Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Compassion and Human Values
  • World Peace
  • Environment
  • Religious Harmony
  • Buddhism
  • Retirement and Reincarnation
  • Tibet
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Шэйрав Жайцал Лин институтын нээлтийн ёслол 2018 он 11 дүгээр сар 18

Түгээх

Япон, Токио – Өнөө өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг Токио хотоос Чиба муж дахь Ишихарагийн зүг хөдлөхөд ням гаргийн өглөө байсны улмаас хот нам гүм байлаа. Тэнд Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Шэйрав Жайцал Лин институтын нээлт хийх юм.

Түүнийг хүрэлцэн ирэхэд Монгол, Төвөдийн хөгжимчид хамтдаа хөгжим тоглон угтаж, мөн Төвөдийн уламжлалт заншлын дагуу арвайн гурил барин угтлаа. Институтын өмнөх талбайд Дээрхийн Гэгээнтэн мод тарьсны дараа суудалдаа суумагц түүнд лагшин, зарлиг, таалалын гурван шүтээн, мандлын хамт өргөв. 

Төвөдийн уламжлалт заншил ёсоор Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг хүлээж байгаа нь. Япон, Чиба. 2018.11.18. Гэрэл зургийг Тэнзин Чойжор.


Дараа нь Дээрхийн Гэгээнтнийг Монгол гэрт урин залав. Тэрээр үүдний хадган унжлагыг сөхөж гэрийн хаалгыг нээхийн зэрэгцээ лам хуврагууд өлзий хутагийн ерөөл уншив. Ингээд бүгд дотогш орсоны дараа Дээрхийн Гэгээтэн Далай Лам Бурхан Багшийн сэрэг дүрийн өмнө зул өргөж залбирал үйлдлээ. Түүнийг суудалдаа суусан хойно дунд сургуулийн дөрвөн бяцхан охин Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд хадаг барин золгосон юм.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам:

"Би урьд өмнө ийм гэрт ном номлож байсангүй. Гэвч III Далай Лам Содномжамц Монгол оронд морилж Бурхан Багш хийгээд Богд Зонховын ном сургаалыг дэлгэрүүлэхдээ ийм гэрт ном номлож байсан биз ээ. Мөн хожим XIII Далай Лам ч ийм гэрт ном айлдсан буй за.”

"Өнгөрсөн хугацаанд Төвөд, Монгол хоёр улсын харилцаа холбоо хүчтэй байсан бөгөөд хил хязгаар нь ч тодорхойгүй байв. Бурханы шашин нь Монголд анх Торгоны замаар дамжин дэлгэрч, түүний дараа Дрогон Чойжал Пагва лам Хубилай хаан болон түүний үр удмын багш болов. Дараа нь III Далай Lам Содномжамц Монголд морилсон ба Алтан хан түүнд Далай Лам хэмээх алдар өргөжээ.”

"Миний төрсөн газар Гүмбүм хийдийн ойролцоо байсан бөгөөд Гүмбүм хийдийн ихэнх шавь нь монголчууд байлаа. Намайг Лхасад сурч байхад Брайбун, Гандан, Сэра хийдүүдээс сонгогдсон 17 зөвлөх багш ажиллаж байсан юм. Тэдний хамгийн шилдэг нь, миний хувьд хамгийн нөлөө бүхий хүн нь Өвөр Монголын Абагаас ирсэн Ойдүв Цогни байсан юм."

 Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Шэйрав Жайцал Линд морилон шүтээний өмнө зул өргөж байгаа нь. Япон, Чиба. 2018.11.18. Гэрэл зургийг Тэнзин Жигмэ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Монголчууд хичнээн байгааг асуун гараа өргөхийн хүссэнд Өвөр Монголоос 12, Ар Монголоос 15 хүн ирсэн байв. Ингээд ихэнх нь япончууд байсан тул түүний айлдварыг япон хэлээр орчуулав.


"XIII Далай Лам 1904 онд Монголд очсон бөгөөд тэрээр монгол хэлээр сайн ярьдаг байжээ. Ойдүв Цогни багш надад нэгэн удаа өөрийн түүхийг хуучилсан юм. Тэрээр XIII Далай Ламаас гэлэн санваар хүртсэн байна. Сахил хүртэх үед тусгай зан үйл хийдэг бөгөөд Ойдүв Цогни түүний учрыг олоогүй, мөн төвөд хэл муу мэддэг байсан тул хэрхэхээ мэдэхгүй байх үед XIII Далай Лам түүнд монгол хэлээр тайлбарлан өгсөн байна.”

