Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Цэс
Хайлт
Сошиал
Хэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
ШУУДдамжуулалт
  • Эхлэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Албан ёсоор чөлөөнд гарах тухай болон хойд дүрийн асуудлаарх мэдэгдэл
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
  • Амьдралын утга учир, зорилго
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • Мессежүүд
  • ↝
  • Хүрээлэн буй орчин

Шүтэн барилдлагын модны нөмөр дор: Байгаль орчны хариуцлагын тухай бурхны шашинт хуврагийн бодрол

Түгээх

Баян ядуу, баруун зүүний гэх зэрэг дэлхийн олон улс оронд хийсэн айлчлалынхаа үеэр би тансаглал, таашаалд умбасан болоод өвчин зовлонд нэрвэгдсэн олон янзын хүнийг олж харж байлаа. Шинжлэх ухаан, технологийн хөгжил дэвшил нь шугаман, тоон төдий өсөлт болж, хөгжил цэцэглэлт гэдэг нь олон хотод орд харш, өндөр байшин боссон төдийгөөр илэрч байна. Ийм өсөлт хөгжлийн дүнд эх дэлхийн минь амьдралын суурь болсон байгаль орчны тэнцвэр ноцтой алдагдан, доройтож байна.

Өнгөрсөнд төвөдийн ард иргэд бид өөрийн нутагтаа бохирдол гэдэг зүйлд санаа зоволгүй, онгон цэвэр байгальдаа аз жаргалтай амьдарч байжээ. Тэгтэл өнөөдөр Төвөд оронд ч тэр, бүх дэлхийд ч тэр байгаль, хүрээлэн буй орчны гамшиг машид эрчимжиж байна. Бид бүх нийтийн хариуцлагаа ухамсарлаж, үүний эсрэг зохион байгуулалттай хамтын хүчин зүтгэлээр ажиллахгүй бол биднийг тэтгэн дэмждэг эмзэг экосистем эвдрэн, эх дэлхийд минь засаж залруулах боломгүй ноцтой хохирол тохиох нөхцөл үүсжээ хэмээсэн бодрол хүчтэй төрөгдөж байна.

Доорх дууллыг өөрийн гүн гүнзгий сэтгэл зовнилоо илэрхийлэхийн хамтаар санаа тавьж, анхаарал хандуулан буй хүн бүр энэ байгаль орчноо хамгаалан хадгалж, учирч буй гамшиг, эвдлэл сүйтгэлийг нь зогсоон, эргэж засан сэргээхийн тулд тасралтгүй хичээл зүтгэлийг гаргаасай хэмээн хүсэн уриалж зохиосон билээ.

  1. Аяа бүхнийг болгоогч түүнчлэн гэтэлсэн

Шагжийн удамд мэндэлсэн ханьцашгүй нэгэн

Бүхэнд түгсэн мөн чанарыг танигч

Байгаль хийгээд амьд амьтан бүгдийн хооронд

Сансар хийгээд нирвааны хооронд

Хөдлөгч хийгээд үл хөдлөгч бүгдийн хооронд

Шүтэн барилдлага бүгдийг оносон

Бүхий л ертөнцөд энэрэл нигүүлслийн эрхээр сургаалаа хайрласан

Дээдэс та минь биднийгээ соёрхож хайрла.

  1. Аяа, аврагч Жанрайсаг

Бурхан бүгдийн энэрэл нигүүлслийн хувилсан дүр

Тандаа соёрхол өргөе

Бидний сэтгэлийг боловсруулж,

Зүүд зэрэглээнээс ангид мөн чанарыг үзэхэд болгоож хайрла.

  1. Бидний бэртэгчин “би”-д барьсан үзэл

Тэргүүлэшгүй цагаас сэтгэлд гүн суурьшиж

Амьтад нийтийн үйлийн эрхээр бүтсэн энэ дэлхий ертөнцийг

Ариг гамгүй бохирдуулан хордуулж, эвдэн сүйтгэж байна.

