Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Цэс
Хайлт
Сошиал
Хэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
ШУУДОнлайн дамжуулалт
  • Эхлэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Албан ёсоор чөлөөнд гарах тухай болон хойд дүрийн асуудлаарх мэдэгдэл
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
  • Амьдралын утга учир, зорилго
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • Мессежүүд
  • ↝
  • Хүрээлэн буй орчин

Онгон байгаль дэлхий

Түгээх

Боловсрол, хэвлэл мэдээллийн салбарын аль аль нь тусгайлан хариуцлага хүлээх ёстой нэг талбар бол бидний байгаль, хүрээлэн буй орчин гэдгийг итгэлтэйгээр хэлж чадна. Энэ хариуцлага зөв бурууг шүүн тунгаахаас илүүтэй бидний амьд үлдэх, цаашид оршин байх эсэхтэй уялдаатай билээ. Энэ байгаль дэлхий бидний гэр бөгөөд заавал тэнгэрлэг эсвэл ариун гэж тахигдах албагүй, зүгээр л бидний амьдардаг тэр газар орон минь мөн шүү дээ.

His Holiness the Dalai Lama looking out at the view of Leh Valley from Zangdok Palri Monastery in Ladakh, J&K, India on August 7, 2016. (Photo by Tenzin Choejor/OHHD
Зураг. Дээрхийн гэгээн Далай лам Ладак дахь Зандог Палри сүмийн тавцангаас Лех хөндийг тольдон буй нь... Ладак, Ж&К, Энэтхэг. 2016 оны 8 дугаар сарын 7-ны өдөр. Зургийг Тэнзин Чойжор /ДГДЛАА.

Тиймээс ч бид энэ гэр орноо арчилж тэтгэж байх нь ойлгомжтой. Саяхныг хүртэл хүн төрөлхтөн газар дэлхийд шууд нөлөө үзүүлэх нь бага байсан боловч хүн амын хэт өсөлт мөн шинжлэх ухаан, технологийн хүчин чадал нэмэгдсэнээр нөхцөл байдал хурдацтай өөрчлөгдөж байна. Өөрөөр хэлбэл саяхан хүртэл эх дэлхий минь бидний арчилгаа, тордолгоог шаарддаггүй байсан бол энэ цаг үед цаашид гэр орондоо хайхрамжгүй хандаж боломгүй тийм түвшинд хүрчээ. Бидний хариуцлагагүй байдал хийгээд үл тоомсорлосны хариуд дэлхий минь байгалийн гамшигт үзэгдлээр сануулга өгсөөр байна. Ийм байдлыг цаашид тэвчихгүй гэдгээ илэрхийлж буй эх дэлхийн хэлбэр энэ билээ.

Байгаль орчиндоо тавих анхаарал халамжийг орхигдуулсны үр дагаврыг өнөөдрийн Төвөд орны нөхцөл байдлаас харах боломжтой. Миний өсөж төрсөн Төвөд орон онгон зэрлэг байгаль, ан амьтдын диваажин байсан гэж хэлэхэд хилсдэхгүй. ХХ зуунд эх оронд минь айлчилж байсан гадны аялагч бүр үүнийг онцгойлон тэмдэглэн бичдэг байлаа.

Барагтай бол ан амьтан хөнөөдөггүй байсан бөгөөд тариа будаа ургадаггүй, зах хязгаарын хүнд хэцүү нутгуудад л ан хийдэг байв. Төрийн түшмэд онгон зэрлэг байгалийг харж хамгаалах тогтоолыг жил бүр гаргахдаа баян хийгээд эрхэм мэдэлтэйг үл харгалзан хүн бүрд усны болон хуурай газрын зэрлэг ан амьтдад хор хохирол учруулахыг хориглож, зөвхөн оготнын устгал болон чонын анг зөвшөөрдөг байв.

Залуу байхдаа би Лхасаас гараад, олон төрлийн зэрлэг амьтдыг олж хардаг байснаа одоо ч санаж байна. Дөрвөн настайдаа Төвөдийн зүүн зүгт орших төрсөн нутаг Дагстерээс Лхас орох гурван сарын аянаас хамгийн тод сэтгэлд үлдсэн нь онгор зэрлэг байгаль, ан амьтад байлаа.

