АНУ-ын конгрессийн гишүүн Жон Левисийн таалал төгссөн явдалд би гүнээ эмгэнэл илэрхийлж байна.
Тэрээр АНУ-ын иргэний нийгмийн хөдөлгөөний удирдагч байгаад зогсохгүй түүний хүчирхийлэл үл хэрэглэх зарчим, шударга ёсны төлөөх тэмцэл нь дэлхийн хэмжээнд шударга ёс, ёс суртахууны төлөө тэмцэгчдэд урам зориг хайрлагч гэрэлт цамхаг болсоор байсан юм.
Би Мартин Лютер Кинг, түүний үйл хэргийг дэлхий нийтийн адил хүндэтгэн биширдэг билээ.
Би хүчирхийлэл үл хэрэглэх зарчмын тухай ярихдаа Махатма Ганди, Нелсон Мандела, Мартин Лютер Кинг нарыг дурдаж, тэдний үйл хэргийг тэмдэглэдэн хэлдэг юм.
АНУ-ын конгрессын гишүүн Жон Левис Мартин Лютер Кингийн үйл хэрэгт чухал дэмжлэг үзүүлж түүнийг дэмждэг байсан билээ.