Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Compassion and Human Values
  • World Peace
  • Environment
  • Religious Harmony
  • Buddhism
  • Retirement and Reincarnation
  • Tibet
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

"Оюун судлахуйн найман бадаг" номын товч тайлбар 2020 он 7 дугаар сар 5

Түгээх

Энэтхэг, ХП, Дарамсала, Тэгчин Чойлин – Өнөөдөр Тайваны найз нөхөд маргааш болох Дээрхийн Гэгээнтэн Далай ламын 85 насны ойг тэмдэглэхээр цугларсан байв. Энэ өдрийг тохиолдуулан номын айлдвар тавих хүсэлтийг Дээрхийн Гэгээнтэн ийн хүлээн авсан байна. Дээрхийн Гэгээнтэн өрөөнд орж ирэхэд хөтлөгчид уг арга хэмжээг хятад хэлээр танилцуулж байлаа. Тэрээр суудалдаа суусан даруйд дэлгэц дээрх мянган хүнтэй танхимын гараа даллаж буй баяр хөөрөөр дүүрэн олон хүний нүүр царайг хараад инээмсэглэн тэдэн рүү хариу далласан юм. 

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам төрсөн өдрийн баяр тэмдэглэж буй Тайваны сүсэгтнүүдтэй мэндчилж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2020.07.05. Зургийг Тэнзин Жампел.

“Өнөөдөр та бүгд энэ арга хэмжээг зохион байгуулан номын айлдвар явуулах хүсэлт тависан билээ. Анх Тайваньд очсон тэр цагаас хойш та бүгд миний сэтгэлд хэдийнээ ойр, дотно болжээ. Та нарын дунд хуучны андууд маань байгаа бөгөөд миний сэтгэл, санаанд дандаа хамт байдаг шүү. Өнөөдөр би гэвш Ланри Танбагийн зохиосон “Оюун судлахуйн найман бадаг” номыг тайлбарлана. Энэ ном нь бодь сэтгэлийг тэтгэн төрүүлэх нарийн увдистай хийгээд үндсэн эх сурвалж нь хутагт Нагаржунайн “Эрдэнийн эрхи” ном юм. Төгсгөлийн хэсэгт бодь сэтгэлтэй холбоотой шүлэглэсэн хорин бадаг бий. Үүнд: 

Газар шороо, гал ус, ховор мод, ургамалыг

Өөрийн дураар эдэлж хэрэглэх мэт

Хамаг амьтад ч намайг 

Өөрийн дураар хэрэглэх болтугай

Хэзээг хүртэл амьтад гэтэлж үл чадваас 

Төдийг хүртэл би бээр 

Бодийн хутаг олсон ч орших болтугай.

“Анх үүнийг Төвөдөд Наланда уламжлалын тэргүүлэх эрдэмтдийн нэг, хутагт Нагаржунайн үзэл онолыг дагагч ловон Шантаракшита номлосон юм. Хожим нь, Атиша гэгээн үүнийг дахин номлосон байна. Атиша гэгээний шавь нарыг бодь сэтгэлийн бүхий л увдисыг нэгэн дор гарын авлага болгон авдаг онцлогтой гаадамба урсгалыг баримтлагчид гэдэг байсан юм.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайванчуудад номын айлдвар айлдаж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2020.07.05. Зургийг Тэнзин Жампел.

 “Гэвш Ланри Танба байнга бодь сэтгэлийг бясалгадаг байсан ба хамаг амьтны зовлонгийн тухай бясалгахдаа тэрээр сэтгэл нь шаналж үйлдаг, гунигтай царайгаараа алдартай нэгэн байжээ. Би 50 гаруй жилийн турш Шантидева гэгээний “Бодьсадвын явдалд орохуй” сургаалыг гарын авлага болгож өдөр бүр бодь сэтгэлийг бодож, бясалгаж ирлээ. Гэсэн хэдий ч, Ланри Танба шиг гунигтай болоогүй байна, учир нь “Бодьсадвын явдалд орохуй”-д:

Тэр мэтээр өөрийн эрхтэй байхдаа

Үргэлжид мишээнгүй царайг үзүүлэн

Хилэнт царайг тэвчин буруулаад

Амьтны нөхөр, сайн зөвлөгч болохтун гэж айлдсан билээ." 