"Нэг хэсэг Брайбун Гоман, Сэра Жэ дацангуудад монголын мянга мянган лам хуврагууд шавилан сууж эрдэм номд суралцаж байсан. Тэд бүгд философийн их эрдэмтэд байлаа. Тэдний нэг нь ч хар бор ажилд оролцож, эсвэл захиргааны ажил үүрэг хийж байгаагүй. 1959 онд Гоман дацангийн хамба лам нь монгол  Лэгдэн гуай, Жүдмад дацангийн хамба лам нь мөн монголын Сэшин Га байв. Өөр бусад эрдэмтэд болох винайн хамба Түвдэн Нямаа гуай, мөн надтай хамт лхаарамбын цол хамгаалсан Еши гуай ч монгол хүн байлаа. Мөн Монголын өөр нэгэн эрдэмтэн Агваан Гэндэн бас байсан юм.”

"Эдгээр хүмүүс Төвөдөд ирсэн сүүлчийн монгол судлаачид байлаа. 1936-1939 оны хооронд Чойбалсангийн үед Монгол улсад их хямрал тохиолдсон юм. Наад зах нь 18,000 лам хуврагууд амь насаа алдаж, зармийг нь хүчээр энгийн болгож, зармийг нь цэрэгт явуулсан байна. Үүний улмаас л Агваан Лэгдэн, Түвдэн Няма гуай нар монголоос дүрвэн гарсан байна. Тэд өдөр нь хонин дунд дах нөмрөн хэвтэж, шөнө нь газар туулсаар Төвөдөд эсэн мэнд ирсэн юм.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Шэйрав Жайцал Лин институтын гэрт морилон айлдвар айлдаж байгаа нь. Япон, Чиба. 2018.11.18. Гэрэл зургийг Тэнзин Чойжор.

"Монгол Лувсан гуай эцэст нь Энэтхэгт бидэнтэй хамт дүрвэж чадсан юм. Тэрээр Төвөдөд байхдаа Мажон гэх тоглоомыг Лхасын язгууртнуудтай тоглодог байсан байна. Их хийдүүдэд шавилан сууж байсан монгол лам хуврагуудад  хүнд хэцүү үе тохиолдоход Лувсан гуай Лхаст очиж, Мажон тоглож, олсон мөнгөө лам нарт авчирч өгдөг байсан гэж ярьдаг.”

 “XIII Далай Ламын үед Монголын их эрдэмтэн халх Дамба гэж хүн байсан гэдэг. Тэрээр цаг үргэлж ном бодож явдаг, хэвтсэн ч номоо бодоод хэвтдэг ийм хүн байсан байна. XIII Далай Ламын багш Пүрба Чок түүнд “Би таныг Манзушри бурханы хувилгаан гэж сонслоо” гэсэнд тэрээр “Үгүй ээ, би түүний ойрын хүн нь байгаа юм.” гэж хариулсан гэдэг. Харамсалтай нь их хямрал явагдсаны дараа Монголын эрдэмтэд Төвөдөд ирж чадахгүйд хүрсэн юм.”

"1979 онд Зөвлөлт Холбоот Улс болон БНХАУ-ын харилцаа муудсан тэр үед би анх удаа Монголд очих боломж бүрдсэн юм. Тэр үед гадна талдаа шашны эрх чөлөө байхгүй байсан ч Гандантэгчэнлин хийд дэх лам хуврагуудын хувьд дотоод сэтгэлдээ шашин номын үйл хэргээ хэрэгжүүлж явах боломж бүрдсэн байлаа. Намайг хийдэд очиход лам хуврагууд бүгд нүдэндээ нулимастай мандал өргөн өндөр дуугаар уншиж, би ч мөн адил уйлж билээ. Тэдгээр хөгшин лам хуврагууд хийд орноо хамгаалахын тулд өөрсдийн амь насаа ч эрсдэлд оруулж байжээ. Эцэст нь ардчилал гарсны дараа Монгол улсад шашны эрх чөлөө сэргэсэн юм.”

“Нэгэн удаа би Монголд очихдоо Энэтхэгийн 17 бандидагийн хөрөг дүрийг Гандан хийдэд үлдээсэн билээ. Хожим эргэн очихдоо 17 бандидагийн дүр дуганы дотор ил байхгүйг анзаарч, бандида нарын хөрөг дүр хаана байгааг лавлахад хуйлаад баринтигтай номын дунд хийсэн байв. Ингээд ил гаргахыг хүсч, намайг байхгүйд эдгээр бандида нарын дүрийг хараад буддын гүн ухаанд сайтар суралцах ёстой гэдгийг байнга санаж байх хэрэгтэй гэж зөвлөж билээ.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Шэйрав Жайцал Лин институтын гэрт морилон айлдвар айлдаж байгаа нь. Япон, Чиба. 2018.11.18. Гэрэл зургийг Тэнзин Чойжор.

