Энэтхэг, ХП, Дарамасала - Энэ жилийн Нобелийн Энхтайвны шагналыг НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрт олгов” гэсэн мэдээг хүлээн авч Дээрхийн Гэгээнтэн Далай Лам гүйцэтгэх захирал Дэвид Биаслид захидал илгээж баяр хүргэлээ.
"Энэ бол дэлхий дээрх өлсгөлөнг бууруулахад танай байгууллага чухал үүрэг гүйцэтгэснийг хүлээн зөвшөөрсөн явдал юм. Байгалийн гамшиг, хямрал тохиолдоод байгаагаас үл шалтгаалан ядуурал, өлсгөлөн, хоол тэжээлийн дутагдлыг арилгах арга хэмжээг авч хамгийн эмзэг, тусламж хэрэгтэй газарт шаардлагатай дэмжлэгийг “Дэлхийн Хүнсний Хөтөлбөр” байгууллага үзүүлсээр байна. Цөхрөл буй газарт та бүхний дэмжлэг амар амгалан, тайтгарлыг авчирч буй билээ.”
“Нобелийн хороо Дэлхийн Хүнсний Хөтөлбөрийг хүндэтгэн шагнаж байгаа нь бид бүгдэд баян, ядуугийн ялгааг багасгахын тулд чадах бүхнээ хийх ёстой” гэсэн үүрэг хариуцлагыг сануулж байна.”
“Дэлхийн эрүүл мэндийн өнөөгийн хямрал бидэнд хүн төрөлхтөн гэх нэгэн том гэр бүлд учраад буй аюул заналыг бид бүгдээрээ хамтдаа шийдвэрлэх ёстойг сануулж байна. Учир нь бид бүгдээрээ аз жаргалтай байж, зовлонгоос ангижрахыг хүсдэг. Өлсгөлөн, ядуурлыг олон улсын хамтын ажиллагааны үндсэн дээр л арилгах боломжтой. Хүн төрөлхтөн нэгдмэл байж чадна гэдэгт туйлын итгэж байдгийн хувьд энэ жил Дэлхийн хүнсний хөтөлбөрт Нобелийн энх тайвны шагнал гардуулсан явдал нь хэн ч, хаана ч өлсгөлөнгөөр үхэхгүй байх баталгаа бий болгох хүчин чармайлтыг идэвхжүүлэхэд түлхэц болно гэдэгт би маш их найдаж байна."
Дээрхийн Гэгээнтэн боломжийг ашиглан Дэлхийн Хүнсний Хөтөлбөрийн гишүүд, халуун цэг дээр ажиллаж буй хүмүүс, мөн албан тушаалтнуудад тэдний хийж буй асар их хүмүүнлэгийн ажилд хувийн талархал илэрхийлэв.