Энэтхэг, ХП, Дарамсала - Дээрхийн Гэгээнтэн Далай Лам, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгч Грета Тунберг, Сюзан Натали болон Виллиам Муумав нарын эрдэмтдийн оролцсон хэлэлцүүлгийг эхлүүлж “Оюун ухаан ба амьдрал” хүрээлэнгийн захирал Сьюзан Бауер-Ву үг хэллээ. Дээрхийн Гэгээнтний бие лагшинг мэдэхэд тэрээр нас өндөр ч эрүүл чийрэг байгаагаа өөрийн царайг заан хошигнон үзүүлэв. Тэрээр өөрийгөө 7 тэрбум хүний сайн сайхны төлөө зүтгэгч бөгөөд сэтгэл тайван амгалан учир инээж байна хэмээгээд цар тахлын улмаас хөл хорио тогтоосон ч цахим сүлжээ уулзах боломж олгосонд талархал илэрхийллээ.
Хатагтай Бауер-Ву шинжлэх ухаан, нийгмийн ёс зүй, олон нийтийг хамарсан үйл ажиллагаагаар дамжуулан дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн үр дагаврыг олон нийтэд таниулах дэлхийн хэмжээний энэхүү уулзалтанд оролцогчид, үзэгчид, сонсогчдод мэндчилгээ дэвшүүлэв. Тэрээр хүн төрөлхтөн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг идэвхтэй арга хэмжээ авахыг сэдэлжүүлэх олон ангит богино хэмжээний киноны албан ёсны нээлтийн ажиллагаа мөн тохиож буйг мэдэгдэв.
Уур амьсгалын өөрчлөлтийн үр дагаврын гинжин хэлхээ нь аюултай нөхцөл байдал ба боломж гэсэн хоёр чухал нэр томъёоны ард нуугдаж байгааг өглөөний хэлэлцүүлгийн модератор Диана Чапман Уолш санууллаа. Энэхүү үр дагаврын талаарх ойлголтод эрдэмтэд анхаарлаа хандуулж байгаа ч хүмүүст үүнийг ойлгуулах хэрэгтэй ба байгалийн хүч асар их боломжийг бидэнд олгож байгааг дурдлаа. Ингэснээр бид шийдэлд хэрхэн гар бие оролцох талаар ойлголттой болох аж.
Дээрхийн Гэгээнтэн Франз Алттай хамтран бичсэн “Бидний ганц гэр” номонд орсон Грета Тунбергт илгээсэн захидлын хэсгээс Чапман Уолш эш татав. Хүн төрөлхтөн дэлхийг сүйтгэх цорын ганц хүчтэй амьтад гэдгийг бид мэднэ. Бидэнд энэ хүч байгаатай адил мөн түүнийг хамгаалах хүч бас бий гэсэн гол санааг бичихдээ Дээрхийн Гэгээнтэн чухам юу бодож байсныг Чапман Уолш асуулаа.
Дээрхийн Гэгээнтэн:
“Би энэ бяцхан охины хүрээлэн буй орчин, уур амьсгалын өөрчлөлтийн талаархи зовнил, үйл хэргийг сонсоод бахархсан билээ. Ийм бяцхан охин эх дэлхийдээ ийнхүү санаа тавьж байгаа нь бидэнд итгэл, боломж байгааг харуулсан юм.” хэмээн хариуллаа.
Хүн бүр аз жаргалтай амьдрахыг хүсдэг. Хүн төрөлхтөн төдийгүй амьд амьтад, хорхой шавьж бүгд аз жаргалыг хүсдэг. Хүн бүр өөр өөрийн амьдралд санаа зовдог. Хүний тархи маш гайхамшигтай боловч өнөөгийн дэлхийд хүн төрөлхтөн хамгийн том асуудал таригч болон хувирчээ. Бусад амьтад идэж, унтаж, үрждэг бол хүн төрөлхтөн өөрийгөө, бусдыг боддог. Бид сайн сайхныг бүтээдэг ч мөн саарыг тарьж байна. Бид өөрийн улс, үндэстэн, гэр бүл гээд хэзээ дундрашгүй хүсэлд хүлэгдэн өөрсдийгөө бодно. Гэтэл хувь хүний амьдрал тухайн орон нутгийн нийгмийн бүлэгтэй харилцан хамааралтай байдаг. Өнөөдөр долоон тэрбум хүн нийлээд нэг нийгмийн бүлэг болно. Бид нэг нэгэнтэйгээ харилцан хамааралтай оршдог тул хүн төрөлхтний нэгдмэл байдалд анхаарлаа хандуулах нь зүй ёсны асуудал билээ.”
