Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Retirement and Reincarnation
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Бат оршил өргөлөө 2025 он 8 дугаар сар 25

Түгээх

Энэтхэг, Ладак муж, Лех хот, Шивацал - Өнөөдөр хурц нарны доор Шивацал Повраны зэргэлдээх Дүйнхорын талбайд ойролцоогоор тавин мянган хүн хоёр дах өдрөө цугларлаа. Тэдний зорилго Дээрхийн гэгээн Далай ламын урт наслахын төлөө залбирах явдал байв. Ладакийн уламжлалт бөмбөрчид, бүрээчдийн баг угтах хөгжим тоглож байх үед Дээрхийн гэгээн өргөөнөөсөө хөдлөн, талбайн нөгөө үзүүрт байрлах асарт хүрлээ. Өнөөдрийн ёслолыг Ладакийн Буддын холбоо, Ладакийн Гомпа холбоо нар хамтран зохион байгуулж байгаа юм байна.

Зураг. Дээрхийн гэгээн Далай лам Дүйнхорын талбай дахь асар руу явж байна. Энэтхэг, Ладак, Лех. 2025 оны 8 дугаар сарын 17. Зургийг: Тэнзин Чойжор.

Дээрхийн гэгээн гольфын тэрэгнээс бууж асарт ороод юун түрүүнд сэнтийн ард байх Бурхан багшийн хөрөгт хүндэтгэл үзүүлэв. Тиксэй ринбүүчи урагш гарч ирэн түүнийг угтаж авлаа. Сэнтийдээ залрахаасаа өмнө Дээрхийн гэгээн тайзны урд ирэн цугласан олныг тогтож хараад, гар даллан мэндчилэв.

Дээрхийн гэгээний урт наслахын төлөө бат оршил өргөх ёслол "Бурхан багшийн магтаал"-аар эхэллээ. Цай, ёслолын бэрээс тараасны дараа Бурхан багш болон бодьсадва нарыг урин дуудаж, угаал болон нэг шадны хураангуй мандал өргөв.

Өнөөдрийн Дээрхийн гэгээнд бат оршил өргөх зан үйл нь Бурхан багшийн сургаалыг сахин хамгаалах тангараг өргөсөн гэгээрсэн бодгалиуд болох “Арван зургаан Архад буюу Арван зургаан Ахмадын магтаал’-д үндэслэсэн байна. Үүний дараа долоон гишүүнт тахил, залгуулаад тахилын идээ өргөхөд Дээрхийн гэгээн хэсгийг авч амсав.

Ладакийн Буддын холбоо, Ладакийн Гомпа холбооны төлөөлөгчид Дээрхийн гэгээнд хүндэтгэл үзүүлэв. Тиксэй ринбүүчи мандал өргөж, Бурхан багшийн лагшин, зарлиг, тааллын бэлгэдэл, лам дээл, жимсээр дүүргэсэн бадар аяга, хуврагийн таяг зэргийг Дээрхийн гэгээнд барихад тэрбээр хүндэтгэж буйн тэмдэг болгон тус бүрийг нь магнайдаа хүргэв. Дээрхийн гэгээнийг урт наслахыг хүсэн ерөөж, өлзийт найман тахил, хаан төрийн долоон эрдэнэ, өлзийт найман зай бүхий царнуудыг өргөн барилаа.

Зураг. Дүйнхорын талбай дахь бат оршил өргөх ёслолын үеэр лам нар Дээрхийн гэгээнд уламжлалт тахил өргөж байна. Энэтхэг, Ладак, Лех. 2025 оны 8 дугаар сарын 17. Зургийг: Тэнзин Чойжор.

Дээрхийн гэгээний хоёр багшийн зохиосон 'Үхэшгүй мөнхийн дуулал - Дээрхийн гэгээн Далай ламын урт наслахын тухайд өргөх дэлгэр залбирал’-ыг уншиж байх үед өргөл барьц барьсан нутгийн иргэдийн урт цуваа тайзны урдуур явж өнгөрөв. Залбиралд дараах дахилт багтжээ:

Танд бид чин сэтгэлээсээ залбирал өргөе

Цастын орныг хамгаалагч Данзанжамц 

Зуун галавт орштугай

Адислалаа түүнд хайрлагтун

Ашид түүгээр түүний хүсэл тэмүүлэл саадгүй биелэх болтугай


Ингээд Дээрхийн гэгээн цугласан олонд хандан айлдвар айлдлаа.

"Номын ах, эгч, дүү нар минь, миний хэлэхийг хүсч буй зүйл бол Ладак нутгийнхан болон өөр газраас ирсэн лам хувраг, энгийн хүмүүс намайг урт удаан наслахын төлөө чин сүсгээр энэхүү бат оршилыг өргөхөөр энд цуглажээ. Төвөдүүд, Төвөдийн буддын шашны уламжлалыг дагадаг Хималайн бүс нутгийн хүмүүс намайг урт наслаасай хэмээн залбирахаар цугласан байна."

