэл онол байсан боловч засаглал дахь дээд давхаргын дарга түшмэд үзэл санаагаа шууд тулгах оролдлого явуулсан нь систем нь нуран унахын үндэс болсон билээ. Ийм системтэй орнуудын засгийн газар нь мэдээллийн бүх урсгалыг хянаж, иргэдийг боловсролын системийн нэгэн зорилго дор нэгтгэх бүтэц, суртал ухуулгыг хэрэгжүүлэх замаар бүрэн хяналт тогтоохын тулд юуг ч хийхэд бэлхэн засаглалын хэлбэрийг хэрэгжүүлж байлаа. Өмнөх дарангуйллын системийг арилгахын тулд эхний шатандаа ийм хатуу чанга бүтэц, байгууллагууд хэрэгцээтэй байсан байж болох ч зорилго биелсний дараа эдгээр бүтэц нь хүнлэг нийгмийг бүтээн байгуулахад огтоос хувь нэмэргүй болсон юм. Коммунизм нуран унасны гол шалтгаан нь систем үзэл бодлыг хүч хэрэглэн тулгаж байсантай холбоотой. Эцэстээ ийм системийн бий болгож байсан зовлон шаналал бүгдийг хүний мөн чанар тэсэн тэвчихийн аргагүйд хүрчээ.

Хүчирхийллийг ямар ч хэмжээнд тулгасан бай хүн төрөлхийтний эрх чөлөөг хүссэн мөн чанарыг хорин хязгаарлаж эс чадна. Зүүн Европын олон оронд жагсан тэмцсэн хэдэн зуун мянган хүн үүнийг гэрчлэх билээ. Тэд зөвхөн хүний эрх чөлөө, ардчиллыг л хүссэн. Энэ хүмүүс ямар нэг шинэ үзэл санааны төлөө жагсаагүй бөгөөд өөрсдийн зүрх сэтгэлийг даган, эрх чөлөөг хүссэн хүсэл санаагаа хуваалцан тэмцсэн нь хүний суурь мөн чанарт энэ бүх хүсэл оршдогийг илтгэн харуулж байгаа юм. Үнэхээр ч эрх чөлөө бол хувь хүн хийгээд бүхэл нийгмийн аль алины хувьд шинийг санаачлах, бүтээн босгохын гол эх үүсвэр болох билээ. Коммунист нийгмийн үзүүлснээр хүмүүсийг зөвхөн хоол хүнс, орох орон, өмсөх хувцсаар хангах нь хангалтгүй. Энэ бүгд байгаад хүний мөн чанарыг тэжээн тэтгэх эрх чөлөө үгүй бол бид ердөөс адгуус адил бие махбодын хэрэгцээгээр сэтгэл ханадаг хагас хүн мэт орших болно.

Хуучин ЗХУ, Зүүн Европын орнуудад болсон тайван хувьсгал бидэнд асар их сургамжийг өгчээ. Юун түрүүнд үүнд үнэний үнэ цэн оршино. Хүмүүс бие хүн, эсвэл аль нэг системийн дарангуйлал, хууран мэхлэлтийг хүсдэггүй, хүлээн зөвшөөрдөггүй аж. Учир нь ийм үйлдлүүд нь хүний мөн чанарын эсрэг байдаг. Тиймээс ч дарангуйлагчид хууран мэхлэх, хүч хэрэглэх аргыг хэрэглэн богино хугацаанд чамгүй амжилт олдог ч эцэстээ эрх мэдэл, байр сууриа алддаг билээ.

