Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Retirement and Reincarnation
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • Messages
  • ↝
  • Transcripts and Interviews

Далай ламаас асуух арван асуулт-“ТIME”сэтгүүлийн ярилцлага

Түгээх

Тайм сэтгүүл Дээрхийн гэгээнтнийг 2010 оны 5-р сард Нью-Йорк хотод айлчилах үед “Дээрхийн гэгээнтэн Далай ламд тавих арван асуулт” гэсэн ярилцлага авсан юм.

Асуулт 1: Та ер нь уурладаг уу, таньд багтарталаа уурлах тохиолдол бий юу? - Кантэш Гуттай, Пюнна, ЭНЭТХЭГ

Дээрхийн гэгээнтэн: Өө, тэгэлгүй яахав, тэр мэдээжийн хэрэг. Би чинь хүн шүү дээ. Ерөнхийдөө хүмүүс хэзээ ч уур, хилэнг үзүүлдэггүй бол миний бодлоор ямар нэгэн зүйл буруу байна гэсэн үг. Тэрээр тархиндаа асуудалтай байна (хөхрөв).

Асуулт 2: Дэлхий дээр маш их үзэн ядалт байхад та яаж ийм их өөдрөг, итгэл үнэмшилтэй байж чаддаг вэ? – Жоана Котар, ФРАНКПУРТ

Дээрхийн гэгээнтэн: Би аливаа үйл явдлыг их өргөн өнцгөөс хардаг. Хэзээ ямагт л ямар нэгэн асуудал, аллага хядлага, эсвэл хорлон сүйтгэх үйл ажиллагаа, эсвэл ичгүүрт явдал хаа сайгүй өдөр болгон гарч байдаг. Гэвч дэлхий бүхэлдээ ийм байдаг гэж бодвол буруу юм. Зургаан тэрбум хүнээс хэрэг төвөг таригч нар нь хэдхэн бий.

Асуулт 3: Та анх Далай ламд өргөмжлөгдсөнөөс хойш үүрэг тань хэрхэн өөрчлөгдсөн бэ? – Энди Томас, Кармартэн, ВҮЭЙЛС

Дээрхийн гэгээнтэн: Би сайн дурын үндсэн дээр Далай лам болоогүй. Эхэндээ би хүссэн, хүсээгүй жирийн лам шавын адилаар сүм хийдийн дэг жаяг, бурханы шашны гүн ухаанд суралцах хэрэгтэй болсон. Яваандаа би үүрэг хариуцлага хүлээсэн гэдгээ ухаарсан юм. Заримдаа энэ нь хэцүү байдаг ч ямар нэгэн шалгуур байх тусам илүү их ажиллах жинхэнэ боломж бий болж байдаг.

Асуулт 4: Та энэ яваа насандаа хэзээ нэгэн цагт Хятадын засгийн газартай эвсэн зохицох ямар нэгэн боломж бий гэж боддог уу? –Жозэф К. Н Чэн, МЭЛБУРН

Дээрхийн гэгээнтэн: Тийм ээ, боломж бий. Гэвч миний бодлоор өнгөрсөн туршлага үүнийг амар биш болохыг харуулсан.

Асуулт хариулт 5: Бид өөрсдийн үр, хүүхэддээ уурлахгүй байхыг хэрхэн заах учиртай вэ? – Робин Райс, Гранд Жанкшон, КОЛО

Дээрхийн гэгээнтэн: Хүүхдүүд ямагт өөрсдийн эцэг, эхээ л харан дууриаж байдаг. Эцэг, эх нь илүү их тайван байх учиртай. Та хүүхдүүдэд “Хүн амьдралынхаа явцад их олон асуудалтай нүүр тулгардаг. Чи тэдгээр асуудалд ихэд уужуу тайван сэтгэл, учир шалтгааны үүднээс хандах хэрэгтэй” хэмээн зааж, сургах хэрэгтэй. Орчин үеийн боловсролын талаар надад ямагт бид тархины хөгжилд анхаарал тавиад харин зөөлөн дулаан, сайхан сэтгэлийн хөгжил чухал гэдгийг хайхрахгүй мартаад байх шиг санагддаг.

