Энэтхэг, ХП, Дарамсала - Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Аруначал Прадеш мужийн дарга Пема Хандү болон Одиша мужийн (хуучнаар Орисса муж) дарга Навин Патнайк нарт захидал илгээн, мужийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд тус 2 нам ялалт байгуулсанд баяр хүргэлээ.
Мужийн дарга Пема Хандүд илгээсэн захидалдаа тэрээр ийнхүү бичжээ. “Би таны нөхөрсөг зан чанар болоод Аруначал Прадеш мужид очих үеэр тэндхийн ард иргэд халуун дулаан, хайр энэрэл дүүрэн хүлээн авсанд их баярлаж явдгийг та мэдэх билээ. Өнгөрсөн 4 дүгээр сард бид дүрвэн гарснаас хойш 60 дахь жилээ угтлаа. Энэ завшааныг ашиглаад Аруначал Прадеш мужын ард иргэд, засаг захиргаа тэнд байдаг төвөд хүмүүст найрсаг дотноор, энэрэнгүй сайхан ханддагт төвөд хүн бүрийг төлөөлөн чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.”
Мөн тэрээр мужын дарга Навин Патнайкт илгээсэн захидалдаа ийнхүү бичжээ.
“Надад Одиша мужид олон удаа очих боломж тохиож байсан. 2017 онд очихдоо таньтай тав тухтай уулзаж ярилцсан билээ. Та мэдэж байгаачлан Гажапати дахь Чандигарх холбооны нутагт дүрвэгч төвөд хүмүүсийн амьдардаг дүүрэг бий. Энэхүү завшааныг ашиглаад тэнд суурьшин амьдарч байгаа төвөдүүдэд халуун дулаан, нөхөрсөгөөр хандаж ирсэнд тань чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.”
Мөн сүүлийн жилүүдэд Аруначал Прадеш болон Одиша муж үсрэнгүй хөгжиж, ард иргэдийнх нь амьдрал сайжирч, ялангуяа тарчиг хүнд амьдралтай хүмүүсийн амьдрал дээшилсэн нь гайхамшигтай явдал хэмээн мужын дарга Пема Хандү болон Навин Патнайк нарыг магтсан байна.
Төгсгөлд нь тэрээр, 2 мужын даргыг аливаа асуудал бэрхшээлийг даван туулж ард иргэдийнхээ хүсэл зорилгыг биелүүлж чадах болтугай хэмээн хүсэн ерөөв.