Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Албан ёсоор чөлөөнд гарах тухай болон хойд дүрийн асуудлаарх мэдэгдэл
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
  • Амьдралын утга учир, зорилго
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • Messages
  • ↝
  • Төвөдийн тухай
  • ↝
  • 10th March Statements Archive

2009

Түгээх

Төвөдийн Үндэсний Бослого Хөдөлгөөний 50 жилийн ойд зориулж хэлсэн үг

Өнөөдөр Төвөд үндэстэн Коммунист Хятадын Төвөд дэх дарангуйллыг эсэргүүцэн тайван замаар бослого өрнүүлсний 50 жилийн ой тохиож байна. Өнгөрсөн 3 дугаар сараас хойш Төвөд даяар эсэргүүцлийн тайван жагсаал болсон бөгөөд оролцогчдын ихэнх нь 1959 оноос хойш төрсөн, эрх чөлөөт Төвөдийг үзээгүй залуус атал тэд үеэс үед уламжлагдан ирсэн Төвөд эх орныхоо төлөө үнэнчээр зүтгэх гэсэн бат итгэлдээ хөтлөгдсөн нь үнэхээр бахархалтай хэрэг юм. Төвөдийн асуудлыг сонирхон дэмждэг олон улсын хамтын нийгэмлэгүүд ч мөн үүнээс урам зориг авах болно. Бидний тэмцэл эхэлсэн тэр цагаас хойш Төвөд эх орныхоо төлөө зүтгэж амиа алдсан, эрүү шүүлтэд өртсөн болон өнгөрсөн жилийн үймээний үеэр асар их зовлон эдэлсэн бүх хүнийг хүндэтгэн дурсаж, ерөөл залбирлаа өргөе.

1949 оны орчимд коммунист хүчин Төвөдийн зүүн хойд болон зүүн хэсгээр (Хам, Амдо) нэвтэрч эхэлсэн бөгөөд 1950 он гэхэд 5000 гаруй төвөд цэрэг амь үрэгдсэн. Тухайн үеийн нөхцөл байдлыг харгалзан Хятадын Засгийн газар тайван замаар чөлөөлөх бодлого сонгож, улмаар манай улстай 1951 онд 17 зүйл заалт бүхий Гэрээг хавсралтын хамт байгуулахад хүрсэн. Түүнээс хойш Төвөд орон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хяналтад орсон юм. Хэдий тийм боловч уг Гэрээнд Төвөдийн онцлог шашин, соёл, уламжлалт үнэт зүйлсийг хамгаалах тухай тодорхой дурдсан байдаг.

1954-1955 оны хооронд бид Бээжинд Мао Зэдун тэргүүтэй Коммунист нам, Засгийн газар болон цэргийн өндөр албан тушаалтнуудтай уулзсан юм. Бид тэгэхэд Төвөдийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг хэрхэн хангах, мөн Төвөдийн шашин, соёлын өвийг хэрхэн хадгалах талаар хэлэлцсэн бөгөөд Мао Зэдун болон бусад удирдагч цэргийн захиргааны комисс байгуулахын оронд Гэрээнд заасан ёсоор автономит бүсийг бий болгоход чиглэсэн бэлтгэл хороо байгуулахыг зөвшөөрсөн юм. Гэвч 1956 оноос Төвөдөд хэт зүүний бодлого албадан хэрэгжүүлснээр байдал эрс хүндэрч эхэлсэн. Үүний үр дүнд дээд шатны удирдлагын амласан зүйлс хэрэг дээрээ биелсэнгүй. Төвөдийн Хам, Амдо мужуудад тухайн үеийн нөхцөлд үл нийцэх “ардчилсан” шинэчлэл гэгчийг хүчээр хэрэгжүүлсэн нь асар их үймээн самуун, сүйрлийг дагуулсан. Төвөдийн төв хэсэгт Хятадын албан тушаалтнууд 17 зүйл бүхий Гэрээний нөхцөлийг хүчээр болон санаатайгаар зөрчиж, харгис арга хэмжээ хэрэгжүүлэх нь өдрөөс өдөрт нэмэгдэж байлаа. Энэ нөхцөл байдлын улмаас аргагүйдсэн төвөд иргэд 1959 оны 3 дугаар сарын 10-нд тайван бослого өрнүүлсэн билээ. Хятадын эрх баригчид урьд өмнө хэзээ ч харж байгаагүй харгис хүчээр хариу барьсан бөгөөд үүний улмаас дараагийн саруудад хэдэн арван мянган төвөд хүн амь үрэгдэж, баривчлагдан шоронд хоригдсон. Үүний улмаас би Төвөдийн Засгийн газрын сайд нар, цөөн тооны албан тушаалтны хамт Энэтхэг рүү дүрвэн гарсан билээ. Тэр цагаас хойш бараг зуун мянган хүн Энэтхэг, Непал, Бутан руу дүрвэсэн. Дүрвэх замдаа болон дүрвэж гарсныхаа дараа тэд төсөөлөхийн аргагүй хүнд бэрхшээлтэй тулгарч байсан нь төвөдүүд бидний дурсамжинд одоо ч шинээрээ байна.