Нөгөө талдаа хүн бүр үнэнд талархан, хүлээж авч хүндэтгэдэг бөгөөд энэ нь ч бидний цусанд бий. Үнэн нь эрх чөлөө, ардчиллын хамгийн дээд баталгаа, жинхэнэ суурь тулгуур юм. Та хүчирхэг, сул доройн аль нэг, эсвэл таны үзэл санааг дагагч олон, цөөнөөс үл хамаараад эцэст нь үнэн ямагт ялдаг. 1989, түүнээс хойш үеийн амжилт олсон эрх чөлөөний тэмцэл хөдөлгөөнүүд хүмүүсийн суурь хүсэл мэдрэмжийн бодит илэрхийлэлд суурилж байсан нь үнэн гэдэг улс төрийн амьдралд одоо ч хүчтэй дутагдсаар байгаагийн чухал сануулга болж байна. Ялангуяа олон улсын харилцааны түвшинд бид үнэнд маш бага ач холбогдол өгдөг. Яах аргагүй нийгмийн сул дорой хэсгүүдийг илүү холбоо сүлбээтэй, илүү хүчтэй талууд дээрэлхэн дарангуйлдгийн адилаар хүчтэй улс сул дорой улсад ашиг сонирхлоо тулгаж, шахалтад оруулдаг. Өнгөрсөн цагт үнэнийг ил гарган илэрхийлэхийг бодит бус, амьдралгүй гэж үзэн, үл тоодог байсан ч сүүлийн жилүүдэд үнэний төлөө тэмцэл хүний оюун сэтгэлд асар жинтэй, нөлөөтэй болж, үр дүнд нь түүхийг ч өөрчилж чаддаг болсыг тодорхой харууллаа.

Зүүн Европоос олж авсан хоёр дахь сургамж бол тайван өөрчлөлт. Өнгөрсөн үед боолчлогдсон хүмүүс эрх чөлөөгөө олж авахын тулд дийлэнхдээ хүч хэрэглэн тэмцдэг байжээ. Энэ цагт Махатма Ганди, Мартин Лютер Кинг тэргүүтэй тайван хувьсгал нь ирээдүй хойч үеийнхэнд маш амжилттай, хүч үл хэрэглэн өөрчлөлтийг авчирч болохын үлгэр дуурайллыг үзүүлэв. Ирээдүйд дахин хүчтэй өөрчлөлт хийгдэх шаардлага тулгарвал бидний үр хүүхэд, залгамж үеийнхэн энэ цаг үеийг тайван тэмцлийн үлгэр жишээ, олон арван улс орон, зуу зуун сая хүнийг хамарсан асар өргөн цар хүрээтэй өөрчлөлтийн бодит амжилтын түүх хэмээн харах боломжтой боллоо. Үүн дээр нэмэгдээд сүүлийн үеийн олон үйл явдал нь энх тайван, эрх чөлөө бол хүний үндсэн суурь мөн чанарт оршдог болохыг мөн хүчирхийлэл нь энэ мөн чанарын шууд эсрэгцэл болохыг тодхон харуулж байна.

Хүйтэн дайны дараа дэлхий нийтэд ямар дэг журам хамгийн зохистой болохыг авч үзэхийн өмнө хүчирхийлэл, хүч хэрэглэх явдлыг бүх түвшинд арилгах нь дэлхий нийтийн энх тайвны үндсэн суурь нөхцөл бөгөөд энэ нь бүхий л олон улсын дэг журам, харилцааны хамгийн эцсийн зорилго болохыг ярих нь нэн чухал байна.

Хүч үл хэрэглэх хийгээд олон улсын дэг журам

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өдөр бүр терроризм, гэмт хэрэг, хүчирхийллийн тухай мэдээлж байна. Эмгэнэлтэй үхэл, цус урсгасан үйл явдлуудыг сонин сэтгүүлдээ тавиагүй, мэдээллийн сувгаараа яриагүй нэг ч улсыг би хараагүй билээ. Ийм мэдээлэл нь сэтгүүлч, уншигчдын хувьд бараг л донтолт болсон гэлтэй. Гэвч энд хэлэхэд дэлхийн хүн амын дийлэнх олонход сүйтгэгч зан үгүй бөгөөд энэ дэлхийн 5 тэрбум хүний тун өчүүхэн хувь нь л хүчирхийллийг үйлддэг. Бид бараг бүгдээрээ аль болох амар амгалан байхыг л хичээдэг билээ.