Дээрхийн Гэгээнтэн Төвөдөд "Ертөнцийн зургаан чимэг, Хоёр Дээд" хэмээн алдаршсан Энэтхэгийн 8 бандида нарын дүрийг нэгэн дор бүтээж шүтдэг уламжлал дэлгэрсэн тухай ярив. Гэтэл эдгээр найман эрдэмтнээс гадна өнөөгийн буддын гүн ухаанд онцгой байр суурь эзлэх томоохон ном бүтээл туурвисан олон эрдэмтэд үүнд багтаагүй ажээ. Ингээд тэрээр эхний найман эрдэмтэн болох хутагт Нагаржуна, Аряадева, Асанга, Васубанду, Дигнага, Дармакирти, Гүнапраба, Шагжапраба нар дээр ловон Буддапалита, Бхававивека, Чандракирти, Шантидева, Шантаракшита, Гамалашила, Вимүктисена, Харибадра болон Адиша гэгээн нарыг нэмсэн байна.

Ийнхүү Дээрхийн Гэгээнтэн 17 бандидаг нэгэн дор бүтээх уламжлал дэлгэрүүлж, тэдгээрийн соёрхолыг ч зохиож лам нарын хурал болон номын айлдварын үеэр уншдаг болсон байна. Тэрээр таван гол таван ухаан болох гар урлалын ухаан, учир шалтгааны ухаан, хэл зүй, анагаах ухаан, болон "дотоод шинжлэх ухаан" буюу буддын гүн ухаан, түүнчлэн таван бага ухаан буюу найруулахуй ухаан, математик, одон орон судлалын ухаан, урлаг судлалын ухаан, яруу найргийн ухаан буддизмд байдгийг тэмдэглэн хэлэв.

Эдгээр эрдэм ухаанд суралцах гол түлхүүр нь логик арга зам байсан гэлээ. Энэтхэгт логик арга замаар бурханы шашинтан болон бусад шашны эрдэмтэд мэтгэлцдэг эртний их уламжлалтай байсан тул үүний нөлөөгөөр Төвөдийн буддын эрдэмтэд орчин үеийн шинжлэх ухааны эрдэмтэдтэй уулзан ярилцах боломж бүрдсэн байна. Хэрэв тэд өөрсдийн үзэл онолыг бэхжүүлэхийн тулд зөвхөн эх сурвалж, судар бичиг дагадаг байсан бол тэдэнтэй харилцах нийтлэг үндэслэл байхгүй болно.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам цааш нь ярихдаа эртний Наландагийн их мастерууд буддын сурвалжуудыг логикийн үүднээс судалж үзсэн бөгөөд шууд утгаар нь авч үзэж болохуйц, эсвэл тайлбартайгаар хүлээн авах гэсэн хоёр хэсэгт хуваасныг тодруулав. Ерөнхийдөө Бурхан Багш дан ганц, бие даасан, өнө мөнхийн “Би” хэмээгч байхгүй гэдгийг номлосон байна. Гэтэл энэхүү ойлголтыг хүмүүс шууд хүлээн авах боломжгүй байсан тул тэрээр зарим үед “Би”-ийн талаар өөрөөр номлосон байдаг.

“Бурхан Багшийн анхдугаар номын хүрд буюу анхдугаар номын айлдврын бүлэг нь олон нийтийн дунд явагдсан тул нийтэд хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд байв. Энэ нь Хутагтын Дөрвөн Үнэн ба Винайн үндсэн сургаалууд байлаа. Харин хоёрдугаар номын хүрдийн үед айлдсан билиг барамидын сургаал нь олон нийтэд бус зөвхөн тусгай шавь нарт зориулагдсан байв.  Хутагт Нагаржуна болон “Хутагт Майдарын таван ном” зэргүүдэд билиг барамидын сургаалыг Бурхан Багш айлдсан гэх нотолгоог олж харах боломжтой.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварыг сонсож буй монголчууд. Япон, Чиба. 2018.11.18. Гэрэл зургийг Тэнзин Жигмэ.