Грета Тунберг зохион байгуулагчид болон хүрээлэн буй орчин, уур амьсгалын өөрчлөлтийн талаар олон нийтэд мэдлэг олгохын төлөө тууштай тэмцэж, залуучуудтай нэгдсэн Дээрхийн Гэгээнтэнд талархаад насны ялгаатай ч тэд эх дэлхийгээ хамгаалах хамтын зорилготойгоо илэрхийллээ.
Түүний НҮБ-д тавьсан илтгэлийн тухайн үед үзүүлсэн клипний хэсэг гүн гүнзгий утгатай болохыг хэлсэн ба гэсэн хэдий ч энэ талаарх мэдлэг ойлголт хүмүүст дутмаг хэвээр буйг сануулав. Энэ талаар шинжлэх ухааны судалгаа хангалттай яригдахгүй байгаа, хүмүүс юу болж буй талаар мэдлэг, ойлголтгүй ба ялангуяа тэдний ихэнх нь үр дагаврын гинжин хэлхээ гэгч юу болохыг мэдэхгүй байгааг онцгойлов.
“Бидний үйлдэл бүр үр дагавартай. Бид цаад үр дагаврыг нь тунгаан боддоггүй учир байгалиа хамгаалан, хүндэтгэдэггүй. ”
Хүн амин хувиа боддог байж болох ч хүн бүр тэсэн үлдэхийн тулд нийгэмтэйгээ хамааран оршдог, тиймээс бид өнөөдөр хүн төрөлхтөн гэх нийгэмтэй хамааран оршиж байгааг Дээрхийн Гэгээнтэн тайлбарлалаа. Хэрэв бид өөрсдийгөө асран халамжлахыг хүсч байвал нийгмийн бүлэгтээ юу хэрэгцээтэй байгааг анзаарах нь зүйтэй. Хүн төрөлхтний нэгдмэл чанар, бидний ганц гэр болох эх дэлхийнхээ талаар практик ойлголттой байх нь чухал хэмээн онцлов.
Эхний випео клипний өмнө Диана Чапман Уолш үр дагаврын гинжин хэлхээг шалтгаан, үр дагавартай холбоотойг тайлбарлав. Хүлэмжийн хийн ялгарал дэлхийн дулааралд хүргэж буй шалтгаан юм. Эргээд энэ нь их хэмжээний хүлэмжийн хий ялгаруулж илүү их гинжин хэлхээг бий болгож байна.
Энэхүү видео клипт Грета Тунберг НҮБ-д тавьсан илтгэлдээ 10 жилийн дотор хүлэмжийн хийн ялгарлыг тал хувиар бууруулахад дэлхийн дулаарлын хэмжээг 1.5 градусаас доор байлгах магадлал зөвхөн 50 хувьтай боловч үүнд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшгуудыг, мөн агаарын бохирдлын аюулын талаар дурдаагүй болохыг сануулсан юм.
Хатуу түлшний хийн ялгарал агаар мандалд дулаарлыг зогсоох хийг нэмэгдүүлснээр агаарын температурыг нэмэгдүүлж үүрд хадгалагдах дулаарлын гинжин хэлхээг бий болгож байгаа аж. Уур амьсгал дулаарахын хэрээр нүүрс төрөгч ялгаруулагч ой мод агаар мандалд нүүрс төрөгчийн давхар исэл ялгаруулдаг байна. Эдгээр нь уур амьсгалын өөрчлөлтийн үр дагаврын гинжин урвал ба энэ бүхэн хяналтаас гарч буйг тайлбарлав.