Төвөдийг эзэлсний дараа Хятадын Коммунист Засгийн газар “ардчилсан” шинэчлэл хийх, ангийн тэмцэл явуулах, коммун байгуулах, соёлын хувьсгал хийх, цэргийн онц байдал тогтоох, сүүлд үндэсний эх оронч үзлийг төлөвшүүлэх давтан боловсрол олгох, хатуу цохилт өгөх зэрэг дарангуйлал, хүчирхийллийн кампанит ажлуудыг ээлж дараатай хэрэгжүүлсэн юм. Энэ бүхэн төвөдүүдийг газар дээр биелсэн там адил үгээр илэрхийлэхийн аргагүй их зовлонд унагасан. Эдгээр кампанит ажлын шууд үр дагаварт хэдэн зуун мянган төвөд хүний амь үрэгдэж, буддын шашны уламжлал тасарсан агаад олон зуун сүм хийд, дацан, дуган зэрэг шашин, соёлын төвүүдийг газартай тэгшилсэн. Түүхэн дурсгалт барилга, байгууламжуудыг нураасан. Байгалийн нөөцийг хэтрүүлэн ашигласан. Өнөөдөр Төвөдийн эмзэг тогтоцтой байгаль орчин бохирдож, их хэмжээний ой мод сүйдэж, зэрлэг сарлаг, төвөд гөрөөс зэрэг ан амьтад устах аюулын ирмэгт тулаад байна.

Өнгөрсөн 50 жил Төвөдийн нутаг орон болон ард түмэнд үлэмж их зовлон, сүйрлийг авчирсан. Өнөөдөр ч Төвөдөд буй үндэс угсаа нэгтнүүд минь байнгын айдастай амьдарч, Хятадын эрх баригчид тэдэнд байнга сэжиглэнгүй хандсаар байна. Өнөөдөр төвөд үндэстний үеэс үед амь наснаасаа илүү дээдэлж ирсэн шашин, соёл, хэл, үндэсний өвөрмөц онцлог устах дөхөж байна. Товчхондоо төвөд үндэстнүүдийг үхэх ялтай гэмт хэрэгтэн мэтээр үзэж буй. Төвөд түмний энэхүү энэлэн зовж буй байдлыг Банчин богд бээр 1962 онд Хятадын Засгийн газарт өргөн барьсан 70,000 үсэгт өргөдөлдөө дурдсан байдаг. Тэрбээр мөн 1989 онд буюу насан өөд болохоосоо өмнөхөн Шигацэд морилохдоо хэлсэн үгэндээ, “Коммунист Хятадын засаглалын дор бидний алдсан зүйлс нь олсноос хавьгүй их байна” гэж дахин хөндөж байжээ. Сэтгэл нь зовнисон шударга төвөдүүд ч мөн хүн ардынхаа туулж буй хүнд зовлонгийн талаар үгээ хэлж байлаа. Коммунист Намын нарийн бичгийн дарга Ху Яобан хүртэл 1980 онд Лхаст ирэхдээ эдгээр алдаа завхралыг тодорхой хүлээн зөвшөөрч, төвөдүүдээс уучлалт гуйсан билээ. Зам, нисэх онгоцны буудал, төмөр зам гэх мэт Төвөдийн нутагт ахиц дэвшил авчирсан мэт харагдах олон дэд бүтцийн төсөл нь үнэн хэрэгтээ асар их өртгөөр манай эх орны байгаль орчин, хүн ардын амьдралын хэв маягийг сүйтгэх, хятадчилах улс төрийн зорилготойгоор хийгдсэн юм.