Цугласан хүмүүст тараасан Гэвш Ланри Танбагийн "Оюун Судлахуйн Найман Шүлэг" номыг нээгээд Дээрхийн Гэгээнтэн “Төвөдүүд буддын шашныг аль 7-р зууны үеэс сонирхон шүтэж эхэлсэн боловч ловон Шантаракшитаг Төвөдөд заларсны дараа Наланда уламжлалыг илүү ихээр анхаарах болсон байна. 9-р зууны үед Ти Ралбажан хаан алагдсаны дараа Ландарм хаан Төвөдийн бурханы шашныг устгаж эхэлсэн ба Төвөдийн төв нутагт нэг ч лам хувраг үлдээгүй гэв.

  “Дараа нь Төвөдийн баруун нутгийн Аари дахь язгууртан Лха Лам Еши Одод тухайн үед Энэтхэгийн Наландагийн хамгийн алдартай Адиша гэгээнийг Төвөдөд залах бодол төрсөн байна. Түүний энэ хүсэл Ладакын хааны хөндлөнгийн оролцооны улмаас бүтээгүй юм. Гэсэн хэдий ч түүний ач хүү Жанчүв Од Адиша гэгээнийг Төвөдөд залж чаджээ."

"Бромдомба Адиша гэгээний гол шавь байсан бөгөөд Бодова, Пүчүнва, Жанава гэх гурван шавь түүний бүхий л сургаалыг эмхэтгэжээ. Тэдгээрээс Бодова гэгээн түүний сургаалыг эмхэтгэж гаадамбын зургаан ном гэдгийг алдаршуулсан байна.  Уг зургаан ном нь Шантидева гэгээний “Бодьсадвын явдалд орохуй” хийгээд “Суртгаалын хураангуй”, хутагт Майдарын “Судрын аймгийн чимэг”, хутагт Асангагийн “Бодьсадвын газар”, Бурхан Багшийн “Төрөл цадиг” болон “Цоморлиг” хэмээх зургаан ном юм.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Шэйрав Жайцал Лин институтын гэрт морилон айлдвар айлдаж байгаа нь. Япон, Чиба. 2018.11.18. Гэрэл зургийг Тэнзин Жигмэ.

"Харин Жанава гэгээрэлд хүрэх бүхий л ном сургаалын нарийн увидсын аман дамжлагыг хадгалсан байна.”

"Би Шантидева гэгээний “Бодьсадвын явдалд орохуй” номын аман дамжлагыг Хүннү Лама багшаас хүртсэн бөгөөд түүнээс хойш бусад гаадамбын ном судрын судалгааны ажлыг эхлүүлж, дэмжиж эхэлсэн юм.

"Сэтгэл оюунаа сургах найман шүлгийн эхний долоо нь энэрэн нигүүлсэхүй ба бодь сэтгэлийг хэрхэн хөгжүүлэх тухай өгүүлдэг. Харин сүүлийн шүлэг нь саруул билиг оюуны тухай номлодог юм. Энэ ном нь бусадтай хэрхэн эелдэг харьцах тухай номлолоор эхэлдэг. Жишээлбэл, гурван суртгаалын ёс суртахуун нь гагцхүү бусад хүмүүстэй хэрхэн харьцсаны үндсэн дээр бий болдог юм.”

"Хоёрдугаар шүлэг нь даруу байдлын тухай өгүүлдэг. Бусдад туслах даруу байдал нь эр зориг шаарддаг учраас шантрах, урам хугарах зэрэг сөрөг зүйл гардаггүй. Гуравдахь шүлэг нь сөрөг сэтгэл хөдлөлөөс урьдчилан сэргийлэх аргыг хэрхэн хэрэгжүүлэхийг зөвлөдөг. Дөрөв дэх нь тэвчээрийн тухай, тав дахь, зургаа ба долоо дахь шүлгүүд бусдын ялалтад анхаарч, өөрийн дайсныг найз нөхөд гэж үзэх, мөн өөрийн сайн сайхныг бусдад өгч, бусдын зовлон зүдгүүрийг өөртөө авах тухай номлодог юм. Эцсийн шүлэг нь юмс үзэгдлийн жинхэнэ мөн чанар юу болох талаар номлодог."

Төвөд, Монголын уран бүтээлчид Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд дуун тахил өргөв. Япон, Чиба. 2018.11.18. Гэрэл зургийг Тэнзчин Жигмэ.

 
Төгсгөлд нь Төвөдийн дуучин Тэнзин Чойгяал дуу дуулж, монголын морин хуур, уртын дуу эгшиглэв. Дээрхийн Гэгээнтэн Токиод буцаж очихоос өмнө зочид болон зохион байгуулагчидтай үдийн зоог барьлаа. Маргааш тэрээр Райтакугийн Их Сургуульд илтгэл тавина.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүргүүд
      • Товч намтар
      • Төрснөөс дүрвэх хүртэл
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Шууд дамжуулалт