Бид нийтээрээ, бүр хүчирхийлэл үйлдэгч хэсэг ч амар амгалан байхыг хүсдэг. Жишээ нь, хавар ирж, өдөр уртсан, нарны туяа илүүтэй тусах үед зүлэг модод амь орж, бүхий л зүйл шинэ сэргэг болдог. Энэ үед хүн бүр дуртай. Харин намрын цагт навч цэцэгс хагдран, зүлэг гандахад бидэнд гуниг төрөгдөнө. Яагаад ийм байдаг гэж бодож байна? Яагаад гэвэл бид сэтгэлийн гүндээ эвлэж нийлсэн, үр өгөөжтэй өсөлт хөгжилд дуртай бол юмс нуран унах, үхэж үрэгдэх, устан мөхөхөд яснаасаа дургүй. Эвдэх, устган сөнөөх үйл бүгд хүний мөн чанарын эсрэг байдаг бол барих, бүтээх, сэргээн босгох нь хүний төрөлх чанар аж. Хүчирхийллийг арилган устгах хэрэгтэй гэдэгтэй хүн бүр санал нийлнэ гэж бодож байна. Гэхдээ үүнийг бүрэн арилгахын тулд бид эхлээд хүчирхийлэл гэдэг зүйл нь бидэнд ямар нэг үнэ цэнтэй эсэхийг шинжлэн дүгнэх шаардлагатай юм. Хэрэв бид үүнийг цэвэр бодит байдал талаас нь авч үзвэл хүч хэрэглэх нь зарим нөхцөлд үнэхээр хэрэгтэй мэт санагдана. Заримдаа асуудлыг хүчирхийллээр машид түргэн шийдэх боломжтой байдаг. Гэхдээ дийлэнх тохиолдолд энэ амжилт нь бусдын эрх, сайн сайхан байдлын золиосоор бүтэх жишээтэй байна. Эцэстээ үр дүнд нь нэг асуудлыг шийдэх боловч дараагийн асуудлын үрийг тарьдаг.

Нөгөө талдаа хэрэв хэн нэгний үзэл, үйл нь зөв учир шалтгаанд суурилсан бол заавал хүчирхийллийг хэрэглэх шаардлага үгүй. Хувиа хичээсэн зорилгоос өөр сэдэл үгүй бас учир шалтгаан, логикт үндэслэн зорилгоо бүтээж чадахгүй байгаа тэр хүмүүс л хүч хэрэглэхэд хүрдэг. Гэр бүл, найз нөхдийн дунд ч маргаан гарахад логик учир утгад суурилсан хүн нь өөрийн шалтгааныг дэс дараалан тодорхой гарган тавьж байхад рациональ шалтгаан сулхан тал нь уур уцаарт шилждэг билээ. Тиймээс ч уур хилэн бол хүчтэйн бус, харин сул доройн шинж юм. Эцэстээ бид өөрийн болон маргаж буй нөгөө талын санаа сэдлийг шинжиж үзэх нь хамгийн чухал байна. Олон төрөл хэлбэрийн хүчирхийлэл бас хүчирхийллийн бус нөхцөл байдаг тул эдгээрийг зөвхөн гадаад хүчин зүйлсэд нь суурилж, ялган салгах боломжгүй юм. Хэрэв хэн нэгний сэдэл сөрөг буруу бол үйл үйлдэл нь харагдах байдалдаа төвөггүй, зөөлөн мэт байж болох ч цаад гүн чанартаа хүчирхийлэл л байх болно. Эсрэгээрээ хэн нэгний цаад сэдэл нь чин сэтгэлийн бөгөөд эерэг боловч орчин, нөхцөл байдал нь хатуу ширүүн зан төлөв шаардаж байгаа бол уг үндэстээ тухайн хүн хүчирхийллийн бус аргыг хэрэгжүүлж байгаа юм. Ямар ч нөхцөл байсан өөрийн төлөө бус, харин зөвхөн бусдын төлөө санаа тавьсан сэтгэлээр л хүч хэрэглэхийг зөвтгөж болно гэдэгт би итгэдэг.