“Би бодь сэтгэлийг байнга бодож бясалгаж, “Оюун судлахуйн найман бадаг” номыг өдөр бүр уншдаг хэдий ч инээд, инээмсэглэлээр дүүрэн байна. Би хамаг амьтдыг миний элгэн садан гэж үзэн тэдэнд энэрэн хайрлах сэтгэлээр ханддаг. Үүнийг хоосон чанарын үзэл онолын ойлголттой хослуулснаар сэтгэлд амар амгалан аяндаа бий болно. Чандракирти гэгээний “Төвд орохуй”–н VI бүлэгт харьцангуй болон үнэмлэхүй бодь сэтгэлийг хослуулан үүсгэдэг бодь сэтгэлийн тухай ийн өгүүлсэн юм."

Янагуух ба үнэмлэхүйн уужим цагаан жигүүрээ дэлгэж 

Хунгийн хаан бээр бусад шувуудыг тэргүүнд

Дүүлэн нисч, хүчит буяны салхийг хөлөглөн

Бурханы эрдмийн далайн дээд чинадад одмуй  

Дээрхийн Гэгээнтэн “Оюун судлахуйн найман бадаг” -ийн эхний долоон бадагт бодь сэтгэлийг хэрхэн төрүүлэх тухай өгүүлдэг гэв. Харин сүүлийн найм дахь бадагт хоосон чанарыг үзүүлсэн байна. Тэрээр “Би бээр хамаг амьтдыг” гэсэн эхний мөрийг уншаад “Би” гэгч хэн бэ? “Би” хаана байна вэ гэх зэргээр сайтар бодох хэрэгтэй гэж зөвлөлөө.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайванчуудад номын айлдвар айлдаж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2020.07.05. Зургийг Тэнзин Жампел.

“Өглөө бүр сэрээд би Нагаржуна хутагтын “Билгүүний үндэс” дэх дараах мөрүүдийг бодон бясалгадаг юм. 

Цогцос бус, цогцосоос өөр ч бус

Түүнд цогцос үгүй, түүнд тэр ч үгүй.

Түүнчлэн Ажирсан нь цогцосгүй, 

Түүнчлэн Ажирсан нь алин буй

Би энэ шүлгийн үгийг нь солин өөртөө хандаж ийнхүү уншдаг.

Цогцос бус, цогцосоос өөр ч бус

Түүнд цогцос үгүй, түүнд тэр ч үгүй.

Би бээр цогцосгүй,

Би бээр алин буй?

“Хэрвээ “би”, “минийх” гэдгийг хайвал олж чадахгүй. Үүнийг Чандракирти гэгээн “Төвд орохуй”-д айлдахдаа Бид хөсөг тэргийг өөрийн эд анги ба жижиг хэсгүүдээс тусдаа, эсвэл өөрийн эд ангиудын “эзэн”, эсвэл өөрийн эд ангиудтай нэгэн ижил гэж хэлж чадахгүй. 

Хөсөг тэрэг өөрийн эд анги ба жижиг хэсгүүдэд оршоогүй, бас эд ангиуд нь ч хөсөг тэргэнд оршоогүй билээ. Энэ нь зүгээр эд анги ба хэсгүүдийн цуглуулга ч бус, бас тэдний дүрс хэлбэр ч бус юм.

Тиймээс долоон учир шалтгааны үүднээс үнэмлэхүй ба янагуух түвшний хувьд өөрийн мөн чанараар орших зүйл гэж үгүй ба ертөнцөд алдаршсаны үүднээс оршин буй гэж айлдсан байна.

“Би” гэгч энэ байна хэмээн заан үзүүлэх нэгээхэн ч зүйл олдохгүй ч энэ бүгд нэр томьёоллын төдийд оршиж буй. Бид яагаад үүнийг задлан шинжлэх шаардлагатай вэ? Учир нь “би”-ийн эрхэнд автсаны улмаас буруу ойлголттой болж, үүний үр дагаварт сэтгэлийн зовиур, сөрөг сэтгэл хөдлөлүүд төрдөг. Хутагт Нагаржуна “Билгүүний үндэс” номонд,

Үйл хийгээд нисванисыг барваас гэгээрэлд хүрнэ

Үйл болон нисванис нь атгагаас үүсч

Тэдгээрээс цацрал гарах ба цацралыг

 Хоосон чанараар хоримуй гэж айлдсан байна.

