Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Compassion and Human Values
  • World Peace
  • Environment
  • Religious Harmony
  • Buddhism
  • Retirement and Reincarnation
  • Tibet
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Төвөдийн залуучуудад ном айлдлаа 2019 он 6 дугаар сар 3

Түгээх

Энэтхэг ХП, Дарамсала - Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өргөөнөөсөө гаран өглөөний халуунд Зүглаг хан дуганы зүг алхалаа. Дуганы дотор гадна 8000 гаруй энгийн ард иргэд, TCV (Төвөд хүүхдүүдийн тосгоны сургууль)-ийн ахлах ангийн 400 сурагч, Төвөдийн 800 оюутан оролцлоо.

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын морилон ирэхийг хүлээж буй эмээ, ач хоёр. Энэтхэг, ХП, Дарамсала. 2019.06.03. Гэрэл зургийг Тэнзин Чойжор.

Дээрхийн Гэгээнтэн Төвөд залуучуудад зориулсан энэхүү айлдварыг анх 2007 онд өөрөө санаачлан эхлүүлсэн бөгөөд Төвөд залуучуудад буддын шашны сургаалыг тайлбарлан ойлгуулах зорилготой юм. Энэ удаад Жалсрай Тогмэ Санбугийн “Бодьсадвын 37-н гарын авлага” номыг тайлбарлана хэмээн айлдав.

“Энд цугларсан оюутнуудын ихэнх нь Энэтхэгт төрж өссөн биз ээ. Гэвч та бүхний өвөг дээдэс бол төвөд хүмүүс юм. Төвөдүүд бид үхэн үхтлээ төвөд хүн байсаар л байх болно. Төвөдүүдийн гарал үүслийн талаарх үлгэр домгийг би нэг их сонирхдоггүй. Гэхдээ 30,000-40,000 жилийн тэртээгээс Төвөд газар нутагт хүмүүс амьдарч ирсэн гэх археологийн нотолгоо бий. Юутай ч төвөд хүний онцлог бол Төвөдийн шашин, соёлд оршдог.”

“7 дугаар зууны буддын шашинт хаан Сронзонганбу төвөд хэлээр судар тэмдэглэх зорилгоор үсэг зохиох даалгавар өгчээ. Ингээд энэтхэг үсэгт суурилсан эгшиг, гийгүүлэгчээс бүтсэн төвөд үсгийг  зохиосон байна. Төвөд хэлний үг яриа нь хятад хэлээс ч, энэтхэг хэлээс ч ялгаатай бөгөөд үсгийн хувьд бол энэтхэгийн санскирит хэлийг загвар болгосон юм."

Зүглаг Хан дуганд зохион байгуулагдсан Төвөд залуучуудад зориулсан номын айлдварын үед Дээрхийн Гэгээнтэн Далай Лам айлдвар айлдаж байгаа нь. Энэтхэг улс, ХП, Дарамсала. 2019.06.03. Гэрэл зургийг Тэнзин Чойжор.

“8 дугаар зууны үед, мөн бурханы шашинт хаан Тисрон Дэзэний урилгаар ловон Шантаракшита Төвөдөд морилжээ. Тэрээр Төвөдүүдэд өөрсдийнх нь хэл байгаа учраас санскрит хэлээр биш, төвөд хэлээр буддын шашныг судлах хэрэгтэй хэмээн зөвлөсөн байна. Аман яриагаар бол тэрээр насан өндөр болсон ч төвөд хэлийг бага зэрэг сурсан гэдэг. Мөн тэрээр энэтхэгийн судар, эх сурвалжуудыг төвөд хэлэнд орчуулахыг зөвлөж байжээ. Үүний дүнд, Бурхан Багшийн сургааль айлдварыг тэмдэглэн үлдээсэн Ганжуурын 100 орчим боть, дараа нь Энэтхэгт тэмдэглэгдэн үлдсэн Данжуурын 220 орчим ботийг төвөд хэлэнд орчуулж чадсан юм. Эдгээр судар номны эхэнд энэ номны гарал үүсэл үнэн зөв болохыг нотлох үүднээс “{номын гарчиг нь Энэтхэг хэлээр бичигддэг} Энэтхэгийн хэлээр..., Төвөдийн хэлээр...,” хэмээн тэмдэглэдэг.”