Хүч үл хэрэглэх үйлийг жинхэнэ утгаар нь дадуулах нь дэлхий дээр өнөөг хүртэл аль нэг хэмжээгээр туршилтын төдий байгаа боловч хайр энэрэл, ойлгож хүлээн зөвшөөрөхөд суурилан, түүнийг хэрэглэхийг хүссэн чин эрмэлзэл нь машид цэвэр ариун болох юм. Хэрэв ийм туршилтууд амжилттай болбол дараагийн зуунд бид илүү энх тайван дэлхий ертөнцийг бүтээх болно.

Барууны орны зарим нэг зүтгэлтэн Гандийн хэрэгжүүлсэн шиг хүч үл хэрэглэх тэмцлийг урт хугацаанд хадгалан явуулах нь хүн бүрд тохирох зүйл биш бас ийм хэлбэрийн үйлдэл нь зүүний орнуудад илүү зохимжтой гэж ярихыг сонсож байлаа. Магадгүй барууны орнуудын хүмүүс илүү идэвхтэй учраас өөрсдийн амийг золиод ч хамаагүй бүх нөхцөл байдалд түргэн хугацаанд үр дүнд хүрэхийг хүсдэг байж болох юм. Гэвч миний бодлоор ийм хандлага нь тэр бүр ашигтай, үр өгөөжтэй байж чадахгүй. Тэгвэл хүч үл хэрэглэх арга зам нь бидэнд бүгдэд нийцтэй байх боломжтой. Хамгийн гол нь үүндээ шийдмэг, тууштай байх л шаардлагатай. Хэдийгээр Зүүн Европын эрх чөлөөний хөдөлгөөнүүд зорилгодоо хурдан хүрч чадсан ч тайван тэмцэл нь мөн чанараараа биднээс хүлцэл, тэвчээр шаардах билээ.

Үүнтэй уялдуулан хэлэхэд хатуу ширүүн нухчин даралт, хүнд хэцүү тэмцэлтэй тулгарч байгаа хэдий ч Хятадын ардчиллын төлөө тэмцэгчид ямагт хүч үл хэрэглэн, энх тайвнаар тэмцэж байхыг би чин сэтгэлээсээ хүсэн залбирч байна. Тэд ийм арга замыг ямагт сонгоно гэдэгт итгэл төгс байна. Хэдийгээр энэ хөдөлгөөнд идэвхийлэн оролцогч залуу хятад оюутнууд харгис хатуу коммунист дэглэмийн үед төрж өссөн ч тэд 1989 оны хавар Махатма Гандийн идэвхгүй тэмцлийн стратегийг огт эргэлзэлгүйгээр хэрэглэсэн билээ. Энэ бол үнэхээр гайхамшигтай бөгөөд хэдий үзэл суртлын явуулгад автсан бай эцсийн эцэст хүмүүс энх амгалан зам мөрийг сонгодог болохыг тод томруунаар харуулсан жишээ мөн.

Энх тайвны бүс нутгууд

Өмнө нь дурдаж байсан “Энх тайвны бүс” хэмээн нэрлэж болох Азийн тодорхой бүс нутгийг бий болгоход Төвөд орон онцгой үүрэгтэй хэмээн үзэж буй бөгөөд энэ бүс нутаг нь төвийг сахисан, цэрэггүй мөн зэр зэвсгийг хорьж, ард иргэд нь эв зохицолтой, байгаль орчинтойгоо уялдан амьдардаг бүс нутаг байх юм. Энэ бол зүгээр нэг мөрөөдөл биш ээ. Халдан довтлолтод өртөхөөсөө өмнө Төвөд орон минь мянган жилийн туршид яг л ингэж амьдрахыг оролдож байсан юм. Олон хүн мэдэх байх. Бурхны шашны сургаалын дагуу Төвөдөд бүх төрлийн зэрлэг ан амьтнаа, онгон байгалаа хамгаалж байсан билээ. Түүнээс гадна сүүлийн 300 гаруй жилийн турш бид албан ёсны цэрэг армитай байсангүй. Төвөд улс шашныг тэтгэгч гурван том хааны дараа VI-VII зуунаас эхлээд улсын үндэсний бодлогын хэрэгсэл болгон дайн хийхээс бүрэн татгалзсан юм.