“Би хятад хүн” эсвэл “би төвөд хүн” гэж бодох үедээ өөрийн бие, хэл, сэтгэлийн эзэн болсон “би” гэгч хаана байна вэ хэмээн бодоорой. Бие, сэтгэлээс тусдаа оршиж буй мэт санагддаг “би” гэгч нь хаана байна вэ? Бие даан оршдог гэх буруу ойлголт нь уур хилэн, атаа хорсол зэрэг сөрөг сэтгэл хөдлөлүүдийг бий болгодог.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайванчуудад номын айлдвар айлдаж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2020.07.05. Зургийг Тэнзин Жампел.

Дээрхийн Гэгээнтэн бодит байдлыг ойлгоход учир шалтгааны үүднээс гүнзгий үзэх нь чухал болохыг онцоллоо. Тэрээр пали уламжлалыг дагалдагчид Бурханы айлдвар эшлэлд, харин хутагт Нагаржуна болон Наланда уламжлалыг дагаж буй хүмүүс учир шалтгааны нотлогоонд тулгуурладаг гэв. Тэрээр хутагт Нагаржунайн “Билгүүний үндэс”, Чандракирти гэгээний “Төвд орохуй” номууд онцгой ач холбогдолтой ба өөрийн байнга үзэж судладаг ширээний ном гэж үздэгээ ярив.

“Хоосон чанарын үзэл онол нь нисванист муу сэтгэлийг арилгах боломжтой. Хутагт Майдарын “Жүд Лама” сударт бид бүгд бурханы мөн чанартай хийгээд сэтгэлийн хирийг бүрэн арилгах боломжтой. Нисванист муу сэтгэл нь олдмол, харин оюун ухааны мөн чанар нь саруул бөгөөд танин мэдэх чадвартай гэж айлдсан байна.”

“Бид бүгд аз жаргалыг хүсдэг, зовлонг хүсдэггүй, гэвч хоёул бидний сэтгэлийн байдлаас хамаардаг. Сэтгэл санаагаа өөрчлөх нь аз жаргалын үндэс юм. Өнөөдөр дэлхий нийтээр гадаад материаллаг хөгжлийг голчлон анхаарч үзэж байна. Гэсэн хэдий ч, эртний Энэтхэгийн уламжлалууд оюун ухааныг аз жаргалын жинхэнэ эх үүсвэр, түүнд хүрэхийн тулд бид сэтгэлээ өөрчлөх хэрэгтэй гэдгийг нотолсон билээ. Эдгээр нь эртний хүч үл хэрэглэх “ахимса” зарчим, энэрэн хайрлах үзэл санааны “каруна” уламжлалын үндэс болдог. Бурхан Багш эдгээрийг дадуулж хэрэгжүүлдэг байсан ба гэгээрэлд хүрсэний дараа хоосон чанарын үзэл онолтой уялдуулан айлдсан билээ.” 

“Гэсэн хэдий ч Бурхан Багш шавь нартаа аливаад эргэлзээтэй хандаж байхыг зөвлөдөг байжээ. ”Мэргэн хүн шижир алтыг шатааж, зүсэж, үрж шалгадагтай адил хуврагууд та нар миний үгийг хүндлэх төдийд бус, утгыг нь нягталж шалгасны дараа л хүлээн авах хэрэгтэй гэж айлдсан юм.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайванчуудад номын айлдвар айлдаж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2020.07.05. Зургийг Тэнзин Жампел.

