Энэтхэг, ХП, Дарамсала – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Австралийн парламентын сонгуулийн дүнг зарласны дараа Ерөнхий сайдаар сонгогдсон Энтони Албанезид хандан баяр хүргэж захидал илгээжээ.
Дээрхийн Гэгээнтэн,
“1982 онд Австралид анх очсон тэр цагаас хойш танай үзэсгэлэнт оронд ихэвчлэн энх тайвныг эрхэмлэгч боловсролын байгууллага болон бусад байгууллагуудын урилгаар тогтмол зочлох завшаан надад тохиосон юм. Австрали дахь амьдралын бүхий л давхаргын хүмүүсийн илэн далангүй, халуун дотно байдал миний сэтгэлийг хөдөлгөсөн билээ. Сайхан сэтгэл, тэсвэр, уучлал зэрэг хүний үндсэн үнэт зүйлсийг сурталчлах, шашин хоорондын эв найрамдлыг төлөвшүүлэхийн төлөөх миний хүчин чармайлтыг олон хүн сонирхож байсан нь надад урам зориг өгсөн юм."
“Төвөдүүд бидний буддын шашны өв соёлоо хадгалж үлдэхийн төлөөх хүчин чармайлтад Австралийн ард түмэн болон удирдагчид дэмжлэг үзүүлдэгт бид баяртай байдаг. Хүчирхийлэлгүй, энэрэн нигүүлсэхүйн өв уламжлал нь хувь хүмүүст сэтгэлийн амар амгалан, дэлхий дахинд энх тайвныг тогтооход нэлээдгүй хувь нэмэр оруулах боломжтой."
Дээрхийн Гэгээнтэн захидлынхаа төгсгөлд шинээр сонгогдсон Ерөнхий сайдад Австралийн ард түмний итгэл найдвар, хүсэл тэмүүллийг биелүүлэхэд тулгарч буй сорилтуудыг даван туулах, илүү эв найрамдалтай ертөнцийг бий болгоход нь амжилт хүсэн ерөөв.