Энэтхэг, ХП, Дарамсала - Энэ жилийн Физикийн Нобелийн шагналын эздийг өчигдөр зарласны дараа Дээрхийн Гэгээнтэн Далай Лам баяр хүргэсэн дараах мэдэгдлийг нийтлэв.
“Энэ жилийн физикийн салбарын Нобелийн шагналыг квантын технологийн шинэ эриний үндсийг тавьж, туршилтын аргачлалыг хөгжүүлсэн Ален Аспект, Жон Клаузер болон миний найз Антон Зейлингер гэсэн гурван эрдэмтэнд олгосонд би маш их баяртай байна. Анхдагч судалгаа хийсэн тэдэнд баяр хүргэе!"
“Би сүүлийн дөчөөд жилийн турш шинжлэх ухааны эрдэмтэдтэй ярилцахдаа квант физикийн талаар профессор Зейлингертэй хэд хэдэн үр дүнтэй тусгай яриа өрнүүлсэн билээ. Бид анх 1997 онд Дарамсала хотод уулзаж, 1998 онд би Инсбрукийн их сургуулийн лабораторид зочилсон юм. Дараа нь Дарамсала хотод зохион байгуулагдсан "Оюун ухаан ба Амьдрал" хүрээлэнгийн шинжлэх ухааны хурлын үеэр ахин уулзалдсан юм."
"Би орчин үеийн шинжлэх ухааныг машид хүндэтгэдэг. Орчин үеийн шинжлэх ухаан нь бодит байдлын мөн чанарыг, мөн хүний үнэт зүйлсэд хэрхэн нөлөөлж болох талаар би гүнзгий бодож ирсэн билээ. Энэ жилийн физикийн Нобелийн шагналыг Антон Зейлингер болон түүний хамт олон нийт хүн төрөлхтөнд үр өгөөжөө өгөх асар их нөөц бололцоотой ажлынх нь төлөө олгосонд би баяртай байна."
Дээрхийн Гэгээнтэн Антон Зейлингерт мөн захидал бичиж, баяр хүргэж, залбирал, сайн сайхны ерөөл дэвшүүлжээ.