Энэтхэг, ХП, Дарамсала – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өнөөдөр өглөө илгээлт нийтэлж, Ливид болсон үерийн гамшигт гүнээ харамсаж байгаагаа илэрхийлэв.
Тэрээр "Амиа алдсан ахан дүүсийн төлөө залбирч, тэдний ар гэрийнхэн болон энэ гамшигт нэрвэгдсэн бусад хүмүүст гүн эмгэнэл илэрхийлье" гэж бичжээ.
“Ливийн эрх баригчид болон олон улсын хамтын нийгэмлэг олон улсын байгууллагуудаар дамжуулан аврах ажиллагаанд дэмжлэг үзүүлж, гамшигт нэрвэгдсэн хүмүүст тусламж үзүүлж байгаад баяртай байна. Олон улсын анхаарал халамж, тусламж нь энэхүү гамшгийн үр дагаврыг бууруулахад ихээхэн түлхэц болно."
"Ливийн ард түмэнтэй эв санааны нэгдэлтэй байгаагийнхаа илэрхийлэл болгон Далай Ламын Гандан Потан сангаас тусламж, аврах ажилд хандив өргөж байна."