Харин эх орноосоо дүрвэн гарсан төвөдүүдийн хувьд, бид уур амьсгал, хэлний асар их ялгаа, амьжиргаагаа залгуулах хүндрэл зэрэг олон асуудалтай тулгарч байсан ч хилийн чанадад амьдралаа дахин босгож чадлаа. Биднийг хүлээн авсан орнуудын, ялангуяа Энэтхэгийн агуу өгөөмөр сэтгэлийн ачаар төвөдүүд айх айдасгүйгээр, эрх чөлөөтэй амьдарч байна. Бид амьжиргаагаа залгуулж, шашин, соёлоо хадгалж чадав. Үр хүүхдүүддээ уламжлалт болон орчин үеийн боловсрол эзэмшүүлж, Төвөдийн асуудлыг шийдвэрлэх хүчин чармайлтад гар бие оролцож байна. Өөр нааштай зүйл олон бий. Хамаг амьтныг энэрэн нигүүлсэхүйг онцолдог Төвөдийн буддын шашны талаар мэдлэг ойлголт нэмэгдсэн нь дэлхийн олон оронд өгөөжөө өгч буй.

Дүрвэж ирснийхээ дараахан, 1960 онд Төвөдийн Цагаачлалын Парламентыг байгуулж, хилийн чанадад буй төвөдүүдийн хүрээнд ардчиллыг хөгжүүлэх ажлыг эхлүүлсэн. Түүнээс хойш бид ардчиллын замаар алхам алхмаар ахиж, өнөөдөр манай хилийн чанад дахь Захиргаа өөрийн гэсэн бичмэл дүрэм, хууль тогтоох байгууллагатай, бүрэн ажиллагаатай ардчилсан бүтэц болон хөгжөөд байна. Энэ бол бид бүгдийн бахархах зүйл мөнөөс мөн.

2001 оноос хойш бид бусад ардчилсан тогтолцооны нэгэн адилаар эх орноосоо дүрвэсэн төвөд иргэдийн улс төрийн удирдлагыг шууд сонгох тогтолцоог хэрэгжүүлсэн. Одоо иргэдээс шууд сонгогдон ажиллаж буй Калон Дэва (Сайд нарын тэргүүн)-гийн хоёр дахь бүрэн эрхийн хугацаа хэрэгжиж байна. Үүний үр дүнд миний өдөр тутмын захиргааны үүрэг хариуцлага багасаж, ажил үүргээсээ хэсэгчлэн чөлөөнд гараад байна. Хэдий тийм боловч Төвөдийн шударга ёсны төлөө зүтгэх нь төвөд хүн бүрийн хариуцлага тул би энэ үүргээ хүлээсэн хэвээр байх болно.

Хувь хүнийхээ хувьд миний өөртөө хүлээсэн гол үүрэг бол хүмүүнлэг үнэт зүйлсийг дэмжих явдал. Үүнийг би хувь хүн, гэр бүл, нийгмийн түвшинд аз жаргалтай амьдралын гол хүчин зүйл гэж үздэг. Шашны зүтгэлтэн хүний хувиар хүлээсэн хоёр дахь үүрэг бол шашин хоорондын эв зохицлыг дэмжих юм. Гурав дахь үүрэг бол мэдээж "Далай лам" хэмээх алдрыг хүртсэн төвөд хүн учраас тэр дундаа Төвөдийн дотоодод болон гадна байгаа эх орон нэгтнүүд минь надад итгэл хүлээлгэсний тул Төвөдийн асуудалд оролцох явдал юм. Энэ гурав миний үргэлж санаж явдаг чухал үүрэг юм.

Эх орноосоо дүрвэн амьдарч байгаа төвөдүүдийн хэргийг эрхлэх Төвөдийн Төв Захиргаа нь үндэс угсаа нэгтнүүдийнхээ аж амьдралд анхаарах (энэ тал дээр сайн байгаа)-аас гадна Төвөдийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн ажлыг хэрэгжүүлэх үндсэн үүргийг хүлээж ирсэн. 1974 онд харилцан ашигтай "Дундад мөрийн бодлого"-ыг тодорхойлсныхоо дараа буюу бид 1979 онд Дэн Сяопин удирдагчийн хэлэлцээр хийх саналд хариу өгөх бэлтгэлтэй болов. Олон удаагийн хэлэлцээ хийж, төлөөлөгчдөө илгээсэн. Гэсэн хэдий ч эндээс ямар нэг тодорхой үр дүн гараагүй бөгөөд албан ёсны харилцаа 1993 онд тасарсан билээ.

