Энэтхэг, ХП, Дарамсала – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өнөөдөр Тайваний Ерөнхийлөгч хатагтай Цай Ин Вэнд хандан захидал илгээж Тайваний зүүн эргийн ойролцоох хүчтэй газар хөдлөлтийн үеэр хүний амь нас хохирч, эд хөрөнгө их хэмжээгээр сүйдсэнийг мэдээд харамсаж байгаагаа илэрхийлжээ.
"Би эмгэнэлт явдалд нэрвэгдсэн бүх хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж байна. Байгалийн гамшгийн улмаас амь насаа алдсан хүмүүсийн төлөө, мөн бэртэж гэмтсэн олон хүмүүсийн төлөө залбирч байна."
"Танай засгийн газар болон холбогдох байгууллагууд хүмүүсийг аварч, тусламж хэрэгтэй байгаа хүмүүст тусламж үзүүлэхийн тулд шуурхай арга хэмжээ авч байгаад талархаж байна."
Дээрхийн Гэгээнтэн ерөөл тавин залбирч захидлаа төгсгөв.