Зэрлэг илжиг, сарлагийн сүрэг тал дүүрэн бэлчиж, заримдаа жижиг биет гова гөрөөс, цагаан уруулт буга, төвөдийн сүрлэг том антелопын сүрэг ч зам дагуу үзэгддэг байлаа. Өвс ногоо арвинтай газар элбэг таарах зурам зэрэг мэрэгч амьтад надад ихэд сонирхолтой байсныг санаж байна. Тэр жижигхэн амьтад огт айдасгүй ойртон ирж байсан юм. Бас би бээр шувуудыг ажиглах дуртай байлаа. Хийдийн дээгүүр өндөрт халин нисэх сахалт бүргэд, цуваалан нисэх галуун сүргийг удаанаар харж зогсдог сон. Хааяа урт чихт шар шувууны дууг чихэн тавин сонсоно.

Лхасад очоод ч байгалиас тасарсан мэт санагдаагүй билээ. Далай лам нарын өвлийн ордон Поталагийн дээд давхрын өрөөнд би хүүхдийн сониуч зангаараа хананы завсар хооронд үүрээ зассан улаан хошуутыг ажиглан сонирхдог байв. Мөн зуны ордон Норбулингийн арын намагт наддаа л ганган хээнцрийн бэлгэ тэмдэг болсон хар хүзүүт хос тогорууг олонтоо олж хардаг байлаа. Түүгээр ч зогсохгүй төвөдийн төрөлх онгон зэрлэг амьтад болох баавгай, уулын үнэг, чоно, цасны барс, түүнчлэн жирийн тариачдын зүрхэнд орсон шилүүс, Төвөд, Хятадын хил хязгаарын орчимд элбэг амьдардаг зөөлөн төрхтэй аварга хулсны баавгай зэрэг олон ан амьтан айх аюул үгүй оршин байсан юм.

Харин өнөөдөр энэ онгон зэрлэг байгалийг олох аргагүй болжээ. Тодорхой хэмжээнд ан агнууртай холбоотой ч үндсэн шалтгаан нь эзлэн түрэмгийллээс хойших хагас зууны хугацаанд унаган байгаль орчин нь алдагдсантай холбоотойгоор урьдын энэ гайхамшигт байгалиас өчүүхэн хэсэг л хадгалагдан үлджээ. 30-40 жилийн дараа төвөд нутагтаа очсон хүмүүстэй ярилцаж байхад онгон зэрлэг байгаль, уугуул орчин бараг үгүй болсныг гайхацгааж байлаа. Өмнө нь зэрлэг амьтад гэрээс холгүй элбэг үзэгддэг байсан бол өнөө үед тэднийг олж харах бараг боломжгүй болжээ.

Бас нэгэн маш санааг минь чилээсэн зүйл бол төвөдийн ой модыг устгаж байгаа явдал юм. Урьд цагт овоо, даваа бүр өтгөн модоор хучигдсан байсан бол өнөөдөр уул толгодын орой хуврагийн толгой мэт халзан болсныг тэндээс ирсэн хүн бүр өгүүлж байна. Бээжингийн засгийн газар баруун Хятад, түүнээс цааших бүс нутгуудад тохиосон үерийн улмаас ийм нөхцөл байдал үүссэн гэж хүлээн зөвшөөрсөн ч төвөдийн зүүн нутгаас өдөр шөнөгүй цувах мод ачсан хүнд машинуудын цуваа үргэлжилсээр байгаа мэдээллийг би байнга хүлээн авч байна. Төвөд орон уул нуруу ихтэй, уур амьсгал хатуу ширүүн учраас модыг ингэж үй олноор нь тайрч байгаа нь гамшигт нөхцөл байдалд хүргэх болно. Дахин тарьж ургуулах амар биш, байнгын арчилгаа тордолгоо шаардах бөгөөд ийм үйл ажиллагаа явуулж байгаа мэдээлэл ч ховор байна.