  1. Нуур цөөрмүүд тунгалаг, сэрүүн чанараа алдаж

Агаар орчин хордож

Одод тэнгэрийн дээвэр задарснаар

Амьтад урьд үзээгүй өвчин зовлонд нэрвэгдэв.

  1. Үзэмж төгөлдөр мөнх цаст уулс

Урьдын сүрээ алдан бөхийж, ус болон урсаад

Агуу уужим тэнгис далай эхлэлгүйгээс хадгалсан тэнцвэрээ алдан

Арал, хошуудыг үерт автуулвай.

  1. Гал, ус, салхины аюул хэтрэн дэлгэрээд

Аагим халуун нь өтгөн ой шугуйдыг минь хатаамуй

Урьдад үгүй хүчит хар салхис газар дэлхийг доргион,

Далайн ус төрөлх давсаа алдан элдэв бодисын шинжид урважухуй.

  1. Хүн төрөлхтөн хөрөнгө чинээгээр үл дутсан ч

Харин цэвэр агаар тэдэнд дутагдвай.

Бороо хур, усны урсгал байв чиг

Баялаг шим үгүй ердийн шингэн адил.

  1. Хүмүүн төрөлхийтэн хийгээд

Хуурай газар, усанд амьдрагч тоолшгүй олон амьтан

Хорт өвчинд бачууран шаналж,

Оюун сэтгэл нь залхууралд автан,

Тэнэглэл, мунхралаар булингартсан

Бие хийгээд сэтгэлийн цог баясал нэгэнт үгүй болжээ.

  1. Энхрий эх болсон газар дэлхийгээ бид

Элдэв бусаар хэрэгцээгүй бохирдуулсаар

Ой модсыг ухвар мөчид шуналаа хангахаар тайрч,

Онцгой шимт хөрс газрыг хоосон цөлд хувиргажухуй.

  1. Судар ном хийгээд анагаах ухаан бас одон орны судлалд

Сайтар дүрсэлсэн гадаад сав ертөнц ба

Хүмүүний дотоод ертөнц шүтэн барилдлагат мөн чанартайг

Хүмүүс бидний энэ цагийн үйлээс

Харагдаж баймуй, илхэн баймуй.

  1. Хөрс дэлхий амьтан бүгдийн орон гэр,

Хөдлөгч хийгээд үл хөдлөгч бүгдийн хувьд ижил тэнцүү хэмээн

Үнэний дуу хоолойгоор Бурхан багш айлдан

Үүнийгээ ч баталж газар дэлхийг гэрчид барьжээ.

  1. Эрхэм нэгэн өөрийн эхийн энэрэл хайрыг ухаарч

Эргээд ачлалыг хариулахад шамддагийн адилаар

Амьтан бүгдийг тэгшид барьж тэтгэн тэжээсэн

Ачит эх дэлхийгээ хайрлан энхрийлэх нь зүйд нийцмүй.

  1. Дөрвөн махбодын тунгалаг, цэвэр байгалийг сүйтгэж,

Хүмүүн төрөлхтний сайн сайхныг эвдэх замаа орхиод

Бүгдэд өгөөжтэй буяны сайн үйлсэд өөрсдийгөө зориулагтун.

  1. Модны дор мэндэлсэн агуу гайхамшигт Будда

Модны дор ч мунхгаас хагацаж, гэгээрлийн хутгийг олжээ

Хоёр модны дор ч нирваанд одсон тэрбээр

Хүндэтгэлийн дээдийг модонд өргөж байсан нь илхэн байнам.

  1. Манзуширийн хувилгаан Зонхова богдын

Мэндэлсэн газрыг ч тэмдэглэж

Зуун мянган бурхны дүртэй

Сандаал мод ургасан билээ.

  1. Дээд төрлийн зарим тэнгэрүүд хийгээд

Доод лусын амьтад, газрын хүчит савдгууд ч

Суурьшиж модонд оршиж болдгийг

Судар номоос сурвалжлах боломж буй.