Чапман Уолш хурдтай дулаарч буй хойд туйлд ажилладаг Сьюзан Натали болон ой модны мэргэжилтэн Виллиам Муумав нарын эрдэмтдийг танилцуулав. Натали мөнх цэвдгийн талаарх дараагийн видеог үзүүллээ. Мөнх цэвдэг хайлж нурснаар хүлэмжийн хийн ялгарал дэлхийн дулааралд хүргээд зогсохгүй нийт газрын гадаргыг өөрчилж чаджээ. Хатуу түлшний ялгарлыг бодитойгоор бууруулж, ой модоо хамгаалах аваас хойд туйл болон Төвөдийн өндөрлөг дэх дэлхийн дулаарлын хэмжээг хагасаар бууруулах боломжтойг Наталигийн судалгаа харуулав.
Виллиам Муумавын судалгааны талбар ой мод ба үүний талаар 3 дахь клипт сэрүүн ой (халуун орны болон хойд туйлын голд орших сэрүүн ой)-г бид хэрхэн удирдахаас маш их зүйл шалтгаална хэмээв. Хүний үйл ажиллагаа байгалийн дэлхийн дулаарлын гинжин хэлхээг эхлүүлсэн бол хүний мэргэн ухаан оронд нь хүйтрүүлэх боломжтой. Энэ нь ой модоо хамгаалж ургуулах, намаг, өвс бэлчээр, байгаль орчноо хадгалан үлдээх тухай болохыг тэрээр дамжуулав.
Муумав нүүрс хүчлийн давхар ислийн ялгарал аж үйлдвэржилтийн эхлэл буюу 1750 оноос хойш нэмэгдэж эхэлснийг цохон тэмдэглэв. Гэвч 1992 оны анхны уур амьсгалын өөрчлөлтийн талаарх хэлэлцээрээс хойш хүний үйл ажиллагаанаас эхтэй хүлэмжийн хийн ялгарлын тал хувь нь бий болов. Хүлэмжийн хийн ялгарлыг зогсоох нь чухал хэдий ч уур амьсгалыг таатай чиглэлд оруулах зам нь агаар мандлаас илүү хэмжээний хүлэмжийн хийг арилгах хэрэгтэй байна. Ой мод үүнийг хийх хамгийн хүчтэй арга болжээ. Амазон гэх мэт ой 10 жилийн өмнөхтэй харьцуулахад бага хэмжээний нүүрс төрөгч хуримтлуулж байна.
Бид хатуу түлшний хэрэглээг дэвшилттэйгээр өөрчилж шинэ, ногоон дэлхийгээ бий болгох хэрэгтэйг хатуу түлшний хэрэглээний эсрэг тэмцэгч Жорж Вуудвелл анхааруулав. Бид уран сэтгэмжээ ашиглан хурдан арга хэмжээ авах шаардлагатайг эцэст нь хэллээ.
Дээрхийн Гэгээнтэн, Грета нарыг эрдэмтдээс асуулт асуухыг Диана Чапман Уолш хүсэв. Грета асуух зүйл их байгааг дурдаад яагаад уур амьсгалын өөрчлөлтийн үр дагаврын гинжин хэлхээний талаар дэлхийн нүүрс төрөгчийн хэмжилтэд дурдаагүй болохыг асуулаа. Сьюзан Натали хариуд нь заримдаа эрдэмтэд удаан хөдөлдөг гэхэд Грета эдгээр тоонууд нөхцөл байдал ямар хүнд байгааг хангалттай харуулж байгааг сануулав.
Грета үргэлжлүүлэн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах мэдэгдлүүд бүрэн бус судалгаанд үндэслэснийг хэрхэн залруулах талаар асуулаа.
Уур амьсгалын өөрчлөлтийн үр дагаврын гинжин хэлхээг дутуу үнэлэх эрсдэл бий учир бид илүү санаачлагатай байж өөрсдийн дуу хоолойг олонд хүргэх ёстой хэмээн Натали хариулав.