“Буддын шашин нь наран адил Ази тивийн олон хүмүүст гэрлээ түгээлээ. Өрнө дахинд христийн шашин өргөн дэлгэрсэн, Ойрхи Дорнодод исламын шашин дэлгэрчээ. Нөгөөтэйгүүр Энэтхэгт хинди шашны олон төрөл, жейн болон буддын шашин дэлгэрсэн байна. Энэтхэгийн том онцлог бол дэлхийн голлох шашны сүсэгтнүүд мөр зэрэгцэн хамтдаа оршин амьдрах чадвар юм. Үүний нэгэн бодит жишээ нь Парсий нийгэмлэг мөн. Тэд бол перс гаралтай зороастерийн шашинтнууд бөгөөд одоогийн байдлаар цөөхөн хэдхэн хүнтэй ч Мумбай хотод хэдэн зуун хинди, муслим шашинтнуудаар хүрээлүүлэн ямар ч айх, эмээх зүйлгүйгээр амьдарч байна. Энэтхэгийн уламжлалт соёл бол бие биеэ хүндэтгэн орших билээ.” 

Номын айлдварын үеэр Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварыг сонсон тэмдэглэн авч буй оюутнууд. Энэтхэг улс, ХП, Дарамсала. 2019.06.03. Гэрэл зургийг Тэнзин Чойжор.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Таксила дахь эртний Наланда хийдийн тухай дурдсан юм. Наланда хийд нь асар олон эрдэмтэн мэргэдийг төрүүлсэн бөгөөд тэдний ном зохиолыг өнөө ч бид үзэж судлах боломжтой байгааг онцлов. Тэдгээр эрдэмтэд зохиол бүтээлээ санскрит хэл дээр бичсэн бөгөөд тэдний ихэнхийг бид төвөд хэл рүү орчуулж авч чадсан гэв. Тэрээр Зүүн Өмнөд Азид дэлгэрсэн бурханы шашны ном зохиолууд пали хэлээр хадгалагдсан гэдгийг дурдлаа.

Мөн Дээрхийн Гэгээнтэн цааш нь айлдахдаа Бурхан Багш анхны номыг хүрдийг эргүүлэхдээ “Дөрвөн үнэн”-ий сургааль, би-үгүйн онол, нэг цэгт төвлөрөх бясалгал зэрэг сургаалиудыг айлджээ. Хоёрдугаар номын хүрдийг эргүүлэхдээ “Билиг барамидын сургааль”-ийг Тас Цогцолсон уулын оройд гүйцэд бэлтгэгдсэн тусгай шавь нарт зориулан айлдсан байна. Билиг барамидын талаар тайлбарласан олон судрууд нь хэмжээнээсээ хамаараад их, дунд, бага хэмээн хуваагддаг ба тэдгээр нь тус бүрдээ мөн их, дунд, бага хэмээн хуваагддаг болохыг мөн тайлбарлалаа.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Төвөдийн залуучуудад хандан номын айлдвар айлдаж байгаа нь. Энэтхэг улс, ХП, Дарамсала. 2019.06.03. Гэрэл зургийг Тэнзин Чойжор.

“Билгүүний зүрхэн” сударт “Дүрс хоосон, хоосон нь дүрс болой” гэж айлдсан нь юмс үзэгдэлд өөрийнхөө талаас бий болсон угийн мөн чанар гэж байдаггүй гэсэн хоосон чанарыг тайлбарлаж буй. Энэ нь юу ч үгүй гэсэн үг биш, материаллаг байдлаар орших дүрс нь нүдэнд харагдах ч түүний эцсийн мөн чанарыг эрж хайгаад тодорхой зүйлийг олж чадахгүй гэсэн утга юм. Аливаа юмс туйлын утгаараа бидний нүдэнд үзэгдэж байгаа шигээ оршдоггүй. Квант физикийн эрдэмтэд ч обьект өөрийн талаасаа гадны ямар ч хамааралгүйгээр бие дааж орших боломж огтхон ч байхгүй хэмээн адилхан зүйл ярьж байна. Учир нь юмс үзэгдлүүд олон зүйлтэй шүтэлцэн хамаарч оршихоос өөр аргагүй билээ.”

Дээрхийн Гэгээнтэн үргэлжлүүлэн гуравдугаар номын хүрдийн талаар айлдлаа. Вайшалид айлдсан сургаалыг гуравдугаар номын хүрд гэж нэрлэдэг байна. Хоёрдугаар хүрдэнд билэг барамидын сургаалыг тайлбарлахдаа үзэгдлийн хоосон чанарын тухай тайлбарласан бол гуравдугаар хүрдийн айлдварын үед оюун ухааны мөн чанар, гэгээн гэрлийн сэтгэл, цаашлаад хамгийн нарийн түвшний ухамсарын талаар нарийн тайлбарлажээ.