Хөгжиж буй бүс нутгийн хамтын нийгэмлэгүүдийн харилцаа болоод зэр зэвсгийг хорих зорилтын тухайд ярихад энэ бүс нутгийн гол “зүрх” нь энх тайвны бүс болж, цэргийн хүчээс бүрэн татгалзахаар шийдсэн нэг юм уу, хэд хэдэн улс орон байх ёстой гэж хэлмээр байна. Ахиад хэлэхэд энэ бол зүгээр нэг хоосон мөрөөдөл бус юм аа. 1948 оны 12 дугаар сард Коста Рика улс армиа татан буулгасан. Саяхан Швейцарын хүн амын 37% нь цэргийн хүчээсээ татгалзах санал өгчээ. Чехославак улсын шинэ засгийн газар бүх төрлийн зэр зэвсгийн үйлдвэрлэл, арилжааг бүрэн зогсоохоор шийдвэрлэлээ. Хэрэв ард иргэд нь ийм сонголт хийж байвал улс үндэстэн өөрийн шинж чанарыг өөрчлөх онцгой, шинэ алхмуудыг хийх бүрэн боломжтой болох юм.

Энх тайвны энэ бүс нутаг нь тогтвортой байдлын гэрэлт дохио болох юм. Энх тайвны бүс нь тухайн бүс нутагт хамтран байгуулсан олон улсын хүчийг тэтгэх, санхүүгийн үүрэг хариуцлагаа ухамсарлахын далимд бүх дэлхийд энх тайван тогтооход үндсэн үүрэгтэй байх бөгөөд энэ улс орнууд аливаа мөргөлдөөнд оролцохоос бүрэн чөлөөлөгдөнө. Ийм бүс нутаг Ази, Өмнөд Америк, Африк тивд бий болон хөгжиж, зэвсэглэлийг хориглох үйл явц нь ахин дэвшиж, бүс нутгийн хамтарсан хүчнийг зохион байгуулснаар энх тайвны бүс нь аажимдаа өргөжин тэлэх бөгөөд тэр хэмжээгээрээ амар амгаланг тогтоох юм.

Бид ийм бүс нутаг, эсвэл өөр улс төр, эдийн засаг, цэрэг армийн хувьд илүүтэй хамтран ажиллах дэлхийг бий болгох шинэ санал санааг харгалзахдаа алс ирээдүйн зүйлсийг ярьж, төлөвлөж байна гэж бодох шаардлагагүй юм. Жишээ нь, 48 гишүүнтэйгээр шинээр байгуулагдсан “Европын аюулгүй байдал, Хамтын ажиллагааны зөвлөл” нь зөвхөн Зүүн, Баруун Европын орнуудын түншлэлийг бий болгоод зогсохгүй хуучин тусгаар улсуудын Хамтын нийгэмлэгийн орнууд болон АНУ-ын хооронд хамтын ажиллагааг бий болгож чаджээ. Энэ тэмдэглүүштэй явдал нь хоёр хүчтэй орны хооронд томоохон дайн дэгдэх боломжийг үндсэндээ арилгаж чадлаа.

Би энэ цаг үеийн яриандаа НҮБ-ыг дурдсангүй. Учир нь энэ байгууллагын сайн сайхан дэлхий ертөнцийг байгуулахад гүйцэтгэх чухал үүрэг хийгээд түүнийгээ хэрэгжүүлэх боломжийг бид анхнаасаа сайн мэднэ. Тодорхойлолтоороо НҮБ нь гол өөрчлөлт бүрийн дунд бүрэн оролцоотой байх ёстой тийм байгууллага билээ. Гэхдээ энэ байгууллага ирээдүйд өөрийн бүтэцдээ тодорхой өөрчлөлт оруулах нэн шаардлагатай. Би НҮБ-д ихэд итгэж ирсэн бөгөөд шүүмжлэлт бус утгаар хэлэхэд дэлхийн II дайны дараах улс төрийн уур амьсгалын хүрээнд баталсан НҮБ-ын тунхаг дүрэм нь энэ цаг үед тохиромжгүй болсон гэдгийг онцолмоор байна. Өөрчлөлт хийснээр НҮБ-ыг илүүтэй ардчилах бололцоо бий болох бөгөөд илүү олон гишүүний төлөөлөл шаардлагатай байнгын 5 гишүүн бүхий Аюулгүйн Зөвлөлийн тусгаар, хаалттай статусыг шинэчлэх нөхцөл бүрдэх юм.

