Энэтхэг улс, ХП, Дарамсала - Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Ассам хотод үерийн улмаас учирсан хохиролд санаа тавьж тус мужийн ерөнхий сайд Сарбананда Соновалд захидал бичжээ.
Тэрээр Ассам болон Энэтхэгийн бусад хэсгүүдэд борооны улирлаар орсон бороо ард иргэдэд жилээс жилд асар их гамшиг, зовлон авчирдаг болохыг ажиглажээ.
“Харамсалтай нь энэ жил үргэлжилж буй коронавирусын цар тахлын улмаас нөхцөл байдал улам хүндэрлээ. Өнөөдөр би танай мужид үерийн улмаас олон хүний амь эрсдэж, эд хөрөнгө сүйтгэгдэж та бүхэнд учирсан асар их зовлон бэрхшээлд харамсаж байгаагаа илэрхийлэхээр бичиж байна.”
“Мужийн засгийн газар гамшигт нэрвэгдсэн хүмүүсийг аврахын тулд чадах бүхнээ хийж, тусламжийн ажил хийгдсээр байгаад талархаж байна. Ассамын ард түмэнтэй эв санааны нэгдлийн илэрхийлэл болгон би “Далай Лам Итгэл” сангаас тусламж, аврах ажиллагаанд зориулан хандив өргөж байна.
Дээрхийн Гэгээнтэн төгсгөлд нь ерөнхий сайд болон ойр дотны хүмүүсээ алдсан гэр бүлүүд, үерт нэрвэгдсэн бүх хүмүүст гүн эмгэнэл илэрхийлэв.