Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Compassion and Human Values
  • World Peace
  • Environment
  • Religious Harmony
  • Buddhism
  • Retirement and Reincarnation
  • Tibet
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Дээрхийн​ Гэгээнтэн Далай Лам Гүрү Нанак коллежид зочилж, үг хэллээ 2018 он 12 дугаар сар 13

Түгээх

Энэтхэг, Мумбай – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энэ өглөө Гүрү Тэгх Бахадур Нагар нэрээр алдаршсан Сион дүүрэгт байрлах Гүрү Нанак коллежид зочноор уригдлаа. Коллеж нийгмийн бүхий л давхаргад боловсрол олгох явдлыг зорилгоо болгодог бөгөөд энэ удаад ‘Мөнгөн лекц’ хөтөлбөрийн хүрээнд нигүүлсэхүйн сэдвээр яриа хийж өгөхийг Дээрхийн Гэгээнтэнд хүсэлт болгосны дагуу тэрээр морилон ирсэн ажээ. Түүнийг ирэхэд коллежийн захирал др. Вижай Дабхолка болон удирдлагын багийнхан халуун дотноор угтан авсан юм.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам арга хэмжээний нээлтийн ажиллагаанд оролцож байгаа нь. Энэтхэг, Мумбай, 2018.12.13. Гэрэл зургийг Лувсан Цэрин

Дээрхийн Гэгээнтэн арга хэмжээг нээж зул өргөх ёслол үйлдэж, залбирал үйлдэв. Коллежийн захирал уламжлал ёсоор “Wahe Guruji ka Khalsa, Wahe Guruji ki Fateh” гэсэн сикх мэндчилгээгээр яриагаа эхлэв. Тэрээр хэлэхдээ, Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энэхүү арга хэмжээнд оролцож байгаа нь нэр төрийн хэрэг бөгөөд интернэт, сансрын аялал, даяаршил зэрэг асар их өөрчлөлттэй нүүр тулж байгаа өнөөгийн дэлхий дахинд нигүүлсэхүйг хэрхэн төлөвшүүлэх талаарх түүний яриаг сонсохыг тэсч ядан хүлээж байна гэв.  

Коллежийн удирдлагын багийг төлөөлж хэлсэн үгэндээ Садар Манжит Сингх “Эрдмийн өргөө болсон энэ газарт Дээрхийн Гэгээнтнийг угтан авахдаа бид баяртай байна. Түүнтэй хийсэн энэ уулзалт бидэнд баялаг болж үлдэнэ гэдэгт итгэлтэй байна. Амар амгалан хийгээд эв зохицлыг түгээх таны хүчин чармайлтыг бид бишрэн үнэлдэг билээ” хэмээн тэмдэглэн хэллээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд хүндэтгэл үзүүлэн, мөнгөн таваг, цэцгийн баглаа болон хадаг өргөн барив. Дээрхийн Гэгээнтний товч танилцуулгад Төвөдөд төрсөн, Наланда уламжлалд суралцсан, Махатма Гандиг бишрэн шүтэгч, хайр энэрэл, нигүүлсэхүй, тэсвэр тэвчээрийн тухай түүний урианаас үүдэн  Нобелийн шагналын хороо түүний сайхан сэтгэл, хамаг амьтныг энэрэх сэтгэлийг хүндэтгэн Нобелийн энх тайвны шагнал олгосон тухай дурдсан байна.

Садар Манжит Сингх коллежийн удирдлагын нэрийн өмнөөс Дээрхийн Гэгээнтэнд талархал илэрхийлж байгаа нь. Энэтхэг, Мумбай, 2018.12.13. Гэрэл зургийг Лувсан Цэрин

Ёсорхуу уур амьгалыг таалдаггүй болохоо Дээрхийн Гэгээнтэн дурдаад, цугласан олонд хандан “Ахан дүүс минь!” хэмээн мэндчиллээ.

“Өнөөгийн дэлхий ертөнцөд 7 тэрбум хүн бие биенээ ахан дүүс мэт үзэх нь туйлын чухал ач холбогдолтой. Хүн болж төрсний хувьд бид аз жаргалтай амьдрах хүсэлтэйгээс гадна тийн амьдрах эрхтэй. Гэтэл бид яс үндэс, шашин шүтлэг гэм мэт ялгаанд хэт автагдаж, улмаар бие биенээ ‘бид’ ба ‘тэд’ хэмээн үзэх болсон. Хүн гэдэг утгаараа бид бүгд ижил гэдгээ умартдаг бөгөөд бие биенээ хөнөөх явдлыг цагаатгах шалтгаан байхгүй. Хүмүүстэй уулзахдаа би өөрийгөө бусадтай адил хүн гэж хардаг. Хэрвээ би өөрийгөө төвөд хүн, буддист, эсвэл Далай Лам гэж бодвол тэр нь намайг бусдаас зааглахаас өөр нэмэргүй.”