Үүний дараахан 1996-97 онд бид Төвөдийн ард түмэн эрх чөлөөний төлөөх тэмцлийнхээ ирээдүйн чигийг сэтгэл хангалуунаар өөрсдөө тодорхойлохыг дэмжсэн төслийг хилийн чанадад цагаачлан амьдарч буй төвөдүүдийн дунд хэлэлцүүлснээс гадна Төвөдөөс боломжтой бүх газраас санал авсан. Бүх нийтийн санал асуулгын үр дүн болон Төвөдөөс ирсэн саналуудад үндэслэн бид “Дундад мөрийн бодлого”-ыг үргэлжлүүлэхээр шийдсэн.

2002 онд Хятад улстай харилцаа дахин сэргэснээс хойш бид нэг албан ёсны суваг, нэг хэлэлцэх асуудал гэсэн бодлого баримтлан тус улсын баригчидтай найман удаа хэлэлцээ хийсэн. Үүний үр дүнд "Төвөдийн ард түмэнд жинхэнэ автономит эрх олгох тухай санамж бичиг"-ийг танилцуулсан. Уг санамж бичигт автономит эрхийн талаарх хуулиудыг бүрэн хэрэгжүүлж байж сая БНХАУ-ын үндсэн хуульд заасан үндэсний бүс нутгийн автономит эрхийн нөхцөлүүд бодитой биелэхийг тайлбарласан билээ. Хятадын тал биднээс Төвөд орон эрт дээр үеэс Хятадын нэг хэсэг байсан хэмээн хүлээн зөвшөөрөхийг шаарддаг нь үнэнээс хол бөгөөд үндэслэлгүй юм. Өнгөрсөн үе сайн ч бай, муу ч бай бид түүнийг өөрчилж чадахгүй. Улс төрийн зорилгоор түүхийг гуйвуулах нь буруу.

Бид ирээдүйг харж, харилцан ашигтай ажиллах учиртай. Төвөдүүд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хүрээнд өөртөө засах эрхтэй оршин тогтнохыг хүсэж буй билээ. Төвөд түмний хүсэл эрмэлзлийг хэрэгжүүлэх нь Хятадад тогтвортой байдал, эв нэгдлийг бий болгоход тустай. Бидний зүгээс өнгөрсөн түүхийг үндэслэсэн ямар нэгэн шаардлага тавихгүй байна. Түүхийг эргэн харахад, өнөөдөр дэлхий дээр Хятадыг оруулаад газар нутгийн статус нь огт өөрчлөгдөөгүй хэвээр үлдсэн улс орон гэж үгүй, тийм байх ч боломжгүй билээ.

Нийт төвөдүүдийг нэгдсэн автономит захиргаанд нэгтгэх гэсэн бидний хүсэл эрмэлзэл нь үндэсний бүс нутгийн автономит эрхийн зарчмын зорилготой нийцэж буй. Энэ нь мөн Төвөд, Хятад ард түмний үндсэн шаардлагад ч нийцэж байна. БНХАУ-ын үндсэн хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид үүнд харшлах заалт байхгүй бөгөөд тус улсын төв Засгийн газрын олон удирдлага бидний энэхүү чин үнэн хүсэл эрмэлзлийг хүлээн зөвшөөрсөн юм. Ерөнхий сайд Жоу Эньлай 17 зүйл бүхий Гэрээнд гарын үсэг зурахдаа үүнийг байж болох шаардлага гэж хүлээн зөвшөөрсөн. 1956 онд "Төвөдийн Автономит Бүсийн" бэлтгэл хороог байгуулах үедээ Шадар сайд Чэнь И газрын зураг руу зааж байгаад “Хэрэв Лхасыг бусад муж дахь төвөдүүдийн амьдардаг нийт бүс нутгийг багтаасан Төвөдийн Автономит Бүсийн нийслэл болговол энэ нь Төвөдийн хөгжилд төдийгүй төвөд, хятад үндэстнүүдийн эв найрамдалд нааштай хувь нэмэр оруулах юм” гэж хэлж байсан билээ. Мөнх бусыг үзүүлсэн Банчин богд болон сэхээтэн, боловсролтой төвөдүүд мөн ингэж үзэж байлаа. Хятадын удирдагчдад бидний тавьсан саналыг хүлээж авахгүй татгалзах шалтгаан байсан бол тэд түүнийгээ тодорхой хэлж, бидэнд өөр хувилбаруудыг санал болгож болох байсан ч тэгээгүй. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын үндсэн хуульд заасан төвөд үндэстэн үндэсний бүс нутгийн автономит эрхтэй байна гэсэн зарчмыг хэрэгжүүлэх гэсэн бидний чин сэтгэлийн хүчин чармайлтад Хятадын эрх баригчид зохих ёсоор хариу өгөөгүйд би сэтгэл дундуур байна.

