Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Compassion and Human Values
  • World Peace
  • Environment
  • Religious Harmony
  • Buddhism
  • Retirement and Reincarnation
  • Tibet
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Сайтар номлолын шим – 1 дэх өдөр 2020 он 10 дугаар сар 2

Түгээх

Энэтхэг, ХП, Дарамсала – Энэ өглөө түүний номын айлдварыг сонсохоор Тайпейд цугласан сүсэгтэн олныг Дээрхийн Гэгээнтэн Далай Лам дэлгэцээс олж хармагцаа нүүр дүүрэн инээмсэглэж гараа даллав. Тэрээр тэдний дунд хуучны танил лам нар ба энгийн хүмүүс сууж байгааг хараад инээд алдлаа. 

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваний сүсэгтнүүдийн хүсэлтээр номын айлдвар айлдахаар морилон ирж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2020.10.02. Зургийг Тэнзин Жампел.

“Өнөөдөр Тайваний номын анд нөхдүүд маань “Сайтар номлолын шим” номын тайлбарыг надаас хүссэн юм. Би энэхүү номыг товчлон номлох болно.”

“Бүхий л шашны уламжлалуудын гол зорилго нь халуун дулаан сэтгэл, хайр ба энэрэл нигүүлслийг төрүүлэн хөгжүүлэхэд чиглэдэг билээ. Хүч үл хэрэглэх ба энэрэл нигүүлслийн зарчим нь Бурхан Багшаас ч өмнө Энэтхэгт дэлгэрсэн байна. Бурхан Багш 2500 жилийн өмнө Энэтхэгт заларсаны дараа эдгээр зарчмуудыг өөрийн номлол сургаалийн суурь болгон хэрэглэжээ. Ертөнцийг бүтээгч “Эзэн”-д итгэдэг шашны уламжлалуудын хувьд бидэнд юу тохиолдох нь бүтээгч “Эзэн”-ий хүсэл гэж үздэг бол түүнийг үгүйсгэгч самхья, жейн ба буддизмд шалтгаан ба үр дагаврын хууль нь ертөнцийн жам болдог.” 

“Төгс гэгээрлийг олсныхоо дараа Бурхан Багш: 

Гүн бөгөөд амгалантай, цацралаас хагацсан, хуран эс үйлдсэн гэгээн гэрэл

Рашаан мэт Дээдийн номыг би олов

Гэвч үүнийг номловол хэн бээр ч үл ойлгох тул

Аглагт чимээгүй оршиё гэж өөртөө өгүүлсэн гэдэг.” 

“Гүн бөгөөд амгалантай” гэдэг нь Бурхан Багшийн номын анхны хүрдийг хэлж буй бол “цацралаас хагацсан” гэдэг нь хоёрдугаар хүрдний үед билиг барамидын сургаалд гаргасан хоосон чанарыг илэрхийлж буй. “Хуран эс үйлдсэн гэгээн гэрэл” гэдэг нь гуравдугаар хүрдний үед тайлбарласан бурханы мөн чанар ба гэгээн гэрлийн сэтгэлийг өгүүлж буй.”

“Би үгүй”-н сургаалыг хэн ч ойлгохгүй гэж үзсэн учир Бурхан Багш 49 хоног чимээгүй оршсоны эцэст Саранатад хуучны танил таван даяанчтайгаа учирсан бөгөөд тэд түүнээс өөрийн ойлгож ухаарсан зүйлсийг хуваалцахыг хүсчээ. Бурхан Багш энд анх Хутагтын дөрвөн үнэнийг айлдахдаа зовлонг гэтлэхийн тулд түүний уг шалтгаан, нөхцөлүүдийг арилгах хэрэгтэй гэдгийг тайлбарласан юм. Арван хоёр шүтэн барилдлагад хамгийн эхэнд дурьдагддаг уг шалтгаан бол үл мэдэх буюу мунхаг юм.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваний сүсэгтнүүдэд цахим сүлжээгээр дамжуулан номын айлдвар айлдаж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2020.10.02. Зургийг Тэнзин Жампел.

