Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Compassion and Human Values
  • World Peace
  • Environment
  • Religious Harmony
  • Buddhism
  • Retirement and Reincarnation
  • Tibet
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Занскар дахь номын айлдвар 2022 он 8 дугаар сар 12

Түгээх

Энэтхэг, УТ, Ладак, Занскар, Падум - Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өнөөдөр өглөө Занскар хотод өргөөнөөсөө айлдварын асар руу алхахын өмнө Каргил дүүргийн удирдлагын төлөөлөгчидтэй уулзав.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Падум дахь айлдварын асар руу алхаж байгаа нь. 2022.08.12. Энэтхэг, УТ, Ладак, Занскар. Гэрэл зургийг Тэнзин Чойжор

"Занскар, Ладакын ард олон надад сүсэглэж, итгэл тавьдаг учраас би та бүгдэд туслахын тулд чадах бүхнээ хийх үүрэгтэй. Үүний тулд номын айлдвар айлдах нь та нарт туслах хамгийн сайн арга юм. Гэхдээ сургаал сонсох нь амьдралдаа хэрэгжүүлэхийг хичээсэн тохиолдолд л ач тустай. Үүнийг би амьдралынхаа туршид эрхэмлэж ирсэн юм. Амьдралдаа хэрэгжүүлэх хамгийн гол сургаал нь сайхан сэтгэлийг төлөвшүүлж, сэтгэлийн амар амгаланд хүрэх явдал юм шүү.”

Дээрхийн Гэгээнтэн энд хүрэлцэн ирсэн хүмүүст бодьсадвын санваар хүртээж, сайхан сэтгэл, бодь сэтгэлийг хоосон чанарыг ойлголттой хослуулсан нарийн увидсыг хүртээлээ. Тэрбээр буддын сургаалыг учир шалтгааны үүднээс судалж, сайн ойлголттой болохын чухлыг онцлов.

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламаас бодьсадвын санваар хүртэж буй сүсэгтнүүд. 2022.08.12. Энэтхэг, УТ, Ладак, Занскар, Падум.  Гэрэл зургийг Тэнзин Чойжор

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өнөөдрийн айлдварт зөвхөн хүн төдийгүй нүдэнд үл үзэгдэгч амьтад, нутгийн лус савдагууд, тэр бүү хэл хор хөнөөлтэй гэж үздэг нүдэнд үл үзэгдэгч амьтад цуглан ирсэн гэдгийг тодрууллаа. Энэ үеэр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам тэдгээр нүдэнд үл үзэгдэгч амьтдад бодь сэтгэл, хоосон чанарыг ухаарах тал дээр анхаарч, хүмүүст эелдэг хандаж, тэдэнд хор хөнөөл учруулахгүй байхыг уриалав.

Дээрхийн Гэгээнтэн буддизм нь арьс өнгө, нийгмийн гарал, шашин шүтлэг, хүйсээр ялгаварлан гадуурхахыг хүлээн зөвшөөрдөггүй гэдгийг онцлон айлдлаа. Тэрбээр бурхан болж гэгээрэх боломжийн хувьд бид бүгд тэгш эрхтэй гэв. Хүн төрөлхтний хувьд бид сайхан сэтгэлийг төрүүлэх, үүн дээр нэмээд бусдаас хамааран оршдог, өөрийн мөн чанараасаа бүтээгүй гэх хоосон чанарын ойлголтыг зайлшгүй хөгжүүлэх шаардлагатай гэдгийг тайлбарлан айлдлаа.

Дээрхийн Гэгээнтэн товч айлдварынхаа төгсгөлд цугласан олонд өөрийн заасны дагуу дадлага хийхийг уриаллаа. Мөн тэрээр Занскарт эргэн ирсэндээ маш их баяртай байгаагаа дурдав. Төгсгөлд нь түүний гол зөвлөгөө бол сайхан сэтгэлтэй байх, бусдад тустай байх явдал юм гэдгийг давтан айлдсан юм.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам айлдварынхаа төгсгөлд цугласан олон руу даллаж байгаа нь. 2022.08.12. Энэтхэг, УТ, Ладак, Занскар, Падум. Гэрэл зургийг Тэнзин Чойжор

Номын айлдварын төгсгөлд Жүдод тарнийн дацангийн хамба лам Гэвш Лувсан Кэдүв Каргил дүүргийн Занскар буддын шашны нийгэмлэг болон Бүх Занскарын хийдүүдийн нийгэмлэгийг төлөөлөн Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд зориулан товч залбирал уншив. Залбирлуудын дунд Арван зургаан архадын соёрхол, Дээрхийн Гэгээнтний ёнзин багш нарын зохиосон өлмий бататгах залбирлууд багтсан байлаа.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүргүүд
      • Товч намтар
      • Төрснөөс дүрвэх хүртэл
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Шууд дамжуулалт