Энэтхэг, ХП, Дарамсала – Мароккод хүчтэй газар хөдлөлт болж, олон хүний амь нас эрсдэж, олон хүн бэртэж гэмтсэн тухай мэдээг сонсоод Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Мароккогийн Ерөнхий сайдад захидал илгээжээ.
Тэрээр захидалдаа,
"Эрхэм Ерөнхий сайд аа, ойр дотны хүмүүсээ алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж, энэхүү эмгэнэлт явдалд нэрвэгдсэн бүгдийн төлөө залбирч байна" гэж бичжээ.
“Танай засгийн газар газар хөдлөлтийн бүс дэх аврах, тусламжийн ажилд туслахын тулд чадах бүхнээ хийж байгааг би мэдэж байна. Мөн газар хөдлөлтийн дараа олон улсын хамтын нийгэмлэг тусламж илгээж байгаад талархалтай байна."
"Энэ эмгэнэлт явдалд нэрвэгдсэн Мароккогийн ард түмэнтэй эв санааны нэгдэлтэй байдгийн минь илэрхийлэл болгон би Далай ламын Гандан Потан сангаас аврах, тусламж үзүүлэх ажилд хандив өргөж байна.”
Дээрхийн Гэгээнтэн захидлаа залбирал ерөөлөөр өндөрлөсөн байна.