“Наландын эрдэмтэн мэргэд Бурхан Багшийн айлдваруудыг судалж нягталжээ. Нагаржуна хутагт өөрийн “Төв үзлийн билгүүний үндэс”-тээ:

Үйл хийгээд нисванисыг арилгахуй цагт амгалантай.

Үйл хийгээд нисванис нь цацралаас,

Цацрал нь сэтгэлийн  хуурмаг төсөөллөөс гармуй 

Тэдгээрийг хоосон чанараар арилгана гэжээ.”

“Бид муу үйлийн эрхээр сансрын хүрдэнд эргэлдэх бөгөөд үүнээс чөлөөлөгдөх цорын ганц арга бол үйл ба нисванист сэтгэлүүдээс ангижрах явдал юм. Нагаржунайн гол шавь нарын нэг Арьяндэва хутагт “Дөрвөн зуут шүлэг”-т үүнийг баталгаажуулан:

Мэдрэхүйн мэдрэмжүүд бүх биед түгэх мэт

Мунхаглал бүх сэтгэлд түгнэ

Мунхагийг давснаар та

Нисванист сэтгэл бүгдийг давж чадна гэж өгүүлсэн байна.”

“Шүтэн барилдлагыг ойлгосон цагт мунхаг үгүй болно гэдгийг Нагаржуна хутагт тодруулжээ. Мунхаг нь юмс үзэгдлийг бие даасан, бодит мөн чанараар оршдог гэсэн буруу оюун юм. Энэ буруу ойлголтыг залбирлаар арилгах боломжгүй бөгөөд шүтэн барилдлагыг ойлгон хөгжүүлж ангижрах ганц л шийдэл бий.”

“Хутагт Нагаржуна хорихуйн үнэнийг олох боломжтой гэдгийг нотлоод үүнд хүрэхэд үнэн зам мөрийг дагах хэрэгтэйг айлдсан билээ. Энэ зам мөрд шагшаабад буюу ёс суртахуун, дияан буюу сэтгэлийн төвлөрөлд суралцах сургаалууд орох бөгөөд эдгээр нь буддизмаас өөр уламжлалуудад ч байдаг нийтлэг ойлголт юм. Үүний дараах билиг билгүүний суртгаал нь гурав дахь дадлага бөгөөд үүнийг олон янз, таван ухааны билгүүн гэх мэтээр ялгадаг. Тэгвэл бидэнд ямар билиг билгүүн хэрэгтэй вэ гэвэл нисванист сэтгэлүүд нь сэтгэлийн мөн чанарын бодитой нэг хэсэг эсэхийг танин мэдсэн билгүүн юм. Бас өөрсөддөө ахиц дэвшил гаргахын тулд бид сонссон, сурсан мэдлэгээ хэрэглэдэг байх нь маш чухал гэдгийг энд цохож хэлмээр байна.”

“Бурхан Багш шавь нартаа судлан шинжилдэг байхыг зөвлөж “Алтны дархан алтыг хайлуулж, тасдаж, бас зүлгэж шалгадгийн адил гэлэнгүүд та бүгд миний номыг зөвхөн намайг хүндэтгэх сэтгэлээр хүлээн авах бус сайтар шалгаж баталсны дараа дагахтун” гэж айлдсан байдаг.” 

Дээрхийн Гэгээнтэн “тэгвэл номыг хэрхэн шалгах вэ?” гэж асуугаад номоос авсан ойлголтуудаа өөрийн тодорхой мэдэх зүйлстэй харьцуулах, мөн учир шалтгаанаар баталж болох зүйлстэй харьцуулах замаар шалгах боломжтойг зөвлөв.

Орчин цагт эрдэмтэд зөвхөн итгэл үнэмшилд суурилалгүй учир шалтгаан ба логикт анхаарал хандуулах болжээ. Тэд учир шалтгаанд суурилсан учраас сэтгэл ухамсар ба сэтгэл хөдлөлийн тухай буддист тайлбаруудыг анх сонсож хүлээн авахад сайн бэлтгэгдсэн байсан гэдгийг Дээрхийн Гэгээнтэн дурдаад Наланда уламжлалын хандлага энд их тустай байгааг онцлов. Хятадын буддистууд Наланда уламжлалыг дагагчид мөн гэдгийг тэрээр тэмдэглэн хэлээд Тансан лам Наландын их сургуульд хэсэг хугацаанд суралцсан тухай тэмдэглэл байдгийг дурьдлаа.