Дээрхийн Гэгээнтэн бид нисванист сэтгэлийг шинжилснээр бат бөх суурьгүй болохыг мэднэ гэв. Энэрэл нигүүлсэл зэрэг эерэг сэтгэл хөдлөлүүд нь учир шалтгааны үндэслэлтэй төдийгүй дадлага, мөрдлөг болгохын хэрээр улам баттай болж байдаг ажээ. Мунхаг хийгээд сөрөг сэтгэл хөдлөлүүд буруу ойлголтоос үүдэлтэй. Бурханы номд суралцаж, дадуулна гэдэг нь зөвхөн мөргөл залбирал үйлдэнэ гэсэн үг биш юм. Бурханы номд суралцаж дадуулна гэдэг нь саруул оюун ухаан, оюуны чадамжийг ашиглан буруу зөвийг ялгаж, нисваанист муу сэтгэлийг арилгахад оршино. 

Дээрхийн Гэгээнтэн “Оюун судлахуйн найман бадаг” – ийн эхний шүлгийг эргэн уншаад: 

“Амьтан бүгд бидэнд хамааралтай. Энэрэнгүй сэтгэл хийгээд бодь сэтгэлийг хамаг амьтанд хандан бодож бясалгаж, дадуулдаг. Үүнийг хэмжээлшгүй ихээр хөгжүүлэх боломжтой. Хутагт Нагаржуна “Эрдэнийн эрхи” номондоо энэ тухай маш тодорхой илэрхийлсэн байна.”

Хамаг амьтдыг амь шигээ хайрлаж 

Өөрөөсөө ч илүү тэднийг хайрлах болтугай

Надад тэдний нүгэл хилэнц боловсорч

Миний буян бүгд тэдэнд боловсрох болтугай.

“Хамаг амьтныг хайрлан энэрэх гэдэг нь ашиг олох зорилгоор бага хэмжээний хөрөнгө оруулалт хийж буй бизнестэй адил юм. Хоёр дахь шүлгэнд: “Өрөөлийг чин сэтгэлээр өндөрт эрхэмлэн дээдлэх болтугай” гэдэг нь омог бардамыг арилгах талаар зөвлөж байна. Гурав дахь бадаг нь өчүүхэн шалтгаанаас үүссэн нисваанист муу сэтгэлийг ч хянаж байхыг бидэнд сануулсан байна. Бид зүүдэндээ ч гэсэн тэдгээр муу сэтгэлүүдийг хянаж сурах хэрэгтэй.”

Дөрөв дэх бадаг нь нисваанист муу сэтгэл хүчтэй төрсөн, үүндээ зовж шаналж буй амьтдыг ч мөн хүндэтгэж, энэрлэн хайрлах хэрэгтэй гэжээ. Тэдгээрийг бодож хайр, энэрэнгүй сэтгэлийг бясалгахтун гэж айлдсан байна. 

Дээрхийн Гэгээнтэн цааш нь тайлбарлахдаа хойшхи бадгууд хохирлыг хүлээн авч, бидэнд хохирол учруулсан нэгэнд ялалтыг өгч, тэднийг хамгийн дээд багш хэмээн үзэх тухай тайлбарлав. 

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайванчуудад номын айлдвар айлдаж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2020.07.05. Зургийг Тэнзин Жампел.

“Бодьсадвын явдалд орохуй”–д бидний тэсвэр тэвчээрийг турших дайснууд үгүй бол тэвчээрийг бид төрүүлэх боломжгүй болно гэсэн байна. Долоо дахь бадаг, ”Товчилбоос, шууд ба дам алинаар, тус амгаланг үлдээлгүй бүгдэд өргөе. Эх тэдний хорлол, зовлон бүгдийг Би өөртөө нууцлан авах болтугай.”

Төгсгөлийн найм дахь бадаг нь бодит байдлын тухай – “Юмс бүгдийг илбэ дор мэдэх билгүүнээр шунал үгүй еэ хүлээснээс гэтлэх болтугай.” 

“Өвдөлт, таашаалтай холбоотой эсэхээс үл хамааран бүх зүйл бие даан оршиж буй мэт санагддаг. Квантын физик нь үзэгдэх байдал ба бодит байдлын ялгааг судалснаар юмс үзэгдэл бодит мэт харагдах боловч тийм биш гэдгийг нотлосон билээ. Бидний найз нөхөд болон дайснууд бодит мэт боловч, мөн чанарыг нь хайхад олдохгүй. Гэсэн хэдий ч, бид тэднийг бодит гэж боддог учраас уур хилэн, хүсэл шуналын сэтгэлээр ханддаг. Юмс үзэгдлийн хуурмаг шинж чанарыг олж харах чадвар нь биднийг буруу үзэл бодлоос чөлөөлнө.”

