Энэтхэг,ХП, Дарамсала, – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Ерөнхийлөгч Жо Байденд захидал илгээж, сүүлийн үед Арканзас зэрэг хэд хэдэн мужид нөлөөлсөн хар салхины үеэр маш олон америкчууд амь нас, эд хөрөнгөөрөө хохирч байгаад санаа зовж байгаагаа илэрхийлжээ.
"АНУ-ын засгийн газар, түүнчлэн гамшигт нэрвэгдсэн мужуудын засгийн газрууд хохирогчдод яаралтай тусламж үзүүлж, тайвшруулахын тулд чадах бүхнээ хийж байгаад би талархаж байна" гэсэн байна.
"Өмнө нь эдгээр мужуудын заримд зочлох завшаан надад тохиож байсан юм. Та бүхэнд, ойр дотны хүмүүсээ алдсан гэр бүлүүд болон аймшигт шуурганд өртсөн бүх хүмүүст эмгэнэл илэрхийлж байна."