“Өнөөдөр бид дэлхийг хамарсан эдийн засгийн нөлөөн дор амьдарч, уур амьсгалын өөрчлөлтийн аюултай тулгарч байгаа бөгөөд мэргэжилтнүүдийн хэлж буйгаар энэ аюул цаашид улам хөнөөлтэй болох шинжтэй. Энэ бүхэн хүн төрөлхтөнд нөлөөгөө үзүүлж байгаа учраас тэдгээрийг шийдэхийн тулд бид бие биедээ туслах шаардлагатай. Тиймээс хүн төрөлхтний нэгдмэл чанарыг ухамсарлах нь туйлаас чухал байна.”

  Дээрхийн Гэгээнтэн Далай лам нигүүлсэхүйн тухай айлдаж байгаа нь. Энэтхэг, Мумбай. 2018.12.13. Гэрэл зургийг Лувсан Цэрин

“Дэлхийн бүх шашин хүмүүсийн сайн сайхны төлөө байдаг учраас тэдэнд бүгдэд нь хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Тэр бүү хэл бид бие биенээсээ суралцах боломжтой. Энэ утгаар Энэтхэг орон дэлхийн бусад оронд үлгэр жишээ үзүүлж байна. Хинду хүмүүжилтэй хэрнээ хүндэтгэл илэрхийлэхийн тулд Мекка руу мөргөлөөр явж байсан гүрү Нанакийг би биширч байна. Ямар агуу үйл вэ?”

“Ийм хандлага нь Энэтхэгийн өнө эртний уламжлал болох ‘ахимса’-гаас эхтэй гэдэгт би итгэлтэй байдаг. Хүч үл хэрэглэх буюу ‘ахимса’ нь үйл хөдлөл бөгөөд сэдэл нь ‘каруна’ буюу нигүүлсэхүй сэтгэл мөн. Нигүүлсэхүйг хүч үл хэрэглэх зарчим дагалдах лугаа ‘ахимса-тай’ уур хилэн холбогдох учиргүй. Бүх хүн мөн чанараараа адил, энэ жижиг эх дэлхийдээ бүгд хамтдаа амьдрах тавилантай учраас энэ 21 дүгээр зуунд бидэнд дээрх зарчмууд маш их хэрэгтэй билээ.”

“Шашин өнөөдөр шаардлагатай эсэх талаар би заримдаа асуудаг бөгөөд хэрвээ шаардлагагүй бол бид тэдгээрийг зүгээр л мартаж болно. Зарим хүмүүс уур хилэн, хүсэл шунал зэрэг нь бидний амьдралын нэг хэсэг хэмээн үздэг материаллаг ертөнцөд бид амьдарч байна. Хайр, хүлээцтэй байдал, сэтгэл ханамжийн тухай бүх шашны түгээдэг номлол нь сэтгэлийн сөрөг хандлагыг номхотгоход тусалдаг. Сэтгэлийн сөрөг хандлагаа хэрхэн таньж, хэрхэн дарах тухай эртний мэдлэгийг орчин үеийн боловсролтой хослуулж чадах цорын ганц орон бол Энэтхэг мөн.”

  1000 гаруй багш, оюцтан Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын яриаг сонслоо. Энэтхэг, Мумбай, 2018.12.13. Гэрэл зургийг Лувсан Цэрин

“Сэтгэл оюуны төвлөрөл буюу шаматха, дүн шинжилгээ хийх бясалгал буюу випашяна нь бидний тогтворгүй сэтгэлийг номхотгоход тус болж чадна. Бидэнд материаллаг хөгжил дэвшил хэрэгтэй ч, ёс суртахууны зарчим мөн хэрэгтэй. Хүмүүс шашнаас итгэл найдвар, урам зориг авдаг учраас шашин өнөөдөр хэрэгтэй. Түүнээс гадна шашин хоорондын эв зохицлыг хангахад хүчин зүтгэх үүрэгтэйн хувьд шашны нэрийн өмнөөс хүчирхийлэл үйлдэхийг би  байж боломгүй үйлдэл гэж үздэг. Тиймээс би сэтгэлийн амар амгаланг төлөвшүүлэх арга замыг дэлгэрүүлэхэд хүчин зүтгэхээр шийдсэн бөгөөд ийм замаар л дэлхий дахинд энх тайвныг цогцлоож чадна.”

Төвөдийн тухайд Дээрхийн Гэгээнтэн ярихдаа, унаган байгалийг нь хамгаалахын тулд хүчин чармайлт гаргах үүрэгтэй гэдгээ тайлбарлан ярилаа. Дэлхийн уур амьсгалын тэнцвэрийг хадгалахад Төвөд орон чухал үүрэгтэй болохыг ажиглаж, дэлхийн гуравдагч туйл хэмээн нэрлэсэн Хятадын байгаль хамгаалагчийн үгнээс эш татав.