  1. Ургаж буй мод салхисыг ариусган

Амьдралын агаарыг бидэнд бэлэглэдэг

Нүдний чимэг, сэтгэлийн амгалан

Нөмөр болсон сүүдрийн ая тух хэчнээн сайхан.

  1. Винайн ёсонд Бурхан багш залуу модсыг арчлан тэтгэхийг

Хуврагуудад зааж, сургаалаа үлдээжээ

Бут, мод, цэцэгсийг тарин ургуулах нь

Буяны үйл болохыг үүнээс мэдүүштэй.

  1. Амьд ургамал модсыг тасдан

Үр үндэс, үзэсгэлэнт ногоон байгалийг эвдэхийг

Бурхан багш хуврагуудад хоригложухуй

Бусад эгэл ардад ч бурууг номлосныг

Ухаарал болгон бид суралцан

Унаган байгалиа хамгаалах ёстой бус уу.

  1. Тэнгэрийн оронд ой модны

Навч мөчир нь сэрчигнэн дуугарахад

Бурхны адис, соёрхлыг сацруулан

Багш түүний мөнх бусын номлол хийгээд

Бусад сургаал айлдвар тэргүүтнийг

Цуурай адилаар түгээдэг гэнэм.

  1. Мод нь хур бороог дуудан авчирна

Мэдээж бас хөрсний шимийг ч тэжээн тэтгэнэ

Хүслийг хангагч галбирсан мод газар дэлхийд ургасан лугаа

Хүмүүн хийгээд амьтан бүгдийн хэрэгцээ юуг хангаж байнам.

  1. Эрт цагийн өвөг дээдэс

Эдгээр моддын үр жимсийг хүртэж,

Навчсаар нь хувцаслаж, галд нь дулаацан

Аюулын үед ой модонд

Аврагдахын тулд нуугддаг байж.

  1. Шинжлэх ухаан, технологийн шинэ үед ч

Сүүдэр бараадахдаа модыг хайж

Суудаг сандал, хэвтдэг ор болгон

Сэтгэл асаж уур хилэн бадрахуйд

Сэрүүцэж тайвшрахад мод л үйлчилж байнам.

  1. Ой шугуйд энэ дэлхийн амьдрал бүгд оршино

Оргүй устсанаар Жамбу модны орон мэт

Эзгүй хоосон, ээрэм цөл болж хувирмуй.

  1. Амьтан бүгдэд аминаас нь илүү чухал зүйл үгүй гэнэм

Агуу Будда үүнийг таньж, Винайн ёсонд

Амьдрал оршигч ус хийгээд орчинг эвдэж бусниулахыг

Адил утгаар хуврагуудад хорьж зарлиглажухуй.

  1. Хималайн алслагдмал нутаг

Хуучин цагийн Төвөдийн оронд

Агнах хийгээд загасчлах, заримдаа

Аглагт элдэв зүйлийг барьж босгохыг ч

Хорьдог байсан нь дээдийн уламжлал

Ховор, гэмгүй, хандах эзэнгүй ан амьтдыг

Хадгалж, хамгаалахын тулд ажгуу.

  1. Бусад амьтдын амь насаар

Бодсон юм үгүй, эргэлзээ үгүй

Тоглон наадаж зугаагаа гарган,

Ангийн хорхой, загасчлалын эрдэм гэж

Атгаг хүсэл, шуналын сэтгэлээ тэжээхүй нь

Огтоос хэрэггүй, ойворгон зант гэм нүгэл

Олон амьтдын суурь эрхийг зөрчсөн үйл.

  1. Хорвоо ертөнц хийгээд бүхий л амьтан

Хөдлөх ба үл хөдлөх юмс бүгдийн

Хоорондын шүтэн барилдлагыг мэдсэнээр

Хүн бүр хичээл зүтгэлдээ хойрогшон үл сууж

Хадгалан авч үлдэхэд үнэнхүү сэтгэлээр хандмуй.

