Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өөрт ирсэн дэлхийн өнцөг булан бүрийн хувь хүн, албан байгууллага, улс орны урилгыг аль болох хүлээн авахыг хичээдэг. Түүнд ирж буй ихэнхи урилга нь шашны, олон нийтийн, соёлын арга хэмжээ байдаг. Энэтхэг улсаас бусад улс орны хувь хүн болон албан байгууллага Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд урилга өгөхийн тулд юуны түрүүнд тухайн улс оронд буй Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын төлөөлөгчийн газар (Төвөдийн оффис)-тай холбогдох хэрэгтэй. Төлөөлөгчийн газар уг үйл ажиллагаанд оролцох боломжтой гэж үзвэл бидэнд илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно. Ингээд Далай Ламын оффис болон төлөөлөгчийн газар хамтран хэлэлцэж уг асуудлыг шийднэ.