Энэтхэг, ХП, Дарамсала - Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Ассам мужийн Ерөнхий сайд, доктор Химанта Б.Сармад илгээсэн захидалдаа Ассам мужид урьд өмнө хэзээ ч байгаагүй бороо орж, үер бууж, олон хүний амь эрсэдсэнд санаа зовж байгаагаа илэрхийлсэн байна.
Өнгөрсөн долоо хоногт үерийн улмаас эд хөрөнгө сүйтгэгдэж, олон сая хүн нутгаасаа дүрвэжээ.
"Ассам болон Энэтхэгийн бусад хэсэгт жил ирэх тусам борооны улмаас сүйрэлд автаж байгаа нь хамгийн харамсалтай."
“Саяхан болсон үерийн улмаас танай мужид олон хүн хүнд байдалд орсонд харамсаж байна. Та бүхэнд, ойр дотны хүмүүсээ алдсан ар гэрийнхэн болон үерт нэрвэгдсэн бүх хүмүүст гүн эмгэнэл илэрхийлье."
"Холбогдох байгууллагууд гамшигт өртсөн хүмүүсийг аврах, тусламж үзүүлэхийн тулд чадах бүхнээ хийж байгаад би талархаж байна. Би Ассамын ард түмэнтэй эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлж, Далай Ламын "Гандан Потан" итгэлцлийн сангаас хандив өргөж байна."