Түүхийн турш төвөдүүд бид зориудын санаа зорилгоор байгаль орчноо “хадгалан хамгаалагчид” байсан гэж би бээр огтоос хэлээгүй юм шүү. Бид тийм байгаагүй. Ердөөс байгалийн бохирдол, хомсдолын тухай санаа бодол бидэнд огтоос төрж байсангүй. Шуудхан хэлэхэд энэ тал дээр бид ихэд тансаг, элбэг дэлбэг байсан гэж хэлэхэд болно. Цөөхөн хүн амтай боловч том газар нутаг, цэвэр агаар, уулын тунгалаг устай учраас ингэж цэнгэдэг байж. Ийм цэвэр тунгалаг байдлыг байнга хүртсэн гэнэн хандлагын эрхээр төвөдийн ард түмэн бид цагаачлан гарсныхаа дараа шууд ууж болдоггүй гол горхи байдгийг мэдээд, машид гайхсан сан. Айлын ганц хүүхдийн адилаар байгаль эх бидний үйл үйлдэл бүгдийг уучлан өнгөрөөдөг байжээ. Үр дүнд нь бидэнд цэвэр байх, цэвэр ариун байдлыг сахих, хадгалах тухай ойлголт бараг байсангүй. Хүмүүс гудамжинд юу ч бодолгүйгээр шүлсээ хаях эсвэл нусаа нийх нь түгээмэл байлаа. Үүнийг хэлэхтэй зэрэг нэгэн явдлыг ярихад миний бие хамгаалагч байгаад сүүлд нь хувраг болсон нэг настай хамба байдаг байлаа. Тэрээр өдөр бүр Дарамсала дахь миний өргөөг тойрон гороолдог байсан ч харамсалтай нь уушгины бронхиттэй байсан тул гороолох үеийн арц хүжнээс болж ихээр хөхүүлэн ханиалгадаг байв. Ламыг булан бүрд хүрч, тэндээ ханиалган, нус цэрээ ихээр хаяхад нь заримдаа түүнийг энд мөргөхөөр ирэхээсээ илүүтэй нус цэрээ хаях гэж ирдэг болов уу гэж би гайхдаг байж билээ.

Цагаачлан гарснаасаа хойш би олон жилийн туршид байгаль хамгааллын олон асуудалд анхаарал хандуулж байна. Төвөдийн цагаачлалын төв захиргаа бидний хүүхэд багачуудад энэ эмзэгхэн гаргийн иргэдийн хувьд байгаль дэлхийгээ харж хамгаалах үүрэг хариуцлагыг ойлгох шаардлагатайг тусгайлан анхаарч, боловсролын хөтөлбөртөө үүнийг оруулж байна. Бас надад боломж олдох бүрд энэ сэдвээр өөрийн санал бодлоо илэрхийлэхдээ хэзээ ч цааргалж байсангүй. Түүн дотроо бид өөрсдийн үйл ажиллагаагаараа байгаль орчинд хор хохирол учруулснаар бусад хүмүүс, амьтдын нөхцөл байдалд сөргөөр нөлөөлөх учир үүнд ямагт анхаарал хандуулах хэрэгтэйг байнга сануулан хэлдэг билээ. Ихэнх тохиолдолд үүнийг шууд хэмжин тогтоох хэцүү гэдгийг хүлээн зөвшөөрнө. Жишээ нь ойн модыг олноор нь тайрснаар энэ гаргийн уур амьсгалын системд яаж нөлөөлөхийг тодорхойлох нь байтугай тухайн бүс нутгийн хөрс, хур борооны нөхцөл байдалд хэрхэн нөлөөлөхийг тодорхой хэлэхэд амаргүй. Энд ганц зүйл тодорхой байгаа нь энэ дэлхийг эвдэн сүйтгэж чадах хүч хүн төрөлхийтөнд л буй. Шувууд, шавж хорхойнууд эсвэл сүүн тэжээлтнүүдэд тийм чадвар байхгүй. Хүн төрөлхтөнд л ийм сөнөөх хүч байгаагийн адилаар байгаль дэлхийгээ хадгалан хамгаалах хүчийг ч бидэнд эрхшээсэн билээ.