Дүгнэлт

Ирээдүйн тухайд би илүү өөдрөг байгаа гэдгээ хэлэхийг хүсэж байна. Сүүлийн үеийн зарим хандлага чиглэл бидэнд илүү сайхан дэлхийг бий болгох гайхалтай чадамж буйг илтгэж байна. 1950-1960-аад оны үед хүмүүс дайныг хүн төрөлхтний оршихуйн гарцаагүй нэг хэсэг гэж хардаг байлаа. Тэр дундаа хүйтэн дайн бол эсрэг тэсрэг улс төрийн системүүд хамтран ажиллах байтугай өрсөлдөх ч чадамжгүй, зөвхөн мөргөлдөн тэмцэх л замтай гэсэн ойлголтыг хүмүүст өгч байлаа. Тэгвэл өнөөдөр ийм үзэлтэй хүмүүс цөөн болжээ. Өнөөдөр дэлхийн эргэн тойронд хүн бүр энх тайвныг хүсэж, санаа тавьж байна. Хүмүүс үзэл суртлаас илүүтэй хамтран амьдрах, хамт оршихыг сонирхож байна. Энэ бол эерэг хөгжлийн үйл мөн.

Мянга мянган жилийн турш зөвхөн дарангуйлагч байгууллага хатуу дэг журмыг тулган байж нийгмийг удирдах боломжтой гэдэгт хүмүүс итгэж байлаа. Гэвч хүн гэдэг эрх чөлөө, ардчиллыг хүсэх суурь мөн чанартай учраас дээрх итгэл үнэмшилтэй ямагт зөрчилдөж байсан юм. Тэгвэл өнөөдөр хэн ялсан нь тодорхой байна. Хүчирхийлэлгүй “ард түмний хүч” болсон тэмцэл хөдөлгөөн бий болсноор хүн төрөлхтөн хүчирхийлэл, дарангуйлалд суурилсан засаглалыг тэвчиж чадахгүй бас ийм нөхцөлд нийгэм бүхэлдээ зөв, сайн ажиллаж чадахгүй болохыг маргаангүй харууллаа. Энэ үнэнийг хүлээн зөвшөөрсөн нь гайхамшигтай ахиц дэвшил юм.

Дараагийн бас нэг итгэл найдвар тээсэн үйл явц бол шинжлэх ухаан, шашны уялдан зохицол өсөн нэмэгдэж байгаа явдал юм. XIX-XX зууны дийлэнх үед гарцаагүй эсрэг тэсрэг мэт харагдах энэ хоёр үзлийн зөрчил олон хүнийг төөрөгдүүлж байв. Харин өнөөдөр физик, биологи, сэтгэл судлалын шинжлэх ухаан маш нарийн гүнзгий түвшинд хүрснээр шашны анхаарлыг ихэд татаж байсан ертөнц хийгээд амьдралын туйлын оршихуй, мөн чанарын тухай хамгийн цаад, гүнзгий асуултуудыг олон шинжлэх ухааны судлаачид эрэлхийлж эхлээд байна. Тиймээс энд илүү нэгдмэл үзэлд хүрэх бодитой боломж гарч ирж байгаа юм. Түүн дотроо оюун ухамсар, матерын тухай шинэ үзэл онолууд бүрэлдэж байна. Дорнын орнууд ухамсрыг ойлгоход илүү анхаарч байсан бол өрнийн орнууд матерыг илүүтэй сонирхож байлаа. Өнөө цагт энэ хоёр уулзаж учирснаар амьдралын тухай оюуны хийгээд материаллаг үзэл онол илүү уялдан нэгдэх төлөв шинж тодорч байна.

