Энэтхэг улс, ХП, Дарамсала - Гэгээн Патрикийн өдөр Умард Ирландын энх тайвны төлөө тэмцэгч Бетти Уилиамс нойрсож байхдаа таалал төгссөн тухай мэдээг хүлээн авсны дараа Дээрхийн Гэгээнтэн Далай Лам түүний зээ дүү Лоуренс Ловеллд эмгэнэл илэрхийлэв.
"Түүнийг нас барснаар бид зөрчил мөргөлдөөнийг хүчирхийллийн аргаар шийдвэрлэхийн эсрэг өөрийгөө зориулсан хайрт найзаа алдлаа."
“Олон жилийн туршид бид бусад Нобелийн энхтайвны шагналтнуудтай хамтран яриа хэлэлцээ, дипломат арга замаар асуудлыг шийдвэрлэх энх тайвны арга замыг сурталчлахын төлөө хичээж ирсэн билээ. Асуудлууд хэчнээн шийдэгдэхээргүй байсан ч, Бетти тайван замаар шийдлийг эрэлхийлдэг байв. Түүнтэй олонтаа уулзаж байсан халуун дурсамжууд миний сэтгэлд дотно байгаа бөгөөд, ард түмэн, үндэстнүүдийн энх тайван хамтын нийгэмлэгийг бий болгохын төлөөх түүний тууштай зүтгэлд гүнээ талархаж байна."
Дээрхийн Гэгээнтэн түүнд хүндэтгэл үзүүлэх хамгийн сайн арга бол өөрсдөдөө энх тайвныг бий болгох явдал бөгөөд үүний үр дүнд гэр бүл, бидний амьдарч буй нийгэм маань амар тайван байх болно хэмээн захиагаа өндөрлөсөн байна.