"Миний хувьд Домэй буюу Амдод төрөөд, Төвөдийн төв нутаг рүү нүүсэн. Төвөдийн бүх л ард түмэн болон сахиуснууд надад чин бишрэлээр итгэл хүлээлгэсэн. Тиймээс би Төвөдийн ард түмэн, бурхадад үйлчлэх үүрэг хариуцлагыг үүрч ирлээ. Би амьдралдаа хүнд хэцүү нөхцөл байдлуудтай тулгарч, олон сорилттой нүүр тулж байсан."

Энэ үед өргөлийн цувааны төгсгөлд явсан нэгэн өндөр настан адис хүртэхээр гарч ирэхдээ нэгий нь нөгөөгийнх нь дээрээс давхарласан хоёр малгай өмссөн байхыг хараад Дээрхийн гэгээн инээд алдлаа. Настны араас Төвөдийн далбаа барьсан хүн ирж, далбаагаа Дээрхийн гэгээнд өргөн барив.

Зураг. Дүйнхорын талбайд болсон бат оршил өргөх ёслолын үеэр Дээрхийн гэгээн Далай лам цугласан олон хандан айлдвар айлдаж байна. Энэтхэг, Ладак, Лех. 2025 оны 8 дугаар сарын 17. Зургийг: Тэнзин Чойжор.

“Төвөдийн үйл хэргийн төлөө зүтгэхэд минь номын их хаан Найчун чойжин зэрэг Төвөдийн тангараг өргөсөн хамгаалагч сахиуснууд надтай хамт байсан. Төвөдийн сахиуснууд Найчунгийн удирдлаган дор хүмүүс бидэнтэй зэрэгцэн ажилласан. Төвөдөд би голчлон Потала ордон болон Зуны ордон болох Норбулинкад амьдарч, Төвөдийн ард түмэн, соёл уламжлалд хүчин зүтгэж байлаа. Би Төвөд орон, Төвөдийн шашны төлөө чин сэтгэлээсээ үүрэг хариуцлага хүлээсэн. Энэ бүх жилүүдэд би Төвөдийн үйл хэрэгт туслахыг ертөнцийн болон ертөнцөөс хэтийдсэн сахиуснуудаас гуйж, тэдгээр сахиуснууд бидэнд туслахын тулд чадах бүхнээ хийсэн билээ."

"Миний хувьд гэвэл бага наснаасаа багш нарын удирдлага дор буддын шашныг судалсан. Би Хураангүй хүрээ (дүйра)-нээс авахуулаад Оюун ба ухамсар, логик, Билиг барамид, Төв үзэл (мадхямака) болон Дээд мэдлэг (авидхарма) зэргийг судалсан ч зарим зүйл дээр эргэлзэх явдал бий. Ямартай ч би Төв үзлийн гүн ухаан, мэдлэгийн мөн чанар болон логик, танин мэдэхүйн онол зэргийг судалсан нь бидний уламжлалын гайхалтай хэсэг юм."

"Харин өнөөдөр дотоод сэтгэлийн шинжлэх ухаан, оюун ухаан, сэтгэл хөдлөлийн үйл ажиллагааг ойлгож авах тухайд орчин үеийн эрдэмтэд хүртэл манай уламжлалаас суралцах хүсэлтэй байна."

"Би Төвөдөд хорь гаруй жил амьдарч, олон сорилттой тулгарсан. Би Бээжинд Мао Зэдун даргатай уулзаж, бид өөр өөр үзэл суртал, гүн ухааны үзэл бодолтой болохыг ойлгож авч байлаа. Төвөдөд үүссэн үймээн самууны улмаас би эх орноосоо дүрвэхээс өөр аргагүйд хүрч, тэр цагаас хойш Энэтхэгт тав тухтай амьдарч байна."

"Надад Бурхан багшийн сургаалыг хадгалан хамгаалахад хувь нэмэр оруулж, надаас зөвлөгөө авахаар дэлхийн өнцөг булан бүрээс зорин ирдэг хүмүүст үйлчлэх боломж олдсон. Хүмүүс намайг оюун санааны багшийн хувьд хүндэлдэг. Шашин шүтдэг эсэхээс үл хамааран олон хүн миний хийсэн зүйлийг бахдан биширдэг билээ."

Зураг. Дүйнхорын талбайд болсон бат оршил өргөх ёслолын үеэр Дээрхийн гэгээн Далай ламын айлдварыг сонсож буй хүмүүс. Энэтхэг, Ладак, Лех. 2025 оны 8 дугаар сарын 17. Зургийг: Замлин Норов.

"Амьдралын минь туршид олон хүн надад шууд болон шууд бусаар итгэл хүлээлгэж, би ч тэдэнд тус болохын төлөө залбирч байлаа. Иймээс би та бүхэнтэй "Дашидэлэг" хэмээн мэндчилье."