Бид аль хэдийн нар, салхины эрчим хүч хэрэглээд эхэлсэн ба одоо бидэнд илүү их хичээл зүтгэл хэрэгтэйг Дээрхийн Гэгээнтэн санууллаа. Бид ой мод үгүй болж байгаад анхаарал хандуулж хүрээлэн буй орчноо хамгаалах хэрэгтэй. Төвөд болон Дарамсалад цасны уналтын хэмжээ багассаныг тэрээр олон жилийн туршлагаар хэлж болно гэв. Төвөд гэх мэт газар нутгууд цөл болон хувирах эрсдэлтэйг эрдэмтэд хэлсэн тул тэрээр Төвөдийн байгаль орчныг хамгаалах үүргийг өөртөө хүлээжээ. Мөн их хэмжээний мод тарих шаардлагатайг онцоллоо.
“Их зүйл мэдлэгээс хамаарна. Бид хэдэн мянган жилийн турш энэ хэвээр оршсон боловч одоо бид байгаль дэлхийтэйгээ илүү нухацтай харилцах хэрэгтэйг дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт сануулж байна. Хойд туйлын мөс хайлж буйг мэдээд бид түүнээс сэргийлэхийн тулд юу хийж чадах вэ? Бидэнд цэвэр эрчим хүч ашиглах боломж бий.”
Хойд Америк болон Австралийн бүх далайн эрэгт нарны эрчим хүч ашиглан цэвэршүүлэх ургамал тарьж Сахарын цөл, Австралийн усан боомтын эдийн засгийн нөлөөллийн бүсийг ногоожуулах цэнгэг усыг гаргаж авах боломжтой гэж боддогоо Дээрхийн Гэгээнтэн илэрхийлэв.
Дээрхийн Гэгээнтэн Нобелийн Энх тайвны шагнал хүртэхдээ хүрээлэн буй орчинд дэлхий нийтээр яаралтай анхаарал хандуулах шаардлагатайг дурдсаныг Чапман Уолш сануулав. Түүнээс хойш шинжлэх ухааны шинэ салбарууд хөгжиж үүний тусламжтайгаар уур амьсгалын өөрчлөлтийн үр дагаврын гинжин хэлхээ бүхий асуудлуудыг шийдвэрлэх арга замуудыг нээсээр байна. Шийдвэр гаргагчид үүнд анхаарлаа хандуулахгүй байгаа тул үүнийг ойлгож буй бид нэгдэж хөдлөх хэрэгтэйг тэрээр санууллаа. Үүнийг үйл хэрэг болгохыг Гретагаас хүсэв.
Бидэнд хугацаа бага байгаа бөгөөд үүний талаар илүү их мэдлэг, ойлголттой болох хэрэгтэй. Чухам юу болоод байгаа, мөн юу болохгүй байгаа талаар бид ойлгох хэрэгтэйг Грета сануулав.
Өөрсдийгөө боловсруулж энэ талаархи маш их мэдээллийг эргэцүүлэхийг мөн үүнийгээ бусадтай хуваалцахыг тэрээр хүмүүст уриалав. Хэрэв олон хүн шаардлага тавьбал цааш олон хүнд тарах болно.
Шийдэлд анхаарах нь чухал. Байгалиа хамгаалах нь уур амьсгалын хямрал болон олон янз байдлын хямралыг арилгах шийдэл гэв. Хийж чадах бүхнээ хийхийг, мөн өөрчлөлтийн түвшинг өөрчлөхийг уриалаад Грета үзэгчид болон оролцогчдод талархав.
Уур амьсгалын өөрчлөлтийн гинжин хэлхээг таслах замаар хойд туйл дахь дулаарлын хэмжээг бууруулж таатай уур амьсгал бий болохыг Виллиам Муумав дурдав. Дулаан бууруулагч хийн ялгарлыг зогсоох шаардлагатай хэдий ч бид өнөөдөр тэр ялгарлыг зогсоохгүй л бол үр дагавар нь бий болсоор байхыг, мөн үүнээс гадна агаар мандал дахь нүүрс хүчлийн хийг үгүй болгох арга зам хайх хэрэгтэйг тэр санууллаа. Том мод ашигтайгаас хойш ой мод хомсдохыг зогсоох боломж байна. Гэвч бид ой модоо тарьж хамгаалах, малын бэлчээрийг сэлгэх, чийг, намагтай газраа анхаарч, ерөнхийдөө хөдөө аж ахуйг сайжруулах нь зүйтэйг Муумав онцоллоо.