Асуулт 6: Танд Далай лам байхын оронд жирийн хүн байсан ч болоосой гэсэн бодол төрж байсан уу? – Грэго Франко, МАНИЛА

Дээрхийн гэгээнтэн: Тийм ээ, бага залуу байх даа. Тэр үед би “Энэ чинь үүрэг даалгавар шүү дээ. Би олны танихгүй Төвд хүн байсан ч болоосой. Тэгвэл би илүү эрх чөлөөтэй байх байсан даа” гэж боддог байлаа. Харин хожим миний байр суурь бусдад тустай гэдгийг ухаарсан юм. Одоо би эдгээр өдрүүдэд Далай лам гэдэгтээ ихэд баяртай байна. Гэвч надад хэзээ ч би онцгой хүн гэсэн бодол төрдөггүй. Адилхан – бид бүгд адилхан.

Асуулт 7: Та Төвд орноо санан үгүйлдэг үү? – Памэла Дэлгадо Кордоба, Агуаскалиэнтэс, МЕКСИК

Дээрхийн гэгээнтэн: Тийм. Төвдийн соёл бол зүгээр нэг эртний соёл биш. Энэ соёл өнөөдрийн ертөнцөд зайлшгүй хамааралтай. Хүчирхийлэлийн мөн чанарыг ойлгосны дараагаар бид Төвдийн соёл нь хүчирхийлэлгүй, энэрэн нигүүлсэхүй сэтгэлийн нэг соёл мөн гэдгийг ухаарсан. Нутаг орноо санахад цаг уур нэлээд нөлөөлдөг. Энэтхэгт борооны улирлын үеэр хэт чийглэг болдог. Тэр үед Төвд нутгаа маш их санагалздагдаа.

Асуулт 8: Та шашныг аллага, хүчирхийлэлийн шалтаг болгон ашиглаж буй хүмүүст юу гэж хэлэх вэ?- Арни Доминго, Куэзон хот, ФИЛИППИН

Дээрхийн гэгээнтэн: Өөр ашиг сонирхолд автан гэмгүй бөгөөд чин сүсэг бширэлтэй олон хүнийг хууран мэхлэгч хэсэг хүмүүс бий. Тэдний сонирхол нь шашин бус хүч чадал, заримдаа мөнгө байдаг. Тэд шашны итгэл, сүжигийг овжингоор ашиглаж байна. Ийм тохиолдолд тэдгээр муу зүйлс шашнаас болоогүй гэдэг зааг ялгааг гаргах учиртай.

Асуулт 9: Та ер нь өмд өмсөж үзэх гэж оролдож байсан уу? – Жу Хуан, Стэмфорд, КОНН
Дээрхийн гэгээнтэн: Бүр хэт хүйтэн байхад. Ялангуяа би 1959 онд дүрвэж явахдаа хар хүмүүсийн нэгэн адил өмд өмсөж байсан. Иймээс би өмсөж үзсэн.

Асуулт 10: Та өөрийн энэ дэлхий дээр байгаа цаг үеэ амжилт гэж үздэг үү? – Лэс Лукас, КЭЛОВНА, В.С
Дээрхийн Гэгээнтэн: Хмммм. Энэ чинь харьцангуй ойлголт. Хэлэхэд их хэцүү юм. Бүх хүний амьдрал нь ямар нэгэн байдлаар зарим хэсэгтээ алдаа, мөн зарим үед ололт амжилт байдаг.

Энэ хэсэгт

  • Barkha Dutt's Interview of His Holiness the Dalai Lama for NDTV
  • Barkha Dutt's Interview for NDTV (continued)
  • Далай ламаас асуух арван асуулт-“ТIME”сэтгүүлийн ярилцлага
  • Орчин үеийн ертөнц дэхь дэлхий нийтийн хариуцлага
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • 2018 оны 1 дүгээр сарын 24-ний “Дэйли Мэйл” сонины мэдээлэлтэй холбогдуулан гаргасан тайлбар
  • Шууд дамжуулалт