Непалын Расува бүс нутаг болоод Төвөдийн Жирон хотод гамшигт үер болж, олон хүний алтан амь эрсдэн, бүтээн байгуулалтад хүнд хохирол учирсныг сонсоод гүнээ эмгэнэн харамсаж байна. Амь үрэгсдийн төлөө залбирч, тэдний ар гэр, ойр дотнынхон болоод энэхүү эмгэнэлт явдалд нэрвэгдсэн бүх хүнд гүн эмгэнэл илэрхийлэн, сэтгэлийн дэмжлэг хүргэж байна.
Энэхүү бүс нутагт өмнө нь ч мөн ийм гамшиг тохиолдож байсан тул эдгээр нь цаг уурын өөрчлөлт эсвэл бусад хүчин зүйлээс үүдэлт гүнзгий шалтгааны шинж тэмдэг юм. Ийм гамшиг дахин давтагдахаас урьдчилан сэргийлэхийн тулд боломжтой газар бүрд шаардлагатай дараагийн арга хэмжээнүүдийг авна гэдэгт итгэж байна.
Залбирлын хамт, Дээрхийн гэгээн XIV Далай лама
2026 оны 8 дугаар сарын 27