Дээрхийн Гэгээнтэн Шантидева гэгээний “Бодьсадвын явдалд орохуй” номыг бодь сэтгэлийн талаар мэдэхийг хүсч байвал уншихад хамгийн тохиромжтой ном бөгөөд үнэмлэхүй бодь сэтгэлийн талаар үзэж судлахад “Билгүүний үндэс”, “Төвд орохуй” номуудыг унших нь зүйтэй гэв. “Бодьсадвын явдалд орохуй” – н өөрийг бусдаар солих дадлыг нарийвчлан тодорхойлсон найм дахь бүлэг болон тэвчээрийн зургаа дахь бүлгийг онцгойлон дурдав. 

“Би Төвөдөд амьдарч байхдаа бодь сэтгэлийн бясалгалыг гайхамшигтай гэж бишрэн боддог байсан ч өөрийн сэтгэлд төрүүлэхэд хэцүү санагддаг байлаа. Хожим Энэтхэгт “Бодьсадвын явдалд орохуй” номыг багшаар заалгаж, уншиж судалснаар шаргуу хичээл зүтгэл гаргаж чадвал бодь сэтгэлийг төрүүлэх боломжтой гэдгийг аажмаар ойлгож эхэлсэн юм.” 

“Маргааш миний төрсөн өдөр болно. Хэрэв та бүгд надад төрсөн өдийн бэлэг өгөхийг хүсвэл сэтгэлээ төвлөрүүлээд багадаа мянган удаа “Маань” уншаарай. “Ум” гэдэг нь бие, хэл, сэтгэлийг бэлгэддэг “а”, “у”, “ма” гэсэн гурван үсгээс бүрдэнэ. Нисванист муу сэтгэлд автсан “би” нь бие, хэл, сэтгэлд түшиглэж төрдөг. Бид тэдгээр муу сэтгэлийг арилган бурханы хутагт хүрч чадна.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайванчуудад номын айлдвараа өндөрлөж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2020.07.05. Зургийг Тэнзин Жампел.

“Арилаагүй бие, хэл, сэтгэл гурвыг өөрчлөхийн тулд бодь сэтгэлийг ашигладаг ба үүнийг “мани” буюу эрдэнээр билэгдэнэ. “Бадмэ” буюу лянхуа нь билиг ухааны бэлэгдэл юм. Сүүлийн “хум” нь бодь сэтгэл хийгээд билиг ухаан буюу хоосон чанарыг хослуулахыг бэлэгдэж буй.” 

“Та бүгд манийн тарнийг мянган удаа уншвал буян нь нэмэгдэнэ. Тэрхүү буянаар намайг урт наслахын ерөөл тавибал 108, 110 наслахад тус болно.”

“Дэлхийн улс төрийн байдал өөрчлөгдөж байна, та бид Тайваньд дахин уулзах боломж бүрдэж магадгүй. Тэгнэ гэж найдаж байна. Ямартаа ч бид бүхэн сэтгэл зүрхээрээ холбоотой байдаг. Сайн сууж байгаарай, баярлалаа.” 

Зохион байгуулагчид Дээрхийн Гэгээнтэнд, хүрэлцэн ирсэн мянган хүмүүст, тусалсан гурван зуун сайн дурынханд талархлаа илэрхийлэв. Мөн Хятад хэлний орчуулагч Жамъян Ринченд талархал илэрхийлэв. Эцэст нь тэд зургаан түргэн тусламжийн машиныг эмнэлгийн байгууллагуудад хандивлаж байгаагаа зарлалаа. Дээрхийн Гэгээнтэн инээмсэглэн гар даллаад энэ удаагийн уулзалтаа өндөрлөсөн юм.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүргүүд
      • Товч намтар
      • Төрснөөс дүрвэх хүртэл
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Шууд дамжуулалт