"Ертөнцийн үйл, оюун санааны сургаал номлолын тал дээр би юу ч хийж чадсан бай та бүхэн миний урт наслахын төлөө энд цугларч, залбирал үйлдлээ. Та бүхэн намайг урт наслахыг ерөөсний адил, би ч бас та бүгдийн хүсэл биелэхийн төлөө залбирна. Эдгээр залбирал, өргөлийг өргөсөн та бүхэнд талархаж, та бүгдийн залбирч хүссэн бүхэн ая дангаар бүтэх болтугай хэмээн залбирья. Баярлалаа. Дашидэлэг."

"Тэмдэглэж хэлүүштэй нэг зүйл бол дэлхийн хамгийн олон хүн амтай орнуудын нэг болох Хятадад өнөөдөр буддын шашныг сонирхох нь нэмэгдэж байна. Өмнө нь тэд намайг эсэргүүцэгч гэх мэтээр нэрлэдэг байсан ч би хэнд ч өс санаж, муу бодол тээж явсангүй."

"Түүхийн талаас Соронзонгомбо хааны үеэс бид Хятад улстай нягт холбоотой байсан. Хятадын ард түмэн буддын шашныг сонирхох тусам буддын шашин жамаараа түгэн дэлгэрэх бөгөөд энэхүү хөгжилд чадах чинээгээрээ хувь нэмрээ оруулахдаа би баяртай байх болно."

"Мэдээж хэрэг би сэхээрсэн бодь сэтгэлийг хөгжүүлэхийг өдөр тутмын дадал болгодог. Мөн энэ дадлаа бэхжүүлэхийн тулд би бас хоосон чанарыг бясалгадаг. Бурхан багшийн гүн гүнзгий, өргөн цар хүрээтэй сургаал дэлхий даяар, тэр дундаа Хятадад түгэн дэлгэрэх тусмаа дэлхий нийтийг энх тайван, эв найрамдалд хөтөлнө гэж найдаж байна. Мөн Хималайн бүс нутгийн хүмүүс амар тайван амьдарч, Энэтхэг-Төвөдийн хилийн бүс энх тайван, амар амгалан байгаасай хэмээн найдаж байна. Энэ бүхэн биелнэ гэдэгт би итгэж байна."

"Та бүхэн намайг урт наслах болтугай хэмээн залбирахаар чин сүсэг, итгэл бишрэлтэйгээр энд цугласан тул би ч бас урт наслахын төлөө эрс шийдвэртэй залбирах болно." хэмээхэд цугласан олон нижигнүүлэн алга ташив.

Зураг. Дүйнхорын талбайд болсон бат оршил өргөх ёслолын үеэр ая дуугаа өргөж буй охидын хамтлаг. Энэтхэг, Ладак, Лех. 2025 оны 8 дугаар сарын 17. Зургийг: Замлин Норов.

Эхлээд Ладакийн дуучид, хөгжимчдийн хамтлаг, түүний дараа нутгийн Төвөдийн хүүхдүүдийн тосгоны хүүхдүүд Дээрхийн гэгээний ерэн насны ойд зориулан дуу дуулж, урт наслахыг ерөөлөө. Төвөдийн хүүхдүүдийн тосгоны хүүхдүүд Дээрхийн гэгээнд талархал илэрхийлэх үүднээс халуун дулаан сэтгэлийг төлөвшүүлэх амлалт өгснөөр тоглолтоо эхлүүлсэн байна.

Үйл ажиллагааны төгсгөлд Арван зургаан ахмад болон Дөрвөн махранзыг дахин урин дуудаж, багш урт насалж, ном сургаал улам дэлгэрэх болтугай хэмээх хүсэлтүүдийг айлтгалаа. Гандан Тива, Жавзан Лувсан Доржэ ринбүүчи нар Дээрхийн гэгээнийг урт наслахыг хүссэн хүсэлтийг нь хүлээн авсанд талархаж буйн илэрхийлэл болгон талархлын мандал өргөв. Өлзий дэмбэрэлтэй залбирал ерөөлүүдийн араас Дээрхийн гэгээний урт наслахын төлөөх нэгэн шадыг уншсанаар өнөөдрийн арга хэмжээ өндөрлөлөө.

Цаст уулсаар хүрээлэгдсэн дагшин газарт

Тус ба амгалан бүхэн гарахуйн орон болсон

Жанрайсиг бурханы эрхэт Данзанжамц таны

Өлмийн лянхуа орчлонгийн эцэс хүртэл бат орших болтугай!

Англи хэлнээс орчуулсан Б.Одгэрэл

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • 2018 оны 1 дүгээр сарын 24-ний “Дэйли Мэйл” сонины мэдээлэлтэй холбогдуулан гаргасан тайлбар
  • Шууд дамжуулалт