Дээрхийн Гэгээнтэн Нагаржуна хутагтын бясалгал бүтээлээ хийж байсан Төв Энэтхэг дэх агуйд зочлоход нутгийн хүмүүс Тансан лам тэр агуйд бас очиж байсан тухай хэлжээ. Тэрээр агуйн дэргэдээс билэг дэмбэрэл болгож авсан лавайн тухай өгүүлсний дараа дунг авчруулж бүгдэд нь үзүүлэв. Хятадын номын андууд Наландын уламжлал ба Нагаржуна хутагтад өндөр хүндлэл үзүүлдэгийг Дээрхийн Гэгээнтэн дурьдаад “Билгүүний үндэс” ном төвөд хэлэнд орчуулагдахаас өмнө хятад хэл дээр орчуулагдсаныг дурдав.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Хутагт Нагаржунайн заларч байсан агуйн дэргэдээс олсон лавайг үзүүлж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2020.10.02. Зургийг Тэнзин Жампел.

“Соронзонгомбо хаан Тан улсын гүнжийг эхнэр болгон авснаар Хятадын Тан гүрэнтэй ойрын гэр бүлийн харилцаатай байжээ. Би гэнэн, гэцэл ба гэлэнгийн сахилуудыг тэр гүнж Хятадаас ирэхдээ залж ирсэн Зуу бурханы өмнө авч байсан юм. Энэ Зуу бурхан Лхаст маш нандин шүтээнд тооцогддог.”

“Хэдийгээр Хятадтай ийм ойрхон холбоотой байсан ч Соронзонгомбо хаан Хятад бичгийг хэт түвэгтэй гэж үзсэн үү, ямартаа ч санскрит деванагари үсэг дээр суурилан төвөд үсгийг зохиосон юм. Үүний адилаар VIII зууны Төвөдийн хаан Тисрондэзэн Наландын шилдэг мэргэдийн нэг Шантаракшита гэгээнийг Төвөдөд залсан байна.”

“Нэгэнтээ Төвөдүүд өөрсдийн бичиг үсэгтэй учраас пали, санскрит хэлд суралцахгүйгээр өөрийн хэл дээрээ уншиж суралцах боломжтой болохын тулд энэтхэг хэл дээрх бурханы ном судруудыг төвөд хэлэнд орчуулах хэрэгтэй гэж ловон Шантаракшита зөвлөжээ. Түүний айлдвар дагуу Бурхан Багшийн айлдваруудыг багтаасан 100 боть Ганжуур, мөн эдгээрт суурилсан бусад эрдэмтэн мэргэдийн 200 боть, нийт 300 гаруй судар шастирууд төвөд хэлэнд орчуулагдан өнөөгийн бидэнд хадгалагдан ирсэн билээ.”

“Хэдийгээр дэлхий даяар шашныг сонирхох явдал буурч байгаа боловч Хятадын буддистуудын хувьд эсрэгээр энэ хүсэл сонирхол өсөн нэмэгдэж байна. Үүний зэрэгцээ өмнө нь би хэлж байснаар хүний сэтгэл ухамсарын тухай буддизмын үзлийг орчин үеийн зарим эрдэмтэд ихэд сонирхох болсоноос гадна буддизмын үзэл онол ба квантын онолын хооронд ижил төстэй утга ойлголтууд гарч ирлээ. Квантын физикийг барууны орнуудад шинэ ойлголт гэж үзэж буй боловч одоо илрээд буй зарим нэгэн ажиглалт, үзэгдлүүдийг Нагаржуна хутагт урьд өмнө тайлбарласныг Энэтхэгийн физикч Ража Рамана надад хэлээд үүнийгээ батлахын тулд шүлгээс нь эш татаж билээ.”

