Энэтхэг, ХП, Дарамсала – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өөрийн оюун санааны анд хүндэт Тич Нхат Хан ламыг таалал төгссөнийг мэдээд харамсаж буйгаа илэрхийллээ. Тэрээр Вьетнам дахь болон дэлхийн өнцөг булан бүрт байгаа түүний дагагч нарт эмгэнэл илэрхийлсэн юм.
Дээрхийн Гэгээнтэн эмгэнэлийн захидалдаа:
"Тэрээр Вьетнамын дайныг тайван замаар эсэргүүцэж, Мартин Лютер Кингийг дэмждэг байсан бөгөөд оюун ухаан, энэрэн нигүүлсэхүй нь дотоод амар амгаланд хэрхэн хувь нэмэр оруулдагийг, үүгээр үл барам сэтгэлийн амар амгаланг хөгжүүлж буй хувь хүмүүс дэлхийн жинхэнэ энх тайвныг бий болгоход хичнээн үнэтэй хэрхэн хувь нэмэр оруулж болохыг бусадтай хуваалцаг байсан юм. Дээдэс тэрээр үнэхээр утга учиртай амьдарсан билээ."
"Түүнд хүндэтгэл үзүүлэх хамгийн сайн арга бол дэлхий дахинд энх тайвныг дэмжих үйлсийг үргэлжлүүлэх явдал гэдэгт би эргэлзэхгүй байна." хэмээн дурдсан байна.