Энэтхэг, ХП, Дарамсала – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Финландын ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баяр хүргэж Александр Стуббд захидал илгээжээ.
“Олон жилийн турш танай сайхан оронд хэд хэдэн удаа зочилж очсон нь миний хувьд нэр төрийн хэрэг байлаа. Тэр тохиолдлуудад Финляндын ард иргэд хайр, энэрэн нигүүлсэхүйг хөгжүүлэх, хүн төрөлхтний нэгдмэл байдлын үнэлэмжийг төлөвшүүлэх, шашин хоорондын эв найрамдлын ач холбогдлыг хүлээн зөвшөөрөх талаар миний хэлсэн зүйлийг ихэд сонирхож байсанд би гүнээ талархаж байна.”
“Өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрт олон хүн хүчирхийллийн мөргөлдөөнд өртөж байгаа нь маш харамсалтай. Хүчирхийлэл, зэр зэвсгээс ангид дэлхийн төлөө тэмцэгчийн хувьд олон улсын хамтын нийгэмлэгүүд аливаа мөргөлдөөнийг яриа хэлэлцээ, дипломат арга замаар шийдвэрлэхийн тулд хамтын хүчин чармайлт гаргаж, илүү энх тайван, энэрэнгүй дэлхийг бий болгоход хувь нэмрээ оруулна гэдэгт би чин сэтгэлээсээ найдаж байна."
Дээрхийн Гэгээнтэн төгсгөлд нь,
“Финляндын ард түмний итгэл найдвар, хүсэл тэмүүллийг биелүүлэхэд тулгарч буй сорилт, боломжуудыг даван туулахад тань амжилт хүсье” гэжээ.