“Хэдийгээр квантын физикчид өөрсдийн энэ ойлголт мэдлэгийг сөрөг сэтгэлүүдээ багасгахад шууд ашигладаггүй боловч Ланзоу их сургуулийн хэсэг эрдэмтэд эдгээр мэдлэгүүд нь юмсыг бодитой оршин байна гэж боддог тэдний үзэл бодлыг сулруулахад их нөлөөлсөн гэж надад хэлж байсан удаатай. Магадгүй их газрын Хятадтай холбоотой байдаг Дэнзин Жамчэний шавь нар та бүгд энэ бүгдийг сонирхож судалвал их зохимжтой байх болов уу.”

Таньдаг эрдэмтэн нь цар тахлын нөхцөл байдал өөрчлөгдвөл түүнийг Цингхуа их сургуульд профессорын хувьд урьж ажиллуулахыг хүсэж байгаагаа хэлж байсныг Дээрхийн Гэгээнтэн дурьдаад Нобелийн шагналтнуудын уулзалтыг Хятадад зохион байгуулахыг хүсэж байгаа тэмдэглэн хэллээ. Мөн тэрээр Тайваньд Хятадын хуучны уламжлалт соёлыг хэрхэн хадгалан авч үлдэж чадсаныг гайхаж биширдэгээ илэрхийлэв. 

Төвөдийн бурханы шашны бүхий л уламжлалын эрдэмтэн мэргэд Нагаржуна хутагтын зохиол бүтээлүүдэд онцгой анхаарал хандуулж байсныг Дээрхийн Гэгээнтэн онцоллоо. Богд Зонхов төв үзлийн зарим ойлголтуудыг ойлгохгүй байсан учраас тухайн үед Энэтхэгт байсан нэгэн эрдэмт хуврагаас тодруулахын тулд тийшээ явахаар төлөвлөж байжээ. Гэвч ийм аялал нь насанд цөвтэйг Манзушри бурхан түүнд сануулж болиулсанаар Богд Зонхов Төвөдөд үлдээд төв үзлийн тухай Энэтхэгийн судар зохиол бүгдийг нягтлан уншиж судалсан байна. Өргөн хүрээнд мэдлэг олж авсаныхаа дараа аглагт гарч ойлголтуудаа батжуулан бясалгаж байхдаа тэрээр төв үзлийн хамгийн нарийн үзэл ойлголтуудыг бүрэн гүйцэд ухаарсан гэдэг.

“Би “Сайтар номлолын шим” номын лүн ба тайлбарт эшийг өөрийн ёнзон багш Лин ринбүчигээс хүртэж байсан, харин багш маань Жонэ гэвш Лувсанжамцаас хүртсэн юм. Тэр үед энэ судрын дамжлага Төвөдийн төв нутагт байгаагүй бололтой. Харин Амдо дахь Лавран хийдэд дамжлагын их сан үлдсэн байна.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваний сүсэгтнүүдэд цахим сүлжээгээр дамжуулан номын айлдвар айлдаж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2020.10.02. Зургийг Тэнзин Жампел.

Дээрхийн Гэгээнтэн өнөөдрийн айлдварын номоо уншиж эхлээд Бурхан Багш, бусад бурхад ба дамжлагын багш нарт өргөсөн мөргөлийн хэсгүүдийн ач холбогдлыг тайлбарлав. Дээрхийн Гэгээнтэн энд дурдагдаж буй “Ертөнцийн зургаан чимэг ба хоёр дээд” хэмээн алдаршсан эрдэмтэд дээр өөр хэд хэдэн чухал үүрэгтэй эрдэмтдийг оруулсан Энэтхэгийн 17 бандидагийн соёрхол зохиосон байна. Дараа нь тэрээр шууд утгаар нь хүлээж авах боломжтой болон шууд хүлээж авч болохгүй, тайлбартайгаар хүлээн авах ёстой судруудын тус тусын жишээ болгон хоёр судрыг дурьдсаны эхнийх нь “Судрын аймгийн тааллын тайлбар”, харин хоёр дахь нь “Оюун үл барагдахуйн судар” байв.