Өнөөдөр юу хамгийн чухал вэ гэвэл байгалийг үл сүйтгэх үйлдвэрлэлийн арга замыг бид олж нээх явдал юм. Бид өөрсдийн мод, бусад хязгаарлагдмал нөөц баялгийнхаа хэрэгцээг багасгах арга замыг олж тодорхойлох хэрэгтэй байна. Би энэ талын мэргэжилтэн биш учир үүнийг яаж хийж хэрэгжүүлэхийг зааж хэлж чадахгүй ч итгэлтэй хэлж чадах ганц зүйл бол бидэнд хүсэл шийдэл байвал үүнийг бүтээх боломжтой. Жишээлбэл, би нэлээд хэдийн жилийн өмнө Стокхольм хотод айлчлах үеэр хотын дундуур урсдаг мөрөнд загас жараахай олон жилийн дараа анх удаа буцан ирж байгаа тухай сонссон юм. Үйлдвэрийн бохирдлоос болоод тэр мөрөн загасгүй болсон байсан хэдий ч нөхцөл байдал сайжирснаар усны амьтад эргэж мөрөндөө иржээ. Энэ нөхцөл байдал нь тухайн орон нутгийн үйлдвэрүүдийг зөвхөн хааснаас бус харин байгальд ээлтэй арга замуудыг олж, түүнийгээ хэрэгжүүлсний үр дүн гэж холбогдох хүмүүс нь өгүүлж байлаа. Үүний адилаар Германд зочлох үед бохирдолгүй үйлдвэрлэлийн технологийг надад сонирхуулж байсан юм. Тиймээс аж үйлдвэржилтийг зогсоолгүйгээр байгаль орчинд үзүүлэх хор хохирлыг хязгаарлах шийдлүүд олдож байгаа нь тодорхой байна.

Тэгэхдээ бид технологид суурилан асуудлуудаа шийдэх ёстой гэсэн утгыг хэлээгүй юм шүү. Түүнээс гадна засаж залруулах технологиуд бий болгох учраас бид байгаль орчинд сүйтгэлтэй арга хэлбэрээ цааш үргэлжлүүлэн явуулж болох тухай ч хэлсэнгүй. Би ийм арга замд итгэдэггүй бас бидэнд тийм боломж бололцоо ч байхгүй. Тэгээд ч байгаль орчинд засаж залруулах зүйлс үгүй. Харин бид л түүнд хандах зан хандлагаа өөрчлөн залруулах шаардлагатай билээ. Хүлэмжийн хийгийн нөлөөгөөр учирч буй асар өргөн цар хүрээтэй байгаль орчны гамшгийг бүр онолын хувьд ч засаж залруулах боломж буй эсэхэд эргэлзэж байна. Онолын хувьд арга зам олдсон ч үлэмж масштабаар хэрэгжүүлэх шаардлагатай нөхцөлд үүнийг амьдрал дээр хийх боломжтой эсэх нь ч том асуулт юм. Маш өндөр зардалтай болох нь гарцаагүй болов уу. Үүний зэрэгцээ өлсгөлөнгийн эсрэг хүмүүнлэгийн үйл ажиллагаа зэрэг олон чиглэлд хийж хэрэгжүүлэх шаардлагатай ажлуудад төсөв мөнгө хүрэлцэхгүй байгаа нь үнэн шүү дээ. Тиймээс санхүүгийн боломж хангалтгүй байгаа ийм нөхцөлд зөвхөн байгаль орчны гамшгийг шийдэх нэрээр мега төсөлд хөрөнгийг зарцуулна гэдэг нь ёс суртахууны утгаараа ч боломжгүй үйл болно. Зөвхөн аж үйлдвэржсэн улс орнуудад хөнөөл сүйтгэлтэй арга замаа цаашид үргэлжлүүлэх боломжоор хангахын тулд дэлхийн өөр өнцөг буланд өлсгөлөнд автсан хүмүүсийг үл харгалзан мөнгө хөрөнгийг ийм төслүүдэд дайчлах санаа нь зөв зүйл биш ээ.