Хүний амьдрал хэдэн сая жилийн турш хувьсан хөгжих үед хүмүүс бүгдийг зөв гэдэгт итгэлтэй байсныг Дээрхийн Гэгээнтэн ажиглажээ.
“Хүн төрөлхтөн байгалийн нөөцийг бодлоггүй ашигласны үрээр олон асуудал тарьсан учраас бид өөрсдийн амьдралын хэвшлийг хэрхэн өөрчлөхөд суралцах ёстой. Бид байгалийн нөөцийг өөрөөр ашиглах хэрэгтэй ба өөрсдийн бий болгосон нөхцөл байдлыг бодитоор, нухацтайгаар эргэцүүлэн бодох хэрэгтэй” хэмээн Дээрхийн Гэгээнтэн айлдлаа.
“Боловсрол ба залуу үеийн хичээл зүтгэл хүнд нөхцөл байдлын талаар олон нийтэд таниулах болно. Нөгөөтэйгүүр бид өөрсдийн зөв хэмээн бодсоноо хийсэн хэвээр байх боловч хүндрэл бэрхшээлийг нухацтай авч үзэх хэрэгтэй. Бид дэлхийгээ хамгаалах хэрэгтэй.”
Өнгөрсөнд хүмүүс энэ хэмжээний хүндрэлтэй тулгарахдаа өөрсдийн итгэлд тулгуурлан бурхан эсвэл Бурхан Буддагаас аврал, тусламж эрдэг байсан боловч залбирах нь хангалтгүй тул бид үйлдэл хийх хэрэгтэй. Өөрсдийн зан чанарын үр дагавараар аливаа асуудалтай тулгардаг тул зөв шийдлийг олох хэрэгтэй.”
Бид хариуцлагаа хүлээн үйлдэл хийх хэрэгтэй хэмээн Дээрхийн Гэгээнтэнтэй санал нийлж буйгаа Диана Чапман Уолш илэрхийлэв. Мөн тэрээр нийгэм болон уур амьсгалын шударга байдал тогтоох, гинжин аюултай тэмцэх нийгмийн үр дагаврын гинжин хэлхээ бий болгох шаардлагатай хэмээв. Бид байшин шатсан мэтээр асуудалд ноцтой хандахыг эрх баригчдаас шаардах хэрэгтэй. Одоогийн нөхцөл байдлын талаар ямар нэгэн айдаст автахгүй байх нэг арга нь бид бусадтайгаа нэгдэх явдал юм гэв. Дэлхий хэрхэн дулаарч буй талаарх уур амьсгалын өөрчлөлтийн үр дагаврын гинжин хэлхээний тухай 5 видеог энэхүү холбоосоор хүлээн авч үзэх боломжтой: https://feedbackloopsclimate.com.
Тэрээр хамт байсан бүх хүмүүстээ, Дээрхийн Гэгээнтэн, Грета нарт мөн “Оюун Ухаан ба амьдрал” институтэд тэрээр таларлаа илэрхийллээ.
Хуучны танилуудтайгаа дахин уулзсан сайхан уулзалт болсныг Дээрхийн Гэгээнтэн уламжиллаа. Энэ бүх асуудал хүн бүрийн хариуцлага бөгөөд цаашид тэрээр шийдэл олохын тулд үргэлжлүүлэн ажиллахаа амлав. Мөн асуудалд ноцтой анхаарал хандуулан бидэнд итгэл төрүүлж урамшуулж буй Гретад талархаж буйгаа илэрхийллээ.
АНУ-ын ерөнхийлөгч Обаматай уулзах үеэр Дээрхийн Гэгээнтэн түүнд өөрөөс нь залуу бөгөөд эдгээр үйл хэргийг намайг явсны дараа ч үргэлжлүүлэхийг захисанд Обама ерөнхийлөгч зөвшөөрсөн хэмээн дурсав.
Дээрхийн Гэгээнтэн:
“Үүнтэй нэг ижил, Швед залуу дүү чамд энэ дэлхий, хүн төрөлхтний өмнө хүлээсэн хариуцлагаа үргэлжлүүлэхийг би захия. Баярлалаа.” хэмээгээд яриагаа өндөрлөлөө.