Сүсэгтнүүдийн асуултанд хариулахдаа Дээрхийн Гэгээнтэн “би” нь сэтгэл-биеийн нэгдэлд суурилан нэрийтгэл төдий оршдогийг айлдав. Номын анхны хүрдний үедээ Бурхан Багш бодгалийн “би үгүй”-г айлдсан бол билиг барамидын сургаалуудыг номлосон хоёрдугаар хүрдний үедээ эдгээр сэтгэл-биеийн нэгдэл ч хоосон гэдгийг тайлбарласнаар номын “би үгүй”-г ч айлдсан юм. Үхэх үед биеэ орхих боловч сайн ба муу үйлүүдийн ул мөр нь ухамсрын цуврал дээр үлдэх бөгөөд энэ нарийн ухамсар нь дараагийн амьдрал руу шилждэг гэдгийг тодруулан айлдлаа.

Тэрээр ухамсрын ялгаатай түвшнүүд, түүндээ сэрүүн үеийн ердийн ухамсраас зүүдний үеийн, гүн нойрсох үеийн болон эцэст нь үхлийн үеийн нарийн ухамсруудыг дурьдаад Дандарт хэрхэн ухамсар нь бүдүүн төлөвөөс нарийн төлөв рүү шингэхдээ цагаарсан үзэгдлээс улаан, улмаар хар үзэгдлээр дамжин гэгээн гэрлийн сэтгэл бий болдог талаар сонирхуулан айлдсан юм. 

Дээрхтэй уялдуулан Дээрхийн Гэгээнтэн зарим өндөр зэрэгт хүрсэн бясалгалчид үхлийн үедээ “түгдам”-д оршдог болохыг тайлбарлав. Эдгээр хүмүүсийн амьсгал ба зүрх бүрэн зогсдог учраас клиникийн хувьд үхсэн боловч бие нь үхжилгүйгээр шинэ хэвээр хадгалагддаг. Лин ринбочэ ийм төлөвт 13 хоног байсан бол Тайваньд байсан гэвш 26 хоног болжээ. Орчин үеийн шинжлэх ухаан ийм төлөвт тайлбар өгч чадахгүй, харин буддизмын шинжлэх ухаанд хамгийн нарийн ухамсар биенд оршиж байгаа хугацаанд бясалгалчийн бие муудахгүй байх боломжтой гэж үздэг юм.               

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваний сүсэгтнүүдэд цахим сүлжээгээр дамжуулан номын айлдвар айлдаж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2020.10.02. Зургийг Тэнзин Жампел.

Дээрхийн Гэгээнтэн хоосон чанарыг зөв бясалгаж байгаа эсэхийг мэдэхийг хүссэн хүмүүст зориулан Чандракиртийн “Төв үзэлд орохуй”-н 6-р бүлгийн дараах гурван шүлгийн утгыг санан тулгаж бясалгахыг зөвлөв:

Хэрэв өөрийн билэг чанарыг шүтэх болвоос

Түүнийг үгүйсгэснээр бодит зүйлүүд эвдрэх тул

Хоосон чанар юмсыг эвдэхүйн уг шалтгаан болвоос

Тэр нь зохисгүй, тиймийн тул бодит бус

 

Алины тул бодит эдгээрийг нэн ажиглаваас

Тэр ямагт мөн чанарт бодитоос нааш дор

Оршихуй олдох бус, тиймийн тул ертөнцийн

Томъёололын үнэнд нэн ажиглалыг бүү үйлд

Тэр ямагтын ухаан алин нэгнээр

Өөр ба бусдаас үүсэх зохистой бусын

Тэрхүү ухаанаар томъёололд ч зохистой бус аваас

Таны үүсэл алин бээр мөн болох вэ 

Огторгуй мэт тэгш оршихуйн бясалгалаас босох үед ердийн үзэгдэл үзэгдэх боловч та тэднийг бодит оршихүй үгүй зэрэглээ мэт болохыг олж харна гэж Дээрхийн Гэгээнтэн онцоллоо. Шүтэн барилдлага нь үзэгдэл бөгөөд оргүй хоосон гэсэн үг биш хэмээн Богд Зонхов айлдсаныг тэрээр тодотгов.