Гүн ухаан, сэтгэл судлал, учир шалтгааны ухааны талаарх Төвөдийн мэдлэг, тэрхүү мэдлэгийг илэрхийлэх хамгийн тохиромжтой хэл болсон төвөд хэлийг хамгаалах үйлст өөрийгөө зориулж байгаагаа тэрээр мөн нэмж хэллээ. Эртний Энэтхэгийн мэдлэгийг орчин үеийн Энэтхэгт сэргээж, сэтгэлийн амар амгаланг хэрхэн төлөвшүүлэх талаар зааж сургахыг сүүлийн үед эрмэлзэх болсноо Дээрхийн Гэгээнтэн мөн дурдав.

    Дээрхийн Гэгээнтэн Далай Лам нигүүлсэхүйн сэдвээр яриа хийж байгаа нь. Энэтхэг, Мумбай, 2018.12.13. Гэрэл зургийг Лувсан Цэрин

Дээрхийн Гэгээнтнээс асуусан эхний асуулт Төвөдийн ирээдүйд ямар найдлага өвөртөлж байгаа тухай байлаа. Төвөдийн ард түмэн хүнд бэрхтэй тулгарч байгаа ч, тэдний зүрх сэтгэл нугарашгүй бөгөөд чанга хатуу байна хэмээн хариулав. Хятад дахь хатуу чиг шугамыг баримтлагсад төвөд хэл, соёлыг дарангуйлах гээд чадаагүй. Сүүлийн үед Хятадын буддистууд Төвөдийн буддын уламжлалыг үнэлж эхлээд байна. Юмс өөрчлөгдөж байгаа учраас тоталитар тогтолцоонд ирээдүй байхгүй хэмээн тэрээр тэмдэглэн хэлэв.

Бүрэн сахил авсан бхикшуни (эмэгтэй гэлэн санваартан) хувраг нар Төвөдөд яагаад байдаггүй вэ гэсэн асуултад, Шантаракшита гэгээн Муласарвастивадин дэг жаягийг дэлгэрүүлсэн тухай Дээрхийн Гэгээнтэн тайлбарлалаа. Энэ жаяг ёсоор гэлэнмаа нар сахил хүртэхэд бхикшуни хамба заавал байх шаардлагатай байдаг бөгөөд тийм хүн Төвөдөд ирээгүй байна. Гэхдээ сүүлийн үед Төвөдийн зарим эмэгтэй хуврагууд Хятадын дэг жаягаар сахил авч байгаа ажээ.

Урьд нь Төвөдийн эмэгтэй хувраг нар өргөн хэмжээний мэдлэг эзэмшдэггүй байсан бол сүүлийн 40 гаруй жилийн хугацаанд тэдний сурах эрмэлзлэлийг Дээрхийн Гэгээнтэн ихээхэн дэмжиж байгаа ажээ. Үр дүнд нь эрэгтэй хуврагуудын нэгэн адил мэдлэг боловсролтой, гэвшмаа цол авсан эмэгтэй хуврагууд буй болсон байна.

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламаас асуулт асууж байгаа эмэгтэй. Энэтхэг, Мумбай. 2018.12.13. Гэрэл зургийг Лувсан Цэрин

Дараагийн асуулт випашяна бясалгалын тухай байв. Шаматха буюу тайван сэтгэлийг үүсгэх нь хүнийг төвлөрүүлэх бясалгал байдаг тухай тайлбарласан юм. Үр дүнд нь сэтгэл хүч чадлыг олдог. Харин випашяна нь шинжлэн нягтлах дээр суурилсан, таньж мэдэхүйн бясалгал юм. Шинжлэн нягталснаар бид уур хилэн гэх мэт бидний сөрөг сэтгэл нь сэтгэлийн амар амгаланг хэрхэн бусниулдаг тухай таньж мэднэ. Өөрөөр хэлбэл, нигүүлсэхүй сэтгэл хэрхэн өөртөө болон бусдад итгэх итгэл, дотоод хүч чадал, шударга үнэнээр амьдрах боломжийг бүрдүүлдэг талаар таньж мэднэ гэсэн үг.

Ер нь уурладаг эсэх талаар асуухад, хааяа уурлах тохиолдол гардаг ч, удаан үргэлжилдэггүй хэмээн Дээрхийн Гэгээнтэн хариулав. Гүн гүнзгий, үр өгөөжөө удаан хадгалах  зүйлийг нэрлэнэ үү гэсэн хүсэлтэд, “Сайхан сэтгэлийг төлөвшүүлэх” хэмээн хариулсан юм.

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын илтгэл явагдаж буй байдал. Энэтхэг, Мумбай, 2018.12.13. Гэрэл зургийг Лувсан Цэрин

Талархлын үгс хинду хэл дээр явагдсаны дараа төрийн дуулал эгшиглэв.

 

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүргүүд
      • Товч намтар
      • Төрснөөс дүрвэх хүртэл
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Шууд дамжуулалт