Дэлхийг үзэх үзэл, хандах хандлага машид түргэн өөрчлөгдөж байгаа нь итгэл найдварыг төрүүлж байна. Саяхныг хүртэл, ердөө 10-15-хан жилийн өмнө бид дэлхийн нөөц баялагт хэмжээ хязгаар үгүй мэт хандаж, хэрэглэдэг байлаа. Тэгвэл өнөөдөр зөвхөн хувь хүнээр зогсохгүй улс орны засгийн газрууд байгаль орчны шинэ дэг журмыг хайн эрэлхийлж эхэлжээ. Хэдийгээр тэнгэрийн эрхэс машид гоёмсог харагдах ч бид тэнд амьдрах гэж оролдвол үнэхээр хүнд хэцүү байх болно гэж би хошигнон боддог юм. Энэ цэнхэр гараг минь бидний амьдралыг бүх талаас нь тав тухаар хангасан тийм гайхамшигт амьдралын орчин билээ. Дэлхийн амьдрал бол бидний амьдрал бас түүний ирээдүй бидний ирээдүй билээ. Хэдийгээр би энэ дэлхийг амьд гэж үздэггүй ч дэлхий минь биднийг эхийн сэтгэлээр тэжээн тэтгэдэг, бид ч үрийн эрхээр эхээсээ шууд хамааралтай. Өнөөдөр эх дэлхий минь биднээс өөртэй нь зохист хүндэтгэлтэй хандан бас хоорондоо ч эв нэгдэлтэй хамтран амьдрахыг хүсэж байна. Хүлэмжийн хийн нөлөө, озоны давхаргын цоорол зэрэг бүх дэлхийг хамарсан асуудлыг шийдэхэд нэг байгууллага, нэг улс хүчин мөхөс болох билээ. Бид бүгдээрээ хамтрахгүй л бол үүнд шийдэл эс олдоно. Эх минь бидэнд нийтийн хариуцлагаа ухамсарлах ёстойг заан сургасаар байна.

Эдгээр сургамжуудаасаа бид суралцаж эхэлснээр дараагийн зуун илүү нөхөрсөг халуун дулаан, илүү нийцтэй бас илүү гэм хор багатай тийм зуун болно гэдэгт итгэлтэй хэлж чадахаар боллоо. Энх найрамдлын үр болсон энэрэл нигүүлсэл илүүтэй хөгжин дэлгэрэх боломж бүрджээ. Би үүнд маш итгэл найдвартай байгаа. Үүнийхээ зэрэгцээ хувь хүн бүр дэлхий хэмээх гэр бүлээ зөв чиглүүлэхэд туслах үүрэг хариуцлага хүлээнэ гэдэгт бас итгэдэг билээ. Зөвхөн сайн сайхныг хүсэх нь хангалтгүй бөгөөд үүрэг хариуцлагаа хүлээх ёстой. Дуслаас далай гэдгийн адилаар хувь хүний санаа санаачилгаас олныг хамарсан хөдөлгөөн бүрдэнэ. Хэрэв танд ямар нэгэн нөлөө үзүүлж чадахгүй мэт санагдаж байвал таны хажуу дахь хүн ч энэ мэтээр няцах учир гайхамшигт энэ боломж алдагдах болно. Харин эсрэгээрээ бусдыг гэсэн сэдэл, сэтгэлийг хөгжүүлэхийн тулд хичээн оролдсоноор бусдынхаа урам зоригийг ч өдөөж чадах билээ.