Дээрхийн Гэгээнтэн бид байгаль орчноо хамгаалан хайрлахын чухлыг онцлохын хамт сэтгэлдээ энэрэл хайр болон хоосон чанарын ойлголтыг төрүүлэх хэрэгтэйг тэмдэглэн хэллээ. Ингэж анхааран авлага болгон дадуулснаар ирээдүйд сайн төрлийг олж бусад амьтан бүгдэд туслах боломжтой болох юм. Уур хилэн ба шунал хүсэлд автсан үедээ бодь сэтгэл, хоосон чанарыг бодож хөгжүүлэх боломжгүй учраас сэтгэл тань амгалан бөгөөд тайван үедээ тогтмол дадуулах тусам уур ба шуналд автах сэтгэл багасна гэдгийг тайлбарлалаа.

Үүний дараа Дээрхийн Гэгээнтэн “Бодь мөрийн зэрэг”-т байдаг мөнх бусын тухай ойлголтыг нэгтгэн тайлбарлав. Бид бүгдээрээ юмс, үйл явдал хэзээ ч дуусахгүй гэсэн буруу бодлын улмаас янз бүрийн хэрэгтэй хэрэггүй зүйлст цаг хугацаагаа зардаг билээ. Аажимдаа бид үхнэ гэдгээ ухаарах боловч үхэл хэзээ ирэх нь тодорхойгүй. Харин тун тодорхой зүйл бол үхэхийн цагт дээдийн номын мэдлэг ойлголт л тус болно. 

Өнөөдрийн айлдвар дуусаж байгаатай холбогдуулан хөтлөгч нэмж айлдах зүйл байгаа эсэхийг Дээрхийн Гэгээнтнээс асуулаа.

“Хүмүүс нисванист хорт сэтгэлд автдаг учраас өөртөө маш их асуудал төвөг учруулдаг. Бид бүгдээрээ, удирдагч ч бай, энгийн хүн ч бай зовлон бэрхшээлтэй учрахыг хүсдэггүй боловч уур хилэн гэх мэт элдэв хорт сэтгэлд автсанаар энэ бүгдийг өөртөө авчирдаг. Бид сэтгэлдээ аз жаргалыг хэрхэн төрүүлэн бий болгохыг мэдэхгүй байна. Бас аз жаргалын уг шалтгаануудыг ч үл тоодог. Тиймээс бид сэтгэлийн эрүүл мэндийг эрхэмлэн нисванист сэтгэлүүдээ арилгахад зайлшгүй суралцах хэрэгтэй.”

“Бид гэр бүл, ойр дотны хүмүүстээ хайр халамж үзүүлж, харин бусдыг тусад нь авч үздэг энэ бүгд бидний дотоод сэтгэлээс шалтгаалдаг. Бас бусдыг дүгнэх болон үнэхээр зөв, эсвэл үнэхээр бурууг ялган таних чадвар ч оюун ухаантай холбоотой. Гэвч энэ бүх бодол сэтгэлүүд аажимдаа өөрчлөгдөх боломжтой. Учир нь юмс үзэгдэл бүгд мөнх бус чанартай билээ.”

Дээрхийн Гэгээнтэн оролцогчдод хандан эхлээд ерөнхий “би үгүй”-г анзаарч шинжээд аажимдаа “би үгүй”-н нарийн ойлголтыг судлах хэрэгтэй гэж зөвлөв. Энэ нь өдөр тутмын амьдралд сурч боловсроход алхам алхмаар дэвшил явагдахтай адил юм. Ийнхүү аажмаар ахиснаар өөрсдийн хорт сэтгэлүүдийг багасгах бөгөөд энэ л замаар бид аз жаргалд хүрнэ гэдгийг тэрээр дахин онцлон захив.  

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүргүүд
      • Товч намтар
      • Төрснөөс дүрвэх хүртэл
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Шууд дамжуулалт