Хятад, Төвөдийн яриа хэлэлцээ өнөөгийн байдлаар ямар ч тодорхой үр дүнд хүрээгүйгээс гадна өнгөрсөн 3 дугаар сараас хойш Төвөд даяар өрнөсөн эсэргүүцлийн жагсаалыг харгисаар дарав. Иймд бид ирээдүйд ямар арга хэмжээ авах талаар олон нийтийн санаа бодлыг сонсох зорилгоор 2008 оны 11 дүгээр сард Төвөдийн Дүрвэгсдийн Тусгай Хурлыг хуралдуулсан. Төвөдөд байгаа хүмүүсээс ч боломжит сувгаар санал авахыг хичээсэн. Энэ бүх хурал, хэлэлцүүлгээр төвөдүүдийн дийлэнх нь “Дундад мөрийн бодлого“-ыг үргэлжлүүлэхийг далайцтай дэмжиж буй нь тодорхой болов. Тиймээс бид одоо энэ бодлогыг илүү итгэлтэйгээр үргэлжлүүлж, нийт төвөд үндэстэнд зохих ёсны үндэсний бүс нутгийн автономит эрхийг олгуулахын төлөөх хүчин чармайлтаа үргэлжлүүлэх болно.

Эрт дээр үеэс төвөд, хятад түмэн хөрш зэргэлдээ амьдарч ирсэн. Ирээдүйд ч хамтдаа амьдрах болно. Тиймээс бид бие биетэйгээ найрсаг харилцаатай оршин тогтнох нь хамгийн чухал юм.

Төвөдийг эзэлснээс хойш Коммунист Хятадын зүгээс Төвөд орон болон төвөд зоны талаар үнэнийг гуйвуулсан суртал ухуулга хийсээр ирлээ. Үүний улмаас хятад үндэстний дунд Төвөдийн талаар үнэн зөв ойлголттой хүмүүс олон биш байна. Үнэнийг олж мэдэх нь тэдний хувьд бэрх. Мөн өнгөрсөн 3 дугаар сараас хойш хэт зүүний үзэлтэй Хятад удирдагчид төвөд, хятад хоёр үндэстнийг хагалан талцуулж, эвдрэлцүүлэх зорилготой асар далайцтай суртал ухуулгын ажил явуулж байна. Үүний улмаас манай хятад ахан дүүсийн зарим нь төвөдүүдийн талаар таагүй ойлголттой болсон нь тун тоогүй хэрэг. Иймд би өмнө нь удаа дараа уриалж байсныхаа нэгэн адил хятад ахан дүүстээ ийм суртал ухуулгад авталгүй, Төвөдийн талаарх үнэн зөв мэдээ баримтуудыг олж үзэх замаар эв эе эвдрэлцэхээс сэрэмжлэхийг дахин уриалж байна. Төвөдүүд ч мөн Хятадын ард түмэнтэй найрамдалт харилцаагаа хөгжүүлэхийн төлөө үргэлжлүүлэн ажиллах ёстой.

Хилийн чанадад цагаачлан өнгөрүүлсэн 50 жилийг эргэн харахад, бид олон саад бэрхшээлийг давж багагүй амжилтад хүрчээ. Хэдий тийм боловч Төвөдийн асуудал амь бөхтэй хэвээр байж, олон улсын хамтын нийгэмлэг энэ асуудлыг улам их сонирхдог болж байгаа нь үнэхээр том амжилт юм. Энэ үүднээс харахад хэрэв бид үнэн зөв, хүч үл хэрэглэх замыг тууштай баримталбал Төвөдийн асуудал шударга ёсны замаар шийдэгдэх нь дамжиггүй.

Хилийн чанадад өнгөрүүлсэн 50 жилийн ойгоо тэмдэглэж буй энэ цаг мөчид төвөдүүд биднийг найртай хүлээн авч, амьдрах боломж олгосон дэлхийн олон орны Засгийн газар, ард түмэнд гүн талархлаа илэрхийлье. Бид эдгээр амьдарч буй орнуудынхаа хууль тогтоомжийг дагаж мөрдөхөөс гадна, тухайн улсдаа хэрэгтэй хүмүүс байхын тулд хичээдэг билээ. Үүний нэгэн адил Төвөдийн асуудлын талаар үйл ажиллагаа хэрэгжүүлэх, шашин, соёлоо хадгалахын төлөөх хичээн зүтгэхдээ бид өнгөрсөн туршлагаасаа суралцаж, ирээдүйн алсын хараа, стратегийг боловсруулах ёстой.