Дэлхийн хаа сайгүй амьдран буй олон олон шударга хүмүүн миний энд дурдсан үзэл санаануудыг бодож, сэтгэлдээ тээж явдаг гэдэгт итгэлтэй байна. Харамсалтай нь хэн ч тэднийг сонсохгүй байгаа юм. Миний энэ дуу хоолой олон хүнд хүрэхгүй байж болох ч тэдний өмнөөс хэлээд үзэхээр шийдсэн минь энэ билээ. Мэдээж зарим хүнд Далай лам өөрийн хэр хэмжээг мэдэхгүй илүү зүйлс ярилаа гэж санагдаж магадгүй. Гэхдээ би дэлхий нийтийн шагнал болсон Нобелийн Энх тайвны шагналыг хүртсэн учраас үүрэг хариуцлагаа хүлээх ёстой гэж бодож байна. Нобелийн шагналын мөнгийг хүлээж авчхаад, хүссэнээрээ үрж зарвал энэ мөнгийг авахын тулд л би өнгөрсөнд ийм их олон зүйлийг ярьсан болж харагдана. Тиймээс би нэгэнтээ энэ шагналыг хүлээж авсан учраас үүрэг хариуцлагаа улам гүнзгий ухамсарлаж, ямагт итгэж үнэмшиж байсан үзэл бодлоо илүү хамгаалж, илүү ихээр түгээн дэлгэрүүлэх ёстой болжээ.

Би хувьдаа ганц дайчин ганцаардахгүй, нийгэсд хувь хүн бүр нөлөөлж чадна гэдэгт сэтгэлээсээ итгэдэг. Нэгэнтээ өнөө цаг шиг ийм агуу гайхамшигт өөрчлөлт авчирдаг цаг үе хүн төрөлхтний түүхэнд ховор тохиолддог учраас илүү жаргалтай дэлхий ертөнцийг бүтээхэд туслахын тулд өөрийн цаг хугацаагаа бүх боломжоороо зөв ашиглах эсэх нь хувь хүн бид бүгдээс шууд хамаарах билээ.

Энэ хэсэгт

  • Далай лам: Хүн төрөлхтний ирээдүйд би яагаад итгэл дүүрэн байдаг вэ?
  • Шинэ мянганыханд зориулсан илгээлт
  • Дэлхийн нийтийн хамтын нийгэмлэг
  • Энэрэнгүй анагаах ухаан
  • Дэлхийн энх тайвны төлөө зэвсэг хураах нь
  • Дайны мөн чанар
  • Хүний эрх, ардчилал, эрх чөлөө
  • Даян дэлхийд энх тайвныг цогцлоох хүмүүнлэг арга хандлага
  • Дэлхий нийтийн хүний эрхийн тунхаг бичгийн 50 жилийн ойд зориулсан илгээлт
  • Дэлхий нийтийн хүний эрхийн тунхаг бичгийн 50 жилийн ойд зориулсан илгээлт
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Итал
  • Франц
  • Герман
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Герман
  • Итал
  • Франц
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Вэбсайтаас хайх

Түгээмэл хайлтууд

  • Хуваарь
  • Намтар
  • Шагналууд
  • Нүүр хуудас
  • XIV Далай лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
      • Асуулт, хариулт
      • Хойд дүр тодруулах ёс
        • Далай лам: Хойд дүр, хойд дүрийг тодруулах ёс, уламжлал
        • Далай ламын институци цаашид үргэлжлэхийг баталсан мэдэгдэл
    • Өмнөх дүрүүд
      • Өмнөх Далай лам нарын товч намтар
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Aрхив
    • 2024 Aрхив
    • 2023 Aрхив
    • 2022 Aрхив
    • 2021 Aрхив
    • 2020 Aрхив
    • 2019 Aрхив
    • 2018 Aрхив
    • 2017 Aрхив
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
    • 2025 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2024 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2023 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2022 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2021 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2020 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2019 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2018 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2017 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2016 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2015 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2014 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2013 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2012 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2011 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2010 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2009 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2008 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2007 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2006 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2005 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуйн найман бадагт (Нэгдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Хоёрдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Гуравдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Дөрөвдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Тав, зургадугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Долдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Наймдугаар бадаг)
      • Бодь сэтгэлийг төрүүлэх нь...
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Шууд дамжуулалт