Энэтхэг, ХП, Тэгчин Чойлин – Дээрхийн гэгээн Далай лам өнөөдөр Мариа Корина Мачадод энх тайвны Нобелийн шагнал хүртсэнд нь баяр хүргэн, захидал бичлээ.
Тэрбээр захидалдаа, “Венесуэлийн ард түмний ардчилсан эрхийг хамгаалахын төлөө, энх тайван, тэгш эрхтэй нийгмийг байгуулахын төлөө чин зориг төгс, тууштай хүчин зүтгэж, энэ жилийн энх тайвны Нобелийн шагналыг хүртсэнд тань баяр хүргэе. Ардчиллыг хөгжүүлэх үйлсэд өөрийгөө зориулснаараа Та бусдын тусыг бүтээх зориг төгөлдөр хүмүүн гэдгээ батлан харуулж байна.
Мөн ардчилал, эрх чөлөөгөө хамгаалахын тулд дуу хоолойгоо өргөж байх хэрэгтэй гэдгийг өөрийн биеэр үлгэрлэсээр ирсэн билээ.
Хүмүүсийг нийтлэг зорилгын төлөө нэгтгэж чадсанаараа энх тайван, эв найрамдалд хүрч болно гэх итгэлийн галыг бадрааж өглөө” хэмээн дурджээ.
Захидлынхаа төгсгөлд Дээрхийн гэгээн түүнд залбирал, ерөөл өргөж, сайн сайхныг хүсжээ.