Мөн Дээрхийн Гэгээнтэн ингэж айлдлаа.

 “Бясалгал хийхдээ таван мэдрэхүйгээр бус, зургаа дахь сэтгэл ухамсарын чадварыг ашиглаарай. Өрнө дахинд сэтгэл ухамсрын чадварын талаар тэр бүр яригдаад байдаггүй, таван мэдрэхүйн ухамсрын тухай, үүнийг зөвхөн тархины үйл ажиллагаатай холбон ярих нь их. Гэвч дан ганц тархин дээр суурилан сэтгэл болоод ухамсрыг тайлбарлах боломжгүй. Тэгвэл энэ тал дээр эртний Энэтхэгт  сэтгэл болоод сэтгэл хөдлөлийн бүтцийн талаар сайн ойлголтой байжээ.”

Номын айлдварт анхааралтай сууж буй сурагч хүүхэд. Энэтхэг улс, ХП, Дарамсала. 2019.06.03. Гэрэл зургийг Тэнзин Чойжор.

“Буддын гүн ухаанд суралцах төвөдийн уламжлалаар бол үндсэн судрыг цээжлэн, үг тус бүрийн утгыг судлан, ойлгосон агуулгынхаа талаар асуулт хариулт явуулах зарчмаар суралцдаг. Учир шалтгааны ухаан болон танин мэдэхүйн ухааны тал дээр Дигнага, Дармакирти нарын өргөн агуулгатай номууд төвөд хэлэнд орчуулагдсан. Дараа нь Санпү хийдийн Хамба лам Чаба Чойжи Сэнгэ /1109-69/ болон Сажа бандида нарын судлаачид ч учир шалтгааны ухааны талаар нарийн тайлбарласан  зохиолуудаа туурвисан юм. Эдгээр ном зохиол нь үнэт өв уламжлал тул төвөд залуучууд та бүхэн заавал мэдэж аваасай гэж хүсч байна. Бидний бахархал ч бас мөн.”

Дараа нь Дээрхийн Гэгээнтэн “Бодьсадвын 37-н гарын авлага” номыг уншиж эхэллээ. Энэ ном нь “Энэрэл нигүүлсэхүйн мөн чанар Жанрайсиг бурханд мөргөмүй” гэсэн мөргөлийн шүлгээр эхэлдгийг тайлбарлав.

Дараа нь нэгдүгээр шүлэгт гарч буй “Аливаа юмс үзэгдэл бүхэн ирэх үгүй, одох үгүйг болгоох...” гэдгийг тайлбарлахдаа аливаа юмс үзэгдэл бүгд бидний нүдэнд үзэгдэж байгаа байдлаар оршдоггүй гэдгийг айлдаж буй хэмээв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын номын айлдварт оролцсон 1200 гаруй Төвөд оюутнуудаар дүүрсэн Зүглаг Хан дуган. Энэтхэг улс, ХП, Дарамсала. 2019.06.03. Гэрэл зургийг Тэнзин Чойжор.

Дээрхийн Гэгээнтэн төвөд хэлний Бурхан гэсэн утгатай “Санжай” гэх үгийн утгыг тайлбарласан юм. “Сан” гэдэг нь бүх алдаа, гэм нүглээ арилгасан гэсэн утга бөгөөд “жай” гэдэг нь бүх сайн чанарыг хөгжүүлж, үр дүнд нь бүхний мөн чанарыг бүрэн гүйцэд болгоох чадварыг олсон гэсэн утгатай болохыг тайлбарлалаа.

Үргэлжлүүлээд, номын хоёрдугаар шүлгийн хэсэгт муу нөлөө үзүүлэхүйц байвал тухайн нутаг орныг орхих нь зүйтэй хэмээв. Нам гүм газарт оршиж, муу нөхрөөс холдох хэрэгтэй, тэгж байж сайн зан чанарыг хөгжүүлнэ.

Аврал одуулах хэсэг дээр гурван эрдэнэ болох бурхан, ном, хуврагт аврал одуулах ёстой, тэр дундаа ном эрдэнэ бол хамгийн чухал авралын орон болно. Учир нь номоос жинхэнэ гэгээрэл хийгээд гэгээрэлд хүрэх зам мөрийг олдог. Бурхан бол багш юм. Хуврагуудын дэмээр бурханы сургаалыг хэрэгжүүлэх боломжтой.