Бидний олон үйл ажиллагаа нь бүхий л талд нөлөөлдөг, бүгдтэй уялдаа холбоотойг ойлгон ухаарч, хэм хэмжээ, хязгаар тавьж байх ёстойг дээрх нөхцөлүүд харуулж байгаа юм. Хүн төрөлхийтний өсөл үржлийг аваад үзвэл энэ бүгд үнэхээр шаардлагатай болохыг гарцаагүй ухаарахад хүрнэ. Хэдийгээр бүх гол шашны урсгал хүн амын тоо их байх тусмаа сайн гэж үздэг, басхүү сүүлийн үеийн судалгаагаар хүн ам өнгөрсөн зуунаас л хурдтай өсөжж эхэлсэн үзэж буй ч энэ асуудлыг анхааралгүй өнгөрөөж боломгүй мэт санагдана. Хувраг хүний хувьд ийм асуудалд тайлбар өгөх нь зохисгүй байж мэдэх ч гэр бүл төлөвлөлт нэн чухал гэдэгт итгэдэг. Нөгөө талдаа бид үр хүүхэдгүй байх ёстой гэж огтоос хэлээгүй билээ. Хүн гэдэг нь өөрөө маш ховор, нандин баялаг учраас гэрлэсэн хосуудын хувьд өөр аливаа нэг хүндэтгэх шалтгаан үгүй бол үр хүүхэдтэй болох ёстой. Зарим хүмүүсийн ярьдгаар ямар нэг хариуцлага үүрэлгүйгээр энэ амьдралаа бүрэн сайхан амьдрахын тулд хүүхэдтэй болохгүй гэдэг санаа нь алдаатай бодол гэж би боддог юм. Тэгэхдээ үүнийхээ хамтаар гэр бүл бологсод хүн амын өсөлт нь бидний байгаль орчинд ямар нөлөө үзүүлж болохыг анхаарах үүрэгтэй. Орчин үеийн технологиудын үзүүлж буй нөлөөг харгалзвал энэ нь бүр ч гарцаагүй бодит байдал болоод байна.

Эрүүл орчинд амьдрахын тулд ёс суртахууны сахилга бат чухал болохыг ойлгож, хүлээн зөвшөөрдөг хүмүүс нэмэгдсээр байгаа нь маш сайн хэрэг. Тиймээс ч цаашдын гамшигт тохиолдлуудаас бид сэргийлэх боломжтой гэдэг өөдрөг сэтгэл төрж байна. Саяхныг хүртэл манай гараг дэлхийд хүн төрөлхтний үзүүлэх нөлөөг анхаардаг байсан хүмүүс харьцангуй цөөн байлаа. Тэгвэл өнөөдөр гол зорилтоо байгаль орчны асуудал болгож тавьсан улс төрийн намууд хүртэл бий болжээ. Түүнээс гадна бидний амьсгалж буй агаар, ууж буй ус, сая сая төрөл зүйл амьтны орон гэр болсон ой шугуй, далай тэнгис мөн цаг агаарын системийг зохицуулагч цаг уурын хэмнэлүүд бүгдээр улс орны хил хязгаараар үл тусгаарлагдаж, нэгдмэл байдаг нь бидэнд итгэл найдварыг төрүүлж буй юм. Энэ нь аль нэг улс орон хэчнээн баян, хүчирхэг эсвэл ядуу дорой байхаас үл хамааран байгаль дэлхийд чиглэсэн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээс өөр арга замгүйг илтгэн харуулж байна.

