Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Compassion and Human Values
  • World Peace
  • Environment
  • Religious Harmony
  • Buddhism
  • Retirement and Reincarnation
  • Tibet
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • Messages
  • ↝
  • World Peace

Шинэ мянганыханд зориулсан илгээлт

Түгээх

       Та бүхэндээ шинэ мянганы мэнд дэвшүүлье!

       Шинэ мянган гарч байгаад олон хүн ихэд догдолж байгаа бололтой, гэхдээ шинэ мянган гэдэг нь дангаараа тийм ч онцгой зүйл биш л дээ. Шинэ мянганд хөл тавихад бүх юм урьдынхаараа л байх болно. Ер бусын зүйл юу ч тохиолдохгүй. Хэрэв үнэхээр дараагийн мянганыг хүн төрөлхтний хувьд өмнөхөөсөө илүү аз жаргалтай, энх тайван, эв найрамдалтай байлгахыг хүсэж байгаа бол үүний төлөө бид чармайн зүтгэх ёстой билээ. Ийм боломж бидний гарт, ялангуяа залуу үеийнхний гарт бий.



        Өнгөрсөн зууны турш маш их зүйлийг бүтээн байгуулсан, бас асар аймшигтай сүйтгэсэн гээд олон юмыг бид үзэж туулсан билээ. Энэ бүхнээс бид сургамж авах ёстой юм. Дараагийн мянганд бид илүү нээлттэй, алсын хараатай цогц хандлагыг баримтлах учиртай. Хэрэв хүн төрөлхтний ирээдүйг илүү сайн болгохын төлөө зохих ёсоор хүчин чармайя хэмээн зорьж буй бол дараах асуудлыг анхаарах нь чухал гэж би үздэг.