Бурхан бидний үйлдсэн нүглийг усаар угааж, зовлонг гараараа арилгаж чадахгүй. Мөн өөрийн олсон эрдмийг бидэнд гараараа өгөх ч боломжгүй. Бурхад жинхэнэ үнэн зөв мэдлэгийг тайлбарлан бусдыг авардаг тухай айлдлаа.

Залуу Төвөдүүдэд зориулсан номын айлдварын үеэр Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварыг шимтэн сонсох сурагч хүүхдүүд. Энэтхэг улс, ХП, Дарамсала. 2019.06.03. Гэрэл зургийг Тэнзин Чойжор.

8 дугаар шүлэгт нүгэлт муу үйл огтхон ч үйлдэхгүй байхыг анхааруулжээ.

10 дугаар шүлэг дээр хүрээд хамаг амьтдын төлөө, тэдгээрийг амар амгалантай байлгахын тулд бурханы хутагт хүрэхийг хүсэх, бусдыг бодсон сэтгэлийг төрүүлэх тухай айлдав. Үүнийг хэрэгжүүлэх аргын талаар хутагт Нагаржунайн “Эрдэнийн эрхи” болон Шантидива гэгээний “Бодьсадвын явдалд орохуй” номонд нарийн тайлбарласан байдаг гэлээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Төвөдийн залуучуудад хандан номын айлдвар айлдаж байгаа нь. Энэтхэг улс, ХП, Дарамсала. 2019.06.03. Гэрэл зургийг Тэнзин Чойжор.

Квант физикт ажиглагч байгаа учраас ажиглагдах орон нь оршин байгаа гэж ярьдаг. Харин сэтгэл төдийтний үзлээр бол “гадаад ертөнцийн юмс үзэгдэлд өөрийн мөн чанар гэж үгүй” гэж үздэгээрээ төв үзлийнхэнтэй адил боловч “дотоод ухамсарт өөрийн мөн чанар бий” хэмээн үздэг. Харин төв үзлийн онолоор аливаа бүх зүйлд өөрийн мөн чанар гэж байхгүй гэсэн онолыг баримталдаг.

Мөн “Тачаал тэргүүтэй нисванисыг анх төрсөн даруйд нь арилгах хэрэгтэй” “товчилбол, хэзээ ч ямар ч үйлдлийг хийж байсан өөрийн тань сэтгэл ямар байдалтай байсан ч, үргэлж санамсар болон зөв мэдэмсэрийг сэтгэлдээ агуулж бусдын төлөө үйлдлийг сайтар хийх ёстой.” “Энэ мэтчилэн  хичээл шамдлаар бүтээсэн буян бүхнээ гэгээрлийн төлөө зориулах нь бодьсадвын явдал мөн” хэмээн номын хэсгийг үргэлжлүүлэн тайлбарлаж номоо уншиж дууслаа.

Эцэст нь Дээрхийн Гэгээнтэн буддын үзэл онол нь харьцангуй болон үнэмлэхүй үнэн гэх хоёр үнэний ойлголт дээр суурилан тайлбарлагдах ёстой ба ингэснээр дөрвөн үнэний сургаалыг илүү тодорхой тайлбарлаж чадна хэмээн айлдав.

Номын айлдвар өндөрлөөд Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өөрийн өргөө рүү буцаж байгаа нь. Энэтхэг улс, ХП, Дарамсала. 2019.06.03. Гэрэл зургийг Тэнзин Чойжор.

Дээрхийн Гэгээнтэн цааш нь нэмээд “Түрүүнд ярьсанчлан Наладагийн хийдийн уламжлал нь нарны цацраг мэт гайхамшигтай. Дүрвэн гарч одоо энд эрх чөлөөтэй амьдарч байгаа бид өдгөө ч амьд хадгалагдсаар байгаа агуу сургаалийн уламжлалыг залгамжлан авч, үргэлжлүүлэн түгээж чадах боломжоор хангагдсан байна. Та нар минь үүний төлөө бүх сайн үйлээ зориулаарай.

Дээрхийн Гэгээнтэн Зүглаг Хан дуганаас гарч тайван явах зуураа хэд хэдэн удаа зогсон залуучууд, настан буурлуудтай мэндчиллээ. Хүмүүс залбиран Дээрхийн Гэгээнтэнд хүндэтгэл үзүүлж байв.

Дээрхийн Гэгээнтэн шатны доор зогсож байсан машиндаа суун ойрхон байрлах ордны зүг морилов.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүргүүд
      • Товч намтар
      • Төрснөөс дүрвэх хүртэл
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Шууд дамжуулалт