Эх дэлхий, байгаль орчноо харж хамгаалалгүй, зөнд нь орхисноос үүдсэн хор уршиг, асуудлууд бидэнд өөр өөрийн хувь нэмрээ оруулах цаг нь ирсэн гэдгийг хүчтэй сануулсан дохио болж байна. Хэдийгээр нэг хүний үйлдэл нөлөө багатай байж болох ч сая сая хүний хамтын хүчин зүтгэл гарцаагүй нөлөөлж таарна. Тиймээс аж үйлдвэржсэн, өндөр хөгжилтэй орнуудад амьдарч буй хүмүүс өөрсдийн амьдралын хэв маягаа өөрчлөх тухай маш нухацтай бодож, авч үзэх шаардлагатай байна. Ахиад хэлэхэд үүнийг заавал ёс суртахуунтай уялдуулах албагүй бөгөөд элбэг дэлбэг, хангалттай амьдралтай цөөнх нь амьдралын нөхцөлөө хадгалан үргэлжлүүлэхээс илүүтэйгээр дэлхийн бусад орны ард иргэд өөрсдийн амьдралын нөхцөлийг сайжруулах ижил тэнцүү эрхтэй гэдэг нь илүү чухал асуудал болохыг логик, учир шалтгаанаар тайлбарлаж болно. Төрөлх эх дэлхийдээ эргэлт буцалтгүй хор хохирол учруулснаар амьдралын сайн сайхан байдалд сөрөг нөлөө гарахыг тооцоод, ийм нөхцөл байдалд хүргэхгүйн тулд баян чинээлэг улс орнууд юун түрүүнд үлгэр жишээг үзүүлэх ёстой. Гараг дэлхий, улмаар цаашлаад хүн төрөлхтөнд эдгээр чинээлэг улс орнуудын өсөн нэмэгдэж буй амьдралын стандартуудын авчирч буй өртөг зардал хэмжээнээсээ аль эрт хэтрэн давжээ.

Эх сурвалж: Excerpt from Ancient Wisdom, Modern World: Ethics for the New Millennium by Tenzin Gyatso, the Fourteenth Dalai Lama. Published by Little, Brown and Company, United Kingdom J 999. (pp 2 J 3 -220).

Орчуулсан Г.Лутаа 

Энэ хэсэгт

  • Онгон байгаль дэлхий
  • Төвөдийн байгаль орчныг хадгалан хамгаалах итгэл найдвар
  • Байгаль орчныг хамгаалах практик арга, алхмууд
  • Politics and Environment: An Interview
  • The Sheltering Tree of Interdependence
  • An Essay on Mountains
  • Address at the Rio Earth Summit
  • Thinking Globally: A Universal Task
  • A Clean Environment Is a Human Right
  • Бүх нийтийн хүлээх үүрэг ба хүрээлэн буй орчин
  • Байгаль орчныг хамгаалах зүй зохистой арга зам
  • A Buddhist Concept of Nature
  • Байгаль хийгээд хүний зүрх сэтгэл
  • Мод тарих, арчлан хамгаалахын ач холбогдол
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Итал
  • Франц
  • Герман
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Герман
  • Итал
  • Франц
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Вэбсайтаас хайх

Түгээмэл хайлтууд

  • Хуваарь
  • Намтар
  • Шагналууд
  • Нүүр хуудас
  • XIV Далай лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
      • Асуулт, хариулт
      • Хойд дүр тодруулах ёс
        • Далай лам: Хойд дүр, хойд дүрийг тодруулах ёс, уламжлал
        • Далай ламын институци цаашид үргэлжлэхийг баталсан мэдэгдэл
    • Өмнөх дүрүүд
      • Өмнөх Далай лам нарын товч намтар
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Aрхив
    • 2024 Aрхив
    • 2023 Aрхив
    • 2022 Aрхив
    • 2021 Aрхив
    • 2020 Aрхив
    • 2019 Aрхив
    • 2018 Aрхив
    • 2017 Aрхив
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
    • 2025 Aрхив
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2024 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2023 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2022 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2021 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2020 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2019 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2018 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2017 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2016 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2015 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2014 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2013 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2012 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2011 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2010 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2009 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2008 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2007 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2006 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2005 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуйн найман бадагт (Нэгдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Хоёрдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Гуравдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Дөрөвдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Тав, зургадугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Долдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Наймдугаар бадаг)
      • Бодь сэтгэлийг төрүүлэх нь...
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Шууд дамжуулалт