"Сайнд найдаж, таагүйд нь бэлтгэх хэрэгтэй" гэж би үргэлж хэлдэг. Үүнийг дэлхийн өнцгөөс ч, Хятадад өрнөж буй үйл явдлуудын хүрээнд авч үзсэн ч Төвөдийн асуудал хурдан шийдэгдэх найдвар бидэнд байна. Гэхдээ Төвөдийн тэмцэл удаан үргэлжлэх болбол бид үүнд өөрсдийгөө сайн бэлдэх ёстой. Үүний тулд юуны түрүүнд хүүхдүүдийнхээ боловсролд, төрөл бүрийн салбарын мэргэжилтнүүдийг бэлтгэхэд анхаарах ёстой. Мөн байгаль орчин, эрүүл мэндийн талаарх ойлголтыг нэмэгдүүлж, энгийн төвөд хүн амын дунд хүчирхийлэл үл хэрэглэх зарчим, ойлголт, үүнийг хэрэгжүүлэх арга замыг сайжруулах нь зүйтэй.

Энэ дашрамд би өнгөрсөн 50 жилийн турш тулгарсан асуудал, саад бэрхшээлийг үл харгалзан, цагаачлан амьдарч буй төвөдүүдэд үнэлж баршгүй тус дэм болсоор ирсэн Энэтхэгийн удирдагчдад, ард түмэнд мөн төв болон мужийн засгийн газруудад чин сэтгэлийн угаас талархлаа илэрхийлж байна. Сайхан сэтгэл, өгөөмөр чанар тань хэмжээлшгүй юм. Мөн бидэнд тасралтгүй дэмжлэг үзүүлсээр ирсэн олон улсын хамтын нийгэмлэгийн удирдагчид, засгийн газар, ард түмэн, Төвөдийг дэмжих бүлгүүдэд талархаж байна.

Орчлонгийн хамаг амьтад амар амгалан, аз жаргалтай байх болтугай.

Далай лам

2009 оны 3 дугаар сарын 10

Энэ хэсэгт

  • Боловсролын ач холбогдол
  • Speech of His Holiness the Dalai Lama to the European Parliament, Strasbourg
  • Fourth International TSG (Tibet Support Group) Conference, Prague
  • Strasbourg Proposal 1988
  • Five Point Peace Plan
  • An Appeal to the Chinese People
  • An Appeal
  • Statement of His Holiness the Dalai Lama to all Tibetans
  • An Appeal To All Chinese Spiritual Brothers And Sisters
  • Төвөдийн асуудлын талаарх Дээрхийн гэгээний "Дундад мөрийн зам"
  • 10th March Statements Archive
    • 2011
    • 2010
    • 2009
    • 2008
    • 2007
    • 2006
    • 2005
    • 2004
    • 2003
    • 2002
    • 2001
    • 2000
    • 1999
    • 1998
    • 1997
    • 1996
    • 1995
    • 1994
    • 1993
    • 1992
    • 1991
    • 1990
    • 1989
    • 1988
    • 1987
    • 1986
    • 1985
    • 1984
    • 1983
    • 1982
    • 1981
    • 1980
    • 1979
    • 1978
    • 1977
    • 1976
    • 1975
    • 1974
    • 1973
    • 1972
    • 1971
    • 1970
    • 1969
    • 1968
    • 1967
    • 1966
    • 1965
    • 1964
    • 1963
    • 1962
    • 1961
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
      • Асуулт, хариулт
      • Хойд дүр тодруулах ёс
        • Далай лам: Хойд дүр, хойд дүрийг тодруулах ёс, уламжлал
        • Далай ламын институци цаашид үргэлжлэхийг баталсан мэдэгдэл
    • Өмнөх дүрүүд
      • Өмнөх Далай лам нарын товч намтар
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуйн найман бадагт (Нэгдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Хоёрдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Гуравдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Дөрөвдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Тав, зургадугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Долдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Наймдугаар бадаг)
      • Бодь сэтгэлийг төрүүлэх нь...
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • 2018 оны 1 дүгээр сарын 24-ний “Дэйли Мэйл” сонины мэдээлэлтэй холбогдуулан гаргасан тайлбар
  • Шууд дамжуулалт