  1. Материаллаг ахуйгаа сайжруулах болон бие махбодын эрүүл мэнддээ анхаарахын хажуугаар хүмүүс бид сэтгэлийн амар амгаланг төлөвшүүлэх, дотоод ертөнцдөө санаа тавьж байх хэрэгтэй.
  2. Боловсролын байгууллагууд нь суралцагчдынхаа академик амжилтыг л гагц чухалчлаад байх бус, залуу үеийнхний оюун санаанд энэрэнгүй байх, бусдад санаа тавих, хариуцлага хүлээх чанарыг төлөвшүүлэх хэрэгтэй юм. Үүнийг шашин шүтлэгтэй холбохгүйгээр хийж болно. Тиймээс "шашнаас ангид ёс суртахуун" гэдэг нь үнэн хэрэгтээ сайхан сэтгэл, бусдыг өрөвдөх сэтгэл, чин сэтгэл, шударга байх зэрэг хүний суурь ​​чанаруудаас бүрддэг гэж хэлж болно.
  3. Өнгөрсөн зуун зарим талаараа дайн тулаан, цус урсгасан тэмцлийн зуун байлаа. Дэлхийн ихэнх орны батлан ​​хамгаалахын зардлын жилээс жилд нэмэгдэж байгааг бид бэлхэн харсан билээ. Энэ хандлагыг өөрчилье гэвэл бусдыг гэх сэтгэлийн биелэл болсон хүч үл хэрэглэх тухай үзэл баримтлалыг нухацтай авч үзэх учиртай юм. Хүч үл хэрэглэх арга хандлагыг бодитой хэрэгжүүлэхийн тулд бид хүний сэтгэлийн дотоодод буй зэвсгийг эхлээд байхгүй болгож байж дараа нь гаднах зэвсгийг хураах учиртай. Дотооддоо зэвсэггүй болох гэдэг нь хүчирхийллийг үүтгэдэг бүхий л сөрөг сэтгэл хөдлөлөөсөө салахыг хэлж буй. Гаднаа зэвсэггүй болох үйл явц мөн алгуурхан, алхам алхмаар хэрэгжих хэрэгтэй юм. Эхлээд бид цөмийн зэвсгийг бүрэн халахын төлөө, дараа нь дэлхий даяараа зэр зэвсэггүй болох хүртэл хичээн ажиллах хэрэгтэй. Мөн ашиг орлого ихтэйгээс нь болоод одоо ч ихээхэн эрчтэй зохион байгуулсаар байгаа зэвсгийн худалдааг зогсоохын төлөө бид хичээх нь зүйтэй. Энэ бүхнийг хэрэгжүүлж байж бид сая ирэх мянганд дэлхийн улс орнуудын батлан хамгаалахын зардал жил жилээр буурна, аажимдаа бүхэлдээ зэр зэвсэггүй болохын төлөө ажиллана хэмээн найдаж чадах билээ. Хүний ертөнцөд мэдээж, асуудал байсаар л байх нь гарцаагүй боловч тэдгээрийг шийдвэрлэх арга зам нь яриа хэлэлцээрийн зарчим байвал зохилтой. Ирэх зуун дайн тулаан, цус асгаруулсан дайсагналын зуун бус, яриа хэлцлийн зуун байх ёстой.
  4. Дэлхий дахинд төдийгүй улс орнуудын үндэсний хэмжээнд баян, ядуугийн зааг ялгаа их байгаа асуудлыг бид шийдвэрлэх хэрэгтэй байна. Хүн төрөлхтний зарим хэсэг нь элбэг дэлбэг амьдарч байхад, нөгөө хэсэг нь ижилхэн гариг ​​дээр буй атлаа өлсгөлөнд нэрвэгдэж, бүр өлсгөлөнгөөс болж үхэж байгаа нь ёс суртахууны хувьд буруу төдийгүй өөр бусад асуудлын эх үүсвэр болж байдаг. Үүнтэй адил нэн чухал нэг асуудал бол эрх чөлөөний асуудал юм. Дэлхийн олон оронд эрх чөлөө байхгүй байгаа цагт дэлхийн нөгөө хэсэгт жинхэнэ энх тайван, эрх чөлөө цэцэглэх боломжгүй юм.
  5. Ирээдүй хойч үеийнхээ төлөө бид эх дэлхийгээ, хүрээлэн буй орчноо хамгаалах учиртай. Байгаль орчны хохирол ихэвчлэн алгуур, үл мэдэгдэм болж байдаг тул биднийг сэхээ аван анзаарах үед нэгэнт оройтсон байдаг. Зүүн Өмнөд Азийн олон газрыг ундаалдаг томоохон голуудын ихэнх нь Төвөдийн өндөрлөгөөс эх авдаг тул энэ бүс нутгийн байгаль орчныг хамгаалах нь чухал гэдгийг энд дурдах нь зүйтэй.
  6. Эцэст нь хэлэхэд, өнөөдрийн хамгийн том сорилтуудын нэг нь дэлхийн хүн ам хэт их өсөж буй явдал юм. Хэрэв бид уг асуудлыг үр дүнтэй шийдвэрлэж чадахгүй бол одоогийн байгаа байгалийн нөөц дэлхийн нийт хүн амын хэрэгцээг бүрэн хангаж чадахгүйд хүрнэ.

Ирээдүй өөд итгэл найдвар тээн алхах сан гэж санаж байгаа бол бид эдгээр сэтгэл түгшээсэн асуудлуудыг нухацтай авч үзэх хэрэгтэй юм.

2000.1.1

        Орчуулсан Д.Дуламжав

Энэ хэсэгт

  • Далай лам: Хүн төрөлхтний ирээдүйд би яагаад итгэл дүүрэн байдаг вэ?
  • Шинэ мянганыханд зориулсан илгээлт
  • The Global Community
  • The Medicine of Altruism
  • Disarmament for World Peace
  • The Reality of War
  • Human Rights, Democracy and Freedom
  • A Human Approach to World Peace
  • Message on the 50th Anniversary of the Universal Declaration of Human Rights
  • Relevant Comments by HH The Dalai Lama Subsequent to the Sept. 11, 2001 Terrorist Attack on the US
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүргүүд
      • Товч намтар
      • Төрснөөс дүрвэх хүртэл
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Шууд дамжуулалт