  1. Аль нэг өдөр, сар хийгээд жилийг төлөвлөн

Амлалт хариуцлагаа биелүүлж, мод тарьснаар

Амьтдад жаргалыг авчраад үл барам

Ашдын тус, сайхныг бүтээмүй.

  1. Зөв сайныг ажиглан анзаарч

Зөрүү буруу үйлээс татгалзан

Энэ дэлхийн хөгжил цэцэглэлд

Эрч, шимийг өгч тэтгэн дээдлэх болтугай.

Үүний эрхээр амьд бүхэн сэргэн дэлгэрэх болтугай

Улмаар цааш сав шим бүгдэд түгэн тархаж

Унаган цэнгэл, цэвэр жаргал дээш дээш арвижих болтугай.

Энэхүү шүлгийг Дээрхийн гэгээн Далай лам Энэтхэгийн ард түмэнд Бурхан багшийн сэрэг дүрийг өргөн барих ёслол мөн 1993 оны 10 дугаар сарын 2-нд Шинэ Дели хотод болсон “Байгаль орчны хариуцлага: Бурхны шашны хүрээн дэх хэлэлцүүлэг” Олон улсын хурал эхэлснийг тохиолдуулан шүлэглэсэн билээ (Шүлэг, дууллын эмхэтгэл, төвөд, англи хэлээр Шинэ Дели хотын Төвөдийн төвд хэвлэв).

Энэ хэсэгт

  • Онгон байгаль дэлхий
  • Төвөдийн байгаль орчныг хадгалан хамгаалах итгэл найдвар
  • Байгаль орчныг хамгаалах практик арга, алхмууд
  • Ярилцлага: “Улс төр хийгээд байгаль орчин”
  • Шүтэн барилдлагын модны нөмөр дор: Байгаль орчны хариуцлагын тухай бурхны шашинт хуврагийн бодрол
  • Уул нуруудын тухай өгүүлэл
  • Бүх нийтийн үүрэг хариуцлага хийгээд лэлхийн байгаль орчин – Рио хотын Дэлхийн чуулганд хэлсэн үг
  • Дэлхийн хэмжээнд сэтгэх нь: Бүх нийтийн үүрэг хариуцлага
  • Цэвэр цэнгэг байгальд амьдрах нь хүний эрх билээ.
  • Бүх нийтийн хүлээх үүрэг ба хүрээлэн буй орчин
  • Байгаль орчныг хамгаалах зүй зохистой арга зам
  • A Buddhist Concept of Nature
  • Байгаль хийгээд хүний зүрх сэтгэл
  • Мод тарих, арчлан хамгаалахын ач холбогдол
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Итал
  • Франц
  • Герман
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Герман
  • Итал
  • Франц
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Вэбсайтаас хайх

Түгээмэл хайлтууд

  • Хуваарь
  • Намтар
  • Шагналууд
  • Нүүр хуудас
  • XIV Далай лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
      • Асуулт, хариулт
      • Хойд дүр тодруулах ёс
        • Далай лам: Хойд дүр, хойд дүрийг тодруулах ёс, уламжлал
        • Далай ламын институци цаашид үргэлжлэхийг баталсан мэдэгдэл
    • Өмнөх дүрүүд
      • Өмнөх Далай лам нарын товч намтар
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2026 Aрхив
    • 2025 Aрхив
    • 2024 Aрхив
    • 2023 Aрхив
    • 2022 Aрхив
    • 2021 Aрхив
    • 2020 Aрхив
    • 2019 Aрхив
    • 2018 Aрхив
    • 2017 Aрхив
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
    • 2026 Aрхив
      • January
    • 2025 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2024 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2023 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2022 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2021 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2020 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2019 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2018 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2017 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2016 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2015 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2014 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2013 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2012 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2011 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2010 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2009 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2008 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2007 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2006 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2005 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуйн найман бадагт (Нэгдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Хоёрдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Гуравдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Дөрөвдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Тав, зургадугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Долдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Наймдугаар бадаг)
      • Бодь сэтгэлийг төрүүлэх нь...
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Шууд дамжуулалт