Энэтхэг, Чандигар – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Япон улсад түүхэндээ хамгийн хүчтэй хар шуурганы уршгаар хохирол амссан тухай мэдээг сонсоод Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэд хандан захидал илгээлээ.
“Би Хагибис хар салхины улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрийхэнд эмгэнэл илэрхийлж байна.” хэмээн бичээд мөн урд өмнө нь учирч байгаагүй их хохирол амсаж байгаад харамссан байна.
“Би танд болон танай Засгийн газарт хар шуурга, түүний үр дагаварыг урьдчилан тооцоолж, оновчтой арга хэмжээ авсанд баяртай байна.”
“Таны мэдэж байгаачлан, би Япон улс руу жил бүр тогтмол очдог байсан билээ. Япончууд хүмүүний үнэт зүйл, оюун санааны эв нэгдлийг дэмжих миний хүчин чармайлтад анхаарлаа хандуулж, хайрлан хүндэтгэж байгааг би мэдэрч сэтгэл ихэд хөдөлдөг байлаа.”
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам зовж шаналж буй хүмүүсийн төлөө залбирахаа илэрхийлээд захиагаа төгсгөсөн байна.