Шинэ жилийн баярыг тохиолдуулан надад сайн сайхны ерөөл илгээсэн бүх хүмүүст талархал илэрхийлж, дэлхийн өнцөг булан бүрт байгаа ахан дүүс та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлж байна.
Өнөөдөр бидэнд тулгарч буй олон сорилт бэрхшээлээс үл шалтгаалж хүн төрөлхтний нэгдмэл байдал хэрхэн уялдаа холбоотой болохыг хүн бүр улам бүр ухаарч чадвал бид бүгдээрээ илүү утга учиртай амьдралаар амьдарч, илүү сайхан ертөнцийг бүтээхийн төлөө хичээх болно гэж би өөдрөгөөр бодож байна.
Хүмүүс бид аз жаргалтай байж, зовлон зүдгүүрээс ангид байх нийтлэг хүсэл эрмэлзэлтэй билээ. Бид бусдаас хамаарч оршдог нийгмийн амьтад мөн. Тиймээс би байнга хэлдэгчлэн бусдын сайн сайхны төлөө хичээх ёстой. Хэрэв бусдад тусалж чадахгүй байлаа ч хор хөнөөл учруулахгүй байх нь зүй ёсны хэрэг мөн. Бусдад туслах нь аз жаргал, амар амгаланг авчрах хамгийн сайн арга юм.
Бид дотоод сэтгэлдээ амар амгаланг бүрдүүлсэнээр дэлхийн энх тайвныг цогцлоож чадна гэдэгт би бүрэн итгэдэг.
Бид үндэс угсаа, шашин шүтлэгээс үл хамааран энэрэн нигүүлсэхүй, дотоод амар амгаланг төлөвшүүлэхийг хичээх ёстой, ингэснээр бид бүх хүн төрөлхтний сайн сайхан, аз жаргалд хувь нэмрээ оруулж чадна. Өнгөрсөн зуун хүчирхийллийн зуун байсан бол энэ зууныг яриа хэлэлцээрийн эрин үе болгох нь бидний үүрэг юм шүү.
Та бүхэнд дахин нэг удаа халуун мэндчилгээ дэвшүүлье. Та бүхэн шинэ он буюу 2024 оныг аз жаргалтайгаар эхлүүлнэ гэж найдаж байна.
Сайн сайхныг хүсэн ерөөж залбирсан Далай Лам.